ДЦС-3 гарсан галын шалтгаан тодорхой болоогүй байна

ДЦС-3 гарсан галын шалтгаан тодорхой болоогүй байна

ДЦС-3 гарсан галын шалтгаан тодорхой болоогүй байна

Дулааны гуравдугаар цахилгаан станцад гарсан галын дүгнэлт гарсан эсэх асуудлаар Цагдаагийн байгууллагаас тодрууллаа. Ингэхэд, гал гарсан шалтгаан нөхцөлийг тогтоохоор шалгалтын ажиллагаа явуулж байна. Одоогийн байдлаар, гал гарсан шалтгаан тодорхой болоогүй байна гэв.


Дулааны гуравдугаар цахилгаан станцын турбин цехэд энэ сарын 2-ны өдөр 00:27 цагт гал гарсан. Энэ үеэр тухайн станцад 20 гаруй жил ажилласан инженер залуу нас барсан талаар бид мэдээлсэн. ДЦС-3 2015 онд Чингис бондын санхүүжилтээр 50 мВт-ийн хүчин чадалтай шинэ турбин генератор суурилуулсан байдаг. Уг суурилуулсан генератор шатаж дахин ашиглах боломжгүй болсон гэх албан бус мэдээлэл бий.

Дулаан гуравдугаар цахилгаан станц 1965 онд байгуулагдсан. Өдгөө 60 жил болж буй. Өнөөдрийн байдлаар өндөр даралтын тавдугаар турбин ашиглалтын хугацаа дуусч ашиглахгүй байгаа. Мөн долдугаар турбины хугацаа дуусаж байгаа.

Түүнээс гадна нам даралтын 12 мегаваттын дөрвөн турбин бүгд ашиглалтад дууссан. Төвийн эрчим хүчний системд зургаан цахилгаан станц холбоотой байгаагаас 220Мв-тай тэнцэх хэмжээний турба генераторууд ашиглалтын хугацаа дууссан, хэзээ мөдгүй осол гарахад бэлэн сүүлийн хэдэн жил болсон гэдгийг салбарын сайд нь мэдээлсэн.

Гэтэл тус станцыг хариуцаж авч яваа удирдлагуудын зүгээс осолтой холбоотой ямар ч тайлбар мэдээлэл өгөөгүй байна. Салбарын сайд нь ёс зүйн хариуцлага хүлээнэ гэдгээ мэдэгдээд буй. Улс орны эрчим хүчийг хангадаг ганц станц нь хэдийн хүчин чадлаа дийлэхээ больсон, дээрээс нь том хэмжээний улсад хохирол учруулахуйц осол гэмтэл гарсан бол албан тушаалаа өгөөд асуудал шийдэгдэхгүй байлтай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-06-04 202.126.90.110

Засгийн Газар огцрохынхоо өмнөхөн авсан огцомхон арга хэмжээ биш л байгаасай даа !

Avatar

Нэргүй 2025-06-04 202.131.225.197

UMMNI

Avatar

зочин 2025-06-04 103.212.117.42

Чойжилсүрэн хаана очно тэнд ажил нурна, хулгай нүүрлэнэ, үнэ өсгөж инфляци унагана, эсвэл осол гэмтэл гарч хүн амины хэрэг гарна. Энэ хүнийг төрд бүү ойртуул. Нүгэлт хар гөрөөчин Увсдаа л очиж худлаа яриад байж байг.

Avatar

Инженер 2025-06-04 202.70.34.98

Турба генератор гэж ямар ац нь байдаг юм. Турбо генератор гээч. Сэтгүүлч юм бол мэдээллээ сайн нягталж байж бич л дээ

Avatar

Нэргүй 2025-06-04 66.181.187.42

ОЙЛГОМЖТОЙ 1,8 ТЭРБУМ ЕВРОГИЙН СЕРВИС ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙХИЙГ ХҮСЭЭД БАЙГАА ДОТНО ГАДНЫ НӨХДҮҮД ИНГЭЭД ХИЙХГҮЙ БАЙХЫГ ЧИНЬ ХАРЬЯ ГЭЖ БАЙГАА ТУСГАЙ АЖИЛЛАГАА Л ДАА. ТЭДНИЙ ХИЙДЭГ ТЕХНОЛОГИ, ЦАХИЛГААНГҮЙ ЛАЛРУУД БАЙЖ НААД ХЭДЭН СТАНЦ ДЭЭРЭЭ ХАРАА ХЯНАЛТ ХАРУУЛ ХАМГААЛАЛТЫГ ЧАНГАРУУЛ ДОТООДЫН ЦЭРЭГ ГЭЖ ХООЛНЫ САВНУУД Ч ДЭЭ ӨДӨР УТАСНЫ ТОГЛООД ШӨНӨ УНТАХААС ЦААШГҮЙ АЦНУУД ЮМ БИЛЭЭ ДЭЭ.

Avatar

Нэргүй 2025-06-04 202.126.90.110

Евсиков "Бид засаад өгье" гээд их долгомцоглоод байгаа шүү, тэр туучийгийн явуулага байж тун болзошгүй л юм даа.

Avatar

Нэргүй 2025-06-04 202.21.107.17

Ukrain drone ireel shaachihsn nuugad bhin pz da nar oros ah nar geed shaagad bai naad oros ah chin neg odor nuke shaahvidee

Avatar

бат 2025-06-04 59.153.112.29

за даа энэ нөгөө олон сая еврогийн өргөтгөл хийх ажлыг хурдлууулах гэсэнтэй холбоотой байж магадгүй манай хойдуулын болон дотоодын шуналтнуудтай холбоо байна гэдгийг шалгах байгууллага нь ажилаа хийнэ бизээ. Эрчим хүчний сайдаар фургоны наймаачинд хариуцуулсан гай гарч байгаа юм бишүү. Жэнкогий хүн огцоронгуут энэ аваар гарч байпаг ямар ачаалал байхгүй бодвол засьар үйлчилгээ хийж байсан биз. Хойд талын террорисьууд аюултай шүү.

Avatar

Нэргүй 2025-06-04 202.126.93.18

эргүү ухна гэрийнхээ цахилгааныг засчих мэдлэгтэй бол тэнэг ээ

Avatar

Мужик эр хүн Чойжилсүрэн 2025-06-04 14.1.81.85

Чойжилсүрэн сайд хувиасаа турбин шинээр авах мөнгө өгнө дөө

Avatar

Нэргүй 2025-06-04 202.131.225.197

hha goridov oo

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж