Цахим спортын "CS" төрлийн хамгийн том, хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Мэйжор тэмцээн өчигдөр/2025.06.03/ АНУ-ын Техас мужийн Остин хотноо эхэллээ. Нийт шагналын сан нь 1.25 сая ам.доллар тус тэмцээнд 32 баг оролцож байгаа бөгөөд Ази, Номхон далайн бүсээ төлөөлөн Монголын "The MongolZ" болон "Chinggis Warriors" өрсөлдөж байна.
"The MongolZ" баг шууд гуравдугаар шатнаас тэмцээнээ эхлүүлэх учир зургадугаар сарын 12-ныг хүртэл тоглохгүй. Харин "Chinggis Warrios" баг Мэйжорын дебютээ хийлээ. Тэд эхний тойрогт Норвегийн "HEROIC" багтай тоглож, 7-13 гэсэн харьцаатай хожигдсон юм.
"HEROIC"-ийг эхний шатнаас нэг ч хожигдолгүй дараагийн шатанд шалгарна гэж олон аналистууд таамаглаж байгаа билээ.
Тэгвэл дараагийн тойргийн тоглолтоо Бразилын "Legacy" багтай тоглож, 10-13 гэсэн харьцаатай мөн ялагдал хүлээлээ. Ийнхүү эхний өдрийн дараах байдлаар "Chinggis Warriors" баг 0-2 гэсэн амжилттай болов. Одоо тэд дахин хожигдох эрхгүй. Сайн мэдээ нь хасагдах аюултай тоглолтууд бүгд "BO3" буюу гурван ээлжийн тоглолтоор шийдэгдэх учиртай.
Холбоотой мэдээ