Оросын цензурын эсрэг телевизийн суваг нээгдэв

Оросын цензурын эсрэг телевизийн суваг нээгдэв

Оросын цензурын эсрэг телевизийн суваг нээгдэв

Оросын сөрөг хүчний удирдагч агсан Алексей Навальныйн эхнэр болон Хил хязгааргүй сурвалжлагчид олон улсын байгууллага Оросын цензурт автахгүй байх, Кремлийн шүүмжлэгчийн өвийг хадгалах зорилготой телевизийн суваг нээгдсэнийг магтан сайшаав. Оросын ирээдүй нэртэй уг суваг нь Францын Хил хязгааргүй сурвалжлагчид хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах байгууллагын удирддаг хиймэл дагуулын платформоор цацагдах болно. Навальныйн баг цөллөгт байх хугацаандаа "YouTube" сувагтаа зориулан бэлтгэсэн контентыг нэвтрүүлэг болгон олон нийтэд хүргэх юм байна.

Юлия Навальная Мягмар гаригт (2025.06.03) Парис хотноо хийсэн товч мэдэгдэлдээ "Энэ бол урт удаан хамтын ажиллагаа байх болно гэж бодож байна" гэжээ. Мөн түүний баг хамт олон "YouTube"-ээр оросуудтай холбогдож, Кремлийн суртал ухуулагт өртөхгүй байхыг уриалж байгаа гэсэн юм. Гэвч Кремль барууны платформыг хаахыг оролддог гэж тэрбээр мэдэгдсэн байна. Үргэлжлүүлэн Навальная хэлэхдээ, "Орос улсын бүх зүйл цензуртэй байдаг бөгөөд дарангуйллын үед мэдээлэл түгээх нь маш хэцүү" гэж гэсэн байна. 2022 оны хоёрдугаар сард Владимир Путин Украин рүү түрэмгийлэх тушаал буулгаснаас хойш Москва олон нийтийн эсэргүүцлийн бүх хэлбэрийг хориглож, бие даасан хэвлэл мэдээлэл болон барууны олон нийтийн мэдээллийн хэрэгслийг хориглосон.

"Бид Оросын хүн амд чадах чинээгээрээ хүрч ажиллах нь үнэхээр чухал гэж бодож байна" гэж Хил хязгааргүй сурвалжлагчид байгууллагын тэргүүн Тибо Бруттин мэдэгджээ.

Навальный 49 нас хүрэх байсан тэр өдөр буюу зургадугаар сарын 4-ний Лхагва гаригт түүний дурсгалыг хүндэтгэх нэвтрүүлгийн суваг ажиллаж эхлэжээ. Свобода хиймэл дагуулын төслийн захирал Жим Филлипоф хэлэхдээ, нэвтрүүлгийн суваг нь Навальныйгийн багийн хийсэн контентыг орос хэлээр ярьдаг үзэгчдэд хүргэж байгаагаараа чухал юм. Учир нь оросудын 45 орчим хувь нь хиймэл дагуулын дохиог телевиз үзэхийн тулд ашигладаг байна.

ЭХ СУРВАЛЖ: THE MOSCOW TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-06-04 185.220.101.104

Английн ерөнхий сайд асан Борис Жонсон "Надад Орос Украйны хэн ялах нь огтхон ч сонин биш, надад Орос Украйн хоорондоо дайтаж байлдаж байх л сонин байна! яагаад гэвэл Орос ч бай Украйн ч бай ялгаагүй тэд бүгд Оросууд!"

Avatar

зочин 2025-06-04 66.181.160.109

За Навальный ч байсан Крымийг булаах л байсан !!!.. . Орос л юм чинь

Avatar

Нэргүй 2025-06-04 202.131.227.134

Монголын ТВ-үүд, сайтууд, сонингуудыг төрийн байгууллагуудтай болон ТӨК-уудтай хаалтын гэрээ хийхийг хуулиар хоригломоор байна. Муу муухайгаа нуух гэрээг төсвийн мөнгөөр хийж болохгүй.

Avatar

Нэргүй 2025-06-04 66.181.187.91

Яг үнэн. Татвар төлөгчдийн мөнгийг өөрсдөөс нь бодит мэдээллийг нуухын тулд ашиглана гэж юу гэсэн үг вэ. Тийм гэрээ хийсэн байгууллага, албан тушаалтан, хэвлэл мэдээллийн байгууллага бүгдэнд нь хариуцлага тооцдог байх ёстой

Avatar

Нэргүй 2025-06-04 202.9.46.10

Энэ монголын нийгмийн зөвхөн ядуу харанхуй хэсэгт зориулсан мэдээ. Энэ улсын сэтгүүлч гэж нэрлэдэг ч огт мэдлэг боловсролгүй мөн л харанхуй хэсгийнхээ нэг. Ямар ч судалгаа дүгнэлтгүй харанхуй Google орчуулга хийдэг. Энэ бол ядуу байгаатай шууд холбоотой. Маш өрөвдөлтэй.

Avatar

Нэргүй 2025-06-04 124.158.126.107

гүүгл орчуулга ашигласан оросын трол бичсэн байна

Avatar

Нэргүй 2025-06-04 122.201.31.235

Тэгээд л ядуу харанхуй малан бомбоо чи уншаад сууж байнуу

Avatar

Нэргүй 2025-06-04 202.9.41.20

Хагалан бутаргах ажиллагаа. Өнгөт хувьсгалын урьтал нөхцөл юм. АНУ-ын тусгай албад Казахстанд өнгөт хувьсгал гаргах гээд чадаагүй. Гэнэн ард түмэн нв яаж жагсаж үймээн самуун гаргаж байлаа. Бусад оронд ийм юм болоход амархан

Avatar

Cop 2025-06-04 66.181.185.94

собака 7

Avatar

Иргэн 2025-06-04 103.212.116.119

орост youtube, fb bhgui shu..

Avatar

Нэргүй 2025-06-04 122.201.27.24

Орост youtube, facebook гэх мэт барууны платформууд бүгд нээлттэй. Харин баруунд оросын VK, yandex хаалттай байгаа. Хэн нь пропаганда мэдээлэл яьуулаад байгаа нь илт байна шүү

Avatar

Нэргүй 2025-06-04 202.9.46.234

Малаа чи орост очоод youtube facebook intagram ашилглаж үүсэн юм уу? Бүгд ашиглах боломжгүй шдээ малаа

Avatar

Иргэн 2025-06-04 66.181.176.18

Бусдыг малаар дуудах ямар шаардлага байна вэ.

Avatar

Нэргүй 2025-06-04 59.153.115.103

Монгол дугаараар рөүминг хийгээд явахад ажиллаж байна лээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж