Монгол хүний оюунд хөрөнгө оруулъя уриатай Zangia Audio ном сонсох соёлыг түгээн дэлгэрүүлж, номоор дамжуулан хүүхэд залуусыг соён гэгээрүүлэх зорилгоор “Зуны амралтаа ZANGIA AUDIO-той” аяныг зарлаж дэлхийн болон монголын шилдэг уран зохиолын аудио ном, ерөнхий боловсролын сургуулийн уран зохиолын хичээлийн хөтөлбөрт багтсан номуудыг хүүхэд залуустаа үнэ төлбөргүй сонсох боломжийг олгож байна.
Бага насны хүүхэд залуус тэр дундаа өсвөр насныхан цахим орчинд чөлөөт цагаа өнгөрүүлж байгаа нь олон эрсдэлийг дагуулж, хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буй. Тэгвэл Зангиа Аудио “Зуны амралтаа ZANGIA AUDIO-той” аянаараа дамжуулан хүүхэд залуусын амьдралыг хэв маягийн салшгүй нэг хэсэг болсон цахим технологиор дамжуулан тэдний оюунд хөрөнгө оруулах, танин мэдэхүйн болон утга зохиолын боловсрол олгох зорилготойгоор зохистой агуулга бүхий 300 гаруй номыг үнэ төлбөргүй болголоо.
Хүүхэд багачууд, оюутан залуус та бүхэн “Зуны амралтаа ZANGIA AUDIO-той” аянд нэгдэж Zangia Audio-д байршсан оюуны өмчийн онцгой эрхтэй ном зохиолуудыг мэргэжлийн дуу оруулагчид, жүжигчдийн уншсанаар үнэ төлбөргүй сонсож, уран яруу ярьж, ярих, бичих, унших, сонсох, эх зохиолд задлал хийх чадвараа хөгжүүлэх, зуны амралтаа үр дүнтэй өнгөрүүлэхийг уриалж байна.
Zangia Audio-д монголын болон дэлхийн шилдэг 600 гаруй аудио ном болон аудио хичээл, подкаст байршсан бөгөөд олон нийтийг соён гэгээрүүлж, оюунлаг нийгмийг бий болгоход чиглэсэн томоохон төсөл хөтөлбөрүүдийг шат дараатай хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
Нэргүй 2025-06-03 66.181.184.99
indeedэрхүү болох хэрэгтэй
Нэргүй 2025-06-03 202.9.40.153
35 жилийн х***а манж нам төрийн хулгай эзэлэлт дууслаа бузар х***а манжужд ялла үүрцгээ.
Нэргүй 2025-06-03 202.9.40.153
Нам төр хулгайлж хулгай шаасн х***а манжууд ял үүрэх цаг чин болсон хулгай шаасан бол ял үүрэх нь туйлын тодорхой х***а манжууда. Гажиг шаарууд.
Нэргүй 2025-06-03 202.9.40.153
Бүх газрын итх төлөлөгч дрга гэж х***а манжууд бүх газр баялгийг х***а пиздагууд завшуулж цөлмүүлж. Гчинүүд зүгээр мултрчихгүй шүү. х***а манжууд бүгдийг эзэлцэн.