Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн тавдугаар сарын 2-нд болж П.Батчулууны өмгөөлөгч Б.Баяраа, Г.Оюунцэцэг, Б.Цэнгүүн, Э.Ганбат, Н.Ариунболд нарын гаргасан гомдлыг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхээр товлосон. Тодруулбал, танхимын нийт шүүгчийн хуралдаанаар шүүгдэгчийн өмгөөлөгч нарын бичсэн гомдол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах” болон тус зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” үндэслэлд хамаарч байгаа учир энэхүү хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн юм.
П.Батчулуун эмчийг хүний эд эрхтнийг зөвшөөрөлгүй авсан үйлдэлд гэм буруутайд тооцон /2025.01.20/ өдөр шүүхээс 2.6 жилийн ял оноосон.
Тус хэргийг П.Батчулууны гомдлын дагуу дахин хэлэлцэхээр болж шүүх хуралдааныг өнгөрсөн гуравдугаар сард /2025.03.13/ нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд хэлэлцсэн байдаг. Давж заалдах шатны шүүх түүний гомдол болон өмгөөлөгчийн хүсэлт зэргийг хэлэлцэж, П.Батчулуунд оноосон 2.6 жилийн ялыг хэвээр үлдээн шийдвэрлэсэн юм.
Хэргийг эргэн сануулбал, П.Батчулууныг Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн Хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байхад 2023 оны наймдугаар сарын 5-6-нд шилжих шөнө иргэн А Баянгол дүүргийн 14 дүгээр хороонд замд зам тээврийн ослоор нас барсан харамсалтай хэрэг болсон. Энэ үед хохирогчийн ар гэрийнхнээс элэг, бөөр, түүний эргэн тойронд байгаа судсыг авах талаар зөвшөөрөл авсан байдаг. Гэтэл А-гийн биеэс зөвшөөрөл аваагүй зарим эд эрхтнийг авсан хэрэгт буруутгагдан улмаар яллагдагчаар татагдсан.
Иргэн 2025-06-03 59.153.114.182
Хулгайч эмчээ өмөөрдөг хулгайч ард түмээн гэж…
Нэргүй 2025-06-03 103.212.163.236
сэтгүүлчийнхээ бэлтгэсэн мэдээний утга найруулгыг хянаж засдаггүй юм уу. галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг л юм байна
Нэргүй 2025-06-03 202.9.40.153
Улаанбаатр-р дүүрэн хужаагууд хужаагуудыг битүү оруулж ирж уб итх толгойд х***а гарцн хужаагуудыг битүү үүрлүүлж монголд он удаан жтил оргнсон х***а манжуудыг гарга гэж бхад бүр л нэмж оруулж ирж монголд он удаан жилиүүрлж оргнсон х***а манжууд нам төрийн албаар дүрч албн тушал а ашиглө хужаагуудыг бүр л их-р оруулж ирж даварцан пиздагуудыг яллж х***а манжруун оруулж ирж бгаа хужаагуудтай хөөж зайлужл.
Зочин 2025-06-03 103.145.234.48
Хөгжиж буй орнуудад эрхтэн шилжүүлэн суулгах ажлыг нэвтрүүлж нутагшуулах нь ховор бөгөөд азтай явдал. Энэ ажлыг амжилттай Монгол улсад нэвтрүүлсэн эмч нарын нэг Батчулуун эмчийг өршөөе. Олон монгол хүний амь нас аварна шүү дээ. Эрхтэн суулгах шаардлагатай монголчуудын дийлэнх нь энэ хагалгааг гадаадад хийлгэх санхүүгийн боломж байхгүй. Батчулуун эмчийг суллая.
иргэн 2025-06-03 103.229.122.152
Олон улсын шинжээчдийн багийн дүгнэлтийг үндэслэж хэргийг хэрэгсэхгүй болгож эмчийг цагаатгах хэрэгтэй
Хариулах
иргэн 2025-06-03 103.229.122.152
Олон удсын шинжээчдийн дүгнэлтийг үндэслэж хэргийг хэрэгсэхгүй болгож эмчийг цагаатгах хэрэгтэй
Нэргүй 2025-06-03 178.174.229.45
ED ERHTENII NAIMAACHIN AUYLTAI ETGEED BUH NASAAR N HORIH HTEI . HUURHII TALIIGAACHDIIN SUDAS SHURMUS YAS HULIIG UHAJ ZARDAG AIMSHIGTAI ETGEED
Нэргүй 2025-06-03 103.9.90.100
шийдвэрийг хэвээр үлдээвэл ард түмний шүүхэд итгэх итгэл нэмэгдэнэ, хэрэгсэхгүй болговол итгэл алдарч, хонгилын шүүх хэвээр үлдэнэ