"Сошиалд нийтлэгдсэн бичлэгтэй холбоотой тайлбар өгсөн"

Хуучирсан мэдээ: 2025.06.04-нд нийтлэгдсэн

"Сошиалд нийтлэгдсэн бичлэгтэй холбоотой тайлбар өгсөн"

"Сошиалд нийтлэгдсэн бичлэгтэй холбоотой тайлбар өгсөн"

БНСУ-д яаралтай хагалгаанд орох заалттай хоёр настай монгол хүүг 19 хоног хорьж, эрхийг нь ноцтой зөрчсөн талаар мэдээлэл цахим орчинд нийтлэгдсэн. Тодруулбал, БНСУ-ын хууль хяналтын байгууллага гадаад иргэдийг орон гэрээс нь баривчлахдаа бага насны хүүхдийг насанд хүрэгчдийн хорих ангид цуг хорьсон талаар мэдээлэл, баримт тус улсын телевизээр цацагдсан байна. Энэ нөхцөл байдал одоогоос хоёр жилийн өмнө болсон бөгөөд асуудлыг тухайн үед шийдвэрлэсэн талаар Гадаад харилцааны яамнаас мэдээлсэн. Цахимд нийтлэгдсэн дээрх мэдээллийн талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгээс сэтгүүлчид тодрууллаа.

Тэрбээр, Гадаад харилцааны яам, Консулын албанаас холбогдох дэлгэрэнгүй мэдээллийг өгнө. Гишүүд ч энэ талаар асуусан. Сошиалд нийтлэгдсэн тус бичлэг нь 2023 оны дөрөвдүгээр сард болсон үйл явдал. Тухайн үед асуудлыг анхаарч, Өмнөд Солонгосын Засгийн газар, Хууль зүйн яамтай хамтарч ажиллаж байсан. Тухайн үед хууль бусаар БНСУ-д ажиллаж байсан монгол иргэн зам тээврийн осол гаргаж, баригдсан. Хууль бусаар амьдарч байсан хүн осол гаргасан учир саатуулж, иммигрэйшн дээр аваачиж, Монгол руу буцаана гэхэд гэр бүлийн хүн нь хүүхдээ авахгүй гэдэг тайлбарыг хэлж байсан. Ах дүү нар нь мөн хүүхдийг авахгүй гэж байсан. Хүүхдийн асран хамгаалагчийн тухайд тус улсад үлдэх сонирхолтой байсан учраас мэдүүлгүүд зөрж, хуулийн байгууллага тодруулах хугацаанд олон хоносон юм билээ.

Эцэст нь хүүхэдтэй нь хамт Монгол руу буцаасан ийм асуудал үүсч байсан.

2023 оны зургадугаар сард мэдээлэл мэдэгдэл нь Монгол Улсын ГХЯ-нд ирсэн гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж