БНСУ: Ли Жэ Мён үнэмлэхүй ялалт байгуулав

БНСУ: Ли Жэ Мён үнэмлэхүй ялалт байгуулав

БНСУ: Ли Жэ Мён үнэмлэхүй ялалт байгуулав

Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн сонгуулийн дүн гарч, Ардчилсан намаас нэр дэвшигч Ли Жэ Мён ялалт байгууллаа. 2022 оны сонгуулиар Юн Сук Ёлд нэг хувь хүрэхгүй саналын зөрүүтэй ялагдсан Ли Жэ Мёны хувьд энэ нь гайхалтай эргэн ирэлт болж байна.

"Yonhap" хэвлэлд мэдээлснээр Ли Жэ Мён 17,287,513 хүний санал авч, 49.42 хувиар ялжээ. Харин түүний гол өрсөлдөгч Ардын хүчний намын Ким Мүн Сү 14,395,639 санал авч, 41.15 хувиар удаалав.

Улсын хэмжээнд сонгуулий насны 44.39 сая хүн байснаас 35.24 сая буюу 79.4 хувь нь саналаа өгчээ. Энэ нь 1997 оны сонгуулийн ирц 80.7 хувьд хүрсэнээс хойших хамгийн өндөр үзүүлэлт болсон.

Шинэ ерөнхийлөгч шилжилтийн үегүйгээр шууд албан тушаалдаа орно. Үндэсний сонгуулийн хороо сонгуулийн эцсийн дүнг баталгаажуулмагц Ли өнөө өглөөний 06:21 цагаас албан тушаалаа шууд хүлээж авав. Мөн өнөөдөр 11:00 цагт Үндэсний ассамблейд тангаргаа өргөнө.

ЭХ СУРВАЛЖ: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-06-04 103.57.94.104

үсрээл нэг жил болно тэгээл шорон шаана ванга шиг хэлчий

Avatar

Нэргүй 2025-06-04 76.64.44.146

Энэ бүтэxгүй улс юм шиг байгаамаа, тэгээд л эцэст нь шоронгийн тав болоx юм уу цаазаар аваxуулдаг юунд нь баярланаа.

Avatar

Нэргүй 2025-06-04 66.181.189.23

Со шиг Шударга ялын оноодог монголын улс төрд хүн үлдэхгүй шөө, тэгэхээр манайх бүүр бүтэхгүй байгааз,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж