Сурвалжлага: Элсэлтийн шалгалтын үеэр сурагчид их стресстдэг

Сурвалжлага: Элсэлтийн шалгалтын үеэр сурагчид их стресстдэг

Сурвалжлага: Элсэлтийн шалгалтын үеэр сурагчид их стресстдэг

Ерөнхий боловсролын сургуулиа төгсч буй 12 дугаар ангийн сурагчдын хувьд чухал цаг үе хаяанд ирлээ. Тэд 12 жилийн хугацаанд юу сурч, юу мэдсэнээ аав ээж, ах дүү, ангийн найзууд, багш нартаа батлах чухал өдрүүдийг тэд тэсэн ядан бас сэтгэл түгшин хүлээж байна. Тэд Элсэлтийн шалгалт өгөхөд бэлэн үү. Энэ асуултад хариулт авахаар нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн “Өнөр цогцолбор" сургуулийг зорилоо. Энэ жилийн Элсэлтийн шалгалт зургадугаар сарын 18-21-ний өдрүүдэд улс орон даяар зохион байгуулахаар товложээ. Энэ оны Элсэлтийн шалгалтад 35,939 сурагч бүртгүүлсэн байна.

Элсэлтийн шалгалт нь их, дээд сургуульд элсэхийг хүссэн сурагчдын мэдлэг, чадварыг үнэлэх чухал шалгуур.  Элсэлтийн шалгалтыг Боловсролын үнэлгээний төв зохион байгуулдаг бөгөөд ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагчид өгдөг шалгалт юм.

Шалгалтын бүтцийн хувьд сурагчид хамгийн багадаа хоёр, ихдээ 10 хичээлийг сонгон шалгалтаа өгөх боломжтой. Мөн Элсэлтийн шалгалтын өмнө монгол хэл бичгийн шалгалтыг заавал өгөх ёстой байдаг бөгөөд энэ шалгалтад 400-гаас дээш оноо авснаар сурагчид Элсэлтийн шалгалтад орох эрх үүснэ.

Харин Элсэлтийн шалгалт болоход хуруу дарам хэдхэн өдөр үлдэв.  Энэ хугацаанд сурагчид хэрхэн богино хугацаанд шалгалтад бэлдэх,  ямар их сургуульд орохоо цаашлаад ямар мэргэжил сонгохоо боддог. Үүнээс үүдэн стресс, ядаргаанд орж, цагаа зөв ашиглаж чадахгүй байх тохиолдол гардаг.

Элсэлтийн шалгалт өгөх сурагчдад туслах зорилгоор “Өнөр цогцолбор" сургуулийн монгол хэл, бичиг, уран зохиолын багш Л.Цэцэгжаргалаас зөвлөмж авлаа. Тэрбээр "Элсэлтийн шалгалттай холбоотой хувийн бэлтгэл, үр дүнтэй хичээлүүдээ бэлдэх арга мөн хамгийн чухал нь сурагчдын сэтгэл зүйн асуудал гээд шалгуулагчдад хэд хэдэн асуудал тулгардаг.  Энэ асуудлаа хэрхэн даван туулах, амжилттай шалгалтаа өгөхдөө анхаарах зүйлсийг тодруулан ярив.

"ӨДӨР БҮР ТЕСТ ДЭЭР АЖИЛЛАЖ ӨӨРИЙГӨӨ СОРИХ ДАДЛЫГ ХЭВШҮҮЛЭХ НЬ ЧУХАЛ"

Л.Цэцэгжаргал “Юун түрүүнд сурагчид хувийн бэлтгэлээ маш сайн базаах ёстой. Шалгалтад ирэхдээ иргэний үнэмлэх, бүртгэлийн хуудас, суудлын хуваарь, бүрэн дунд боловсролын гэрчилгээ зэргийг заавал авч ирэх шаардлагатай. Эдгээр бичиг баримтуудаас дутвал шалгалтад оруулдаггүй. Тийм учраас марталгүй авч ирэх нь чухал. Шалгалтад хэрхэн үр дүнтэй бэлдэх вэ гэж маш олон сурагчид эргэлздэг. Тэгвэл тухайн шалгалт өгөх хичээлийнхээ суурь мэдлэгийг бүрэн дүүрэн эзэмшсэн байх нь чухал.  Жишээ нь, монгол хэлний хичээл нь унших, бичих, ярих чадварыг хөгжүүлдэг . Тиймээс бага анги дунд ангид эдгээр чадварыг эзэмшээгүй бол Элсэлтийн шалгалтад амжилт гаргах найдвар нь тун бага . Тийм учраас хичээлүүдийнхээ суурийг сайн судалж, ойлгосон байх ёстой.

Шалгалт өгөхөд сурагчдын сэтгэл зүй янз бүр байдаг. Айдас түгшүүртэй, тайван гээд. Зүрхний хэмнэл шиг л тогтворгүй дээш доош хэлбэлзэж байдаг шүү дээ. Тэгвэл тухайн сурагч хичээлийн агуулгаа бүрэн эзэмшсэн, өөртөө итгэлтэй байвал сандрал бага байна. Тиймээс хичээлээ сайн давтах, өдөр бүр тест дээр ажиллаж өөрийгөө сорих, түүнийгээ дадал болгож чадвал амархан амжилт үзүүлдэг. Дагаад сэтгэл зүй нь ч тайвширдаг.

Эцэст нь, нийт Элсэлтийн шалгалт өгөх шалгуулагчдад өгөх зөвлөмж, сануулах зүйл бол сурагчид маань үлдсэн хугацаандаа хичээлүүдээ сайн давтаж, өөртөө дадал туршлага судалж чадвал амжилт гаргана. Хэн хичээнэ түүнийг нь амжилт заавал дагадаг юм. Нийт сурагч шавь нартаа амжилт хүсье" гэсэн юм.

12 жил сурч мэдсэн боловсролоо гурван цаг буюу 80 минутын дотор үнэлүүлэх. Бага хугацаа, том сорилт. Цаашид их, дээд сургуульд элсэн орж, өөрсдийн хүссэн мэргэжлээр суралцах том боломж,  шинэ хаалга тэдний өмнө нээлттэй байна. Азанд бус мэдлэгтээ найдах мөч ирлээ. Бага хугацаанд сурч, амжилт гаргана гэдэг бэрх. Гэхдээ дээр дурдсанчлан  “Эзэн хичээвэл заяа хичээнэ”.

Шалгалт дөхсөн энэ мөчид ихэнх сурагчдын толгойд хичээл гэхээсээ илүүтэй ирээдүйдээ санаа зовох бодлууд төрдөг . Хэтэрхий их эргэлзэх, айж түгших мэдрэмжүүдээс үүдэн сурч мэдсэн зүйлээ мартах тохиолдол гардаг тул гэрийнхэн, найз нөхөдтэйгөө ярилцах, сэтгэл зүйчид хандах, өөрийгөө тайвшруулж , сэтгэл зүйгээ тогтвортой байлгахыг уриалж байна.

Мөн олон цагаар сууж, хэд хэдэн хичээлүүдийг зэрэг давтсанаас болж олсон мэдлэгээ хольж солих, мартах тохиолдол гардаг тул цагийн менежментээ зөв хуваарилах хэрэгтэй. Жишээ нь, помодоро арга буюу 25 минут суралцаж, таван минут амрах хэрэгтэй. Ингэх зуураа гар утсаа оролдох бус бүлээн юм уух, агаар амьсгалах, гадаах орчныг харах гэх мэтээр тархиа амраах нь чухал юм шүү.

Э.Ариунжаргал

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-06-04 202.9.46.10

Хүүхдүүдийг амрах ёстой өдөр нь амраа. Амралтын өдөр ч элдэв давтлага энэ тэр гээд огт амраахгүй. Суурь боловсрол үнэгүй эзэмших эрхтэй гэдэг. Гэтэл дунд сургуульд Сонгон гэж ялгаад хэдэн зуун мянгаар нь мөнгө нэхдэг. Ийм байхад яаж стрессгүй байх вэ?! Иймэрхүү залилангаа дунд сургуульд зогсоох хэрэгтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж