Билл Гейтс 200 тэрбумынхаа ихэнхийг Африкт хандивлана

Билл Гейтс 200 тэрбумынхаа ихэнхийг Африкт хандивлана

Билл Гейтс 200 тэрбумынхаа ихэнхийг Африкт хандивлана

"Microsoft"-ын үүсгэн байгуулагч Билл Гейтс ирэх 20 жилийн хугацаанд хөрөнгийнхөө дийлэнх хувийг Африкын эрүүл мэнд, боловсролыг сайжруулахад ашиглана гэлээ. Эрүүл мэнд, боловсролыг дэмжсэнээр Африк тивийн улс бүхэн хөгжил цэцэглэлтийн замд орно гэж тэр үзэж байна. Мөн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулахын тулд хиймэл оюун ухааныг хэрхэн хөгжүүлэх вэ гэдгийг бодож тунгаахыг Африкийн залуу шинийг санаачлагчдад уриалав.

Эргэн сануулахад, 69 настай Билл Гейтс 2045 он гэхэд нийт хөрөнгийнхөө 99 хувийг хандивлаж, тарааж дуусгана гэж өнгөрсөн сард мэдэгдсэн билээ. Түүний хөрөнгийг 2045 он гэхэд 200 тэрбум ам.доллар хүрсэн байна гэж тооцоолсон. Мөн хөрөнгө тарааж дуусахтай зэрэгцээд "Гейтсийн сан"-ийн үйл ажиллагааг зогсоохоор төлөвлөж байна.

Мозамбекийн тэргүүн хатагтай асан Граса Мачел түүний саналыг "эгзэгтэй цаг үед нүдээ оллоо" гэж талархан хүлээж авчээ.

АНУ-ын засгийн газар Трампийн "Бүхний түрүүнд Америк" бодлогын хүрээнд Африкт үзүүлэх тусламж, тэр дундаа ХДХВ/ДОХ-той өвчтөнүүдийг эмчлэх хөтөлбөрөө зогсоосон. Энэ шийдвэр Африкийн эрүүл мэндийн салбарыг эрсдэлд оруулаад байна.

"Гейтсийн сан" Африкт үйл ажиллагаа явуулсан урт удаан түүхтэй. Тус сан нь эх хүүхдийн урьдчилан сэргийлж болох эндэгдлийг зогсоох, хойч үеийг үхлийн аюултай халдварт өвчинөөс хол өсгөх, сая сая хүмүүсийг ядуурлаас салгах гэсэн гурван үндсэн зорилготой.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Г.Оюунжав.. 2025-06-03 66.181.184.35

манай улсад хөрөнгө оруулалт хийж буян болдоггүй юм байх даа.

Avatar

Нэргүй 2025-06-03 103.212.162.74

odoo nuguuduul yaj huvaaj tsohih ve geed algaa ureed huleej baigaa

Avatar

Нэргүй 2025-06-03 66.181.160.113

Хаха шал тэнэг юм

Avatar

Нэргүй 2025-06-03 209.53.30.88

Африкт хөрөнгө оруулах хар нүхэнд мөнгө хийсэнтэй адил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж