Улаанбурхан өвчний тархалт ихэсч, Халдварт өвчин судлалын үндэсний төвд хандах иргэдийн тоо эрс өсчээ. Тус өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин. Гэсэн ч улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч хмчээл сургууль амраагүйтэй холбоотой тохиолдлын тоо эрс нэмэгдсэн байна.
ХӨСҮТ-ийн зөвлөх эмч Ц.Чинбаярын өгсөн мэдээллээр, зургадугаар сарын 3-ны байдлаар ХӨСҮТ-ийн эрчимт эмчилгээний тасагт найман бага насны хүүхэд улаанбурхан өвчний хүндрэл, амьсгалын замын дутагдлын байдалтай эмчлэгдэж байгаа.
Гурван хүүхдийн биеийн байдал маш хүнд, зохиомол амьсгалын аппараттай эмчилгээ хийлгэж байгаа. Эдгээр хүүхдүүд бүгд вакцин хийлгээгүй. Тийм учраас маш хүнд тусаж байна.
Үүнээс долоон хүүхэд нь вакцин хийлгэх нас нь болоогүй буюу 0-8 сартай хүүхдүүд байна. Харин үлдсэн хоёр хүүхэд хавсарсан хүнд өвчний улмаас вакцин хийхгүй хүнд заалттай тул вакцин хийлгээгүй маш хүнд өвдөж байна. ХӨСҮТ-д нийт 164 (0-2 насны) хүүхэд улаанбурхан өвчний оношоор хэвтэн эмчлүүлж байна. Эдгээр хүүхдүүд дархлаажуулалтад хамрагдах нас нь болоогүй эсвэл дархлаажуулалтын бүрэн тун аваагүй буюу нэг тунтай хүүхдүүд байгаа. Тиймээс хүүхдүүдээ дархлаажуулалтад хамруулах шаардлагатай байна.
БОГИНО ХУГАЦААНД ХҮНДЭРЧ НАС БАРАХ АЮУЛТАЙ!
Хамгийн гол анхаарах зүйл нь вакцин хийлгээгүй хүүхэд улаанбурхан өвчнөөр өвдсөн тохиолдолд богино хугацаанд хүндэрч, нас барах аюултай. Тиймээс эмч нар товлолт вакцинд нь хүүхдүүдээ заавал хамруулахыг зөвлөж байна.
Улаанбурхан өвчин халдварлалтын зэргээрээ халдварт өвчнүүдийн дотор өндөрт тооцогддог, цочмог халдварт өвчин. Энэ өвчнөөс сэргийлэхийн тулд дархлаажуулалтыг үндэсний товлолын дагуу 9 сартайд, хоёр настайд нь дархлаажуулалтад хамруулдаг. Хүүхдүүд уг хоёр тунд бүрэн хамрагдах ёстой. Ингэснээр улаанбурхан өвчнөөс сэргийлэх бүрэн боломжтой.
Дархлаажуулалтад хамрагдаагүй, эсвэл бүрэн тунд хамрагдаагүй хүүхдүүд өвдөх эрсдэлтэй. Тэгэхээр эцэг эхчүүд хүүхдээ товлолын дагуу 9 сартайд нь болон хоёр настайд нь дархлаажуулалтад бүрэн хамруулахад нь анхаарах хэрэгтэй.
Хамрагдсан эсэхийг нь нягтлаад хэрэв ямар нэгэн шалтгаанаар товлолт вакцинаас хоцорсон бол сум, өрхийн эрүүл мэндийн төв дээр очоод 15 хүртэлх насны хүүхдэд нөхөн дархлаажуулалтад хамруулахыг зөвлөж байна.
Зочин 2025-06-04 59.153.115.214
Монглчуудын хагиуцлага нойл шүү дээ. ХҮҮХЭДДЭЭ ВАКЦИН ХИЙЛГЭЭЧЭЭ ГЭЭД ЭМЧ НАР ГУЙГААД БАЙХАД ХЭНЭГГҮЙ ЦРАЙЛААД, ЗАЛХУУРААД, ВАКЦИН ХОРТОЙ ГЭЖ ТЭНЭГТЭЭД ХҮҮХДЭЭ ӨВЧЛҮҮЛЖ БАЙГАА ЮМ.
Нэргүй 2025-06-04 124.158.110.8
сургуулиа хаагаач. Салбарын яам гэж бну? Багш нар нь улаанбурханы талаар ямарч мэдээлэлгүй явж байх юм. тархалт өндөр бна гэсэн чинь өмнөөс тийм үү? ч гэх шиг!!!!
Дагва 2025-06-04 66.181.160.15
Одоогийн бага насны хүүхдүүдийн ээжүүдийн олонхи нь улаан бурханы байгалын дархлаа байхгүй тул бүр багад нь энэ өвчин тусах эрсдэл ихтэй байна. Хуучин бол байгалын дархлаа бараг бүх ээжүүдэд нь байсан тул дархлаажуулалтыг 10 сараас нь (13 сараас) эхэлж хийж, амжилттай байлаа. Энд ажиглалт, судалгаа хэрэгтэй. Улаанбурханы одоогийн сэргийлэх тарилгаар өвчлөлийг бүр мөсөн устгаж чадахгүй юм байна.