НЭМЭЛТ:
Улсын дээд шүүхээс Гавьяат эмч П.Батчулууны хэргийг цагаатгаж шийдвэрлэв. Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.3-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн П.Батчулуунд холбогдох хэргийн талаар зөвлөлдөж, шийдвэр гаргалаа. Хэргийн үйл баримтын хувьд анхан болон давж заалдах шатны шүүх бодитоор тогтоосон байна. Өөрөөр хэлбэл, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар П.Батчулуун ажиллаж байхдаа тухайн амьгүй донороос эд, эрхтэн шилжүүлэн авах зөвшөөрлийг авахдаа элэг болон бөөрний талаар зөвшөөрөл авсан баримт хангалттай. Харин шөрмөсийг авах зөвшөөрөл авсан талаар хоорондоо зөрүүтэй таван баримт бичиг хэрэгт авагдсан байна. Тэгэхээр шөрмөс авах зөвшөөрлийг Эрүүл мэндийн сайдын 2023 оны А/195 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтад заасан донороо эд, эрхтэн авах, шинжлэх, боловсруулах, хадгалах, тээвэрлэх, шилжүүлэн суулгах, устгах журмын дагуу зөвшөөрлийг аваагүй байна гэж үзэж байна.
Гэхдээ огт зөвшөөрөл аваагүй биш энэ журам зөрчигдсөн байна. Энэ бол эргэлзээгүй тогтоогдсон. Харин үүнд хийх эрх зүйн дүгнэлтийн хувьд шүүхэд бол алдаа гаргасан байна гэж үзсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.3-т заасан хүний цус, эд, эрхтэнг хууль бусаар авах гэмт хэрэгт амьгүй донорын цогцос энэ эрх зүйн хоригоор хамгаалагдана. Өмгөөлөгч нар үүд санал өөр өөр байсан. Гэхдээ Зөрчлийн тухай хуулийн 6.10.6.-д амьгүй донороос эд, эрхтэн авахдаа нас барагчийн гэрээслэл, төрсөн эцэг эх, эхнэр нөхөр, хамтран амьдрагчийн зөвшөөрлийг бичгээр аваагүй тохиолдолд энэ нь эрүүгийн гэмт хэргийн шинжгүй бол зөрчлийн хуулиар хариуцлага хүлээлгэхээр заасан зохицуулалтай байгаа. Энэ хоёр заалт юугаараа ялгаатай вэ гэхээр зөрчлөөс гэмт хэрэг болох босгын хувьд сэдэл байх ёстой. Эсвэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.3-т заасан арга хууран мэхлэх, заналхийлэх, хүч хэрэглэх аргаас гадна гэмт хэргийн сэдэлт байх ёстой. Аргыг бол гэмт хэргийн тусгай ангийн зүйлд заасан. Гэхдээ сэдэлтийг тэр болгон заадаггүй. Ямар ч гэмт хэрэгт сэдэлт, үйлдэл хоёр байх ёстой. Энийг тэр болгон заах албагүй. Тэгэхээр энэ хэрэг сэдэлтээр ялгагдана. Зөрчлийн хуульд заасан бичгээр зөвшөөрөл авах эсэх асуудал тодорхой маягт дээр авч байгаа учраас амаар авах зөвшөөрөл авах асуудал яригдахгүй. Тэгэхээр зөвшөөрөл аваагүйгээр амьгүй донороос эд, эрхтэн авсан нь гэмт хэргийн сэдэлтгүй бол зөрчлийн хуулиар хариуцлага хүлээлгэнэ. Гэмт хэргийн сэдэлт гэдэг нь өөртөө болон бусдад эдийн болон эдийн бус ашиг хонжоо харсан, хохирогчийн цогцсыг ялгаварлан гадуурхаж, үзэн ядсан, дорд үзсэн, гэмт санааг агуулах байдлаар зөвшөөрөлгүйгээр хохирогчоор эд, эрхтэн авсан бол гэмт хэрэгт тооцогдоно. П.Батчулууны хувьд ийм нөхцөл байдал тогтоогдоогүй. Түүний үйлдэлд журмын хэрэгжилт хангалтгүй байдаг юм байна, гэхдээ энэ нь тодорхой хувийн ашиг сонирхлоор хонжоо олох зорилгоор хийгдээгүй, зөрчигдөөгүй тохиолдолд гэмт хэргийн шинжгүй гэж үзнэ. Гэхдээ Зөрчлийн тухай хуулийн 6.10.5 заасан зөрчлийн шинжтэй гэж үзэж байгаа учраас хохирлыг бүрэн төлж барагдуулахаар байгаа. Цаашдаа иргэний эрх зүйн хүрээнд зөрчил гаргагчаас сэтгэл санааны хохирол нэхэмжилж, шийдэгдэх боломжтой асуудал. П.Батчулууны холбогдсон үйлдлийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй шинжээр цагаатган шийдвэрлэлээ.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН ЗӨВЛӨЛДӨЖ БАЙНА
НЭМЭЛТ:
Шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж дараах шийдвэрийг гаргалаа. Донорын тухай хуульд зааснаар энэ хэрэгт яригдах асуудал хүний эмзэг мэдээлэлд хамаарч байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4.2.1 зааснаар хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой асуудлыг хэсэгчилж эсвэл бүрэн хаалттай явуулахаар заасан байна. Хамгийн гол нь хэргийн оролцогч нар нэгдмэл саналтай байгаа учраас шүүх хурлыг бүрэн хаалттай явуулахаар шийдвэрлэлээ.
НЭМЭЛТ:
Шүүх хурал түр завсарлаж, шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж байна.
НЭМЭЛТ:
Шүүх хурал эхэллээ. Өмгөөлөгч нарын зүгээс хэргийн мөрдөн байцаалтаас эхлээд хяналтын шат хүртэлх ажилласан дарааллаар ярих санал гаргасан. Харин прокурорын зүгээс хурлын ирц, татгалзах санал байхгүй ч шүүх хуралдааныг хаалттай хийх хүсэлт гаргалаа. Учир нь Донорын тухай хуулийн 17.3-т донорын эд, эрхтэн шилжүүлсэн хүмүүсийг энэ хэрэгт гэрчээр асуусан байгаа. Тэгэхээр энэ хуулиар нууцлалыг хадгалах үүрэгтэй. Хүний эмзэг мэдээлэлд эрүүл мэндийн байдал ордог учраас Эрүүгийн хуулийн 34.4.2.1 зааснаар гэрчийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс шүүх хурлыг хаалттай хийж өгнө үү гэв. Энэ саналтай өмгөөлөгч нар санал нэг байгаа илэрхийлэв. Анхан болон давж заалдах шатны шүүх хаалттай явж байсан учраас хяналтын шатны шүүхийг хаалттай явуулах саналтай байна гэв.
П.БАТЧУЛУУН ЭМЧИЙН 5 ӨМГӨӨЛӨГЧ ХУРАЛД ОРОЛЦОНО
Улсын дээд шүүхээр Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны дарга асан, Төрийн соёрхолт, Гавьяат эмч П.Батчулуун эмчийн гомдлыг өнөөдөр /2025.06.04/ 09:00 цагаас хэлэлцэнэ. Шүүх хуралд түүний таван өмгөөлөгч төлөөлөн оролцох юм байна. Тэрбээр одоо Улсын гуравдугаар төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм.
П.Батчулуун эмчийг хүний эд эрхтэнийг зөвшөөрөлгүй авсан үйлдэлд гэм буруутайд тооцон /2025.01.20/ өдөр шүүхээс 2.6 жилийн ял оноосон.
Тус хэргийг П.Батчулууны гомдлын дагуу дахин хэлэлцэхээр болж шүүх хуралдааныг өнгөрсөн гуравдугаар сард /2025.03.13/ нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд хэлэлцсэн байдаг. Давж заалдах шатны шүүх түүний гомдол болон өмгөөлөгчийн хүсэлт зэргийг хэлэлцэж, П.Батчулуунд оноосон 2.6 жилийн ялыг хэвээр үлдээн шийдвэрлэсэн юм.
Хэргийг эргэн сануулбал, П.Батчулууныг Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн Хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байхад 2023 оны наймдугаар сарын 5-6-нд шилжих шөнө иргэн А Баянгол дүүргийн 14 дүгээр хороонд замд зам тээврийн ослоор нас барсан харамсалтай хэрэг болсон. Энэ үед хохирогчийн ар гэрийнхнээс элэг, бөөр, түүний эргэн тойронд байгаа судсыг авах талаар зөвшөөрөл авсан байдаг. Гэтэл А-гийн биеэс зөвшөөрөл аваагүй зарим эд эрхтнийг авсан хэрэгт буруутгагдан улмаар яллагдагчаар татагдсан юм.
Нэргүй 2025-06-04 175.223.26.137
5 ӨМГӨӨЛӨГЧИЙН ХӨЛСИЙГ ТӨЛСӨН ОРЛОГОО ХААНААС ОЛСОНОО НОТЛОХ ХЭРЭГТЭЙ. АНХАН ШАТ, ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ҮНДЭСЛЭЛТЭЙ ШИЙДВЭРИЙГ УЛАНДАА ГИШГЭСЭН УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ШҮҮГЧИДИЙГ АВИЛГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАРТ ӨГӨӨРЭЙ. ХҮМҮҮС ОДОО ХЭРСҮҮ БОЛСОН. ЭНЭ ХЭРЭГ ДЭЭР ШҮҮГЧИД АВИЛГА АВЧ БАЙЖ Л ИЙМ ШИЙДВЭР ГАРГАСАН ГЭДГИЙГ ХҮМҮҮС БҮГД ОЙЛГОЖ БАЙГАА.
зочин 2025-06-04 66.181.160.109
Эд эрхтэний наймаа нарийн зохион байгуулалтанд оржээ !!!…Дээд шүүхээр өөрт ашигтай шийдвэр гаргуулж байна гэдэг чинь !!..
Нэргүй 2025-06-04 158.59.146.30
yaj ch bodson hunii ed erhteniig, iluu ed erhtniig tonoj hulgailj avchihaad tsagaadaad yavj baidag asuudal zuvhun mongold l baia, ene tsaagdah erguí, harin uuchlal guidad ylar bagasgahiig huset biolog l balsan, heeli ni ingej heregjdeg gazar yak mongol hun amid rah ve dee, ARAI CH INGEJ BOLOHGUI EE,
Илжирч ялзарч, авилгалд идэгдсэн шүүх сөнөтүгэй!!! 2025-06-04 202.126.89.196
"Талийгаачийн эд эрхтэнийг өвчтэй, зовлонтой нэгэнд бид шилжүүлж суулгана" гэж ар гэрээс нь уйлан дуулан байж зөвшөөрөл авчихаад, машины эд анги тонож байгаа юм шиг бусад эд эрхтэнийг нь тонон дээрэмдсэн гэмт хэрэгт тохирсон ялыг шүүхээс өгсөн тохиолдол байсан боловч, Дээд шүүх Монгол Улсын хуулийг уландаа гишгэж улныхныг дэндүү дорд үзлээ. Хэдэн зуун тэрбумын хөрөнгөтэй, Сэлэнгийн Шаамарын цэвэр цусны хятад, хүний эд эрхтэнийг 10 жил тонон дээрэмдсэн гэмт хэрэгтэн наранд гарлаа!
Илжирч ялзарч, авилгалд идэгдсэн шүүх сөнөтүгэй!!! 2025-06-04 202.126.89.196
Шүүгчдэд нөлөөлөх оролдлогыг нийт 6 удаа гаргаж, хүний эд эрхтэнийг тонон дээрэмддэг гэмт хэргийн бүлэглэлийн гишүүдийн хам хэрэг нь илрэх гээд Дээд шүүхийн шүүгчдийн аманд 10 тэрбумыг чихээд “ямар ч гэм буруугүй” гэж цагаатгалаа. Энэ улсад ер нь ингэхэд хууль, шүүх засаглал гэж байх хэрэг байна уу? Анхан болон Давж заалдах шатны шүүгч нар ямар ч хууль мэдэхгүй эргүү малууд байсан гэсэн үг үү??? "Талийгаачийн эд эрхтэнийг өвчтэй, зовлонтой нэгэнд бид шилжүүлж суулгана" гэж ар гэрээс нь уйлан дуу
Нэргүй 2025-06-04 66.181.191.244
Нэгнийх нь амийг аварч нөгөөхийг нь гомдоосон л асуудал. Мэдээж хэн хэнд нь хэцүү байсан байгаа. Үүний гол буруутан нь ахиад л нөгөө бодлогын яамны буруу бодлого
Nandia 2025-06-04 202.126.91.100
Iim teneg yumnaas bolj hairan emchiig shuuhed dyydaj yallagdagchaar tataj yugaa hiinee. Er ni amigui bienees yug ni ch avsan yadii
Нэргүй 2025-06-04 202.5.202.130
Хүний эд эрхтэнг дураараа авдаг ёс байхгүй. Их мөнгөтэй бндаа эмч олон өмгөөлөгчтэй
Монгол иргэн 2025-06-04 202.55.188.46
ашгүйдээ. зөв шийдвэр гаргасан шүүгчидэд баярлалаа. байнга үнэн зөв үйлдэл ялж буян нь дэлгэрч. хуурамч, худлаа, хулгай болгон устаж амар амгалан тогтох болтугай
Нэргүй 2025-06-04 202.179.25.231
ашгүй зөв шийдвэр гарчээ.
Нэргүй 2025-06-04 66.181.185.238
Шүүг прокурор схйн ажиллаж байна монгол хүн хэзээч талийгсдаараа оролддог эд эрхтнийг авдаг зардаг ёс уламжлал байхгүй
Нэргүй 2025-06-04 66.181.185.238
Ямар их баяжсан харагдаж байна шүү 5 өмгөөлөгч хөлслөөд л ! Бузар бусармаг аргаар үхсэн хүнтй цогцсоор бизнес хиыгч бузар амьтан үылийн үрийн өр төлөөсөө төлж шийтгэлээ үүрэх эдлэх ёстой ,
Шүүхэд нөөөлөх гэсэн оролдлогоо зогсоо!!! 2025-06-04 202.126.88.129
Огт гэм зэмгүй сайн эмчийг хилс хэргээр шоронд хийчихлээ гэж зарим нөхдүүд уянгалан ганганалдаж, ард иргэдийн тархийг угааж байна. Энэ эмч бол хэдэн зуун тэрбумын хөрөнгөтэй, Хүрэлсүхийн сайн найз тул тун удахгүй суллагдаад гараад ирнэ. Гарч чадахгүй байлаа гэхэд Баярцогт шиг Дээд шүүхийн шүүгчдийн аманд 10 тэрбумыг өгөөд хилсээр хоригдсон гээд л гараад ирнэ. Би өнөөдөр энд эрүүл мэндийн салбар ямар аймшигтай аалзны торонд идэгдэж, хүний эд эрхтэнийг цаагуураа дамлан наймаалж байгааг эрүүгийн ца
Нэргүй 2025-06-04 192.82.92.204
батчулуун эмчийг суллах ёстой
Зочин 2025-06-04 103.57.94.75
Шүүхийн зөв шийдсэн цорын ганц хэрэг
Нэргүй 2025-06-04 59.153.112.142
хятадууд эрхтэн шилжүүлэх эмчилгээ монголд хөгжүүлэх сонирхолгүй байгаа л даа хатгаас их явж бн жишээ нь чи байна монголын сайн эмч нарыг үгүй хийчих санаатай
Нэргүй 2025-06-04 103.57.94.75
Шүүх шийдвэрээсээ буцаж болохгүй. Зөв шийдсэн ганцхан хэрэг нь
Нэргүй 2025-06-04 59.153.115.34
Яасан олон өмгөөоөгчтэй п вэ, но-той л п бна