АНУ гурван жилийн өмнө Украинд цэргийн тусламж үзүүлэх олон улсын бүлгийг байгуулсан. Тус бүлгийн ээлжит уулзалт өнөөдөр /2025.06.04/ болж байгаа бөгөөд батлан хамгаалахын 50 гаруй удирдагчид оролцоно. Гэвч Пентагоны тэргүүн анх удаа энэ уулзалтад оролцохгүй алгасаж байна. Батлан хамгаалахын сайд Пит Хегсет цахим байдлаар ч уг уулзалтад оролцохгүй.
Энэ нь Украинд туслах хүчин чармайлтаа сулруулж буй АНУ-ын цуврал арга хэмжээний нэг юм.
Өнгөрсөн амралтын өдрөөр Сингапурт болсон аюулгүй байдлын бага хурлын үеэр Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон “АНУ болон бусад улс Хятадтай болзошгүй мөргөлдөөн үүсэх вий гэдэгт анхаарлаа төвлөрүүлж, Украиныг орхивол энэ нь дабл стандарт болно. АНУ Украиныг орхивол сул дорой харагдахаас гадна Тайванийн асуудлаар Вашингтоныг буруутгахад Хятадад түлхэц болно” гэж анхааруулжээ.
АНУ Европоос цэргээ татаж, Энэтхэг-Номхон далай руу шилжүүлэхээр хэлэлцэж байгаад Франц болон НАТО-гийн бусад орон санаа зовж байна.
Пентагоны тэргүүн асан Ллойд Остин 2022 онд ОХУ-аас Украинд түрэмгийлсний дараа тус бүлгийг үүсгэн байгуулсан. Тэр цагаас хойш гишүүн 50 гаруй улс хамтран Украинд 126 тэрбум ам.долларын зэвсэг, цэргийн тусламж үзүүлжээ. Үүний 66.5 тэрбум нь АНУ-аас үзүүлсэн тусламж байв.
Ллойд Остины удирдлага дор АНУ тус бүлгийн даргаар ажиллаж байсан ч Хегсэт энэ үүргээс татгалзсан юм. Өдгөө бүлгийн удирдлагыг Герман, Их Британи хариуцаж байна.
зочин 2025-06-04 66.181.160.109
За одоо Пентагонтой гонгүй Украйн Оросын учрыг нь олчих юм шиг байна дөө.. Сая тэр " Паутина" ажиллагааг харвуу ?..
Орчин үеийн дайнд , хүн хүч техникийн давуу байдал , нь шийдвэрлэх хүчин зүйл биш болсон байнаа !. Гол нь орчин үеийн техник технологийг ухаалаг ашиглах нь чухал юм байна ..Энэ тэл дээрэй Украйнууд хамаагүй илүү юм …
hudalaa mederhiisen hvn bainaa 2025-06-04 202.55.191.130
haan ukrain tehnik tehnilogo bnaa. Bvgd l amerik baruunii ugsun puujin dron tehnik zevseg ch dee. harin orosuud bvgdiig oorsdoo hiij baigaa bolohoor l tehnik tehnilogiin hubid ilt davuu bnaa. Baruunii tehnik tehnilogo ch orosiih dabahgui baigaa ni orosiin iskander kalivareri puujinguud amerikiin nuguu eh oronch sistem bolon Himmarsiig bainga ustgaj baigaas harij bbolonoo. Amerikiin zevseguud orosiihoos zarim talaar ilt muu baigaag ni delhiin olon oron harj bnaa..
Jorj 2025-06-04 202.9.46.10
монголын сэтгүүлчид огт ур чадвар мэдлэг боловсролгүй. Зөвхөн, Google translate орчуулдаг. Өмнөх дайн зогсоох хэлэлцээрт украины оролцсон төлөгчдийн нэвтрүүлэг гарсан. Тэнд украин болон еврейгийн оролцоо бодлого огт байгаагүй. Английн ерөнхий сайд Борис Жонсон огт энх тайван хэрэггүй байлдах хэрэгтэй гэж хэлснийг нь дамжуулснаа тодорхой хэлсэн.
ББ 2025-06-04 66.181.183.19
Монголын сэтгүүлчид гэждээ бага боловсролтой хэрүүлч хүмүүс байдаг
Нэргүй 2025-06-04 59.153.86.66
👍👍👍👍
Нэргүй 2025-06-04 45.84.107.172
Английн ерөнхий сайд асан Борис Жонсон "Надад Орос Украйны хэн нь дийлэх огтхон ч сонин биш байна, надад Орос Украйн хоорондоо дайтаж байлдаж байх л сонин байна! яагаад гэвэл Орос ч бай Украйн ч бай ялгаагүй тэд бүгд Оросууд!"
Нэргүй 2025-06-04 202.126.91.158
харин Украиныг золиосонд гаргачихаад даажигнаж байх шив
Нэргүй 2025-06-04 185.220.100.240
Тийм, яг үнэн!