Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү Тэмүүлэнгийн тансаг хэрэглээ нийгмийг бухимдуулж, улмаар “Огцрох амархан” жагсаалын эхлэл болсон. Залуус голдуу бүрэлдэхүүнтэй тус жагсаал 21 хоног үргэлжилсний эцэст Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцорсон билээ. Энэ үйл явдал “Associated Press”, “BBC”, “Reuters”, “NBC”, “DW”, “Al Jazeera”, “Time”, “Politico” зэрэг гадаадын томоохон хэвлэлүүдийн анхаарлыг татаж, онцлон мэдээлсэн байна.
Тухайлбал, “Associated Press” агентлаг “Ерөнхий сайд нь огцорсон тул байгалийн баялаг ихтэй Монгол Улс улс төрийн тодорхойгүй байдалтай тулгарав” гэсэн гарчигтай нийтлэл гаргажээ.
Тус нийтлэлийн агуулгаас түүвэрлэн хүргэвэл “Байгалийн баялаг ихтэй, Хятад, Оросын дунд орших, далайд гарцгүй Азийн улсад гаарсан авлигыг ард иргэд нь эсэргүүцсэний улмаас Ерөнхий сайд нь огцров. Ийнхүү тус улс улс төрийн тодорхойгүй байдалтай тулгарч байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүүгийн найз бүсгүйдээ зориулсан тансаг эд зүйлсийн талаарх мэдээллийг харвал Монголд экспортоос баяжигсад болон ядууралд автсан иргэдийн хооронд асар их ялгаа байна.
Монгол Улс өндөр технологийн үйлдвэрлэлд ашигладаг нүүрс, зэс болон бусад байгалийн нөөц баялагтай. Гадаадын уул уурхайн томоохон компаниудтай хэлэлцээр хийж эхэлснээс хойш энэ баялаг хэнд ашигтай вэ гэдэг нь гол асуудал болсон. Нууц гэрээ хэлцэл, төлбөр тооцооны тухай цуурхал тус улсад олон жилийн турш тархсан. Жагсагчдын хувьд ашигт малтмалын баялгийг чинээлэг хүмүүсийн ашиг сонирхолд л нийцсэн гэж үзэж байна.
Монгол Улсын дараагийн Ерөнхий сайдаар хэн ч томилогдсон байсан бодлогод томоохон өөрчлөлт орохгүй гэсэн байр суурийг ХБНГУ-ын Манхаймын их сургуулийн Монгол хариуцсан мэргэжилтэн Жулиан Диеркес хэлсэн юм” гэжээ.
Харин Францын “Le Monde” хэвлэлд “Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэхийг УИХ-ын гишүүдийн олонх дэмжээгүй учир зургадугаар сарын 3-ны өдөр албан тушаалаасаа огцорлоо. Авлигын хэргийг эсэргүүцсэн жагсаал олон хоног үргэлжилсний эцэст нууц санал хураалт явуулсан юм.
Хойд Азийн далайд гарцгүй ардчилсан орон болох Монгол Улс олон арван жилийн турш авлигатай тэмцсээр ирсэн. Нүүрс олборлолтоос олсон ашгийг тус улсын чинээлэг хүн ам хуримтлуулж, нийт иргэдийг хохироож байна гэж үздэг. Л.Оюун-Эрдэнэ 2021 онд засгийн эрхэнд гарснаас хойш Монгол Улс Транспэрэнси Интернэшнл байгууллагын авлигын индексээр огцом унажээ.
Өнгөрсөн онд болсон сонгуулиас хойш Монгол Улс гурван талт эвслийн засгийн газартай болсон. Гэвч өнгөрсөн сард Ардчилсан намын зарим гишүүд Л.Оюун-Эрдэнийг огцруулахыг дэмжсэнээр Монгол ардын нам тэднийг эвслийн гэрээнээс хассан юм” гэжээ.
“Politico” хэвлэл Стратегийн болон олон улсын судалгааны төвийн мэргэжилтэн Эрин Мерфигийн хэлсэн үгнээс эш татан мэдээлжээ. Тэрбээр “Ард түмний бухимдлын гол эх үүсвэр болсон эдийн засгийн асуудлаа шийдвэрлэх шаардлагатай байгаа Монгол Улсын хувьд ардчиллын суурийг бий болгоход маш хэцүү байна. Цаашид юу болох, шинэ засгийн газар нь энэ асуудлыг хэрхэн шийдэхээр төлөвлөж буйг харж байя. Монгол дахь ардчилал бүрэн хөгжөөгүй байна. Гэхдээ үндэс суурь нь тавигдсан” гэжээ.
Үндсэндээ Монгол Улсын байгалийн баялаг, чинээлэг хүн ам болон ард иргэдийн хоорондын ялгаа, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийг огцроход хүргэсэн дуулиан, түүнд итгэл үзүүлэх эсэх санал хураалт гэх мэтээр Монголд тулгамдаад буй үндсэн асуудлууд, сүүлийн үед болсон үйл явдлуудыг олон улсын хэвлэлүүд ижил төстэйгөөр тоймложээ. Бид энд гурван хэвлэлийн нийтлэлээс онцлон хүргэв.
Нэргүй 2025-06-04 66.181.185.245
Google translate
Нэргүй 2025-06-04 66.181.181.201
Үүнээс хойш Ерөнхий Сайдаараа ядахдаа хүнд үзүүлэх албан ёсны дипломтой хүн томилож байх нь зүйтэй ш дээ
Нэргүй 2025-06-04 66.181.181.201
МСS бол үнэндээ Монголын э/з- т томоохон хувь нэмэр оруулдаг. Хөгжлийн нэгэн хүчит мотр нь юм шүү !
Ямар ч боловсролгүй Данх лүд тэнэгтэж Женкогийн санаа гаар,Хэрээгийн найруулгаар төр удирдах гэж ооолдоод бүтэлгүйтэж бнаа !!!
Нэргүй 2025-06-04 103.71.101.65
ОЭ жонхуутай жонхуурч,…….. тэр мафийг илчлэнэ, энэ бүлэглэлийг удахгүй дэлбэлнэ, асар их хулгай луйвар байна, тиймээс авилгалчтай тэмцэхээс алхам ч ухрахгүй гэж сүржигнээд өөрөө араар нь ах хэрээ Баатартайгаа хамсан хулгай луйвраа хийдэг байсан. Гол нь үүнд ард иргэд дургүйцсэн. Тун ч эвгүй, шившигтэйгээр огцорлоо. Маш дээрэнгүй түрэмгий зантай…… бусдыг заналхийлдаг н**ш байлаа.
Нэргүй 2025-06-04 138.199.155.49
Дарангуйлагч болчихсон байсандаа. Монгол ардчилсан улс тулдаа л буулгаж чадлаа шүү. Одоо яс шалгаад женкотой нь хамт дээлийг нөмрүүлж хадан гэрлүү нь явууах ёстой.
зочин 2025-06-04 59.153.113.228
Оюунэрдэнэ өөрөөсөө болсон доо. Эзэн биегүй хий юмаар иргэдээ айлгах тактик өөрийг нь хамаад явчихлаа. Баатар ах чинь чамайг баяжуулсан байх, харин чиний улс төр дэх үнэ цэнийг чинь баллачихлаа. Хоёр туулай хөөсөн хүн хоосон хоцорно гэдэг боллоо. Баттулга, Хүрэлсүх хоёрынхоо хооронд хавчуулагдаад няцлуулчихлаа. МСS гэдэг мангас, ордны хуйвалдаан гэж хий хардсаар түүнээсээ айсаар огцорлоо доо
зочин 2025-06-04 66.181.187.191
ЕСийг огцруулах, хөрөнгө хураах, баялгийн сангийн хууль, төсөл гацаах э\зийг хяираах засаглалын тогтворгүй байлгах нь АН, хөрөнгөт баячуудад 2028 оны сонгуульд ялалт авчирах МАНыг унагах харлуулах далд санаа гэж хардаж бна
Нэргүй 2025-06-04 202.131.227.134
Байгалийн баялгыг ард түмэндээ гэдгийг хувийн үйлдвэр, хувийн уурхай, хувийн хөрөнгийг хурааж, ТӨҮГ болгоод, зөвхөн МАН-ы дарга нарын авлигын үүр болгохыг хэлэхгүй. Харин нүүрс, алт, зэсийн бүх ордуудаас ОАТ, НӨАТ, АМНАТ татваруудыг, орлогынх нь 51-60% хүртэл тултал авч, тэр мөнгөөр эмнэлэг, сургууль, цэцэрлэг барьж, үйлчилгээг нь эрс сайжруулж, цалин, тэтгэвэр нэмэхийг хэлнэ. Харин жил болгон боржур, замын хавтан сольж, ногоон автобус авч үргүй үрж болохгүй. Энийг ойлгосон хүнийг ЕС болго.
ХУД-ийн иргэн Ш.Раднаа 2025-06-04 59.153.115.214
Замд явахгүй хүнээр ачаа бүү татуул гэсэн үг бий.1/Яаралтай шинэ ЕС-аа томилох, 2/ЗГ-ын бүтцээ одоогийнхоос цомхон болгож батлуулах,3/ЗГ-ын бүрэлдэхүүнээ батлуулах. МАН дотор энэ л ЕС айвуухан хийх хүн гэх хүн байхгүй. Арай дээр нь Амарсайхан. Хотын дарга хийлээ.Гамшгийн ажилд их нухлагдлаа. Хүний эв олох тал нь ямар бол? Учрал ОДООХОНДОО арай зангараг дутах байх.ХАА-н сайдаа солихгүй бол салбар нь хэцүүдлээ. САЙД БАЙСАН, САЙД БОЛОХЫГ ГОРИЛСОН ГИШҮҮДИЙГ САЙД БОЛГОЖ БОЛОХГҮЙ
yag l unendee 2025-06-04 103.57.95.195
ОЭ-ээс арй дөнгүүр хүн олон бий.Гэхдээ ОЭ-ийн хар пиарт өртөөгүй ахмад улс төрч гэж байхгүй нь их гачлантай
авилг 2025-06-04 103.212.162.76
хуй нам байгаа цагт авилга яагаад ч буурахгүй
Нэргүй 2025-06-04 203.91.115.56
Нэг зүйлийг анзаараарай. Ман дарга, ерөнхий сайддаа итгэхгүй байгаагаа нотлон харуулав.
Нэргүй 2025-06-04 202.126.90.232
МАН дарга чинь ЕС өөрөө ш дээ. хаха
Нэргүй 2025-06-04 66.181.178.114
авлигын загалмайлсан эцэг Н.Энхбаяр байсан бол түүний зөвлөгөөг авсан Л.Оюун-Эрдэнэ дэлхийгээр нэг авлигачнаараа дуудуулжээ.
Нэргүй 2025-06-04 66.181.185.153
Үнэн л бичиж дээ. Оюун-Эрдэнэ гарснаар авилга буурах биш харин ч өсөж баян ядуугийн ялгаа эрс нэмэгдэж, төрийн албаны дунд дээд шатны албан хаагчдын авилгын асуудал дээд цэгтээ тулсан штэ. Тэгээд байхад л АТГ-ын даргыг Оюун-Эрдэнэ сайн ажилласан гээд сунгаж байх жишээний.
Нэргүй 2025-06-04 203.169.50.224
өөрийг нь хайцаалаад сайн л ажилласан ш дээ
Иргэн 2025-06-04 202.179.18.210
Ойрын хэд хоногт Ордон дотор улс төр асаж, гадаах талбайд залуус жагсаж өнжлөө. Тэдгээр нь Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаас огцруулах зорилготой байв. Тэрээр тэгсгээд бодит байдалтай эвлэрчих шиг болно лээ. Гэхдээ, гүрийсээр байгаад УИХ руу асуудлаа оруулсан. Энэ нь эхэндээ хэнд ч ойлгомжгүй байсан юм. Учир шалтгаан нь, уржигдраас өчигдөрт шилжих шөнө дамнан хуралдсан УИХ-ын чуулганы хуралдаанаар тайлагдах шиг болов.
УТАА, ТҮГЖРЭЛ АВИЛГАЛ ҮҮРД МОНГОЛД 2025-06-04 192.82.66.243
ХУЛГАЙЧ ХУЛГАЙЧАА Л БАРИЛАА ,,,АХИЦ ГАРАХГҮЙЙЭЭЭ
Нэргүй 2025-06-04 188.162.254.15
миэг огцруулахад би хэзээ ч дарга болохгуй гэж байсан худалч, кофе уугаад тусгай элчин сайд томилж ажиллуулаад 180км зам бурэн дуусгаагуй, шувуу ажиллагаа явуулаад ганц ч том авилгачид баривчилж чадаагуй буюу хусээгуй, хахуулиар авсан монгоо гадаадын банкинд би хятад улсын иргэн гэж нуусан баярцогтыг дарга гэж долигнож дууддаг, Монгол улсын иргэдийг муусайн ялаанууд гэж шуд зуун заналхийдэг, улныхан гэж доромжлогдсон иргэдийг хамгын олоныг гэрт нь амьсгалыг нь боож угаартуулж алсан еронхий сайд!
Зөнч 2025-06-04 66.181.182.149
Өмнөх бүх алдаа завхрал 4 жилд засагдахгүй.Ажил хийж байсан eрөнхий сайдаа огцрууллаа.Одоо бүгдээрээ хүсээд байсан гуйлгачин эгнээндээ шилжиж дээ.
Нэргүй 2025-06-04 66.181.185.153
Чам шиг малууд олон байгаа болхоор энэ херо женко мэтийн баагийнууд толгойг чинь угаагаад байгаа юм.
Нэргүй 2025-06-04 202.9.47.86
Харин тиймээ. Ард олны амьдрал ОЭ үед сайжирсангүй, юмны үнэ хэд дахин өслөө. Тархи угаалт их байлаа