Сингапур дахь Шангрила зочид буудалд сүүлийн 22 жилийн турш Азийн хамгийн том батлан хамгаалах салбарын дээд хэмжээний уулзалт болж буй. Энэ жилийн хувьд тавдугаар сарын 30-наас зургадугаар сарын 1-ны хооронд болсон бөгөөд батлан хамгаалах удирдагчдын дунд уур амьсгал төдийлөн сайн байсангүй. Тухайлбал, 47 улс орны батлан хамгаалах сайд, өндөр албан тушаалтнуудын дунд АНУ-ын батлан хамгаалах нарийн бичгийн дарга Пит Хегсэтийн илтгэл өрнө, дорнын харилцаанд асуудал үүсч болзошгүй байгаа гэдгийг харуулсан аж.
Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон дээд хэмжээний уулзалтын нээлтийг үгийг хэлж, АНУ болон Хятадын хооронд үүсч буй хагарал нь дэлхий дахинд тулгарч буй гол эрсдэл гэж мэдэгджээ. Тэрбээр хэлэхдээ, "Аль нэг талийг сонгох ёстой гэдэг нь асуудал. Хэрэв бид зөвхөн нэг талыг баримталбал олон улсын дэг журмыг устгаж, дэлхийн хоёрдугаар дайны дараах бий болгосон бүх байгууллагыг үгүй хийж буйтай адилхан" гэсэн юм. Гэсэн хэдий ч тэрбээр АНУ болон Хятадын хооронд шууд дайсагнасан түвшинд хүрээгүй байгаа тул цаашид ч олон талт байдлыг дэмжихийг бусад улс орны батлан хамгаалах удирдагчдад уриалсан юм.
Түүний дараа АНУ-ын батлан хамгаалах нарийн бичгийн дарга Пит Хегсэт 30 гаруй минутын турш илтгэл тавихдаа ерөнхийлөгч Дональд Трампийн магтан сайшааж, Хятадыг буруутгажээ. Тэрбээр Өмнөд Хятадын тэнгис, Тайванийн хоолой зэрэг бүс нутагт Хятадаас ирж буй аюул заналыг сөрөн зогсохын тулд Ази Номхон далайн орнуудад цэргийн зардлаа ДНБ-ий 5 хувьд хүргэхийг уриалав. Мөн тэрбээр "Бээжин Энэтхэг-Номхон далайн бүсийн тэнцвэрийг өөрчлөхийн тулд цэргийн хүч хэрэглэхээр найдвартай бэлдэж байгаа" гэсэн байна. Үүнийг "ASEAN+"-ын одоогийн дарга бөгөөд Малайзын ерөнхий сайд Анвар Ибрахим буруутгаж, сөргөлдөөнөөс сэрэмжлүүлэхийн оронд улам өдөөх гэж оролдож байна гэжээ. Мөн тэрбээр Өмнөд Хятадын тэнгисийн асуудлыг сөргөлдөөн гэхээсээ илүү яриа хэлэлцээгээр шийдвэрлэх хэрэгтэй гэж онцолжээ. Харин Хятадын талаас Пит Хегсэтийн мэдэгдлийг гүтгэлэг гэж тодорхойлон, ямар ч асуудалд нээлттэй хэлэлцээ хийхэд бэлэн гэж мэдэгдэв.
Цинхуа их сургуулийн Олон улсын аюулгүй байдал, стратегийн төвийн захирал Да Вэй хэлэхдээ, АНУ-аас Хятадыг буруутгаж байгаа нь сөргөлдөх гэсэн сэтгэхүйгээр дүүрэн байна гэсэн юм. Мөн Хятад болон Америкийн өнөөгийн харилцаанд, ялангуяа хоёр орны худалдааны хэлэлцээ үргэлжил буй энэ цаг үед зохистой биш гэж үзэж байна. Тодруулбал, "Хятад болон Ази Номхон далайн орнуудын харилцааг АНУ хагалан бутаргах оролдлого нь үр дүнд хүрэхгүй гэж бодож байна. Бүс нутгийн орнууд АНУ-тай тохиролцох уу? Тийм биш л болов уу. Ази Номхон далайн бүс нутгууд хэдийн Хятадтай хамтын ажиллагаа, харилцаагаа тогтоох сайн үндэс суурийг бий болсон. Тиймээс АНУ-ын цөөн хэдэн өдөөн хатгасан үг үүнийг бүрмөсөн өөрчлөхгүй" гэжээ. Тухайлбал, өнгөрсөн хугацаанд "ASEAN+" блок болон Персийн булангийн зөвлөл зэрэг зүүн өмнөд Азийн бүс нутаг, Латин Америкийн улс орнууд АНУ-ын хараат байдлаас гарч, Хятадтай дипломат харилцаа тогтоох болсон. Энэ хүрээнд импортын чөлөөт худалдааны бүс, ногоон эрчим хүч, олон улсын зуучлалын байгууллага зэрэг хэд хэдэн хэлэлцээрийг байгуулсан байдаг. Мөн Хятад-Африкийн харилцаа сайжирч, бүтээн байгуулалтын төслүүд хэрэгжих болсон байна.
АНУ-ын батлан хамгаалах нарийн бичгийн даргыг индэр дээр үг хэлснээс хэдхэн цагийн дараа Малайзын ерөнхий сайд Анвар хэвлэлийнхэнд хэлэхдээ "Том гүрнүүд дэлхий нийтийг хувааж, хяналтын бүс байгуулах гэж оролдож байхад жижиг улс орон ихэвчлэн дуугарах эрхгүй үлддэг" гэж анхааруулсан байна. Тэрбээр мөн “Малайз улс үүнд итгэдэггүй. Тогтвортой байдал нь газрын зургийг сийлэх биш, харин бидний амьдарч буй дэг журмыг бий болгоход хүн бүр утга учиртай оролцох орон зайг бий болгосноор ирдэг" гэжээ. Нэмж дурдахад, Өмнөд Хятадын тэнгисийн асуудлыг тогтвортой, зарчмын дипломат аргаар, шаардлагатай үед чимээгүй, гэхдээ үргэлж тууштай баримтлах нь зүйтэй гэж Анвар санал болгов. Тэрбээр төгсгөлд нь "Бид хурцадмал байдал сөргөлдөөн болж хувирахыг харах сонирхолгүй байна. Бид тэвчээртэй байхыг уриалж, яриа хэлэлцээг дэмжиж, энэ бүс нутагт хамааралтай тогтвортой байдлыг хадгалахыг зорино" гэжээ.
Байлдааны хөлөг онгоцны тоогоороо дэлхийд тэргүүлж буй Хятад улс тавдугаар сарын эхэн үеэс эхлэн Зүүн Азийн усан хилд тэнгисийн цэргийн болон эргийн хамгаалалтын хөлөг онгоцоо байршуулахаа эрчимжүүлсэн гэх мэдээлэл байна. Хятадын цэргийн шинжээч "DW"-д хэлэхдээ, Хегсэтийн АНУ-Хятадын өрсөлдөөнийг илэрхийлэхдээ ашигласан өнгө аяс нь Байдены засаг захиргаатай харьцуулахад бараг 180 градус өөр гэсэн юм. Мөн АНУ-ын одоогийн засаг захиргаа өмнөх үеийн засаг захиргаануудтай харьцуулахад хэлсэн үг, үйлдэл нь зөрчилддөг гэв. Тус улсын батлан хамгаалахын сайд асан Ллойд Остин өнгөрсөн жил мөн индэр дээр зогсохдоо, сөрөг үр дүнгээс зайлсхийхийн тулд хоёр орны яриа хэлэлцээг дахин эхлүүлэх нь чухал болохыг онцлон тэмдэглэж байсан юм.
Нэргүй 2025-06-04 185.220.101.174
Английн ерөнхий сайд асан Борис Жонсон "Надад Орос Украйны хэн ялах нь огтхон ч сонин биш байна, надад Орос Украйн хоорондоо дайтаж байлдаж байх л сонин байна! яагаад гэвэл Орос ч бай Украйн ч бай ялгаагүй тэд бүгд Оросууд!"
Нэргүй 2025-06-04 202.179.25.155
Азийн дайсан Оросуудын магтдаг Трампын яг татвар нэмсэн орнууд нь нармай Ази байтал яаж тэднийг х***а танкаар айлгаж чадаж байнаа?
Нэргүй 2025-06-04 103.10.22.226
Малайз Вьетнам бол Украйн Польш шиг тэнэгүүд биш. Америкт хулхидуулсаар хаширсан. Цэргийн өдөөн хатгалагад тийм ч амархан хөдлөхгүй найдвартай бат зогсоно.
Баярцогт 2025-06-04 47.227.179.89
Америк Ялан!
зочин 2025-06-04 66.181.183.199
ялан биш ялна. ядахдаа эхлээд зөв бич дараа нь солиор