Өнөө цагийн дэлхийн шатрын спортын нүүр царай, супер од Магнус Карлсен эх орондоо отгон дэлхийн аварга, Энэтхэгийн Гукеш Доммаражуд хожигдож, шуугиан тарилаа.
Дэлхийн таван удаагийн аварга Магнус Карлсен сүүлд 2021 онд түрүүлснээсээ хойш дахин дэлхийн аваргад оролцоогүй. Энэ талаараа тайлбарлахдаа дахин оролцох урамгүй болсон гэж байжээ.
Норвегийн Ставангер хотын Финанспаркен цэнгэлэхэд "Norway Chess 2025″ тэмцээн үргэлжилж байгаа бөгөөд 19 настай Гукеш эзэн орны домгийг 3-0 гэсэн харьцаатай хожиж, Карлсенг анх удаагаа буулган авчээ.
Өдгөө 34 настай Магнус Карлсен ч сүүлийн өрөгт хожигдсоныхоо дараа ширээгээ цохисон нь олны анхаарлыг татав.
Тоглолтын дараа Карлсен "Би Гукешийн тоглолтыг бүрэн ойлгож чадсангүй ээ. Өөрийгөө сайн нүүж байна гэж л бодлоо" гэжээ.
Гукеш өнгөрсөн жил дэлхийн аваргад түрүүлж, түүхэн дэх хамгийн залуу аварга болсон билээ. Тэрбээр тоглолтын дараа "Карлсентэй 100 тоглоход 99-д нь би хожигдно. Өнөөдөр аз таарлаа. Анх удаагаа Магнусыг хожиж үзсэн ч миний хүссэн шиг байсангүй" гэлээ.
Хэдийгээр Гукешд хожигдсон ч Магнус Карлсен тэмцээнийг тэргүүлсэн хэвээрээ үлдсэн. 165 мянган ам.долларын шагналын сантай тэмцээний аварга 68 мянган ам.долларын эзэн болох учиртай.
Нэргүй 2025-06-03 202.9.40.153
Нам төр хулгайлсан хулгайч х***а манж лаларуудыг х***а манжруун хөөж алга болго. Сая гаруй хулгайч х***а манж лаларуудыг хөөж зайлуулахад үлдсэн хэдэн зуун мянган монгол хүн үлдэн биз цэвэрлэгдсэн монгол орон үлдэн хөгжихөд амар.
Нэргүй 2025-06-03 202.9.41.20
Элбэгдоржийн сайт уул нь дандаа улс төрийн юм бичдэг дээ. Засгийн газар огцорч эд нар бичих юм олдохоо больсон бололтой. Одоо Элбэгдорж, Сайханбилэгээ авчирч төрийн өндөр албан тушаал өгөх юм бичээч. Оюун-Эрдэнэ байхгүй болсонболохоор Элбэгдоржид айх зүйлгүй болсон. Зоригийн хэрэг ч замхарч Зоригийг гэрч Булганы хэлсэнчлэн эрэгтэй, эмэгтэй 2 хүн биш харин Амгаланбаатар, Содномдорж, Чимгээ гэсэн 3 хүн алсан болж үлдлээ. Ийм завхрал байж болох уу
Нэргүй 2025-06-03 103.168.34.206
Муу хөрөнгөтөн капиталистууд хэрэвОрос тамирчин хогигдоод ширээгээ цохьсон бол яаж шийтгэж хориг тавих бол доо.
supercodes.bgng.io 2025-06-03 38.254.177.188
Харуулах боломжгүй.