Зургадугаар сарын 3. Арчилал эргэн ирсэн өглөө байлаа. Утсаа асаавал нүүр номоор дүүрэн эрх чөлөө. Уг нь Монгол Улс парламентын тогтолцоотой. Улс төрийн олон намын оролцоотой, чөлөөт хэвлэл мэдээлэлтэй, дөрвөн жилдээ нэг удаа бүх нийтийн чөлөөт сонгууль явуулдаг. Гаднаас нь өнгөцхөн харвал ардчилсан улс мэт. Гэвч үнэндээ ардчилал аажим аажмаар ухарсаар автрокат дэглэм хэдийнэ тогтсон байсныг Монголын ард түмэн өнгөрсөн 19 өдөр олж мэдэрсэн ч биз.
УИХ-ын зургадугаар сарын 2-ны өдрийн хуралдаан Монголын улс төрийн түүхэнд гашуун сургамж болж үлдэх нь гарцаагүй. Нөгөө талаар зарим үйл явдлууд сайн түүх болж үлдэх нь ч тодорхой.
Монгол Улсын Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийг огцруулах асуудал анх орлогоо нотлох шаардлагаас эхтэй байв. Учир нь, тэрбээр татвар төлөгчдийн мөнгийг улсын төсөв нэрээр захиран зарцуулах эрх бүхийн субьект тул. Ерөнхий сайдын 20 настай хүү Тэмүүлэнгийн тансаг хэрэглээ жирийн айлын хүүхдүүдийн нэг насаараа ажиллаж байж олж авах хэмжээний хөрөнгө. Энэ нь залуусыг төв талбай дээрээ жагсахад хүргэсэн билээ. Гүйцэтгэх засаглалын тэргүүний авлига, албан тушаалтай холбоотой байж болзошгүй асуудал өндрөө авахын хэрээр Л.Оюун-Эрдэнийн зүгээс гаргаж буй үг-үйлдэл олон нийтийг улам бухимдуулж, гал дээр тос нэмсээр байлаа.
Гэрийн хэргээ намын талцал, намын талцалаа парламентын талцал болгон оруулж ирсэн нь Л.Оюун-Эрдэнийг их шунасан хүн болгож нийгэмд харагдуулсан худлаа биш. Түүнд төрийн жолоо атгуулахыг эсэргүүцсэн нийгмийн эсэргүүцэл өдрөөс өдөрт томорсоор л байв.
Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн зүгээс УИХ-д хандаж “итгэл үзүүлэх” хүсэлт тавьсан. Түүний тавьсан хүсэлтийн дагуу Даваа гаригт УИХ-ын чуулган зарлагдаж, парламентаар эл асуудлыг хэлэлцсэн юм. Чуулганы хуралдаан оролцсон хүн болгон тогтвортой төрийн тухай, том төслийг талаар, бүр том агуулга гээчийг үг хэлсэн гишүүн болгон онцолсон. Харамсалтай нь, манай парламентын гишүүд тогтвортой төр гэж юу болохыг мэддэггүй гэдэг хэлсэн байр сууринаас товч агаад тодорхой уншигдсан билээ.
Тогтортой төр гэдэг нь хүнийг хэлдэггүй. Тогтортой төр гэдэг тогтолцоо ба институци юм. Хүн тогтвортой байх нь харин ч ардчилал, эрх чөлөөнд харш болохыг Ерөхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн өдрүүдийн үйлдлүүдээрээ биечлэн харуулсан, үүнээс бид сургамж авах ёстой юу гэвэл ёстой.
Үндсэндээ муу засаглалыг сайжруулж, буруу хүнийг огцруулж, буруу бодлогыг өөрчлөх нь ардчиллын амин сүнс болох нь өчигдрийн үйл явдлаас тодхон харагдсан.
Тэр тусмаа хамтарсан засаг гэж нэртэй хариуцлага, хяналтгүй засаглал бол ардчиллын дайсан аж. Том гүрнүүдийн дунд буй жижиг улсын хувьд Монгол хагас парламентын, хагас Ерөнхийлөгчийн засаглалтай байх нь ардчиллын бамбай юм байна.
Чуулганы хуралдаанд Ерөнхий сайд асны үг ерөнхийдөө Ерөнхийлөгч рүү, намын удирдлагууд руугаа чиглэсэн нь илэрхий сонсогдсон. Ерөнхийлөгчийн засаглалыг эсэргүүцэж, Баялгийн санд хөрөнгө төвлөрүүлэхтэй холбоотойгоор огцруулах асуудал хөндөгдсөн гэх түүний тайлбарт парламентынхан итгэсэн ч олон нийт итгээгүй. Орлогоо нотлохын оронд хүүгийнхээ хайр сэтгэл, хувийн амьдрал, өнгөрсөн зургаан жил тэмцэж ирсэн өнөөх л дуусдаггүй яриагаа ярьсаар л суусан. Гэвч Ерөнхийлөгчийн гэнэтийн үйлдэл, түүний чуулганы танхимд нэг бус хүмүүст хаягласан үг чухам цагаа олсон нүүдэл байлаа. Улс төр, шатар хоёрт хэн хоёр нүүдлийн цаадахыг харсан нь хождог гэдэг.
Олон нийтийн дэмжлэгээ бүр мөсөн алдсан Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн алдаа бол өөрийнхөө гэм бурууг огт хүлээгээгүйтэй холбоотой.
Чуулганы танхимд Ерөнхий сайд асны болон АН-ын бүлгийн гишүүдийн гол шүүмжлэлийн бай нь өчигдрийн хувьд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ба МАН болох нь тэнэг хүнд ч ойлгомжтой байв. Тиймээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхэнд нь заасан тааллынхаа дагуу чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр гадаа 20 хоног жагсаж буй залуусын шаардлагыг хүлээж авах ёстойг ҮАБЗ-ийн даргын хувьд УИХ-ын дарга болон Ерөнхий сайдад сануулсан. Мөн парламентын засаглалыг дэмжсээр ирсэн, цаашид ч парламентын засаглалыг бэхжүүлэнэ. Ерөнхийлөгчийг засаглалыг хэзээ дэмжиж байгаагүй болохоо илэрхийлсэн билээ.
Эндээс дүгнэхэд Ерөнхийлөгчийн засаглалыг хүссэн нь У.Хүрэлсүх биш Ерөнхий сайдын хаанчлалыг хүссэн нь Л.Оюун-Эрдэнэ өөрөө байв уу гэдэг асуултын тэмдэг болж хувирсан. Засгийн эрхийг намаар дамжин барьдаг. Тиймээс улс төрийн намууд институци болж төлөвшихгүй бол төрийн толгой дээр нам биш бүр мафи суухад хүрдгийг ордонд болсон олон үйл явдал харуулсан.
АН-ын хувьд ардчиллын манаач хэвээрээ яваагаа өчигдийн үйлдлээрээ харуулсан. Тус намын бүлгийн олонхын санал хураалтаар АН нэгдсэн чуулганд орж үгээ хэлсэн ч Ерөнхий сайдад итгэл үзүүлэх санал хураалтад оролцохгүй гэсэн шийдвэр гаргасан. Тиймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэх санал хураалтыг АН бүлэг орхин гарснаар 82 хүний саналаас 48 санал авч, хуульд заасан 64 хүний дэмжлэг аваагүйн улмаас огцорсон билээ.
Намынхаа зовлонг улсын зовлон болгох гэсэн МАН-ын зодооныг айлд нь үлдээж, сөрөг хүчнийхээ байр сууринд эргэн ирсэн Л.Гантөмөр даргатай АН-ын энэ үйлдэл Монголын ардчиллын түүхэнд түүх болж үлдэх нь гарцаагүй юм.
Б.БОЛОРМАА
сонгогч 2025-06-03 202.9.46.170
Ардчиллын эх орны ерөнхийлөгч Трамп "ардчилал гэж байхгүй, улс орон бүр өөрийнхөөрөө л яв" гэсэн нь үнэн болж таарлаа. Дэлхий дахинд болж буй үйл явцыг харахад ардчилал гэдэг үг хууль бус төрийн эргэлт хийх, нэг нь нөгөөгөө нухчин дарах, эсвэл бусдын баялагийг дээрэмдэхийн тулд дайн мөргөлдөөн үүсгэх зэрэгт ашиглагддаг үг дөтий болжээ. Монголд ч адилхан тийм байна…
zochin 2025-06-03 76.130.42.82
Elbegeegee avchir daa,ta nar,AN ulsiig sunuuj baisnuu gehees hugjuulj baisan tuuh ugui.
Зочин 2025-06-03 202.9.40.177
Улс орны эрх ашгийн талөө Эвслийн ЗГ-т зоригтой орж 10 сар багаа сайн ажиллуулаад МАН-ын балчиг шавраас АН-ын нарийг цэвэр авч гарсан Л.Гантөмөрт баяр хүргэe ,
Зочин 2025-06-03 202.179.18.210
Ойрын хэд хоногт Ордон дотор улс төр асаж, гадаах талбайд залуус жагсаж өнжлөө. Тэдгээр нь Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаас огцруулах зорилготой байв. Тэрээр тэгсгээд бодит байдалтай эвлэрчих шиг болно лээ. Гэхдээ, гүрийсээр байгаад УИХ руу асуудлаа оруулсан. Энэ нь эхэндээ хэнд ч ойлгомжгүй байсан юм. Учир шалтгаан нь, 6 сарын 2 – 3-нд шилжих шөнө дамнан хуралдсан УИХ-ын чуулганы хуралдаанаар тайлагдах шиг болов. АН-ын нэрийг баригчид Ц.Элбэгдорж хараатаас салж чадаагүй нь илэрхий боллоо.
Зочин 2025-06-03 103.212.119.37
МОНГОЛД АРДЧИЛАЛ ГЭЖ ЮУ БАЙДГЫН МӨНГӨ, УУЛ УУРХАЙН ХУЛГАЙЧДЫН БҮЛЭГЛЭЛИЙН ӨМНӨ, МӨНГӨӨР УГЖУУЛСАН ТРОЛЛУУДЫН ТАВИЛТТАЙ ЖҮЖИГ Л БАЙНА
Иргэн 2025-06-03 59.153.114.182
Зөв бичээчээ үгнүүдээ сэтгүүлч нэртэй алмас аа.
Нэргүй 2025-06-03 66.181.184.47
Тогтортой төр гэдэг нь хүнийг хэлдэггүй.
Тогтортой төр гэдэг тогтолцоо ба институци юм.
Зочин 2025-06-03 202.131.230.163
Монгол Улсын дараагийн Ерөнхийлөгч тодорсон өдөр байлаа. Оюун-Эрдэнэ ковидын үеийн ковидын дараагинй үеийн эдийн засгийн өсөлтийг хангаж чадсан гавъяатай Ерөнхий сайд. Парламентэд олон намын төлөөлөл орж ирэх боломжийг бүрдүүллээ. Өөрийн санаачлагаар хамтарсан Засгийн газрыг байгуулж гацаанд байсан олон төслүүдийг байрннаас хөдөлгөж чадлаа. Бүхэлдээ бүхнийг чадлаа. Амжилт. Засгийн газрыг огцруулсан нь сайныг дагуулахгүй. ээ. эдийн засаг доройтно, ард түмний амьдрал дордоно.
Нэргүй 2025-06-03 66.181.187.177
өс хонзон санаад байнаа юм уу, муу амтай Монгол хүн
Нэргүй 2025-06-03 66.181.187.177
байж
Солонгосын Элчинд Гомдол 2025-06-03 89.116.158.228
Монголын Еөкийн сэнтийг 50 сая воноор худалдаж авах гэж байсан байна, ичээч та нар, худлаа гэвэл манай Еөк батална гээд Со Элчинд гомдол гарганаа яадгийм. Со-нуудад бүр шал дургүй хүрчихлээ.
Хайргүй 2025-06-03 89.116.158.44
Би намаа сольсон, Би эхнэрээ сольсон, Тэгэхээр би эх орондоо хайргүй юм байх даа?!
Нэргүй 2025-06-03 66.181.187.177
утгын нь ойлго, зөв шударга байх тухай хэлсэн
Хайр… 2025-06-03 89.116.158.44
Би намаа сольсон, Би эхнэрээ сольсон, Тэгэхээр би эх орондоо хайргүй юм байх даа?!
Бүргэдийн хүч 2025-06-03 89.116.158.44
Эрх мэдэлгүй, залуу биш Еөк удирдагчид ЕС-ыг онхолдуулах бүргэдийн хүч, шонхорын зориг бий бий.
Нэргүй 2025-06-03 66.181.187.177
хуулиар хүлээсэн үүрэг, эрх мэдэл гэж байгаа, Ерөнхийлөгч хууль зөрчвөл эрүүгийн гэмт хэрэгтэн болно, түүнд бүргэдийн хүч, шонхорын зориг гэж байхгүй. хуулийн хүч, хуулийн эрх мэдэл байгаа2
Галсан Мээрэнгийн эхнэр залуу хүн биш 2025-06-03 89.116.158.228
ЕС-аа, залуу биш Еөк удирдагчаа сонсож бай Ам Алдвал Барьж Болдоггүй гээд бас нэг залуу биш эмэгтэй гишүүн хэлчихсэн үү?
Огцордог, хариуцлагатай удирдагч 2025-06-03 31.13.189.50
Иргэдээ намаа солисон, дахин гэрлэсэн гэдгээр нь талцуулж хуваахгүйн тулд, ард түмний нэгдмэл байдалд гай болохгүйн тулд, ард түмний итгэл найдвар алдрахаас айж, албан тушаалын сэнтийдээ шигдэхгүйгээр, ҮХууль засагладаг гэдгийг баталж, удирдагчийн хувьд эв нэгдлийг тэргүүн зэрэгт тавиж, удирдагчийн ухрах чадвараа харуулж, ард түмнээсээ уучлалт гуйж, амьдралдаа гаргасан энэхүү эр хүний жудаггүй ааш авирын ээлжит алдаагаа залруулж, хариуцлагаа өөрөө үүрч чадаж, Еөк 5-дах удаагаа өөрөө огцрох уу?
Үндсэн Хууль, Импичмэнт 2025-06-03 31.13.189.50
Гадны улс 50 сая воноор Еөкийн сэнтийг худалдаж авах гэж байсан мэт Еөк хэлчихсэн үү? Найрамдалд сэв сууж, визний асуудал үүсэх вий дээ. Ард түмэндээ бас хэлчие гэж байгаад намын гишүүнчлэлээ солисон эсвэл дахин гэрлэсэн иргэд бол эх орондоо хайргүй, би худлаа яридаг хүн биш гэсэн байр сууриа илэрхийлчихэв үү? ҮХ-ийн Монгол улс нь гадаад улсуудын найрсаг хөрш байна, иргэн хүн улс төрийн итгэл үнэмшилтэй байх, эвлэлдэн нэгдэх, хувийн амьдралаа өөрөө сонгох эрхтэй гэсэн заалтуудыг Еөк зөрчсөн үү?
Нэргүй 2025-06-03 66.181.187.177
утгын нь ойлго. зөв,
шударга байх тухай хэлсэн
Нэргүй 2025-06-03 178.174.229.45
OYUERDENE GJ TENEG HUDALCH HUURAMCH HORON MUU HUNEES YAMARCH BSAN SALLAA BURHAN HARLAA
Нэргүй 2025-06-03 66.181.187.177
эрх мэдэлд донтох = дарангуйлах
Нэргүй 2025-06-03 103.168.34.141
DANH g*** OGTSROOD MULTRAHGUIEE HULGAI GAA SHALGULNAA ATS MINE
Иргэн 2025-06-03 202.9.47.42
Ардчилсан намдаа эргэж ордог юм билүү дээ, шөнийг сэрээж үүр гэгээрдэг шиг гишүүнээ сэргээж сэтгэлээ уужруулдаг юм билүү л гэж.
Иргэн 2025-06-03 66.181.182.105
Баяр өөрөө л унасан байна лээ…..
Нэргүй 2025-06-03 174.238.52.127
хүрлээ одоо унах ёстой
Нэргүй 2025-06-03 66.181.181.201
Одоо энэнээс хойш Монголын нийгэмд Оюук шиг муу хүн гүй л болно доо ! Бүгд л тэрнийг муулна, энэ олон троллд бас жаахан ажил гарч дээ, ашгүй !!!
Нэргүй 2025-06-03 202.126.88.202
Ер нь Оюун-Эрдэнийг хамгийн муу Ерөнхий сайд гэж бодож байна. Автомашины татварыг 300-500% нэмэхэд нэг ч дуугарсангүй. Хамгийн муу засаг төр бол татварыг нэмдэг. Монгол улс брл газрын баялаггүй улс орон биш. Тиймээс татвар нэмэх шаардлагагүй. Автомашины татвар нэмснээр эвдрээгүй зүгээр байгаа боржюрыг сольж төсвийг үргүй хайр найргүй зарцуулж болохгүй. Энэ бол Нямбаатарын тансаглал.
Нэргүй 2025-06-03 202.126.89.250
Овоо тэнэг гаруу
Зочин 2025-06-03 202.126.89.173
Машины сэг унаад агаар шүүгчээ хятадуудад зарж агаар бохирдуулж ногоон гэрлээр бас нэгдүгээр эгнээгээр давхиад замын татвар, төлбөр, хураамжаа төлдөггүй, түгжрэл үүсгэдэг этгээдүүдэд хариуцлага тооцох ёстой шүү. Өөр арга байхгүй.
Нэргүй 2025-06-03 103.57.93.53
АН-д эрүүл хүн байна уу!
Өөрсдийн хэдэн сайд, тэднийг урьж ажиллуулсан танхимыг буулгаж, МАН- д өгчихөөд баярлаад байна гэхээр!!!!!
Зочин 2025-06-03 202.126.89.173
АН-ын Лодой, Ж.Баярмаа, Цэнгүүн, Тэмүүжин нарын туйлын хүсэл биелсэн шүү.
Нэргүй 2025-06-03 203.91.115.45
Лодой ордоны худал цуу тараагч нь, Цэнгүүн ордоны шуурхай мэдээлэл түгээгч нь, Тэмүүүжин ордоны хуучин тараан бутлагчийн үлдэгдэл, Баярмаа ордоны уймараа нь гэсэн ойлголтыг хэлэлцүүлгээр өөрсдөө түгээсэн ш дээ
Нэргүй 2025-06-03 202.9.41.20
Иргэд сайн муу, зөв бурууг ялгаж чадахгүй мөнгө өгсөн хүний тал руу ханарч байна. Баялагаа тэгш хуваарилах гэж тэмцсэн Ерөнхий сайдаа авч хаялаа. Одоо цөөхөн хэдэн хүн баялагийн эзэн болж үлдлээ.Дараа дараагийн засгийн газар ажлын дөрөө олохгэж 6-8 сарболно. Энэ хооронд иргэдийн амьдрал доройтож юмны үнэ нэмэгдэн эдийн засгийн хөгжил зогсоно. Энэ нь монголчуудад таалагддаг бололтой. Цаашид улс орон, иргэд нь яаж амьдрах нь сонин байна
Зочин 2025-06-03 66.181.184.50
АН ер нь нөхөр биш, туйлшрагчдын бөөгнөрөл болж хэвшил болсон. Тэр тусмаа ардчилагч ч биш, Ард түмний ч нөхөр биш, Ардын намын ч нөхөр биш, Сая ч гууль нь цухуйлаа. Цогтгэрэл гэгч луйварчин бүлгийн гишүүдийг дарамтлан саналаа чөлөөтэй өгөх хүний эрхийн ноцтой зөрчил гаргаж танхимаас 100 хувь тууж гаргалаа.
зочин 2025-06-03 66.181.187.191
Байгалийн баялагт эзэн суусан эзэдүүд,хувийн хэвшил компаниуд, АНтай хамтарч Засаг төрийг хутган үймүүлж хор найруулж чадамжгүй болгон ард иргэд байгалийн баялагаас хувь горьдсоор,, эздүүд газар нутгаа зээл барьцаанд тавьж 5, 10 жилийн дараа эх орон тусгаар тогтнол ганхах шат байж мэднэ,,,
Нэргүй 2025-06-03 202.9.46.202
Жинхэнэ сөрөг хүчин шиг нэгдмэл байр суурьтай байж энгийн иргэдийнхээ талд байж чадлаа. Гэхдээ одоо нам дотроо цэвэрлэгээ хийж Жонхуу, тэдний гар хөл, Бэтзандан, Хиншүү гэх мэт эрээвэр хураавар ачаанаасаа салах хэрэгтэй
Зочин 2025-06-03 66.181.191.80
АН баячуудын талд орж ард олноо ядуу байлгах сонирхолоо илэрхийлсэн.
Нэргүй 2025-06-03 202.126.90.145
Үхсэн ацны ардчилал манах ан элийрсэн золбингууд
Иргэн 2025-06-03 103.229.121.181
Монголын ардчилалын түүхэнд одоогийн АН биш ерөнхийлөгч, бүлэглэл, сандал суудлын төлөөх шуналдаа хөтлөгдсөн МАН-ын хоёрдугаар ээлжнийхэн, нүүрсний тээврийн бизнесээ алдах гэж байгаа улс төрчид, баялгийн санд стратегийн ордынхоо хувийг алдах гээд сандарч байгаа Эм Си Эс тэргүүтэнгүүд нийлж байж огцруулсан Оюун-Эрдэнэ ерөнхий сайдын нэр тодоос тодоор бичигдэн үлдэнэ.
Нэргүй 2025-06-03 103.229.123.37
Үхсэн нохойны чинь оцгор, 2000 жилийн түүхэнд нянбаа энэ 2 шиг новшш монголын төрд ховорхон бсан бх даа харин
Нэргүй 2025-06-03 66.181.178.114
Эба С.Зоригийн хэрэгт түй хөмаагүй болж байх шиг байна. Анх 2014 онд Баялгийн санг байгуулах санааг гаргасан хүн нь бас л Эба юм биш үү? Эба Монгол Улсын төлөө явсан нотолгоо ард түмний нүдэнд ил байгаа. Эх орондоо ирээч! Бүгдийг нотол ам бардам! Алдаанууд мэдээж байгаа ч ҮАБ-ын хэмжээнд эсэх асуудлыг холбогдох байгууллагууд шалгана л биз!
Нэргүй 2025-06-03 202.126.90.145
Буудчмаар амьсгаа юу
зочин 2025-06-03 66.181.185.14
МАН-ын бүлэг урвагчид, ардчилагч гэх хоёр нүүрт этгээдүүдтэй үгсэн хуйвалдаж Оюунэрдэнийн засгийн газрыг унагалаа, Иргэдийн сонголыг шороотой хутгах,,үймээн самуун дэгдээх,төрийн эрх булаах нь өнөөгийн ардчилсан монголд ямар хялбар зүйл болохыг иргэд харлаа, Улс орон ард иргэдийн эрх ашгийн төлөө зүтгэсэн хүмүүс л ардчиллын үед хохирдог хэлмэгдэдгийг ч бас харлаа, Олон улсын хурцатмал байдал,худалдааны дайн,нүүрсний үнийн уналт гээд гадаад хүчин зүйлээс хамаарч манай эдийн засаг туйлын хүндрэлээ
зочин 2025-06-03 66.181.185.14
Тэр ардчиллынхны түүхэнд үлдэх ч яамай, Улс оронд эдийн засаг санхүүгийн асар хүндрэл нүүрлэж, иргэд амьдралаараа хохирох хандлага үүслээ, Үүнд засгийн өнөөгийн хямрал маш муу нөлөөлж байна Экспортын орлого тасарч, бараа таваар хомсдож,юмны үнэ өсч, төсөв хүндэрч, цалин тэтгэвэр тэтгэмжээ ч хугацаанд нь тавих боломжгүй болж болзошгүй байна,Хил дээр асар их нүүрс үнэ нь унаад борлогохгүй хэвтэж байгаа гэнэ,Үнэхээр ард иргэдийн төлөө л юм бол энэ мэтэд ардчилагчид санаа тавь, ЗГ-аа хурдан байгуул,
Иргэн 2025-06-03 103.229.121.181
Ардчилал гэв үү??? Ардчилал гэдэг чинь Оюун-Эрдэнийн хийсэн ард түмнийхээ төлөө шударга бус хуваарилалтын эсрэг тэмцлийг хэлдэг юм. Ардчилал гэдэг чинь Оюун-Эрдэнийн зоригтойгоор эхлүүлсэн нүүрсний хулгай, хөгжлийн банкны, боловсролын зээлийн сангийн луйвартай хийсэн тэмцлийг хэлдэг юм. Ардчилал гэдэг чинь улс орныхоо хөгжлийн төлөө томоохон төслүүдийг зоригтой эхлүүлэхийг хэлдэг юм. Тэр ерөнхий сайдыгаа хамгаалж чадаагүй АН тэгээд АРДЧИЛАЛЫГ ХАМГААЛСАН болж таарах уу? Битгий ХӨХ инээд хүргэ
иргэн 2025-06-03 59.153.113.189
Ерөнхий сайдын алдаа нь өөрийн намаа ч эмхэлж чаддаггүй мөнхийн хэрүүл тэмцэлтэй байдаг хувийн амбицтай АН-ыг засагтаа оруулснаар гудамжинд лааз өшиглөж явсан хэрүүлч хорчингуудыг өөртөө наалдуулсан явдал. АН-ынхан засагт оронгуутаа улс орон ард олныхоо төлөө бус өөрийнхөө байр суурийг бататгах идэж уух ашиглаж завшихаа урьдал болгон өөрийн хүмүүсээр яам тамгын газрыг дүүргэсэн. Эцэст нь өөрсдийг нь засагт урьж албан тушаалд дэвшүүлсэн ерөнхий сайдаа хэрэгтэй цагт нь ганцааранг нь хаяж явсан.
Зочин 2025-06-03 103.145.234.48
АН хоорондоо шуудайд хийсэн үхрийн эвэр нэгдсэн зохион байгуулалт байхгүй, үүнийгээ Монголын улс төрд халдааж байна.
Нэргүй 2025-06-03 43.228.130.186
Арчилал ингэж бичээд байна
МОНГОЛ ХҮН 2025-06-03 66.181.166.134
ИНГЭЭД ЭЛБЭГДОРЖ ГЭДЭГ ХУЛГАЙЧ, УЛСАА ТОНОГЧДЫН ГАР ХӨЛ БОЛСОН НОХОЙНУУД ХУЦАЛДААД УНАЛАА!!!
Нэргүй 2025-06-03 66.181.188.144
улны тархитай ялаанууд элбэгдорж албан тушаалаасаа буугаад 10 жил болсон ч элбэгээ гэж шаасаар байх юмаа. тэгсэн хэрнээ өөрсдөө мангаруудаа 3 сонгуул 12 жил сонгоод ядуураад улны ялаа болоод байгаагаа ойлгохгүй юмаа.
Иргэн 2025-06-03 180.149.80.74
Ямар ацаараа ардчиллаа манах, эв түнжингүй, хэрүүлийн бугууд засаг төрөөс холдсон нь Монголын ард түмэнд хожил авчирлаа.
зочин 2025-06-03 66.181.160.46
ХОЛООС ЧОНО УЛЬЖ Л БАЙДАГ, ХОТОНД НОХОЙ ХУЦАЖ Л БАЙДГИЙН. МАН-ЫН ЧОНО, НОХОЙНУУД ХАВЬ ОЙРООР ЧИНЬ БОРГОЖ ХОР ХУТГАНА ШҮҮ., ХООРОНД ЧИНЬ ЯС ХАЯНА ШҮҮ. ТЭДНИЙ ГАРШСАН АЖИЛ.
зочин 2025-06-03 66.181.160.46
САНДАЛ СУУДАЛ ЯРИГДВАЛ ХАГАРАЛ, БУТРАЛ БОЛНО ШҮҮ. ОДООГООР ГАНТӨМӨР Л ХАРАГДАЖ БАЙНА ШҮҮ. МАН ОДОО УЧРАА ОЛОХГҮЙ САМГАРДСАН ШОРГООЛЖНЫ ҮҮР БОЛСОН. ҮҮНИЙГ АШИГЛАН ЭВЭЭ ХИЧЭЭЖ АРД ИРГЭДДЭЭ НЭР ТӨРӨӨ СЭРГЭЭ.
Зочин 2025-06-03 202.179.18.210
АН Ц.Элбэгдоржийн захиалга зааврыг биелүүлж, эзэндээ үнэнчээ хариуллаа. Одоо АН гэж байхгүй, олигархиудын гар хөл болжээ. Барууны тэжээвэр Элбэгдорж, Сайханбилэг нарынхаа гэмт үйлдлийн талаар дуугардаггүй атлаа авлигачдын эсрэг зоримог, шийдмэг тэмцэж эхэлсэн Л.ОЮун-Эрдэнийг тал талаас нь боорлож байгаад унагалаа. АН МАН-тай хамтарч яваад түгжилдлээ. О.Алтангэрэл, Ц.Туваанаас бусад нь Элбэгдоржийн гөлөгнүүд, хөлсний гишүүд байжээ. АН ардчиллыг хамгаалж чадсангүй, авлигачид, луйварч
Нэргүй 2025-06-03 202.21.111.92
Эргүү нь дэндсэн мад гэж чамайг хэлнэ. ОО эрдэнээ дагаад Бэрхэд очиж амьдраарай мал минь
Нэргүй 2025-06-03 202.126.91.68
жинхэнэ хог нрвш байв
зочин 2025-06-03 66.181.160.46
АН-д томоос том баяр хүргэж, амжилт хүсье. Одоо л АН эе эвийг хичээж нэгдмэл байр суурийг баримтлан намын зарчмаа хэрэгжүүлэх цаг болсон шүү. Ардчилал дотроо олонхийн ардчилал болсон олонхийнхоо шийдвэрийг дагадаг энэ зарчимдаа бат зогсож захирагдах ёстой шүү. Намаа аваръя гэвэл энэ л цаг хугацааг ашигла. ГАНТӨМӨР бол гишүүдийнхээ олонхи, цөөнхийн харьцааг зөв сонсож, зөв дуугарч байгаа лидер шүү. Одоо намын даргын суудлаа булаацалдалгүй түүнийг үргэжлүүлэн ажлуулах хэрэгтэй.
Зочин 2025-06-03 103.145.234.48
Ардчилсан намын ардчилал гэдэг нь АН-ынханы удирдлагууд нь улс орны баялгийг зөвхөн өөрсдөө. идэж хагартлаа баяжихыг хэлдэг. Өөр юу ч биш…
Нэргүй 2025-06-03 103.212.162.66
Иргэд ардчилал, иргэний нийгэм, ёс зүйг шаардаж чадлаа! Овилгогүй ОЭ орлогоо нотол, шорондоо ялаа эдлэх ёстой!
сонгогч 2025-06-03 202.9.47.72
харалган масс, баялагийн хулгайч, сошиал 3 монголын төрийг захирах болсон нь монголын ардчилал юм гэнээ….
Ухарчлаа. 2025-06-03 66.181.189.52
Ард түмний төлөө биш өөрийн намын төлөө. Ухарлаа. Хэдэн залуучуудхас дор шүү.
Нэргүй 2025-06-03 203.17.23.177
ЭНЭ УДАА ЖИНХЭНЭ СӨРӨГ ХҮЧИН БАЙЖ ЧАДЛАА. ОДОО ТЭР БАТТУЛГА, МӨНХБАЯСГАЛАН 2-ЫГОО НАМААСАА ЗАЙЛУУЛЧИХВАЛ АН ИЛҮҮ ЦЭВЭРШИХ ГЭЭД БАЙНА.
ард 2025-06-03 59.153.112.154
Ямар хурдан дарангуйлагч болж бнааа Одоо зөв хүн олж хаанаас хайх вэ…Таньдаг дүр зургууд хэрэггүй шүү..
Нэргүй 2025-06-03 46.212.49.135
bn da, ulsaa bodvol Enhtuvshin geed, gevch ene namiinhan uls geheesee huvia bodogchuud, nuguu heden tom darga eeljlene de
Нэргүй 2025-06-03 202.179.24.28
МАНАЖ ЧАДСЫМ УУ … МАНУУХАЙ БОЛЖ ЗОГССОН ГЭВЭЛ ҮНЭНД ОЙРТОНО ШҮҮ..
Нэргүй 2025-06-03 188.162.254.112
миэг огцруулахад би хэзээ ч дарга болохгуй гэж байсан худалч, кофе уугаад тусгай элчин сайд томилж ажиллуулаад 180км зам бурэн дуусгаагуй, шувуу ажиллагаа явуулаад ганц ч том авилгачид баривчилж чадаагуй буюу хусээгуй, эх ороноосоо урвагчыг баярцогт дарга гэж долигнож дууддаг, Монгол улсын иргэдийг муусайн ялаанууд гэж шуд зуун заналхийдэг, улныхан гэж доромжлогдсон иргэдийг хамгын олоныг гэрт нь амьсгалыг нь боож угаартуулж алсан еронхий сайд байлаа !!!!!!
Нэргүй 2025-06-03 43.242.242.59
Засгийн газар огцорч ард түмний амьдрал хэрхэн сайжрах нь сонин байна. Бүүр дордвол жирийн иргэд л хохирно. Улс төрчид бол хохирохгүй харин иргэд л улс төрийн тэмцлийн эцэст хохирч үлддэг.
зочин 2025-06-03 103.71.100.73
ямар элэнцгийнх нь ардчилалаа аврах вэ ? шамбий хүрэлсүхэд бөлдөгдүүлээд амиа авч гархын тулд л санал хураалтанд оролцсонгүй, женко муу ажиллаа
Нэргүй 2025-06-03 103.57.93.53
АН-н янзага, салбадай нарыг өөрсдөөр нь засгаас холдуулж байгаад МАН хоёрдугаар ээлжээ дангаар нь хоолонд оруулж, Оюун-Эрдэнийгээ амрааж байгаад ерөнхийлөгчид сойх тактикаар хуурчихших боллоо доо, улс төр л болсон юм болохоор… өөр яав л гэж, намынхаа эрх ашиг дээр нэгдээд
сонгогч 2025-06-03 202.9.47.72
АН хар амиа бөөцийлөв