Гаагийн шүүхтэй тэнцэхүйц шинэ эрх зүйн байгууллага бий болов

Гаагийн шүүхтэй тэнцэхүйц шинэ эрх зүйн байгууллага бий болов

Гаагийн шүүхтэй тэнцэхүйц шинэ эрх зүйн байгууллага бий болов

Хятад тэргүүтэй 32 орон хамтарч Олон улсын зуучлалын байгууллага буюу IOMed-ийг байгуулах хэлэлцээр хийлээ. Энэ нь олон улсын геополитикийн асуудал, дипломат маргааныг өөр хувилбараар шийдвэрлэх хуулийн байгууллагын үүргийг гүйцэтгэх юм. Хэлэлцээр байгуулах ёслолын арга хэмжээ Хонгконгд болсон бөгөөд эл үеэр 85 улс, 20 олон улсын байгууллагын 400 орчим төлөөлөгч хуран цугларсан байна. Гэрээнд гарын үсэг зурсан улс орнууд үүсгэн байгуулагч гишүүн гэж тодорхойлогдох юм.

Эвлэрүүлэн зуучлах чиглэлээр үйл ажиллагаа явуулах үүрэгтэй дэлхийн хамгийн анхны засгийн газар хоорондын хуулийн байгууллага гэж Хятадын зүгээс "IOMed"-ийг тодорхойлж буй. Энэ нь Олон улсын эрүүгийн шүүх гэх мэт шүүх эрх мэдлийн байгууллагуудыг орлуулах зорилготой аж. Хятадын гадаад хэргийн сайд Ван И хэлэлцээр байгуулах ёслолын арга хэмжээнд өөрийн биеэр оролцож, дэлхийн тогтвортой байдлыг хадгалахад дэмжлэг үзүүлэхийг уриалсан юм. Тэрбээр "IOMed" нь олон улсын маргаанд эвлэрүүлэн зуучлах ажиллагааг 33-р зүйлд заасны дагуу нэн тэргүүнд тавих зэрэг НҮБ-ын дүрмийн зарчмуудыг агуулдаг гэдгийг онцлон тэмдэглэсэн юм.

Мөн энэхүү санаачилга нь олон улсын харилцаанд "Чи алд- Би хожно" гэх нэг талыг баримталсан сэтгэлгээг няцаах зорилготой гэдгийг тайлбарлажээ.

Ван И хэлэхдээ, "IOMed байгуулагдсан нь хууль дээдлэх соёл хүртээмжтэй байгаагийн илрэл юм. Энэ нь хууль эрх зүйн томоохон тогтолцооны шилдэг чанарыг багтааж, холбогдох талуудын хүслийг хүндэтгэж, илүү уян хатан, хэмнэлттэй, тохиромжтой, үр ашигтай байх давуу талыг бий болгохын төлөө ажиллах болно" гэжээ.

Хонгконг нь нэг улс-хоёр систем гэх өвөрмөц улс төрийн тогтолцоотой учир "IOMed"-ийн төв газар болж сонгогджээ. Ван И тус бүс нутгийг сонгосон талаар хэлэхдээ, Британийн нийтлэг эрх зүйн уламжлалыг Хятадын хууль зүйн зарчимтай хослуулсан өндөр хөгжилтэй бүс нутаг төдийгүй далай тэнгисийн торгоны зам гэж тодорхойлсон байна. Хонгконг нь 1997 онд Их Британиас Хятадад шилжсэн. Мөн 1984 оны Хятад-Британийн хамтарсан тунхаглалд Бээжингийн засаглал үргэлжилж буй үед Хонгконг нь өндөр зэрэглэлийн бие даасан байдлаа хадгална гэж заасан байдаг.

"IOMed"-ийн төв байр нь хуучин Ван Чай хотын цагдаагийн газарт байрлах бөгөөд энэ оны сүүл эсвэл 2026 оны эхээр эхлэх төлөвтэй байна.

ХОНГКОНГИЙН ДАВУУ ТАЛ

Тус бүс нутаг 2024 оны "IMD" дэлхийн өрсөлдөх чадварын чансааны тавдугаарт орж, бизнесийн хууль тогтоомж, олон улсын худалдааны дэд ангилалд нэгдүгээрт жагсчээ. Дэлхийн банкны группээс гаргасан 2024 оны Бизнесийн бэлэн байдлын тайланд амжилттайгаар эдийн засгаа удирдаж буй 50 улс орон, бүс нутагт Хонгконг наймдугаарт бичигдсэн байна. Улмаар "IOMed" нь маргааныг шийдвэрлэх, төвийг сахисан байр сууриа хадгалахыг эрэлхийлж буй засгийн газар, хөрөнгө оруулагчид болон корпорациудад нэн шаардлагатай үйлчилгээг үзүүлэхэд хамгийн тохиромжтой гэж мэргэжилтнүүд үзэж буй. Мөн тус бүс нутгийн хууль эрх зүйн их дээд сургууль нь өндөр шалгууртай байдаг тул төгсөгчид нь "Greater Bay Area" хуульчийн үнэмлэхийг эзэмшиж чаддаг. Хонгконгийн дарга Жон Ли Ка Чиу хэлэхдээ, өрнө, дорнын хосолсон чадварлаг хууль эрх зүйн орчин нь "IOMed"-ийг олон улсын харилцаанд чухал байр сууриа хадгалахад тусална гэж үзэж байна.

Сүүлийн 10 жилд олон улсын харилцаа, хөрөнгө оруулагчдын дунд санал зөрөлдөөнийг шийдвэрлэх хэрэгсэл, байгууллага чухал үүрэг гүйцэтгэх болсон.

Тухайлбал, Хонгконг, Арабын Нэгдсэн Эмират улс нь хоёр талын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах үүрэг хүлээсэн бөгөөд үүнд зуучлалын оролцоог хууль эрх зүйн ямар нэгэн арга хэмжээ, шийдвэрээс өмнө хэрэгжүүлэхийг заасан байдаг. Өөрөөр хэлбэл хоёр өөр орны томоохон хөрөнгө оруулагчид эсвэл дипломат асуудалд Хонгконг, Арабын Нэгдсэн Эмират нь нэн тэргүүнд төдийг сахисан байр суурьтай байж, талуудын асуудлыг шийдвэрлэх гэж үзнэ. Гол төлөв Арабын Нэгдсэн Эмират нь Ойрхи-Дорнод, барууны орнуудын харилцаанд зуучлагчийн үүрэг гүйцэтгэдэг.

Харин "IOMed"-ийн тусламжтайгаар Хонгконг нь эртнээс хил дамнасан хууль эрх зүйн маргааныг шийдвэрлэх төвийг сахисан, найдвартай платформыг шаардаж ирсэн дэлхийн өмнөд бүсийг төлөөлөн ажиллах юм.

"ASEAN+"-ын гишүүдэд "IOMed" нь бүс нутгийн хамтын ажиллагааг сайжруулахад голчлон анхаарна. Хил дамнасан худалдаа, хөрөнгө оруулалт үргэлжлэн өсөхийн хэрээр маргаан үүсгэх боломж ч мөн нэмэгдсээр байна. Тиймээс "IOMed" нь "ASEAN+"-ны гишүүдэд соёлын мэдрэмжтэй, зардал багатай, харилцааг хадгалах зарга, арбитрын шүүхээс өөр хувилбар санал болгох аж. "IOMed"-ээр дамжуулан тэд олон улсын шилдэг туршлага, сургалт, байгууллагын дэмжлэгийг авах боломжтой.

ЭХ СУРВАЛЖ: ALJAZEERA, SOUTH CHINA MORNING POST

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Дорж 2025-06-04 192.82.65.175

Үүнийг нохой долоо гэдэг юм. Цаг хугацаа харуулна. Дэлхий дээр шударга сэтгэл ялна. Хятад бол шударга бус бусдыг эзэрхийлэгч дарлагч колоничлогч улс юмаа. Бусдыг колончлогч улс дэлхийн бодлогыг шийддэггүй юм

Avatar

Нэргүй 2025-06-04 66.181.187.42

МАН ын төлгүүд энэ гэрээнд аваачаад нэгдүүлчих вий дээ. тэгвэл аюул болно шүү. манай гуравдагч хөршийн бодлогыг хаах хамгийн том з****г болно.

Avatar

Нэргүй 2025-06-04 103.212.162.74

Зөв шүү. Манайх элсэх хэрэгтэй. Америк дэлхийн цагдаагийн үүргээс сайн дураар татгалзснаас хойш бий болсон хоосон орон зайг яаралтай нөхөж ийм төрлийн байгууллага хэрэгтэй байсан юм

Avatar

Нэргүй 2025-06-04 202.9.40.153

Гяхх гяях

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж