Хятадын дарга Ши Жиньпинтэй ойр холбоотой гэгддэг, Агаарын хүчний генерал асан Шү Чилиан 75 насандаа өөд болжээ. Ши Жиньпинийг засгийн эрхэнд гарсны эхний хэдэн жил тэрээр Ардын чөлөөлөх армийн хилийн чанад дахь дэд комиссараар ажиллаж байсан юм. Цэргийн шийдвэр гаргах дээд байгууллагуудад газрын хүчин давамгай байсныг тухайн үед өөрчилж, тэнгисийн цэргийн хүчний бүрэлдэхүүнийг нэгтгэжээ.
Батлан хамгаалах яам "Шү Чилиан нь Хятадын Коммунист намын шилдэг гишүүн, цаг хугацаагаар шалгагдсан, үнэнч коммунист цэрэг, пролетарийн цэргийн стратегич, Ардын чөлөөлөх армийн гарамгай удирдагч байсан" гэжээ.
Хятад улс Солонгосын дайнаас хойш томоохон дайнд оролцоогүй. Тиймээс Шү Чилианы хувьд Коммунист нам болон дээд удирдагчид үнэнч байж чадсанаар албан тушаал ахижээ. Ши Жиньпин ч энэ замналаар явсан билээ.
Тэрээр Коммунист Хятадыг үндэслэгч Мао Зэдуны үед буюу 1966 онд Ардын чөлөөлөх армид элссэн. Үүнээс хойш албан тушаалын шатаар тасралтгүй ахисаар Хятадын цэргийн дээд байгууллага болох Цэргийн төв зөвлөлийн дэд дарга болтлоо хүчирхэгжжээ. Коммунист намын авлигатай тэмцэх ажиллагаа хэд хэдэн томоохон удирдагчийг дайрсан ч Шү Чилиан нэр цэвэр үлдэж чадсан гэж үздэг.
Мөн тэрээр Ардын чөлөөлөх армийг орчин үеийн байлдааны хүчин болгон хувиргахад хяналт тавьж, Хүйтэн дайны үеийн хуучирсан тийрэлтэт онгоцуудыг үл үзэгдэх сөнөөгч онгоцууд болон цөмийн бөмбөгдөгч онгоцоор сольсон гавьяатай нэгэн байжээ.
Нэргүй 2025-06-03 103.168.34.206
Энэ мэдээ хэнд хэрэгтэй юм бэ? муу үхэж далд орсон пиздануудаа. Хятадын боол болох гээд л муу үхэж далд орсон хөдөөний бичиг үсэггүй золбин пизданууд ардчилал гээд л хашгираад байна уу?. Оюун-Эрдэнийг огцруулах жагсаалыг элбэгдорж хүүр америкаас мөнгө авч хийсэн гэдэг нь тодорхой ш дээ_ Л.Оюун-Эрдэнэ дахиад 1-2 жил болбол элбэгдоржийн Зоригийг алсан хэрэг нь тодорхой болж ял авах байсан.Муу хулгайч Сайханбалаг ч бас ял авах байсан.