Хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох төслийн үр дүнг танилцууллаа

Хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох төслийн үр дүнг танилцууллаа

Хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох  төслийн үр дүнг танилцууллаа

Хүүхдийг Ивээх Сан Японы Нийгмийн Хөгжлийн Сангийн буцалтгүй тусламж, Дэлхийн банкны менежментээр “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол” төслийг Сүхбаатар, Говьсүмбэр, Өвөрхангай, Завхан, Ховд аймгийн 29 суманд амжилттай хэрэгжүүлсэн юм.

Энэхүү төслөөр 14-25 насны өсвөр үеийн хүүхэд, залуучуудад хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох замаар сурлагын амжилтыг сайжруулж, хөдөлмөр эрхлэлтэд бэлдэх зорилготой байлаа. Төслийн үр дүнгийн семинар 2025 оны 6 дугаар сарын 3-нд Улаанбаатар хотод болов. Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Төслийн хүрээнд орон нутгийн Засаг захиргаа, хувийн хэвшил, иргэд, сурагчдын хооронд нягт хамтын ажиллагаа бий болж, хүүхэд, залуучуудын хөгжилд нийтээрээ оролцдог шинэ хандлага бий болж байна” хэмээн онцлов.

Төслийн хүрээнд орон нутгийн хүүхэд, залуусын хэрэгцээ шаардлагад нийцсэн, шинэлэг хэлбэрийн Энтрепренершипд суурилсан хувь хүний ур чадвар олгох сургалтын хөтөлбөр буюу ESEL хөтөлбөрийг боловсруулж нэвтрүүллээ. Тус хөтөлбөр нь практик үйл ажиллагаанд оролцох замаар суралцагчдын хувь хүний ур чадварыг хөгжүүлэх боломж олгосон юм. Сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж, чиглүүлэх үүрэгтэй 594 ESEL хөтөлбөрийн багш/зөвлөх, үүнээс багш бэлтгэх эрхтэй ESEL-ийн 50 Мастер багшийг бэлдэж, 5 аймгийн 29 сумын 35 Ерөнхий боловсролын сургууль, 25 Насан туршийн сургалтын нэгж, 6 Мэргэжлийн боловсролын 8,773 хүүхэд, залуусыг ESEL хөтөлбөрт хамруулсан байна.

Түүнчлэн, ESEL хөтөлбөр нь Мэргэжлийн боловсролын сургалтын хөтөлбөрт заавал судлах хичээлийн нэг болж, 2024-2025 оны хичээлийн жилээс Монгол Улсын хэмжээнд бүх Мэргэжлийн боловсролын сургууль, Политехник коллежийн мэргэжлийн боловсролын 2-р ангид 10,000 орчим суралцагч судалж эхлээд байна.  Энэ үеэр
Өвөрхангай ЗДТГ-ын НБХ-ийн дарга Б.Сайнжаргал “Төслийн өгөөж юугаар ч хэмжиж үл болох үр дүн ач холбогдол бий болгосон. Иймд энэ төслийг аймаг, орон нутагтаа нутагшуулах нь чухал гэж үзэж байна. Аймгийн удирдлагууд, Төслийн аймгийн зөвлөл энэ тал дээр санаачилга гаргаж ажиллаж байгаа” хэмээн ярилаа.

ESEL сургалтын хөтөлбөрт хамрагдсан 3286 хүүхэд, залуус баг болж, орон нутагтаа тулгарч буй асуудлыг шийдвэрлэх бичил төслийн шалгаруулалтад орж, 1471 нь тэнцсэн байна.  Нийт 360 бичил төсөл хэрэгжүүлж, баг тус бүр 1000 ам.доллар хүртэлх санхүүгийн дэмжлэг аван ESEL сургалтын хөтөлбөрийн хүрээнд эзэмшсэн мэдлэг ойлголт, ур чадвар, сэтгэлгээгээ бодитоор туршиж, бататгажээ.

Говьсүмбэр аймгийн ЗДТГ-ын дарга Д.Содном “Нэгдүгээрт, төсөлд хамрагдсан суралцагчид бизнесс сэтгэлгээ, багаар ажиллах ур чадвар, хувь хүний харилцаа хандлага зэрэг зүйлүүдэд эерэг нөлөө үзүүлдэг сайхан төсөл байлаа. Хоёрдугаарт, төслийн оролцогчид болох аймаг, сумын удирдлагууд, сургуулийн хамт олон, багш нар, бизнесс көүч зэргээс бүрдсэн чадварлаг хамт олонтой хүний нөөцтэй болсон давуу тал байна. Төслийг тогтвортой үргэлжлүүлэх,  сайжруулах зорилгоор энэ жил манай аймаг сумдын төсөвт 52 сая төгрөг тусгаж, дэмжин ажиллаж байна” гэлээ.

Тус төслөөр энтрепренершип боловсрол, үйл ажиллагааг орон нутагт түгээн дэлгэрүүлэх,зорилгоор “Сургуульд суурилсан энтерпрайз” санаачилгыг таван аймгийн зорилтот 6 сургуульд санхүүжүүлж, орон нутгийн хэмжээнд анх удаагаа амжилттай туршин хэрэгжүүллээ.

Үүнээс гадна орон нутгийн түвшинд 5 бизнес көүч, 211 ментор, 224 үе тэнгийн ментор бэлтгэн чадавхжуулж, төслийн үйл ажиллагаанд татан оруулснаар хүүхэд, залуучуудын хувь хүний ур чадварыг хөгжүүлэхэд дэмжлэг болсон байна.

Үр дүнгийн семинарт Боловсролын яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Япон улсын элчин сайдын яам, Дэлхийн банк, бусад холбогдох яамдууд, төсөл хэрэгжүүлсэн аймаг сумдын удирдлага, сургууль, хүүхэд залуучуудын төлөөлөл болон бусад олон улсын болон үндэсний төрийн бус байгууллагын ,   төлөөлөл болох 200 гаруй хүн оролцлоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2025-06-04 192.82.66.30

Төслийн сайн үр дүнг үндэсний хэмжээнд түгээх хэрэгтэй

Avatar

Нэргүй 2025-06-04 202.9.41.40

Энтрепренершип буюу Зохион бүтээгч болохын тулд хүн өөрөө задгай сэтгэж, хүсэл тэмүүлэлтэйгээр аливаа зүйлийг сайжруулахад л болно. Ийм хүн Монголоос төрнө гэдэгт итгэдэг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж