Улс төрийн өнөөдрийн хамгийн халуун сэдэв шинэ Ерөнхий сайд хэн болох, танхимаа зөвхөн МАН-ын гишүүдээс бүрдүүлэх үү, парламентад суудалтай бусад улс төрийн намуудтай хамтран байгуулах уу гэдэг асуудлыг тойроод бужигнаж байна.
Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Л.Оюун-Эрдэнэ танхимаа хүчтэй, урт удаан тогтвортой ажиллуулах зорилгоор УИХ-д сонгогдсон гишүүдээс томилсон ч бэрийнхээ цүнхэнд бүдэрснээр огцорлоо.
Иймээс дараагийн Засгийн газрыг байгуулж ажиллах Ерөнхий сайд нь хувийн асуудлаас болж огцорч, булайгаа чирэхээргүй кандидат байх ёстой.
Өөрөөр хэлбэл, шинэ гүйцэтгэх засаглалын тэргүүнд тавигдах наад захын шаардлага нь “бөгсийг нь ухахад” ямар ч но гарахгүй нэр цэвэр хүн байх. Мөн Ерөнхийлөгчийн таалалд нийцэх шаардлагатай. Хэрэв Ерөнхий сайдад нэр дэвшигч нь төрийн тэргүүнд таалагдахгүй бол буцаах эрх нь бий. Иймээс УИХ-ын 2024 оны сонгуулиар сонгогчдоос 68 суудал авсан МАН-ын хувьд улсаараа, танхимаараа тоглочихгүй, тоглуулчихгүй зангарагтай Ерөнхий сайдыг санал болгох тэргүүн шаардлага тавигдаж байна гэсэн үг.
Урьдчилсан байдлаар УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, УИХ-ын гишүүн, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр, УИХ-ын гишүүн, УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн нарыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлж магадгүй гэх таамаг хөвөрсөн. Харин араас нь УИХ-ын дарга асан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан Г.Занданшатар, УИХ-ын гишүүн асан, Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар нарын нэрс орж ирж буй. Тэднээс сайд Ж.Энхбаяр “Би Ерөнхий сайд болохгүй” гэдэг байр суурийг илэрхийлсэн.
Гэхдээ шинээр бүрдэх Засгийн газарт хуучин танхимын сайд нарыг оруулахгүй байх ёстой гэх эсэргүүцэл гарч эхэлсэн тухай “бор шувуу” нисэх болсон. Хэрэв энэ “жиргээ” баттай бол Ерөнхий сайдад нэр дэвшигчдийн жагсаалтаас хоёр ч сайдын нэр хасагдана гэсэн үг.
Дээр нь дахиад ч найман сайд шинээр байгуулагдах Засгийн газарт орж ажиллахгүй болж таарна.
Хамтарсан Засгийн газар огцорсноор дараагийн Ерөнхий сайд болоод Засгийн газрын танхимыг хэнээр бүрдүүлэх вэ гэдэг дээр Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нарын ширүүн тулаан болно гэдэг таамаг хөвөрч эхэлсэн. Хэдийгээр У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн хувьд намаасаа түр түдгэлзсэн байгаа ч МАН дотор маш өндөр нөлөөтэй байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулсан үйл явцаас харж болно. Иймээс шинэ танхимыг удирдах Ерөнхий сайд хэн байхаас МАН доторх том зодоонд хэнийх нь фракц ялах вэ, том эрх ашиг дээрээ нэгдэж чадах уу гээд олон асуудал ургаж буй.
Гэхдээ хоолойд тулсан асуудал нь Ерөнхий сайдыг томилсны дараа МАН дангаараа Засгийн газраа байгуулах уу, парламентад суудалтай бусад улс төрийн хүчнүүдтэй хамтрах уу гэдэг шийдэл юм.
МАН-ын Бага хурлаас өнгөрсөн тавдугаар сард хамтарсан Засгийн газраас Ардчилсан намыг гаргахаар шийдвэрлэсэн. Иймээс шинээр бүрдэх Засгийн газрыг УИХ-д суудалтай улс төрийн намуудаас бүрдүүлэх шийдвэр гаргалаа гэхэд Ардчилсан нам дахин хамтрахгүй нь тодорхой болсон. Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Ц.Тувааны зүгээс “МАН шинээр байгуулах Засгийн газартаа Ардчилсан намыг дахин уривал хамтрахад бэлэн” гэдэг үг унагасан ч энэ нь зөвхөн түүний хүсэл болохоос УИХ дахь Ардчилсан намын бүлгээс гаргасан нийт олонхийн санал биш. Иймээс шинээр төвхнөх Засгийн газар парламентад суудалтай улс төрийн хүчинтэй хамтран хүчээ нэгтгэх шаардлага гарвал ХҮН нам, ИЗНН, Үндэсний эвсэл болно.
Гэхдээ эдгээр улс төрийн намуудаас хамгийн тодорхой байр суурийг илэрхийлсэн хүн нь Үндэсний эвслийн тэргүүн, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр. Тэрбээр “Ерөнхий сайд хэн байхаас Үндэсний эвсэл Засгийн газарт хамтрах эсэх шийдвэрээ гаргана” гэж мэдэгдсэн.
ХҮН намын хувьд анхны хамтарсан Засгийн газар нь огцорсон тул ахиад Засгийн газарт орох шийдвэр гаргахад жирийн гишүүдийнх нь хувьд хүнд. Харин ч нэр нүүрээ баран байж, Засгийн газарт хамтартал 10 сарын дараа огцорсон. Энэ хугацаанд ХҮН намын 2024 оны УИХ-ын сонгуульд өгсөн амлалтаас хэрэгжсэн нь тун цөөн. Тэр ч агуулгаар намын дарга Т.Доржханд тэргүүтэнд хариуцлага тооцох ёстой гэх асуудал ч хөндөгдөж эхэлсэн байдаг. Иймээс УИХ-д найман суудалтай ХҮН намын хувьд Засгийн газарт хамтрах уу гэдэгт одоохондоо хариулт нь тодорхой бус байна.
Мөн УИХ-д дөрвөн суудалтай ИЗНН-ын хувьд шинээр бүрдэх Засгийн газарт орох урилга ирвэл хүлээн авах уу гэдэгт удирдлага Б.Батбаатар нь тоймтой хариу өгөөгүй байгаа юм.
Уул уурхайн түүхийн эдийн үнийн уналтаас хамаарч савлаж ирсэн эдийн засагтай Монгол Улсын хувьд 2025 он хүндхэн эхэлсэн. Учир нь, нүүрсний үнийн уналтаас болж, төсвийн орлого төлөвлөснөөс буурсаар байгаа. Гэвч танхимаараа огцроод байгаа Засгийн газрын хувьд “Монгол Улсын 2025 оны төсөвт тодотгол хийх хуулийн нөхцөл шаардлага хараахан бүрдээгүй байна” гэдэг тайлбарыг өгч ирсэн.
Дээр нь шинээр бүрдэх Засгийн газар өмнөх танхимын эхлүүлсэн 14 мега төслийг үргэлжлүүлэх үү, эсвэл хараахан эхлээгүй байгаа төслүүдээ эрэмбэлж, өөрчлөлт оруулах уу. Дахин шинэ замын зураг гаргах уу гэдэг маш олон асуудал ургаж гарч байна. Мөн Ардчилсан нам сөрөг хүчин болсноор маш том эсэргүүцэлтэй тулна. Энэ том улс төрийн акцыг давж гарах шинэ танхим, шинэ Ерөнхий сайд хэрэгтэй.
Г.ХОРОЛ
зочин 2025-06-04 202.126.93.61
ер нь ингэхэд аль аль нам нь чадварлаг, шударгуу, туршлага бүхий хүний нөөцийн хомсдолд орчихсон юм биш үү. ядаж сумын, багийн засаг дарга ч хийж үзээгүй хүнээр нэг бүхэл бүтэн улс орныг удирдуулана гэж бодохоор мөн ч бөх, бүдүүлэг зүрх шүү.ард иргэд нь ингээд л чимээгүй нүдэн балай, чихэн дүлий сууна гараад ирэхээр худлаа нээрээ голж шилсэн өнгө үзүүлнэ…
Зочин 2025-06-04 59.153.114.238
Дахиад л Хотгор шанага Хүрэлбаатарын нэр тууж явна. 2024 оны сонгуульд өрсөлдөөд ямар хэл амтай унаж байлаа
ерөнхий дендорлогич 2025-06-04 43.242.241.116
ерөнхий сайдын огцрох шалтгааны 50 хувь нь үеэлүүд нь байлаа гэж
Нэргүй 2025-06-04 103.229.122.104
80955877
Нэргүй 2025-06-04 103.229.122.104
SADARLI MASSAJLI BOOW XXI UILCHLI ANUSDN
Нэргүй 2025-06-04 103.168.34.140
Ерөнхийлөгч нь улсаараа тоглочихоод байхад хэцүү ч юм даа. Оюунэрдэнэ өнгөрсөн 5 жилд өдөр тутам Хүрэлсүхийн л заавраар удирдаж тоглож ирсэн шд. Оюунэрдэнэд өөрийнхөө толгойгоор хийсэн 1 ч зүйл байхгүй. Одоо ахин нэг морь унасан толгойгүй хүн томилогдох гэж бна.
ХУД-ийн иргэн Ш.Раднаа: ХҮНИЙ ӨӨДӨӨС ЭГЦ ХАРААД МЭНДЭЛЧИХ НЭР, НҮҮР ХОЁРТОЙ АМЬДРАХ ЮМСАНДАА ХҮМҮҮС МИНЬ 2025-06-04 59.153.115.214
Библед үүрээр тахиа дуугарахад дагагчид нь эзнээсээ гурвантаа урвасан байлаа гэж гардаг. Би намрын цагаан хяруунаар уяан дээр уяж хоносон морь үүрийн гэгээнээр үүрсэхэд М.Энхболдын хамтрагчид түүнээс гурвантаа урвасан байлаа гэж бичиж байжээ.Харин одоо зуны эхэн сарын шинийн долооны тэрсүүд хэмээх өдрийн үүр хаярсан 4 цаг гэхэд сайдууд нь Ерөнхий сайд Оюун-Эрдэнээсээ гурвантаа урвалаа. Хүмүүн бид нүүрэндээ ҮЛ ҮЗЭГДЭХ БАГтай гэдэг үнэн дэг шүү .
Нэргүй 2025-06-04 103.168.34.140
Оюунэрдэнээс урвах үгүй хамаагүй, тэр дэндүү жижиг асуудал. Хүн эх орноосоо урваж болохгүй, эх орондоо л үнэнч бх ёстой. Тэрнээс хүмүүс Оюунэрдэнэд зүтгээгүй, үйлчлээгүй, түүнд үнэнч байх албагүй.
Нэргүй 2025-06-04 124.158.106.98
МАН засгаас дангаараа байгуулж, бусад намын энэ олон хий үзэгдлүүдийг халж, яамд, орон тоо, бүтцээ багасгаж ажиллах нь зөв. Чадахгүй бол үнэнээ хэлээд боль. Тэгвэл бусад намууд нийлж, МАН-гүй Засгаа бүрдүүлж сайн ажиллах нь зөв.
nyangar shu dee 2025-06-04 59.153.112.56
borduriin uilder baiguulj tembuutei humuust tembuugee batalgaajuulahad unegui gandangiin lapsha taraana.
Нэргүй 2025-06-04 98.193.13.144
Karma is real bitch. Enkboldiig avch hayah geed chadahgui ene huniig haraarai sandal shireeteigee zuuraldaad uhlee geed hashgichaad baisan. Say ooroo sandal shireeteigee uhtelee zuuraldah shiv. Ingeed bodhoor ter sandal shireenii tsaana yamar ih mongo bainaa. Temuulengiin beleg bol dusal ch hurehgui yum baina doo.
Нэргүй 2025-06-04 66.181.184.50
Цогтгэрэл, Баярмаа, Лодойсамбуу мэт манлайлсан АН,ард түмний баялгийг дээрэмдэж $ н тэрбумтан болсон этгээдүүдтэй хавсарч их үйлсийг амжилттай эхүүлсэн-ард түмний их удирдагч, эх оронч хүү Оюун-Эрдэнийн ЗГ-ыг хорсолтойгоор унагалаа
Нэргүй 2025-06-04 202.9.41.117
За даа, ОЭ шиг мулгуу, ёс зүйгүй, боловсролгүй хүн л бүү гаргаарай! Яаж улс орноор тоглосонг яруу тодоор сүүлийн 8 жил харуулсандаа дэлхийн шившиг, улс нь гамшиг!
Нэргүй 2025-06-04 103.57.93.117
Тэр нас биед хүрсэн хүмүүсийн бөгж, бугуйвч, цүнх аавд ямар хамаатай байдаг юм бол? Хэрвээ нас биед хүрсэн хүүхдийнхээ төлөө харицлага хүлээдэг бол монголд үлдэх улс төрч байгаа юм уу????
иргэн 2025-06-04 66.181.185.121
За ингээд улсаараа тоглож эхэллээ, хайран цаг хугацаа, мөнгө, төлөвлөсөн ажлууд. Ард түмэнд л хэцүү,
Дарга болж тоглодог хүмүүс яах ч үгүй. Засгаа унагаад бай тэнэгүүд ээ, малууд аа,
Нэргүй 2025-06-04 103.57.93.85
За нэг зуны ч ялааны насгүй, удахгүй буухаас хойш хэн ч яах вэ дээ. Угаасаа дараагийн сонгууль болтол энэ 126 бүгд сайд болсон байх болно
yag l unendee 2025-06-04 103.57.95.195
Оюун-Эрдэнэ нэгэнт итгэл хүлээж чадаагүй огцорчихоод дараагийн ерөнхий сайдад нэр эвшүүлэх ажиллагаанд хошуу дүрж үеэлээ дэвшүүлэнэ гэж шантаажил яваа сурагтэй. Улс төрийн соёлд ийм муухай бохир арга сэдэж байгаагааг их хурал өөгшүүлж таарахгүй. 2-т монгол хүн явах хүнээр ачаа тауулдаг юм. Тэр дундаа засгийн жолоог явах хүнээр ярихад бүрч таарахгүй ээ
зочин 2025-06-04 59.153.114.238
ачаа татуулдаггүй
Нэргүй 2025-06-04 66.181.160.59
98
Монгол орон 2025-06-04 202.126.91.117
МАН гэдэг намд Монголчууд дэндүү ХАЙРТАЙ-даа.
2000 оноос хойш МАН завсаргүй засаглаж байгаадаа. Итгэл хүлээлгээд л байдаг хүлээлгээд л байдаг. УТАА, АВИЛГАЛ, ТҮГЖРЭЛ, ДЭД БҮТЭЦГҮЙ, БУРУУ ТӨЛӨВЛӨЛТТЭЙ, НООХОЙРСОН ХОТ СУУРИНГУУДТАЙ УЛС БОЛЛОО…..Зуун зуун жил энэ АСУУДЛУУД шийдэгдэхгүй эээээ
Нэргүй 2025-06-04 202.9.41.20
Намбарын Энхбаяр л параагийн Ерөнхий садйын ажлыг өлхөн учрыг нь олоод хийнэ дээ. Тэр Ерөнхий сайдын ажлыг хийж байсан учир туршлага байна. Бас хоёр хөршдөө нэр хүндтэй хүн юм.Англи хэлтэй, унаган орос хэлтэй. Гадаадад айлчилж байхад нүүр улайлгахгүй хүн дээ.
Зочин 2025-06-04 14.1.81.141
Маш цомхон, мэргэжлийн засаг байгуулах, УИХ гишуун болон суулийн 5 жил сайд хийсэн этгээдуудийг оруулахгуй байх хэрэгтэй. Эс чадваас УИХ тарсан дээр!!!
Нэргүй 2025-06-04 103.229.122.104
SADAR VANXANDI BOOW XXI ANUSDI80955877
зочин 2025-06-04 213.120.231.5
Ванга шиг хэлэх үү. 2 дахь 9 хэн ч болсон их удахгүй жилийн нүүр үзээд огцорно. 2025 оны эдийн засгийн байдал тун хэцүү, 26 он бүүр ч их хүнд. Үүнийг даваад гаргчихчадалтай 9 байхгүй.
Зочин 2025-06-04 37.170.60.21
Б.Энхбаяр бол бэлэн ЕС
Нэргүй 2025-06-04 103.168.34.140
хаха
A 2025-06-04 66.181.161.211
Хүрэлбаатар болох байхаа Е.С ХИЙХ БҮРЭН ЧАДВАРТАЙ
Нэргүй 2025-06-04 69.251.20.178
ene Hyrelbaatar heseg hugatsaand buuchihaar umnuh har hergyyd n tsairchihdag yumuu??? … Ingej zagasnii oi sanamjtai gej arduudiig doosh n hiij ulaan hulgaichidaa ahij zalah ysgyi !!!
Нэргүй 2025-06-04 172.226.43.207
Ямар хэргүүд? Женкогийн үлгэрүүд.
Нэргүй 2025-06-04 103.168.34.140
Хулгайчаа хол зайлаарай
Зочин 2025-06-04 66.181.186.210
Хамгийн эмгэнэлтэй бөгөөд инээдэмтэй нь улс орны эдийн засаг муу олон хүнд асуудлууд байгаа гэдгээс айхгүйгээр олон УИХ ын гишүүд албан тушаал горилж байна.
Зочин 2025-06-04 66.181.185.78
Энхбаяр бол дэмий дээ тэр хууль зуйн сайдаа хий харин наад Тэмуулэн эдийн засагч тул болж бна шуу дээ суулийн еуд овоо шудрага яриад бсан шуу
Нэргүй 2025-06-04 66.181.189.74
Жагсагчдын хэд нь төрийн албан хаагчид эсвэл улстөрчид болохыг нь харья л даа. Хуучин төрийн албан хаагчдыг хөөж, ажил хайж байгаа залуус ажилд орох гэсэн биз.
Нэргүй 2025-06-04 138.199.155.49
Хүрэлбаатрыг болгож женкогийн мафийн дээлийг нөмрүүлмээр байна.
Нэргүй 2025-06-04 66.181.181.201
Яг тэхиймсан, муу Оросын тавиул- Төвдийн шээсийг будаа болгох хэрэгтэй бнаа !!!
Нэргүй 2025-06-04 103.168.34.140
Хужаанууд эзэн суух нь л дээ
Нэргүй 2025-06-04 66.181.182.89
Б.Батцэцэг ерөнхий сайд болбол зүгээр. Мэдлэг боловсролтой гол нь хоёр хөрштэй энэ тэнцвэртэй харьцаж чаддаг
Нэргүй 2025-06-04 103.229.122.104
SAWI80955877
Зочин 2025-06-04 66.181.181.113
өө за болёё.юун Учрал Хүрэлбаатар бэ? Г.Тэмүүлэн л чадна сайн залуу чадвартай.
Нэргүй 2025-06-04 66.181.190.81
Hehehe ugaasaa Uchral garah gej l iim yum bolson shdee. Uchraliig zutguulne. Gehdee ard tumen eserguutseh bolno
Нэргүй 2025-06-04 66.181.188.86
жувхлан п и з даг л томилж ёстой болохгүй. татвар нэмж мөнгө хэвлэхээс өөр юу ч мэдэхгүй хийхгүй
Байхгүй 2025-06-04 202.9.46.67
Бүх хүнд таалагддаг хүн байхгүй. Тийм хүн 29 хоногийн дотор олдохгүй. миеэ овогтыг буцааж залах л арга байна. тэгвээс монгол бус xятад ялна. сайхан.
Нэргүй 2025-06-04 202.9.46.15
Оюун-Эрдэнэ гэдэг мэдлэг боловсролгүй, усан толгой явсан нь сайн. Шинэ ерөнхий сайд хэн ч болсон яахвээ
Нэргүй 2025-06-04 203.98.76.30
Учрал. Өөр хэн ч биш. Яагаад гэвэл Учрал данх шиг өсөхийн өлөн хулгайч биш, үхээд үзсэн хүн хэзээ ч улс орныхоо төлөө муу зүйл хийхгүй. Учрал-аас өөр сонголт алга даа
Нэргүй 2025-06-04 103.168.34.12
Зориггүйшдэ. Хууль бус хөрөнгөжсөн том олигорхуудаас Улсын хөрөнгийг Учрал салгаж харагдаач
MCS тавиул 2025-06-04 202.9.46.67
MCS-ийн тавиул ураан учралын эцэг улаан хацар нямосор нь анх 90-ээд оны дундуур тээврийн товчоонд хувиараа жорлон түрээсэлж ажиллуулдаг, шээхэд 20 төгрөг, баахад 100 төгрөг гээд зогсдог байсан. Сүүлдээ хувьдаа шинжлэх ухааны академ байгуулсан. Чингис судлал – Чингис зүй хэмээх шинжлэх ухаантай. Дараа нь хувиараа МУНН гэдэг нам ажиллуулж байсан. дараа нь Их засаг гэдэг хувийн бага сургууль, дунд сургууль, дээд сургууль байгуулсан. Цааш нь Учралыг бичих үү?
Нэргүй 2025-06-04 66.181.181.201
Их доороос эхлээд одоо хүү нь ЕС-д яригдаө бна гэхээр харин ч мундаг сүрхий айл юм биш үү !!!
Нэргүй 2025-06-04 66.181.160.59
за учрал биш юмаа гэхэд
Б.Энхбаяр л бнадаа.
Одоо тавих е.с. бол зоригтой, шийдэмгий, айж атийгаад байдаггүй хүн бх ёстой. тэгвэл Б.Энхбаяр яг таарна. Сонсгол энтр гээд нилээд.ажилласан хүн болохоор цаадуулынхаа ихэнх но-г мэднэ. Б.Э-ын хувьд идэж уугаад сүйд хийсэн.факт бхгүй. ганц боловсролын зээлийн санд өртэйбиздээ. Өөр хүн бхгүйдээ.
Нэргүй 2025-06-04 46.212.49.135
Enhtuvshin bnsh dee
Нэргүй 2025-06-04 202.55.191.194
өсөхийн өлөн хулгайч биш байтлаа ЖДҮ, нүүрс энэ тэр гээд л эргэн тойрныхон холбогдоод байх уу. Жирийн амьдрал ойлгохгүй тасарчихсан агаарын юм л ярьдаг бацаан ш тээ
Нэргүй 2025-06-04 66.181.182.89
Учрал бөөс ёстой хэрэггүй
Нэргүй 2025-06-04 66.181.187.42
учрал данхаасаа дор шүү. аавынхаа байгуулсан ченж сургуулийн дунд дээд магистр төгссөн хүн ес байтугай сайд хийж байгаа нь онигоо юм хаха
ЖДҮ идсэн хүмүүсийг тавихгүй шүү 2025-06-04 203.91.112.37
ЖДҮ идсэн залуучуудыг тавихгүй шүү тэд нарт итгэж болохгүй
иргэн 2025-06-04 203.91.112.37
Улс орноо боддогсон бол Өлзийбаярын Ганзоригийг /Мандал даатгал/ Ерөнхий сайд болгочихмоор хүн ганц л байна даа
Нэргүй 2025-06-04 108.18.206.188
Тэмүүлэн .
Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа: Ийм шаардлага хангасан Ерөнхий сайд олно гэхэд хэцүү ч дөхүүлэх юмсан. 2025-06-04 59.153.115.214
Олон жил ажилтан сонгон шалгаруулах ажил хариуцаж байсны хувьдийм бодол төрлөө.ЕС болох хүн орон нутгийн төрийн захиргааны байгууллагад, мөн Сангийн сайд, ЗГ-ын ХЭГ-ын даргаар тодорхой хугацаанд ажилласан туршлагатай байвал улс орныхоо байдлыг бүрэн зургаар нь харах мэдлэгтэй, удирдах ур чадвар суусан хүн болжээ гэж үзэж болох юм. Мэргэжил нь эдийн засагч байвал бүр сайн.Сүүлийн үед хандлагын шаардлагыг чухалчилж байна. Өнөөгийн Монголд удирдах ажилтны ёс суртахууны шаардлага өндөр болжээ.
Нэргүй 2025-06-04 202.170.68.162
Бичсэн зүйлд чинь нийцэх ганц л хүн байна – Ч.Хүрэлбаатар.
Нэргүй 2025-06-04 46.212.49.135
Энхтүвшин
Нэргүй 2025-06-04 103.212.117.56
УЧРАЛ ЕС БАТНАИРАМДЛЫГ ХЭРЭГ ЭРХЛЭХ ӨР СОГОЛТ БАИХГҮЭЭЭЭ
Нэргүй 2025-06-04 103.212.117.56
УЧРАЛАС ӨР ХҮН АЛГООО
ard halh 2025-06-04 178.116.27.213
Luvsanjamtsaas busad ni hulgaichuudtai 1 danstai.medlegtei mergejiltei bolovsroltoi hulgaich bish hudalch bish tvs tas shudraga xvn l garval mongol mini hugjij ard tvmen maani ulnaas garch shn amidrah bolno.huuchin darga nariig gargaj bolohgyi shvv yag adil
Түүх ч 2025-06-04 202.21.120.62
Хууль зүйн сайд асан Энхбаярыг ерөнхий сайдад нэлээдгүй сайн хийнэ гэж үзэж байна.
Нэргүй 2025-06-04 202.21.96.212
Ганцаарчилсан улс төр хийдэг хүн, намаасаа дэмжлэг авахгүй.
Нэргүй 2025-06-04 66.181.187.129
Батнайрамдал бол чадна.
Нэргүй 2025-06-04 46.212.49.135
Боловсорлын зээлийн сангын асуудлыг цэгцэлж улсыг хохиролгүй болгож чадвал барав энэ батнайрамдал
Нэргүй 2025-06-04 202.126.89.183
Хүрэлбаатар , Амарсайхан нар бол сайн хийнээ. Бас нэг их нэр гардаггүй ч ЕС хийчих хүн цаана чинь олон бий шүү
Нэргүй 2025-06-04 66.181.181.149
самарсайхан л дутаж гэнэ.
Нэмэргүй ... 2025-06-04 14.1.81.183
за яшигоо….сүүлийн 30-40 жил дан улсаа хорлон сүйтгэгчид, амин хувийн эрх ашгаа дээдлэгсэд, карьер хөөгсөд гэх мэт хамаг муу тоотон бүр төрд шургалж ирсэндээ….хэд ч огцороод нэмэргүй цаашааа
Нэргүй 2025-06-04 66.181.177.171
ANUSDI80955I77
Нэргүй 2025-06-04 202.9.41.20
Оюун-Эрдэний бэр гэх эмэгтэй ямар нүүрээрээ тэднийд бэр болж очих билээ. бусадын зууш болж хадам эцгээ огцруулсан хүнийг найз залуу нь шууд хаях учиртай. АТГ хүү бэр хоёрт арга хэмжээ авах байлгүй. Оюун-Эрдэнийг огцруулж санасандаа хүрсэн АН-д бол дараагийн Ерөнхий сайд хэн байх нь ямар ч хамаагүй. Шинэ засгийн газар удахгүй дахиад л огцроход хамаг учир байна. АН бол засгийн газрыг хэзээ ч зүгээр ажлыг нь хийлгэхгүй. Гох дэгээ тавих нь тэдний арга барил юм. Харамсалтай байна.
зочин 2025-06-04 66.181.160.108
ЕСийн идээ уугааг ил болгож өгсөн тэр охинд төрийн дээд Чингэс хаан одонг өгөх хэрэгтэй
Нэргүй 2025-06-04 66.181.164.157
Төмөр зам холбох үед Ордонд дараагийн ЕС тодорсон.
Зочин 2025-06-04 66.181.188.80
Учрал жавхлан 2 бишүү занданг буцахдаа залсан нь дээр яая гэхэв
Зочин 2025-06-04 66.181.188.80
Монгол улсад догь жудагтай эр хүн цөөрсөн энийг сониучхан судлаач нар судлаад үзээч бас хулгайч луйварчид олширсныгч
Зочин 2025-06-04 202.126.90.109
Жавхлан л лав биш, энэ төсвийн замбараагүй тэлэлт, төгрөгийн ханшийн уналт, өнөөгийн эдийн засгийн уналт түүний чадавхийн илэрхийлэл яалт ч үгүй мөн
Нэргүй 2025-06-04 66.181.187.142
хэн ч болсон намар дахиад огцорно. 28 оны сонгууль болтол төр хямрах нь тодорхой болчихлоо. Төрийн тэргүүн нь өөрийн гараар самарчихлаа. Үр дүнд нь ард түмэн л их зүдэрчихвий дээ
МӨӨГИЙ 2025-06-04 45.117.32.102
ХҮН АЛГА ДАА: ЛАМ ОЛДОХГҮЙ БОЛ ЗАНДАНШАТАР Л АРАЙ ДЭЭР БАЙХ ДЭЭ
Зочин 2025-06-04 203.91.115.56
б**с ухах биш ул шагайх л гэдэгсэн, Халхаар. б**с ухах нь шулах, хонжих гэсэн үг.
Иргэн 2025-06-04 45.117.34.122
МАН боловсон хүчин, хүний нөөцгүй болоо юу. Яригдаж буй хэд нь өнөөх л хувийн ашиг сонирхлын төлөө нүдээ ухаад өгөхөөс буцахгүй Амарбаясгалан.Жавхлан……нар
Иргэн 2025-06-04 45.117.34.122
Хүрэлбаатар л биш шүү.Жавхлан мөнгө угаагч бол бүр биш. Тэмүүлэн байвал одоогоор хамгийн нэр цэвэр бөгөөд зөв дуугардаг улс төрч шүү
Нэргүй 2025-06-04 202.21.96.212
Цаадуул чинь хүссэн хүсээгүй Хүрэлбаатрыг дуудаж авчрахаас өөр аргагүй байдалд орсон
Зочин 2025-06-04 202.179.26.112
Г. Тэмүүлэн, Хүрэлбаатар, Учрал гурвын аль нэг нь байвал зүгээр: Бараг Хүрэлбаатар нь мэргэжил, ажилласан туршлагын хувьд дээр байхаа. Ер нь эдийн засагч хүн байх нь зүйтэй: Нам харгалзмааргүй байна.
Түүх ч 2025-06-04 202.21.120.62
Хотгор шанага Хүрэлбаатар л лав биш шүү
Зочин 2025-06-04 66.181.181.212
28 он хүртэл сардаа нэг ЕС ийг сольдог ажилтай болцгоох шив
Нэргүй 2025-06-04 66.181.187.142
тэр тодорхой
Нэргүй 2025-06-04 66.181.187.42
ШИНЭ ЗГ Т ОРУУЛЖ ХЭРХЭВЧ БОЛОХГҮЙ НОВШНУУДЫН 1-Т ХҮҮКИЙН ЗГ ЫН ҮЕД САНГИЙН САЙД ХИЙЖ БАЙХДАА ОУ ЫН ВАЛЬЮТЫН САНГИЙН НЭР БАРЬЖ БҮХ ТӨРЛИЙН ТАТВАР ХУРААМЖИЙГ ХЭД ДАХИН НЭМСЭН ХОТГОР ШАНАГЫН ХУЛГАЙЧ Ч.ХҮРЭЛБААТАР, 2-Т ДАНХЫН ЗГ-Т АЖИЛЛАЖ БАЙХДАА ИРГЭДИЙН ТАТВАРЫН ДАРАМТЫГ БУУРУУЛАХЫН ТӨЛӨӨ ЮУ Ч ХИЙГЭЭГҮЙГЭЭР ҮЛ БАРАМ ШИНЭ ТАТАВАР ХУРААМЖ НЭМСЭН, ИНФЛЯЦИ, ВАЛЬЮТЫН ХАШИЙН ӨСӨЛТИЙН ЭСРЭГ ЧИГЛЭСЭН АРГА ХЭМЖЭЭ АВААГҮЙ, ЖИЛ БҮРИЙН УЛСЫН ТӨСӨВИЙГ ХЭТ ДАНХАР ҮРЭЛГЭН ТӨСӨВ БАТЛУУЛЖ ЭЗ-Н а******н ЖАВХЛАН.
Нэргүй 2025-06-04 66.181.187.42
3-Т ХАНИЛЖ ЯВААД НӨХӨРӨӨ, УНАЖ ЯВААД МОРИО ГЭЖ ДАНХЫНХАА АРААС ХУТГ.А ШААЖ ӨӨРӨӨ ЕС БОЛОХООР ЧИЧИРСЭН ХҮҮКИЙН ХҮҮ УЧРАЛЫГ ХЭРХЭВЧ ШИНЭ ЗГ ЫН БҮРЭЛДЭХҮҮНД ОРУУЛЖ БОЛОХГҮЙ.
Нэргүй 2025-06-04 202.131.227.134
Байгалийн баялгыг ард түмэндээ гэдгийг хувийн үйлдвэр, хувийн уурхай, хувийн хөрөнгийг хурааж, ТӨҮГ болгоод, зөвхөн МАН-ы дарга нарын авлигын үүр болгохыг хэлэхгүй. Харин нүүрс, алт, зэсийн бүх ордуудаас ОАТ, НӨАТ, АМНАТ татваруудыг, орлогынх нь 51-60% хүртэл тултал авч, тэр мөнгөөр эмнэлэг, сургууль, цэцэрлэг барьж, үйлчилгээг нь эрс сайжруулж, цалин, тэтгэвэр нэмэхийг хэлнэ. Харин жил болгон боржур, замын хавтан сольж, ногоон автобус авч үргүй үрж болохгүй. Энийг ойлгосон хүнийг ЕС болго.
Нэргүй 2025-06-04 103.168.34.136
Тэмүүлэнг сонгоосой доо Бусад нь хэрэггүй дээ одоо болно Зөндөө л идэж уулаа
Нэргүй 2025-06-04 202.126.91.3
тэмүүлэн бол хулгайч Ганзориг гэдэг хүний хүү !!!! Эрдэнэтийг самарсандаа зайлуул!!! шийр алаг залуу ёс суртахуун түйч байхгүй!!! чи бол адилхан
Нэргүй 2025-06-04 202.126.91.88
Шинэ ЗГ ын тухай ярьж байхад элбэгдорж саыханбилэг ямар хамаа байнаа, Монголд сэтгэцийн гажигтай балай хүмүүс ямар их юм бэ!
Нэргүй 2025-06-04 66.181.187.142
ярихгүй гээд яахав. тэд чинь Монгооын улс төр рүү мөнгө цутгасан хэвээр байна
Нэргүй 2025-06-04 66.181.187.42
МАН ОДОО ЧӨТГӨРИЙН ТОЙРГООСОО ГАР. ОГЦОРСОН ЗГ-Т АЖИЛЛАЖ БАЙСАН САЙД НАРЫГ ШИНЭЭР БАЙГУУЛАХ ЗГ Т ОРУУЛАХГҮЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ. ЯЛАНГУЯА ЗГ-Т АЖИЛЛАЖ БАЙГАА ЕРӨНХИЙ САЙДЫНХАА АРААС ХУТГА Ш.ААЖ ЗГ АА УНАГААЧААД ӨӨРӨӨ ЕС Д БОЛДОГ ЁС ЗҮЙГҮЙ ИЧГЭВТЭР ЯВДАЛ ХҮҮКЭЭР ДУУСАХ ЁСТОЙ. ХҮҮКИЙН МУУ ЖИШИГ ОДОО УЧРАЛ ЖАВХЛАНГААР ҮРГЭЛЖЛЭХ ГЭЭД БАЙНА УУ. ИЧЭЭСЭЭ НОВШНУУД. ИЙМ ЯВДЛЫГ БҮРМӨСӨН ХУУЛИАР ХОРИГЛОХ ХЭРЭГТЭЙ.
Зочин 2025-06-04 59.153.115.214
нн
Нэргүй 2025-06-04 66.181.187.177
агуулгаар нь харвал МАН д хүний нөөцийн чадавхи байна уу гэдэг л 28 оны сонголт.
өнгөрсөн жагсаалаас харахад хэдэн эмээ, өвөө нар л буруу ч байсан намынхаа төлөө гарлаа.
цаашдаа зөв замаар явах хүн байгаа юм уу, тэрийг дагах гишүүд байна уу.
хоосон буунаас 20 хүн айлгах тактик явцгүй, буунаас айхаа больсон цаг.
Нэргүй 2025-06-04 192.82.65.73
Учрал Тэмүүлэн нар
Нэргүй 2025-06-04 202.9.41.117
арай дээр боловсролтой нь Тэмүүлэн байх, Учрал харанхуй огт хэрэггүй!
Зочин 2025-06-04 202.9.46.154
ЕРӨНХИЙ САЙДАД УИХ-Д хэлсэн саналыг нь тунгааж үзвэл Б.Энхбаяр, Сайнзориг, Г.Тэмүүлэн нарын нэг нь байж болох юм.
Нэргүй 2025-06-04 66.181.187.42
ТЭМҮҮЛЭН БАЙЖ БОЛОХ Ч САЙНЗОРИГ БОЛ ХУД ГАР ШҮҮ. ХЯТАДАД СУРЧ БАЙХДАА ХЯТАДЫН ТУСГАЙ АЛБАНД ЭЛСЭГДСЭН ШИНЖТЭЙ ҮЙЛДЭЛ СҮҮЛИЙН ҮЕД УДАА ДАРАА ГАРГАХ БОЛСОН.
Оюунгэрэл 2025-06-04 103.157.184.42
Ээ бурхан минь Занданшатар л лав биш шүү. Тэр хүнээс эх орноо хөгжүүлэх талаар ямарч шийдэл гаргаж чадахгүй гэдэг нь олон юмнаас харагддаг.
Зочин 2025-06-04 202.126.90.78
Жавхлан хог
Зочин 2025-06-04 202.126.90.78
Тэмүүлэнгээс өөр хүн байхгүй ээ
Нэргүй 2025-06-04 66.181.185.153
Тэр 14 мега дотор хэрэггүй төсөл зөндөө байна. 14 уруу бүгдэн рүү зэрэг дайрах биш хамгийн чухал төслөө рүүгээ бүгд дайраад дуусгад тэгээд дараагийнх руу нь орвол хэрэгтэй дээ
Нэргүй 2025-06-04 202.9.40.153
х***а манжуудын дураар аашилдг цаг дууссан. Хихи.
Нэргүй 2025-06-04 202.126.89.2
Төмөр зам холбох өдөр шинэ ЕС томилогдсон ш дээ
Эсэргүүцэгч 2025-06-04 202.179.18.210
Улсаараа тоглосон Ерөнхий сайд нар бол эх орноосоо урвагч Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг нар шүү дээ. Гэтэл олон хоног үргэлжилсэн хөлсний жагсагчид тэдний үйдлийн талаар ганц үг ган хийсэнгүй. Тэгэхлээр хэний мөнгөөр, хэний эрх ашгийн төлөө жагсаал гэдэг нь ойлгомжтой.
Нэргүй 2025-06-04 202.9.40.153
Нам төрийг С.Амарсайхан дарга удирданаа хүссэн ч эс хүссэн ч .
Нэргүй 2025-06-04 66.181.181.149
дарга ч гэх шиг. чиний л дарга юм бгаа биз. долоохдоо баримжаатай долоо л доо. коммент дээр долоохоор яах вэ
Нэргүй 2025-06-04 202.9.40.153
Гяхх гяхх гяях ямар сураггүй гаруудын нэрийг тавьж үүэж санаархж бн аа . Манжл х***а санаа гэж.
zochin 2025-06-04 59.153.115.236
Ulsaa bodvol MAN aas L.Enkhamgalan l b na daa, yum uzsen, bolovsroltoi, mongonii hor n garsan 80 aad onii olon batsaanuud MOngol ulsiig suiruulj avilgaliin eh uurhai bolgoloo doo….
Нэргүй 2025-06-04 202.126.91.3
MCS in hyn zygeer yy
Нэргүй 2025-06-04 66.181.191.244
Огцорсон сангийн сайд Жавхлан энэ тэр бол үнэн үлгэр ш дээ
иргэн 2025-06-04 202.126.90.237
огцорсон ёсайд 126 гүшүүнээр яах гэж бүрдүүлсэн юм бол 3 сая гаруй хүнтэй улсад татвар төлөгч бид дахиад 50 хүний сард 350 сая төг ойролцоогоор төлж цалинжуулж бна их мөнгө биз дэ мёга төслөөр яах вэ хамгийн түрүүнд хийх хотоо утаагүй эрүүл орчин бүрдүүлсэн бол тэр гавьяа цоихон төр засагтай чадвартай бсан бол дараа нь орлогоо нотолоод ярьсан бол ард түмнээ ялаа гэж хэлээгйү бол шууд дардан замаар улс төрд орж ёрөнхийлөгч бүх талаар нь дэмжиж гаргасан түүнийг ойлгосон бол хэвээр бх байлаа
Нэргүй 2025-06-04 66.181.160.121
Хуучин МАХН-ын Төв Хороо дэвшүүлэх боловсон хүчнийг дундаас дээш зиндааны кадрууд дотроос хайдаг байсан. Түүнээс доош өнгийж огт хардаггүй, тэр тусмаа МАХН-ын гишүүн биш хүнийг огт сонирхохгүй!! Тэгээд хамар дор байгаа хэд дотроо л эргэлдээд шинэ хүчнээр сэлбэдэггүй, байгаа хэд нь бүүр өгөршсөн, дээш зулгуйдахаас өөр чадах юмгүй!! Одоо шинэ Ерөнхий сайдыг хамар дор байгаа хэдээс биш, огт цоо шинэ хүн олж тавих хэрэгтэй!! УИХ-ын гишүүн биш байх тусмаа сайн!!
Нэргүй 2025-06-04 202.126.90.49
Жавхлан бол хамгийн буруутай этгээд шүү татвар нөт нэмж асар олон аж ахуйн нэгжүүд ард иргэдийг ядууралруу түлхсэн өнөөгийн улс орны эдийн засгийн гол буруутан ерөнхий сайд болно гэвэл талбай дүүртэл жагсах болно
Зочин 2025-06-04 103.212.119.37
САНГИЙН САЙД Ч.ХҮРЭЛБААТАР НЬ ДЭЭР ЮМ БАЙНА
Хотгор шанага 2025-06-04 202.9.46.67
Хотгор шанагын орд газрыг солонгос хүнд заряихсан нүүрсний хулгайч уу, тэгээд 5хан сая доллараар шүү, ядаж жэнко шиг 250 сая доллараар бүр Хонг-конгод дэлхийн санхүүгийн зах зээлд IPO хийх аргаар зарцан бол ч яахав,MCS шиг хулгайгаар УхааХудагийн ордыг 350 сая доллараар мөн IPO хийгээд зарцан бол ч яахав. 5хан сая доллар шүү чааваас, мөнгийг нь Гангнам дүүрэгт 2 ширхэг орон сууцаар авсан байсан, хөөрхийс
Нэргүй 2025-06-04 202.170.68.162
Женкочдийн худал гүтгэлэг, хэрэв үнэн байсан бол аль хэдийн шоронд байгаа.
зочин 2025-06-04 202.126.93.18
ХҮН нам Засагт 8 суудалгүй биз дээ. АН тай андуураад байгаа юм уу Энэ сайтын бичээч нарыг байнга шүүмжлэх юм хянадаг шалгадаг хүн байна уу. эсвэл бүгд юу ч мэдэддгүй уншдэггүй бичээч нар байгаа юм уу