МАН-ын Удирдах зөвлөл хуралдаанаа хойшлуулав

Хуучирсан мэдээ: 2025.06.04-нд нийтлэгдсэн

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаанаа хойшлуулав

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаанаа хойшлуулав

НЭМЭЛТ: 

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдахаар болж зар түгээгээд байсан ч Ерөнхий сайдад нэр дэвшигч дээрээ санал нэгдэж чадахгүйгээс хойшлуулсан байна.

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдана

МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдааныг өнөөдөр /2025.06.04/ хийхээр товложээ. Одоогоор Удирдах зөвлөлийн хурлын цаг тодорхойгүй байна. Уг хурлаар Ерөнхий сайдад нэр дэвшигчийн асуудлыг хэлэлцэх аж.

Харин маргааш МАН Бага хурлаа хийхээр төлөвлөжээ.

УИХ-аас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэхгүй гэдэг шийдвэр гарснаар Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцроод буй. Иймээс МАН 2024 оны УИХ-ын сонгуульд 68 суудал авсан тул Засгийн газрыг байгуулах эрхтэй. Үүнтэй холбоотойгоор эхний ээлжинд Ерөнхий сайдыг тодруулах ёстой. Ерөнхий сайдад нэр дэвшигчийг УИХ-д оруулж томилуулсны дараа Засгийн газрын танхимаа байгуулна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж