УДШ: Гавьяат эмч П.Батчулууны хэрэг цагаадлаа

Хуучирсан мэдээ: 2025.06.04-нд нийтлэгдсэн

УДШ: Гавьяат эмч П.Батчулууны хэрэг цагаадлаа

УДШ: Гавьяат эмч П.Батчулууны хэрэг цагаадлаа

НЭМЭЛТ:

Улсын дээд шүүхээс Гавьяат эмч П.Батчулууны хэргийг цагаатгаж шийдвэрлэв. Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.3-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн П.Батчулуунд холбогдох хэргийн талаар зөвлөлдөж, шийдвэр гаргалаа. Хэргийн үйл баримтын хувьд анхан болон давж заалдах шатны шүүх бодитоор тогтоосон байна. Өөрөөр хэлбэл, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар П.Батчулуун ажиллаж байхдаа тухайн амьгүй донороос эд, эрхтэн шилжүүлэн авах зөвшөөрлийг авахдаа элэг болон бөөрний талаар зөвшөөрөл авсан баримт хангалттай. Харин шөрмөсийг авах зөвшөөрөл авсан талаар хоорондоо зөрүүтэй таван баримт бичиг хэрэгт авагдсан байна. Тэгэхээр шөрмөс авах зөвшөөрлийг Эрүүл мэндийн сайдын 2023 оны А/195 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтад заасан донороо эд, эрхтэн авах, шинжлэх, боловсруулах, хадгалах, тээвэрлэх, шилжүүлэн суулгах, устгах журмын дагуу зөвшөөрлийг аваагүй байна гэж үзэж байна.

Гэхдээ огт зөвшөөрөл аваагүй биш энэ журам зөрчигдсөн байна. Энэ бол эргэлзээгүй тогтоогдсон. Харин үүнд хийх эрх зүйн дүгнэлтийн хувьд шүүхэд бол алдаа гаргасан байна гэж үзсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.3-т заасан хүний цус, эд, эрхтэнг хууль бусаар авах гэмт хэрэгт амьгүй донорын цогцос энэ эрх зүйн хоригоор хамгаалагдана. Өмгөөлөгч нар үүд санал өөр өөр байсан. Гэхдээ Зөрчлийн тухай хуулийн 6.10.6.-д амьгүй донороос эд, эрхтэн авахдаа нас барагчийн гэрээслэл, төрсөн эцэг эх, эхнэр нөхөр, хамтран амьдрагчийн зөвшөөрлийг бичгээр аваагүй тохиолдолд энэ нь эрүүгийн гэмт хэргийн шинжгүй бол зөрчлийн хуулиар хариуцлага хүлээлгэхээр заасан зохицуулалтай байгаа. Энэ хоёр заалт юугаараа ялгаатай вэ гэхээр зөрчлөөс гэмт хэрэг болох босгын хувьд сэдэл байх ёстой. Эсвэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.3-т заасан арга хууран мэхлэх, заналхийлэх, хүч хэрэглэх аргаас гадна гэмт хэргийн сэдэлт байх ёстой. Аргыг бол гэмт хэргийн тусгай ангийн зүйлд заасан. Гэхдээ сэдэлтийг тэр болгон заадаггүй. Ямар ч гэмт хэрэгт сэдэлт, үйлдэл хоёр байх ёстой. Энийг тэр болгон заах албагүй. Тэгэхээр энэ хэрэг сэдэлтээр ялгагдана. Зөрчлийн хуульд заасан бичгээр зөвшөөрөл авах эсэх асуудал тодорхой маягт дээр авч байгаа учраас амаар авах зөвшөөрөл авах асуудал яригдахгүй. Тэгэхээр зөвшөөрөл аваагүйгээр амьгүй донороос эд, эрхтэн авсан нь гэмт хэргийн сэдэлтгүй бол зөрчлийн хуулиар хариуцлага хүлээлгэнэ. Гэмт хэргийн сэдэлт гэдэг нь өөртөө болон бусдад эдийн болон эдийн бус ашиг хонжоо харсан, хохирогчийн цогцсыг ялгаварлан гадуурхаж, үзэн ядсан, дорд үзсэн, гэмт санааг агуулах байдлаар зөвшөөрөлгүйгээр хохирогчоор эд, эрхтэн авсан бол гэмт хэрэгт тооцогдоно. П.Батчулууны хувьд ийм нөхцөл байдал тогтоогдоогүй. Түүний үйлдэлд журмын хэрэгжилт хангалтгүй байдаг юм байна, гэхдээ энэ нь тодорхой хувийн ашиг сонирхлоор хонжоо олох зорилгоор хийгдээгүй, зөрчигдөөгүй тохиолдолд гэмт хэргийн шинжгүй гэж үзнэ. Гэхдээ Зөрчлийн тухай хуулийн 6.10.5 заасан зөрчлийн шинжтэй гэж үзэж байгаа учраас хохирлыг бүрэн төлж барагдуулахаар байгаа. Цаашдаа иргэний эрх зүйн хүрээнд зөрчил гаргагчаас сэтгэл санааны хохирол нэхэмжилж, шийдэгдэх боломжтой асуудал. П.Батчулууны холбогдсон үйлдлийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй шинжээр цагаатган шийдвэрлэлээ.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН ЗӨВЛӨЛДӨЖ БАЙНА

НЭМЭЛТ:

Шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж дараах шийдвэрийг гаргалаа. Донорын тухай хуульд зааснаар энэ хэрэгт яригдах асуудал хүний эмзэг мэдээлэлд хамаарч байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4.2.1 зааснаар хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой асуудлыг хэсэгчилж эсвэл бүрэн хаалттай явуулахаар заасан байна. Хамгийн гол нь хэргийн оролцогч нар нэгдмэл саналтай байгаа учраас шүүх хурлыг бүрэн хаалттай явуулахаар шийдвэрлэлээ.

НЭМЭЛТ:

Шүүх хурал түр завсарлаж, шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж байна.

НЭМЭЛТ: 

Шүүх хурал эхэллээ. Өмгөөлөгч нарын зүгээс хэргийн мөрдөн байцаалтаас эхлээд хяналтын шат хүртэлх ажилласан дарааллаар ярих санал гаргасан. Харин прокурорын зүгээс хурлын ирц, татгалзах санал байхгүй ч шүүх хуралдааныг хаалттай хийх хүсэлт гаргалаа. Учир нь Донорын тухай хуулийн 17.3-т донорын эд, эрхтэн шилжүүлсэн хүмүүсийг энэ хэрэгт гэрчээр асуусан байгаа. Тэгэхээр энэ хуулиар нууцлалыг хадгалах үүрэгтэй. Хүний эмзэг мэдээлэлд эрүүл мэндийн байдал ордог учраас Эрүүгийн хуулийн 34.4.2.1 зааснаар гэрчийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс шүүх хурлыг хаалттай хийж өгнө үү гэв. Энэ саналтай өмгөөлөгч нар санал нэг байгаа илэрхийлэв. Анхан болон давж заалдах шатны шүүх хаалттай явж байсан учраас хяналтын шатны шүүхийг хаалттай явуулах саналтай байна гэв.

П.БАТЧУЛУУН ЭМЧИЙН 5 ӨМГӨӨЛӨГЧ ХУРАЛД ОРОЛЦОНО

Улсын дээд шүүхээр Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны дарга асан, Төрийн соёрхолт, Гавьяат эмч П.Батчулуун эмчийн гомдлыг өнөөдөр /2025.06.04/ 09:00 цагаас хэлэлцэнэ. Шүүх хуралд түүний таван өмгөөлөгч төлөөлөн оролцох юм байна. Тэрбээр одоо Улсын гуравдугаар төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм.

П.Батчулуун эмчийг хүний эд эрхтэнийг зөвшөөрөлгүй авсан үйлдэлд гэм буруутайд тооцон /2025.01.20/ өдөр шүүхээс 2.6 жилийн ял оноосон.

Тус хэргийг П.Батчулууны гомдлын дагуу дахин хэлэлцэхээр болж шүүх хуралдааныг өнгөрсөн гуравдугаар сард /2025.03.13/ нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд хэлэлцсэн байдаг. Давж заалдах шатны шүүх түүний гомдол болон өмгөөлөгчийн хүсэлт зэргийг хэлэлцэж, П.Батчулуунд оноосон 2.6 жилийн ялыг хэвээр үлдээн шийдвэрлэсэн юм.

Хэргийг эргэн сануулбал, П.Батчулууныг Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн Хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байхад 2023 оны наймдугаар сарын 5-6-нд шилжих шөнө иргэн А Баянгол дүүргийн 14 дүгээр хороонд замд зам тээврийн ослоор нас барсан харамсалтай хэрэг болсон. Энэ үед хохирогчийн ар гэрийнхнээс элэг, бөөр, түүний эргэн тойронд байгаа судсыг авах талаар зөвшөөрөл авсан байдаг. Гэтэл А-гийн биеэс зөвшөөрөл аваагүй зарим эд эрхтнийг авсан хэрэгт буруутгагдан улмаар яллагдагчаар татагдсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж