Монголын хөлбөмбөгийн дээд лиг үргэлжлэхээр болжээ

Монголын хөлбөмбөгийн дээд лиг үргэлжлэхээр болжээ

Монголын хөлбөмбөгийн дээд лиг үргэлжлэхээр болжээ

Монголын хөлбөмбөгийн дээд лиг хэсэг хугацаанд завсарлаад байсан билээ. Шалтгаан нь лигийн багууд холбооныхоо үйл ажиллагаа, санхүүгийн чадамж, удирдлагыг шүүмжилж, өөрчлөгдөхийг шаардсан. Улмаар Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн сонгууль болж, Ц.Анандбазар сонгогдсон түүхтэй. Гэсэн хэдий ч лиг үргэлжлэх хугацаа тодорхойгүй, ойлгомжгүй байдал хүрсэн.

Тэгвэл Монголын хөлбөмбөгийн дээд лигийн тоглолтууд үргэлжлэхээр болсон бөгөөд зургадугаар сарын 06-ний өдөр 17 дугаар тойргийн тоглолтууд эхлэх аж. Энэхүү шийдвэрийг тус лигийг зохион байгуулагч "Очир зөвлөл" зургадугаар сарын 02-ны өдөр хуралдаж гаргажээ. Мөн нэгдүгээр лиг, футзалын дээд лиг, футзалын нэгдүгээр лигийн тоглолтууд удахгүй үргэлжлэх аж. Харин эмэгтэйчүүдийн футзалын лиг Монголын эмэгтэй шигшээ багийн цугларалттай холбоотойгоор тодорхойгүй хугацаагаар хойшилжээ.

Сүүлд гарсан хөлбөмбөгийн холбоотой мэдээллээс дурдахад, Монголын барилгачдын “Golden city” клубтай санамж бичигт гарын үсэг зуржээ. Барилгын салбарын төлөөлөл болсон "Golden city" клуб нь эхний ээлжинд нэг легионер дасгалжуулагч, хоёр легионер тамирчин авахаар болсон гэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-06-04 103.168.34.133

Анандбузар хөлбөмбөг мэдэхгүй байж яах гээд өлбөлзөөд чичрээд байдаг юм бэ.ФИФА гаас жил болгон өгдөг хэдэн сая долларт нь шунааад л тэр.өмнөх удирдлагууд тэр мөнгийг өөрсдөө хусаж нам санхүүжүүлсээр Монголын хөлбөмбөг хөгжсөнгүй хэдэн жил болов.улстөр спорт руу гараа шургуулахаа больмоор юм да пязду юмаа

Avatar

Нэргүй 2025-06-04 202.9.40.134

Охид хөвгүүдийг эдлэнэ

Avatar

Нэргүй 2025-06-04 66.181.190.143

ТЭГЭЭД АНАНДЫГАА БҮГД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨН ЮМ УУ?

Avatar

Нэргүй 2025-06-04 103.212.117.184

Mongoliin holbombog gej demii shahuu yum bh yumdoo

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж