Засгийн газрын өнөөдрийн /2025.06.04/ ээлжит хуралдаанаар "ТЭЦ-3" дулааны цахилгаан станцад гарсан ослын шалтгаан, үр дагаварын талаар хэлэлцэж байна. Үүнтэй холбоотойгоор Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрбээр "Ёс зүйн хувьд би хариуцлага хүлээх нь ойлгомжтой. Харин эрх зүйн хувьд асуудал бий. 2025 оны гуравдугаар сарын 19-ний өдөр Эрчим хүчний салбарын төрийн өмчит компаниудын 66 хувийг "Эрчист Монгол" ХХК-д шилжүүлсэн. Сүүлийн долоо хоног бид их ойлгомжгүй байдалд орсон. Удирдах зөвлөл хуралдах боломжгүй болсон. Хувьцаа эзэмшигчдийн хурлыг дөрөвдүгээр сарын 19-нд зарласан байсан. Түүнээс хойш ямар нэгэн арга хэмжээ аваагүй байна. Гэхдээ уг шийдвэрийг гаргуулж, хамгаалж чадаагүй учраас хувь хүний хувьд хариуцлага хүлээхээс өөр аргагүй.
Эрчим хүчний яам хариуцлагаас бултаж байгаагүй. Үнэхээр ойлгомжгүй зүйл боллоо шүү гэдгийг олон удаа анхааруулсан. Хэрэв "Эрчист Монгол" ХХК менежментийн эрхийг хэрэгжүүлж байгаа бол, үүнийгээ хэрэгжүүлээч ээ. Эрхийг шилжүүлж ав гэдэг Засгийн газрын тогтоол гуравдугаар сарын 19-нд гарсан. Хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлаж өгсөн. Гэтэл өнөөдрийг хүртэл ямар нэгэн шийдвэр гараагүй байна. Үүнийг ЗГХЭГ, Засгийн газарт танилцуулах байх гэж бодож байна.
Хүний амь эрсэдсэнд үнэхээр харамсаж байна. Мэдээж Засгийн газар огцорсон учраас би дагаад огцорно. "Эрчист Монгол" ХХК мөн цаашид үргэлжлүүлэн ажиллах нь хэр ёс зүйтэй вэ гэдэг асуудал яригдана. Эрчим хүчний салбарын ТӨК-иуд шүдгүй арслан гэсэн үг. "ТЭЦ-3" дулааны цахилгаан станцыг сэргээн босгох ажилд "Эрчист Монгол" ХХК тодорхой арга хэмжээ авах байх. Миний хувьд хариуцлага хүлээнэ гэдгээ хэлсэн. "Эрчист Монгол" ХХК мөн харуцлага хүлээх байх. Ослын улмаас амь эрсэдсэн, хохирсон хүмүүсийн ар гэрт дэмжлэг үзүүлж байгаа. Уг хэрэгт ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Нөхцөл байдлын тухайд 75 МВт хүчин чадал бүхий турбинууд дэлбэрсэн, 25 МВт эрсдэлтэй, нийт 100 МВт хүчин чадалтай турбин ажиллагаанаас гарахад бэлэн болчихсон байна. Энэ өвөл эрчим хүчний салбар тун хүнд маш хэцүү нөхцөл байдалд орчихсон байгааг хэлье“гэлээ.
Иргэн 2025-06-04 66.181.185.182
МАН-АН-Н мафиуудын алалцаан Монгол улсын сүйрүүлж бнаа!!
Нэргүй 2025-06-04 66.181.185.92
Эрчис монгол нь өнөөдөр 6/6 нд засгийн газрын хурлаар орох болж баахан мэдээ судалгаа нэхсэн гэсэн 3 сараас юу хийсэн юм
Нэргүй 2025-06-04 202.131.225.197
amia horlooch
Нэргүй 2025-06-04 103.168.34.47
эрчим. хүний. станц. тусгай. хамгаалалтай. бидний. өгч. буй. татварыг. шууд. хэрэглэдэг. боловсрол. өндөртэй. удмрдлагатай. ажлын. өндөр. нөхөр. удирдах. болохоос. сургуулийн. багш. оролцох. үнэхээр. хохирол. нь. ингэж. тусаж. байна. боловсролын. салбар. бусад. салбарууд. асуудлыг. ойлгодоггүй. намын. цэргүүд. гэх. хүмүүсүүдээр. удирдуулахаар. хохирол. ньцаашид. өндөр. байна.
Экспо 2025-06-04 202.9.46.67
Чойжилбарилгачин халтар Бангладеш хоёр эрчим хүчний салбарын үнийн өсөлтийг гамшиг болгосон биздээ, бас тэгээд эрчим хүч гадаадад экспортлох боллоо гээд баахан унгасан байхаа. Тэр унгасны өмхий нь арилж амжаагүй байтал хуучирсан 60,70 жил солиогүй актлагдсан төхөөрөмж давирч ташуурдаад зүтгүүлээд байсан нь дэлбэрч түймэр болоод инженер нь үхчлээ. Энэ өвөл тог, халаалт ачааллаа дийлэхгүй баларна дөө.
Зочин 2025-06-04 103.212.117.245
Чойжилсүрэн сайд Учралын санаачилга гэсэн байна лээ. хариуцлагаа хүлээх хэрэгтэй. Юун ЕС.
Нэргүй 2025-06-04 103.229.120.217
Станцын үe үeийн дарга нар өөрсдөө тоног төхөөрөмжөө шинэчлэх их боломжоос өөрсдөө их хумсалсан даа.
14 мега 2025-06-04 202.9.46.67
Нянбаатар 24 мега төсөлд ТЭЦ-5 станц барина гэсэн, тэр хооронд 3-р станцад дахиад түймэр гарахгүй байхад л анхаарч засвар сэлбэгийн зардлыг нь тавьж өгөх хэрэгтэй.
Пүрэвдорж 2025-06-04 103.157.184.78
Эрчист монголоос эрчим хүчний компаниудыг салгаж хуучин байдалд нь оруулах хэрэгтэй. Одоо цаг үед Эрчим хүчний салбарын аюулгүй байдал хангагдаж чадахгүй байгаа тул ЭХЯ шууд удирдах зайлгүй нөхцөл шаардлага үүсэн байна.
Авилгалд идэгдсэн ЯАМ 2025-06-04 59.153.112.84
Яам өмнө нь яаж удирдсан болоод энэ асуудал гарчихав даа. Эрчис Монгол хариуцаж бариулаагүй, томилгоо хийгээгүй, тендерт оролцоогүй байхад ЯАМны чадваргүй баахан мэргэжилтэн дарга нар хариуцлагаас мултарна гэж юу байхав. Яамны хийсэн ажлын үр дүн шүү дээ
Нэргүй 2025-06-04 202.126.93.18
20000 айл тоггүй өвөлжих эрсдэл
Нэргүй 2025-06-04 202.126.93.18
ЭНЭ ӨВЛИЙГ УЛААНБААТАРЧУУД ДАВАХ ЭРСДЭЛ ҮҮСЛЭЭ. 75 мвт гэдэг бол маш том эрсдэл. 15 0000-20 000 айл өрх цахилгаангүй болно гэсэн үг.
ЗОЧИН 2025-06-04 203.91.115.53
ТЭЦ 3 ИЙГ ОРОСУУД САНААТАЙГААР шатаасан байх. олон тэрбум еврогийн төслийг ОРОСД өгөхгүй гэдгээс ТЭД авах гэж улайрсан байж магад
Зочин 2025-06-04 202.21.117.30
тэнд оросууд ажилладаггүй юм, тэр турбин нь Хятад үйлдвэрлэгдсэн муу гэж байгаан биш, сайн инженер харамсалтайгаар нас барсан, байгууллагын үйл ажиллагааг тухайн байгууллагын удирдлага, техникийн удирдлага л хариуцана. хамгийн сүүлд суурилагдсан турбин
Нэргүй 2025-06-04 66.181.191.244
Одоо юу ч нэмж хэрэггүй
Нэргүй 2025-06-04 66.181.191.244
Энэ зайлаагүй юм уу
Ганаа 2025-06-04 66.181.182.196
ер нь Монгол төрөөс холдоод бизнесээ хийсэн нь дээр дээ
зочин 2025-06-04 192.82.92.204
хэрэггүй 2 энэ компани
Нэргүй 2025-06-04 192.82.65.172
Эрчис монгол компани байгуулах хэрэгтэй. Цаашид зөв зохион байгуулалтанд орох чухал. Яам, компаний чиг үүрэг өөр шүү дээ.
Нэргүй 2025-06-04 202.126.90.49
Хэрэггүй
Зочин 2025-06-04 203.98.76.9
Маргэжилгүй хүн онгоц жолоодоод зорчигчдийг суулгаад явдагтай адил зүйл ийг эрчим монгол хийж байна. Үүнийг Учрал зохион байугуулсан. Мэргэжилгүй нөхдүүд нэг иймэрхүү.