Дараагийн Ерөнхий сайд хэн бэ?

Дараагийн Ерөнхий сайд хэн бэ?

Дараагийн Ерөнхий сайд хэн бэ?

Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх тухай УИХ-ын тогтоолын төслийг өчигдөр /2025.06.03/ ээлжит бус чуулганаар хэлэлцэж, нийт гишүүдийн олонх буюу 64 гишүүн дэмжих ёстой байсан. Санал хураалтад нийт 82 гишүүн оролцсоноос 44 нь Ерөнхий сайдад итгэл хүлээлгэхийг дэмжсэн бол 38 нь дэмжээгүй санал өгсөн юм. Тиймээс УИХ-ын нийт гишүүдийн олонх Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолыг төслийг батлаагүй гэж үзэн Ерөнхий сайдыг огцорсонд тооцов. Ингэснээр дараагийн Ерөнхий сайдаар хэн гэдэг улстөрч томилогдон ажиллах вэ гэдэг асуудал олны анхаарлыг татаж байна.


ЕТГ-ын дарга Г.Занданшатар:

Улс төрийн карьераа 1998 онд одоогийн МАН-д элссэнээр эхлүүлж, намын дэргэдэх залуучуудын байгууллагад ажиллаж байгаад 2004 оны УИХ-ын сонгуулийн долдугаар тойрогт өрсөлдсөнөөр анхны ялалтаа байгуулжээ. Харин 2016 оны УИХ-ын сонгууль гурав дахь удаагийн ялалт нь болсон байна. Тэрбээр сүүлд 2024 оны УИХ-ын сонгуульд нэгдүгээр тойргоос нэр дэвшсэн боловч иргэдийн итгэлийг хүлээж, сонгогдож чадаагүй юм. Тэрбээр одоо Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байна. Тэрбээр өмнөх Засгийн газрын үед У.Хүрэлсүхийн танхимд ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан нэгэн.

Тэрбээр 2019 оны хоёрдугаар сарын 1-нд анх УИХ-ын даргаар сонгогдсон бөгөөд 2019-2023 онд буюу сүүлийн таван жилийн хугацаанд АТГ-т хөрөнгө орлогоо мэдүүлжээ.

Түүний жилийн нийт орлого нь 2019 онд 124 сая төгрөг байсан бол 2023 онд 83 сая төгрөг болж буурчээ. Тэгвэл гэр бүлийн нийт гишүүдийн орлого нь 2019 онд 74 сая төгрөг байсан бол 2023 онд 254 сая төгрөг болж өссөн гэж мэдүүлсэн байна.

Харин нэг нийтийн орон сууцтай, үйлдвэрлэлийн зориулалтын нэг барилгатай, нэг зуслангийн байшинтай бөгөөд нийт  1.1 тэрбум төгрөгийн үнэтэй ажээ. Мөн "Nissan Murano" маркийн нэг автомашинаа 80 сая төгрөгөөр үнэлжээ. Мөн тэрбээр таван адуугаа 15 сая төгрөгөөр үнэлсэн бол эзэмших эрхтэй нэг газраа 4.9 сая төгрөгөөр үнэлсэн байна. Үүнээс гадна 130 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. Мөн дотоодын банкинд 286 сая төгрөгийн хадгаламжтай гэж хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлснээс хойш хоёр жил өнгөрчээ. Тэрбээр "Монитор консалтинг групп" ХХК, "Нэгүн кашмер" ХХК-нд хөрөнгө оруулалт хийсэн байна.

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал:

Н.УЧРАЛ

Аль эртнээс л дараагийн Ерөнхий сайд гэж нэр нь сэвэгдэж ирсэн. У.Хүрэлсүхийн бас нэг хуурай дүү. Түүнийг улс төрд хөл оруулсан хүн бол мэдээж Ерөнхийлөгч. Тиймээс Ерөнхийлөгчийн улс төр явж байна гэж харвал ЗГХЭГ-ийн даргаас Засгийн газрын тэргүүн болж дэвших боломжтой кандитатаар нэрлэгдэж байна. Тэрбээр 2016 оны долдугаар сарын 5-нд анх УИХ-ын гишүүнээр сонгогдсон бөгөөд 2019-2023 онд буюу сүүлийн таван жилийн хугацаанд АТГ-т хөрөнгө орлогоо мэдүүлжээ.

Түүний жилийн нийт орлого нь 2019 онд 222 сая төгрөг байсан бол 2023 онд 700 сая төгрөг болж өсчээ. Тэгвэл гэр бүлийн нийт гишүүдийн орлого нь 2023 онд 58 сая төгрөг гэж мэдүүлсэн байна.

Харин гурван нийтийн орон сууцтай, үйлдвэрлэлийн зориулалтын нэг барилгатай, хоёр зуслангийн байшин нь 3.5 тэрбум төгрөгийн үнэтэй ажээ. Мөн "Mercedes Benz-G 500", "Lexus-570", "Nissan Tiida", "Mercedes Benz-S400" маркийн дөрвөн автомашинаа 965 сая төгрөгөөр үнэлжээ. Мөн тэрбээр 180 хонь, 20 адуугаа 31 сая төгрөгөөр үнэлсэн бол эзэмших эрхтэй нэг газраа 150 сая төгрөгөөр үнэлсэн байна. Үүнээс гадна 85 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. Мөн дотоодын банкинд  2 тэрбум төгрөгийн хадгаламжтай гэж хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлснээс хойш хоёр жил өнгөрчээ. Тэрбээр "Гоц жаалууд цэцэрлэг" ХХК, "Рояал Академи" ХХК, "Грийн Ланд групп" ХХК, "Массив трейд" ХХК, "Их Засаг" олон улсын их сургууль ХХК хөрөнгө оруулалт хийсэн байна.

Сангийн сайд Б.Жавхлан:

Цар тахлаас хойш эдийн засгаа өсөлтөд хүргэх, төсөв батлах гээд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын олон гавьяаны эзэн бол Сангийн сайд Б.Жавхлан. Улс төрийн хувьд Б.Жавхлан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ч дэмжлэгтэй нэгэн гэгддэг. Дархан-Уул аймгаас хоёр дахь удаагаа сонгогдож, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт Сангийн сайдаар ажиллаж байгаа тэрбээр банкны салбараар мэргэшсэн улстөрч.

Ажлын гараагаа Монголбанкнаас эхэлж, банкны салбарт 1997 оноос хойш ажилласан учраас энэ танхим дотроо эдийн засаг, банкираар мэргэшсэн хүн гэж түүнийг тодорхойлж болно. Тиймээс ч Л.Оюун-Эрдэнэ Засгийн газраа бүрдүүлэхдээ төсөв, санхүүгийн асуудлаа түүнд даатгасан нь учиртай.

Анх түүнийг улс төрд хөтөлсөн, нутгийн дүүгээ банкны салбараас улс төрд “урвуулсан” хүн нь У.Хүрэлсүх гэдэг.  Түүгээр зогсохгүй тэр УИХ-ын дарга Г.Занданшатартай тун ойр. Харин энэ цаг үед Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын “гал хамгаалагч”. Тиймээс түүнийг төрийн гурван өндөрлөгийн “холбогч” гэж болно.

Тэрбээр 2016 оны долдугаар сарын 5-нд анх УИХ-ын гишүүнээр сонгогдсон бөгөөд сүүлийн гурван жилийн хугацаанд Сангийн сайдын албан тушаалаар АТГ-т хөрөнгө орлогоо мэдүүлжээ.

Түүний жилийн нийт орлого нь 2019 онд 26 сая төгрөг байсан бол 2023 онд 65 сая төгрөг болж өсчээ. Тэгвэл гэр бүлийн нийт гишүүдийн орлого нь 2023 онд 63 сая төгрөг гэж мэдүүлсэн байна.

Харин нэг нийтийн орон сууцтай бөгөөд 1.3 тэрбум төгрөгийн үнэтэй ажээ. Мөн "Toyota, LEXUS RX330" маркийн автомашинаа 194 сая төгрөгөөр үнэлжээ. Мөн тэрбээр 70 адуу, 75 хурдан удмын адуу, 70 үхрээ 668 сая төгрөгөөр үнэлсэн байна. Үүнээс гадна 70 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. Мөн дотоодын банкинд 18 сая төгрөгийн хадгаламжтай бол 123 сая төгрөгийн зээлтэй гэж хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлснээс хойш хоёр жил өнгөрчээ. Тэрбээр "Дархан мэдээлэл төв" ХХК-нд хөрөнгө оруулалт хийсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
71
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

119 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-06-03 103.57.93.81

хахаха энэ 3 биш шүү

Avatar

ЗОЧИН 2025-06-03 103.212.116.59

ЭНЭ 3 ЕРӨНХИЙ САЙДЫН ХЭМЖЭЭНД ОЧИХГҮЙ Ч 60 ЧАВГАНЦ УРАЛДВАД НЭГ НЬ ТҮРҮҮЛДЭГ ЖИШГИЙГ ДАГАВАЛ ЗАНДАНШАТАР НЬ АРАЙ Л ГАЙГҮЙ БОЛОВ УУ? ГЭХДЭЭ ТЭГЭЭД ЯМАР БИДНИЙ САНАЛ БОДЛЫГ ХАРГАЛЗАХ Ч БИШ ДЭЭ?

Avatar

Жавхлан л биш шүү. 2025-06-03 59.153.115.29

Жавхлан хамгийн хортой, улсаа сүйрүүлсэн, хамгийн харгис хүн Оюун эрдэнээс ч доор хүн .

Avatar

Хөөрхий Монгол улс аа гэж. 2025-06-03 202.126.91.117

за Томчуудын Том зодоон өндөрлөж, Монголчуудын Найр Наадам Амралт зугаалгын сарууд эхэлвэээ хөөрхийс…Намар 09 сард буцаад л УТАА, ТҮГЖРЭЛ, АВИЛГАЛ, ХУЛГАЙ ХУДЛАА, ЗАЛХУУРАЛ, НООХОЙРОЛ-тойгоо Зуун Зуунаас зуунд Амьдрал үргэлжилсээр…..

Avatar

Нэргүй 2025-06-03 202.179.26.112

Булгантуяагаар болгоё. Энэ эмэгтэй боловсрол сайтай заль мэх багатай хэл устай боловсролтой, ёсзүйтэй эмэгтэй. тэгээп залуу. Мөн Номин сайдаар тавьж болж байна. хэл ус сайтай, ямарч юманд хөрвөх чадвар сайн залуу эмэгтэй. Даруухан. Энэ хүн өөрийн чадвараа бүрэн гаргахгүй байна. Чадвар сайн гэдгийг маш олон хүн ярьж байгаа шүү. Батцэцэг бол тэтгэвэрт гарах дөхсөн, боловсрол тууруу, заль мэх ихтэй, улсын мөнгөөр казинодсон элчингүүдийн зүй бус томилгоо, орчуулга ?? зэрэг асуудалд орж байсан хүн.

Avatar

Зочин 2025-06-03 202.126.89.173

Мега төслүүд цагаа олоогүй эргээд улсад өгөх эдийн засгийг тэтгэх үр өгөөжгүй төслүүд байсан. Энэ Женкогийн шунал байсан байна. Шинээр томилогдох Ерөнхий сайд Монгол улсын өрийг барагдуулах чиглэлээр тодорхой бодлого, хөтөлбөртэй хүн томилогдоосой.

Avatar

Уншигч 2025-06-03 66.181.190.67

ж.энхбаяр хурд ихтэй гүйцэтгэл сайтай хойд урд 2 хөрштэй харилцаж ойлголцож чадах сийрэг толгойтой сэргэлэн нөхөр. нуруу сайтай, тулхтай, хүний чанар ч дажгүй. занданшатар наанаа болхи юм шиг харагдав ч цаанаа бол маш ой тогтоолт сайтай, гадаад харилцаагаар туршлагажсан, уран нүүдэл хийж, хожил авчирах боллмжтой, нэр цэвэрдүү эр, харин жаахан хүн муу болов уу гэж анзаарагддаг.

Avatar

Нэргүй 2025-06-03 66.181.190.67

жавхлан бол огт тохирохгүй, эдийн засгийг элэг 4 р мөлхүүлж байгаа хүчирхийлэгч этгээд, учралын цаг нь арай л биш. тэгэхээр ж.энхбаяр, занданшатар 2 н л аль нэг нь дээр.

Avatar

Зочин 2025-06-03 202.179.18.210

Ц.Элбэгдорж нарын барууны тэжээвэр, авлигачдын захиалга, мөнгөөр зохион байгуулсан хөлсний жагсаал УИХ-ын хөлсний гишүүд, Ерөнхийлөгчийн дэмжлэгтэйгээр Л.Оюун-Эрдэнийг тал талаас нь боорлож байгаад хэлмэгдүүлэн огцрууллаа. Хүрэлсүх новшийг монголчууд ямар адгийн шаар болохыг таньж авцгаасан. Дараагийн Ерөнхий сайд хэн ч байсан Оюун-Эрднэ шиг шударга, зоримог ажиллаж, авлигачидтай тууштай тэмцэж чадахгүй.

Avatar

зочин 2025-06-03 103.212.119.168

Энэ гурвын аль нь ч биш шүү.

Avatar

ХУУЛЬЧ 2025-06-03 202.9.46.118

ЭНЭ ГУРВАН ЭРХЭМ МОНГОЛ УЛСЫН ГАЛ ТОГОО БУЮУ ЗАСГИЙН ГАЗРЫГ АВЧ ЯВЖ ЧАДАХ БОЛОВСРОЛТОЙ / мэргэжил нь эдийн засаг ,хуулийн Ггадныхантай харьцах англи орос хэлтэй,гадна дотоодын дээд сургуульд хүчээ үзэж ирсэн / ЭРХ ЗҮЙН ЗҮЙН БҮРЭН ЧАДВАРТАЙ/ 10 дээш жил төр, засгийн албанд сүүлийн 5 жилд өндөр дээд албан тушаал хашч ,иргэдээ төлөөлөл УЛСЫН ИХ ХУРАЛД СОНГОГДСОН ажилласаж/,,,, ,ХҮНИЙ ХУВЬД / нас бие ,нийгмийн байдал нь тэгширсэн/ ХҮМҮҮС ГЭЖ ДҮГНЭВ .

Avatar

Ард 2025-06-03 202.9.47.77

жавхлан хулгайчийг л биш шүү

Avatar

Нэргүй 2025-06-03 202.126.90.217

Дараачийнх нь илүү ухаантай байх болтугай

Avatar

Нэргүй 2025-06-03 174.238.52.127

одоо ойлговуу малуудаа хэн засагийн унагасаныг

Avatar

Нэргүй 2025-06-03 103.229.122.51

ЕРӨНХИЙ САЙДАД ИХ ХУРЛЫН ГИШҮҮН ХҮН БАЙЖ ГЭМ БУСАД САЙДУУДАА УДИРДАНА !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Avatar

Нэргүй 2025-06-03 119.40.98.153

нам нь мэдийшдээ олонх учраас.

Avatar

Энхээ 2025-06-03 213.120.231.5

Жавхлангийн үед ам доллар суга өссөнийг бүгд мартсан биз тийм үү. 3570 төгрөг-1ам доллар. энэ арай шүү.

Avatar

Хараа 2025-06-03 202.179.3.111

хүнээ бус бодлогоо эхлээд яримаар байна. Хэн ямар шийдэлтэйг харж байж шинэ Ерөнхий сайдаа томилмоор байна. бидэнд асуудлыг зөв шийдэх арга ухаан боловсролтой хүн л хэрэгтэй болохоос бүлэглэлийн тавиул хэрэггүй байх. Утаа, түгжэрэл, ажлын байр, эрүүл мэнд, хөгжилийн үр ашигтай зөв бодлого зэрэг асуудлуудыг шийдэх арга ухаантай аливаа ажлыг унагах ашиг харж бус үр дүн харж шийдэж чадах хүн хэрэгтэй байх даа.

Avatar

Нэргүй 2025-06-03 202.179.3.111

цоо шинэ элдэв хуучин улс төрөөс ангид одоогийн цаг үеээ мэдэрдэг төсөлийн хяналт зарлагаа мэддэг, төрийн том данхар бүтэцээ бууруулж чадах төрийн өмчийн алдагдалтай аж ахуйн нэгжүүдээ хувьчилж, төрийн боломжит чиг үүрэнийг хувийн хэвшилд шилжүүлж, төр хувийн хэвшилийн хамтын ажиллагааг хөгжүүлж иргэдээ баталгаатай ажлын байраар хангах, нийслэлийн төвлөрөлийг том уурхайнуудаа түшиглэж хот байгуулан шилжүүлж ажлын байр нэмэгдүүлэх зэрэгээр олон асуудал шийдмээр байна.

Avatar

Бодит байдал 2025-06-03 66.181.182.149

тийм хүн одоо байхгүй,одоо яахав?

Avatar

Нэргүй 2025-06-03 62.195.45.93

Uchraliig ZUV hun bolovuu gej boddogiishdee uul ni

Avatar

Нэргүй 2025-06-03 202.9.41.127

үнэхээр шилээд шилээд ийм хүмүүс л бганму!!! 🤭 гунигтайнбээ

Avatar

Zochin 2025-06-03 103.168.34.12

Gishuun Naaraa ch hiij chadiishdee

Avatar

Зочин 2025-06-03 202.126.89.166

Ээ чааваас даа. Олигтой хүн 1ч алга яана даа. Дандаа хувийн сонирхолтой ухнанууд

Avatar

Нэргүй 2025-06-03 202.9.46.236

Энэ ЖДҮчдэд ЕС хийж тэнцэх хүн алга. Хүрэлбаатар нь харин Жэнкотой айхгүй тулж чаддаг, ЭЗ санхүүгийн мэдлэг сайтай санагдах юм

Avatar

Зочин 2025-06-03 66.181.185.78

Булгантуяа гишуунийг тавь ер нь эмэгтэй хун хийхэд тохирно шуу

Avatar

Зочин 2025-06-03 66.181.185.78

Энэ хэд хэрэггуй шуу харин эдийн засагч залуу хунээр тавьсан дээр дээ ман намд бна уу

Avatar

Зочин 2025-06-03 66.181.185.78

За энэ хэд хэрэггуй дээ Тэмуулэнг тавих хэрэгтэй дээ арай залуу хэл устай нэр нь цэыэр шуу дээ энэ хэд бол хэрэггуй дээ

Avatar

Мөөгий 2025-06-03 45.117.32.102

Аль нь хэрэггүй дээ. Шинэ залуучуудаас сонгооч

Avatar

Иргэн 2025-06-03 66.181.179.156

Дараагийн ЕС"аар Г,Занданшатар томилогдвол болж л байна. Мэргэжил боловсрол удирдах ажлын арга туршлагатай хөрөнгөжих авилга мэтээс нилээд хөндий олноо гэсэн шударга сэтгэлгээтэй хүн шиг харагддаг, Харин энэ асуудлыг удаашруулалгүй шийдэхээ анхаарах хэрэгтэй дээ.

Avatar

Нэргүй 2025-06-03 202.179.3.111

Одоо болисон нь дээр. сайхан залуучууд зөндөө байна Тэлүүлэн, Анар, Үүрийнтуяа, Лувсанжамц гэх мэт шигшээд бодлогоо л сонгомоор байна даа. бид зөв аргаа л олмоор байна.

Avatar

Иргэн 2025-06-03 122.201.31.14

Одоо яригдаж байгаа нөхдөөс Занданшатар л арай нуруутай юм бол уу
Өөр хүн алга уу ..

Avatar

Шарав 2025-06-03 202.179.3.111

энэ хүний арга ухааныг бид мэднэ шүү дээ. Өөр шинэ арга барил ухаантай хүн чухал. Юм л бол нэг хуучин шавхаад ч юм гарахгүй хүмүүсээ л боличихмоор байна. Бид 90 оны үед залуучуудаа тавиад тэр хийх зорилго эрмэлзэлийг хийлгэсэн бол зах зээлийн үр шимийг аль эрт хүртсэн байгаа даа. Одоо талбай дээр зогсож байгаа залуучуудын арга хэлбэр, УИХ дээр асуудалд хандаж байгаа залуучуудаа хар. Тэдэнд шуналын сэтгэл харагдахгүй байна. Аливаад хандах арга барил нь өөр байна. Элдэв хориг саадгүй ажил хийлгэ.

Avatar

Zochin 2025-06-03 202.126.91.228

Эдийн засаг хэцүү байгаа энэ цаг үед Жавхлан л дээр дээ. Цар тахал, бондын өр зэрэг хүнд хэцүү асуудлуудыг амжилттай шийдэж байсан туршлагатай хүн дээ…

Avatar

W 2025-06-03 66.181.177.58

Монголд ерөнхий сайд хийх хүн алга Макс л сайн хийнэ дээ.

Avatar

Бодит байдал 2025-06-03 66.181.182.149

түрээсэлэхээс

Avatar

Нэргүй 2025-06-03 59.153.112.142

муу хүмүүс хэрэггүй ээ. ард түмэн зөвхөн боловсрол мөнгө хоёроор юм хийдэггүйг хангалттай ойлголоо .сайн хүн байх ёстой

Avatar

Нэргүй 2025-06-03 103.57.93.10

ЗГ аа УИХаас биш гишүүдээс биш гаднаас мэргэшсэн мэргэжлийн оюунлаг зөв авах идэхийн шуналгүй нөхүүдээр бүрдүүлбэл зүгээр дээ давхар дээл Дэмий тохирохгүй гэдэг нь олон жил харагдлаа

Avatar

иргүн 2025-06-03 103.229.122.152

Жавхлан арай жулдана, Учрал арай залуудана, Занданшатар л яг зохирохоор харагдаж байна. Эрх баригч МОНГОЛ АРДЫН НАМ, ЗАСГИЙН ГАЗАР, УЛСЫН ИХ ХУРАЛ, ЕРӨНХИЙЛӨГЧ-ийн 4 том институтэд бүгдэд нь нэг хоёрдугаар номерийн алба хашиж туршлагажсан. Бас гадаад харилцааны сайд, хөдөө аж ахуйн дэд сайдаар ажиллаж бэлтгэгдсэн. Хөдөөгийн хөдөө аж ахуйн нэгдлийн дарга Хөдөлмөрийн баатарын хүү шүүдээ

Avatar

Az 2025-06-03 103.212.118.189

B.Enkhbayar, Enkhtubshin gd gishuud bas Urbanek Lkhagvajab gd Erunhii said hiih l bhdaa… Herbee yag uls ornoo bodoj baibal ekh oronch, uhaalag, bolobsroltoi ulsuud MAN d bga! ediin zasagch hvniig tavibal bvr sain bn!

Avatar

Иргэн 2025-06-03 202.126.90.20

занданшатар нь хамаагүй илүү дээ ер нь

Avatar

Зочин 2025-06-03 66.181.188.80

Монгол улсад МАНын хулгай нараас өөр догь хүн шиг хүн алга уу арай хийж нэг хулгайчийг нь огцруулахаар араас ахиад нэг Хүрэлсүхийн гар хөл хулгайч дүү нь оочирлоод зогсож байхын

Avatar

Зочин 2025-06-03 66.181.188.80

зандан арай дээр сөрөг эерэг юмуудаа зандан энэ улсад Яг юу хийж гийгүүлсэн хүн бээ их хурлын даргад их л жулдаж байсандаа одоо яая гэхэв лам олдохгүй бол буцахдаа залраас хойш тэрнээс ямарч эрч хүч мэдэрэгдэггүй

Avatar

иргэн 2025-06-03 202.21.114.38

Олон удаа яригдлаа С.Бямбацогтыг дэмжээд үзвэл ямар вэ Монгол ахан дүүсээ. Дээр байгаа мэдээний хувьд учрал үнэхээр жулднаа юугаа ч мэдэхгүй ямар ч амьдралын үнэ цэнийн талаар мэдрэмж суугаагүй хат суугаагүй айлын эрх бацаан жавхлангийн ашиг сонирхолыг дийлэхгүй ээ заавал энэ гурваас гэвэл зандка нь байж болох ч одоо бензин нь дууссаан шийдэмгий ахиц дэвшил гаргах гэж зүтгэх нь юу бол заавал сонгоно гэвэл зандка байж болох юм нөгөө хоёрыг улираан засагт оруулж хэрхэвч болохгүй ээ

Avatar

Нэргүй 2025-06-03 103.57.93.10

ураан Учрал биш шүү урааныг дэмжсэн бүгд л худалдагдсан гэсэн үг ураан монголд хэрэггүй нийслэл хотыг жижиглэж болохгүй

Avatar

Нэргүй 2025-06-03 66.181.191.97

MCS-ээс сонгуулийн хандив 200 саяыг авсан Учралыг Ерөнхий сайд болгох хэрэгтэй.

Avatar

Зочин 2025-06-03 122.201.31.32

Учрал ажлын ачаалал даахгүй дэмий

Avatar

Нэргүй 2025-06-03 59.153.112.33

харин тийм байж магад. зандка ч гэсэн

Avatar

Зочин 2025-06-03 122.201.31.32

Олон хагалгаа хийлгээд норкозны хордлогод орсон Учрал дэмий. Нэг өдөр л чад хийвэл яах уу

Avatar

Нэргүй 2025-06-03 119.40.98.153

энэ новшийн ярьж байгааг. өөрөө өвлөхгүйм байхдаа чааваас

Avatar

Зочин 2025-06-03 122.201.31.32

Урвагч Учрал биш шүү Оджаргалын гар хөл. Ёстой өөдгүй гар

Avatar

Нэргүй 2025-06-03 103.168.34.131

МАНайхааан та нар зүгээр л хамгийн ахмад гишүүнээ ЕС болгочих доо Өөр хийх хүн алга одоохондоо

Avatar

Нэргүй 2025-06-03 66.181.160.121

1) Амарбаясгалан бол харизмгүй өлбөгөр хүн юм байна. Зүгээр л аппаратын гүйцэтгэгч ажилтан! Хүний мөс, зангараг багатай! 2) Занданшатар бол ухаан дутна, мулгуу больхи хүн! 3) Содбаатар бол удирдагч манлайлагч хүн биш! Чадал чансаа ч дутна! 4) Жавхлан бол маш муу хүн! Балагтай! 5) Ж.Энхбаяр хүн нь тийм муу хүн биш боловч Засаг толгойлоход арай л чац дутах болов уу? 6) Харин Учрал энэ хэдээсээ арай дөмөг нь юм уу даа: Гайгүй боловсролтой, сэтгэлгээ, ёс суртахууны хувьд эвдрээгүй, өсөхийн өлөн биш,

Avatar

Нэргүй 2025-06-03 203.98.76.30

Учрал нь дээр дээ. Яагаад гээч. Хулгайч биш, өсөхийн өлөн биш. Залуучуудыг илүү ойлгоно. Цахим засаглал, дижитал шилжилтийг утгаар нь хийж чадна. Бусад сайд нартаа хулгай битгий хий гэдэг шаардлага тавьж чадах ганц хүн !!!! Учралыг дэмжинээ. Данх-ын хажууд юм үзэж нүд тайлсан, боловсрол өндөр, хамгийн гол нь хулгайч сэтгэхүй байхгүй. Тэгээл болоо

Avatar

Нэргүй 2025-06-03 119.40.98.153

учрал л байна.доо. юманд тууштай злригтой. цэгцтэй.

Avatar

Нэргүй 2025-06-03 119.40.98.153

учрал л б.тууштай зоригтой цэгцтэй залуу хүн

Avatar

Zochin 2025-06-03 202.131.225.197

ene 3 l bish shuu

Avatar

L 2025-06-03 202.9.47.36

3d4

Avatar

Нэргүй 2025-06-03 66.181.188.144

Ханилж яваад нөхөрөө унаж яваад морио гэж Учралаар яасан ч ерөнхий сайд тавьж болохгүй. Ханилж яваад ЕС ынхаа араас хутга зоож ЕС болдог увиагүй явдал Монголын төрд Хүүкээр дуусаг. Хүүкийн хүүгээр үргэлжлэх ёсгүй шүү. Тэгвэл наад засаг чинь мордохын хазгай болно. За жавхлан бол монголын эдийн засгийг сүүлийн 4 жил самарч байгаа нөхөр яавч ЕС болж болохгүй ээ.

Avatar

ХУД-ийн сонгогч Ш.Раднаа 2025-06-03 59.153.115.214

Замд явахгүй хүнээр ачаа бүү татуул гэсэн үг бий.1/Яаралтай шинэ ЕС-аа томилох, 2/ЗГ-ын бүтцээ одоогийнхоос цомхон болгож батлуулах,3/ЗГ-ын бүрэлдэхүүнээ батлуулах. МАН дотор энэ л ЕС айвуухан хийх хүн гэх хүн байхгүй. Арай дээр нь Амарсайхан. Хотын дарга хийлээ.Гамшгийн ажилд их нухлагдлаа. Хүний эв олох тал нь ямар бол? Учрал ОДООХОНДОО арай зангараг дутах байх.ХАА-н сайдаа солихгүй бол салбар нь хэцүүдлээ. САЙД БАЙСАН, САЙД БОЛОХЫГ ГОРИЛСОН ГИШҮҮДИЙГ САЙД БОЛГОЖ БОЛОХГҮЙ

Avatar

Нэргүй 2025-06-03 202.126.89.175

ёёооооё Жавхлан гэж шаасан больж үзээрэй сдакуудаа

Avatar

Зочин 2025-06-03 202.126.88.179

Учрал нисэхийг самарч байгаа

Avatar

зочин 2025-06-03 66.181.191.59

Учрал нь л арай дээр юм даа, Занданшаа бол дэмий дээ, ОЭ-с дээрдэх юмгүй

Avatar

Нэргүй 2025-06-03 210.148.94.144

Данх дахиж нэр дэвшээд гараад ирэх вий дээ пицда

Avatar

zochin 2025-06-03 66.181.182.172

Ezen haanii medeh asuudal

Avatar

зочин 2025-06-03 192.82.92.204

учрал болчихвол зүгээр юм па. хл ус мэдлэг боловсрол сайтай,

Avatar

Нэргүй 2025-06-03 103.57.93.24

Хүсээд байсан юм нь хүрээд ирлээ одоо бага хурлаа хийж нэг шөнө гэдсэндээ хөлөө хийлцээд хойтон хаврын синдромоор огцрох нэгийгээ гаргаж ирж дээ Танайд чинь том толгойтой луухаруул их би шүү дээ 2 Энхбаяр Тэмүүлэн Дамдинням Бямбацогт , Чойжилсүрэн , Жавхлан гээд эсвэл зүгээр Хүрэлсүхийн дүү Отгонбаярт өгчих гэр бүлээрээ нийлж идэж уухад нь амар

Avatar

Нэргүй 2025-06-03 43.242.242.59

Энхтүвшин бацаан балчирданаа. Харин зангарагтайгаар нь Ц.Хүрэлбаатарыг томилвол зүгээр юм. Эдийн засг, санхүүгийн мэрэгжилтэй хүн л Ерөнхий сайд байх учиртай. Жавхлан ч байж болно. Ерөнхий сайдад хэнийгээ тавихаа МАН л мэднэ. АН үүнд хуулиараа ямар ч оролцоо байхгүй, санал хэлэх эрхгүй. жирийн иргэд хууль мэдэхгүй учир хамаагүй ярьдаг. Хуулиараа явдаг учиртай юм. Тэгэж тайлбарлахгүй бол Сайханбилэгийг тавьчих гэж тэнэгтэж мэднэ.

Avatar

Нэргүй 2025-06-03 27.253.251.193

Энхтүвшин шүү энэ 3 *л бол ёстой худлаа шүү

Avatar

Нэргүй 2025-06-03 192.82.64.247

MSM iihen baga hutsaarai

Avatar

Зочин 2025-06-03 103.145.234.48

MCS

Avatar

Нэргүй 2025-06-03 103.229.122.70

Аль нь ч хэрэггүй.

Avatar

Нэргүй 2025-06-03 202.9.41.40

Жавхлан бол ёстой хэрэггүй. Төгрөгийн ханшийг сулруулсан, юмны үнэ 73% нэмэгдэхэд гол нөлөө үзүүлсэн хүн. Учрал байж болох юм. 2027 онд Хүрэлсүх бууж ирэхэд Намын даргын тамгыг найдвартай атгуулж чадах л хүн.

Avatar

Нэргүй 2025-06-03 202.55.191.194

ЭНЭ 3 ИЙН НЭГ НЭГ НЬ ЕРӨНХИЙ СА\Д БОЛОХ ГЭЖ 2 ХҮН ЧИРЭЭД БҮХ САЙТУУДААР БИЧҮҮЛЖ ЭХЛЭНЭ

Avatar

Нэргүй 2025-06-03 202.126.89.73

Нам төрийг С.Амарсайхан дарга удирдана дөрөвдүүд өөрсдөө нам төрөө удирдана.

Avatar

Нэргүй 2025-06-03 202.126.89.73

Сураггүй гаруудын нэрийг манжлж оруулж гяхх гяххх.

Avatar

Нэргүй 2025-06-03 202.9.40.153

Юун андуурцан хошногнууд бэ х***а манж л******д муугаа мэдэхгүй их санаатай.

Avatar

Нэргүй 2025-06-03 202.9.40.153

Юун андуурцан хошногнууд бэ х***а манж лаалрууд.

Avatar

Нэргүй 2025-06-03 66.181.184.107

Эдийн засагч хүн байвал зүгээр юм.

Avatar

irgen 2025-06-03 66.181.182.172

Ezen haan l medne shd

Avatar

Нэргүй 2025-06-03 124.158.125.84

жавхлан шоронд байх ёстой н**ш шүү

Avatar

Монгол 2025-06-03 77.140.22.122

Одоо яахав вэ ? Монголыг монгол хүн үгүй хийнэ гэж үнэн юм

Avatar

Нэргүй 2025-06-03 66.181.161.71

энэ 3 огт хэрэггүй нэг нь сангийн мэргэжсэн урвагч хулгайч хамгийн том хулгайч, нөгөө нь урантай хамт үхээсэй нэг нь үл бүтэх өвгөн одоо хулгай нь хөрөнгөөрөө чимээгүй гадагшаагаа зайл угаасаа албан тушаалгүй үедээ гадаадад амьдардаг өвгөн биздээ

Avatar

Нэргүй 2025-06-03 119.40.98.153

чи ч цагаа ирэхээр бас үхнэ дээ хорвоогийн жам юм доо

Avatar

Нэргүй 2025-06-03 124.158.126.132

ЖАВХЛАНТАЙ ТӨСВИЙН АСУУДЛААР ХАРИУЦЛАГА ТООЦОХ ЁСТОЙ БАЙТАЛ ?

Avatar

Нэргүй 2025-06-03 202.126.88.205

Жавхлан лав биш шүү Монголын ард түмэн аж ахуйн нэгжүүдийг татвар нийгмийн даатгалар сөхрүүлж олон айлын амьдралаар тоглосон нүгэлтэн шүүү төрийн банкийг хувийн банк шигээ ашигласан удирдах бүрэлдэхүүн нь дан өөрийн суганы үснүүдээр тавьсан

Avatar

Зочин 2025-06-03 202.179.18.210

Г.Занданшатараас бусад нь хэрэггүй. Ялангуяа авлигач Н.Ням-Осорын хүү Учрал хэрэггүй. Л.Оюун-Эрдэнийг түгжилдсэн этгээд.

Avatar

Нэргүй 2025-06-03 202.126.89.73

Гяяхх гяяхх манжлж эндүрвээ.

Avatar

Нэргүй 2025-06-03 103.212.162.81

Энхбаяр зүгээр бхаа

Avatar

Зочин 2025-06-03 202.9.46.152

энэ 3 лав биш шүү. мөнАмарсайхан биш биш шүү. Яам, сайд төрийн албаны орон тоог цөөлөх ерөнхий сайд хэрэгтэй.

Avatar

иргэн 2025-06-03 202.21.113.146

ээ чааваас даанч яавдаа гэдэг шиг кк, ялзарсан ялзарч яваа гэж яригддагууд ер нь тэгээд олигттойнуудаа гаргадаггүй юм биш үү лидерийн эрэлд гээд жагсвал яах бол гшшш

Avatar

зочин 2025-06-03 103.212.119.168

Энэ гурав л лав биш шүү.

Avatar

Доржханд эмэгтэй 2025-06-03 202.70.38.67

Өөр хүн хэрэгтэй, Энхтүвшин байвал болж байна Тэмүлэн гэж бодож байтал сая хурал дээр хиамраад солиороод байсан. Занданшатар хувийн өмчийг дээрэмддэг, Учрал соошлийн хуулийг өргөн барьж ард иргэдийн амыг хаах гэж оролдож байсан, эрх мэдэлд хүрвэл шазууртай өшөө авагч болон хувирах хүн, Жавхлан бол биш юмаа банкны ахлах теллер байх хүн, ковилын төсөв, данхар ЗГ-ын асуудалд хариуцлага хүлээгээд шоронд явах хүн энд яригдхгүй.

Avatar

Намбаван компани 2025-06-03 202.126.91.117

Олигархи Том Компани ОюунЭрдэнийг авч хаялооо хөөрхий

Avatar

сонгогч 2025-06-03 202.9.47.72

30 гаруй жилд монголын төрд бугшсан идээ бээрийг хагалахын эсрэг тэмцэж, 10-20 жил гацсан том төлүүдийг хөдөлгөсөн ЗГ- аа огцруулсан нь Монголын төрд түгжил, дүлзэн, сэнгүм, хоролмаа нар олон байгаагийн нотолгоо болов. Одоо баялагийн сан , хөрөнгө хураах хууль, стратегийн ордуудыг хулгайчдаас буцаан авах асуудал үүрд мартагдаж, бид ядуу хэвээрээ, тамын тогоондоо дахин 30 жил тарчлахыг цаг хугацаа харуулна. Оюун- Эрдэнэ сайд 2027 оны ерөнхийлөгчийн сонгуульд бие даан нэр дэших хэрэгтэй. Ард түмэн

Avatar

Үнэн юм гэж хаа бна 2025-06-03 202.126.91.117

Монголын Намбарван Олигархи компани ОюунЭрдэнийг авч хаялоооо…..

Avatar

Нэргүй 2025-06-03 66.181.184.50

Гурвуул Хүрэлсүхийн хамууд бол хэн нь ч биш. Цаана нь зөндөөн сайхан хүмүүс байна шүү дээ

Avatar

Нэргүй 2025-06-03 66.181.168.199

Тэнэгтэхээ болимоор бн. Занданшатар УИХ–ын гишүүн биш. Тиймээс яаж Ерөнхий сайд болох вэ дээ. Хүмүүс маш энгийн зүйлүүд мэдэхгүй байнаа

Avatar

Нэргүй 2025-06-03 104.28.68.90

Хүрэлсүх 2017 онд гишүүн биш байхдаа Ерөнхий Сайд болсон. Женко 2017 онд гишүүн биш байхдаа Ерөнхийлөгч болсон. Олонхи болсон намын дэмжлэгтэй л байвал хэн ч байж болно.

Avatar

Нэргүй 2025-06-03 104.28.71.89

Javhlan ni deer

Avatar

Нэргүй 2025-06-03 103.229.121.181

Бямбасүрэн гуай, Буян Жагаа хоёр хэлж байсан. Талбай дээр Их засаг их сургуулийн оюутнууд сууж байгаа гэж. Хэрвээ тэр үнэн бол Учралыг л лав томилж болохгүй.

Avatar

Зочин 2025-06-03 103.212.119.37

ЗА БОЛИОРОЙ…

Avatar

Нэргүй 2025-06-03 188.162.254.112

миэг огцруулахад би хэзээ ч дарга болохгуй гэж байсан худалч, кофе уугаад тусгай элчин сайд томилж ажиллуулаад 180км зам бурэн дуусгаагуй, шувуу ажиллагаа явуулаад ганц ч том авилгачид баривчилж чадаагуй буюу хусээгуй, эх ороноосоо урвагчыг баярцогт дарга гэж долигнож дууддаг, Монгол улсын иргэдийг муусайн ялаанууд гэж шуд зуун заналхийдэг, улныхан гэж доромжлогдсон иргэдийг хамгын олоныг гэрт нь амьсгалыг нь боож угаартуулж алсан еронхий сайд байлаа !!!!!!!!!!!!!!

Avatar

Нэргүй 2025-06-03 103.229.121.181

Наад тэнэг постоо хэд дахин оруулах гэсэн юм бэ???

Avatar

ТӨР өөрөө 2025-06-03 202.126.91.117

ТӨР өөрөө мега төсөл хэрэгжүүлэгч нэгж байхаа болимоор бгаамдаа, баахан нүсэр орон тоо нүсэр бүтэу ажиллуулж хөнгөн хэвийн горимтой сайхан ажил хйиж амарсан аялсан хүмүүс

Avatar

зочин 2025-06-03 192.82.65.103

гадаад улс оронд нэр хүнд, улс төр, эдийн засаг, эв нэгдэлтэй эрхэмлэж чадах хүн нь занданшатар л даа. Хамаагүй дээр

Avatar

Нэргүй 2025-06-03 104.28.71.89

Ergyi zandan hereggyi

Avatar

Irgen 2025-06-03 91.86.153.163

Hamgiin yaduu guilgachin huniig mongol dayaar haigaad Eronhii saidaa bolgochih tegvel mongolchuud demjih baih Ha ha.

Avatar

Нэргүй 2025-06-03 202.126.89.99

НЭГ ИХ ЯЛГААГУЙ ЭЭ

Avatar

Нэргүй 2025-06-03 203.91.115.44

Уучлаарай, энэ гурвын хэн нь ч биш.

Avatar

Зочин 2025-06-03 202.126.90.148

За аль нь ч байсан “ОДИН ХУЙ”..Асуудлыг АН л шийднээ

Avatar

Нэргүй 2025-06-03 103.168.34.141

Ter zandanshatara geed mal pz da l lav bish shu u traraig ni har ulsaas buur bodon gahai boltoloo ideeshh l***r ats apple alim geed erguu mal ldaa hulgai sn hinee huuketei niilej hulgai hiij bdag buyanda buyan gej gahai

Avatar

Иргэн 2025-06-03 103.71.100.37

Ураны урвагч Учрал хэрэггүй. Энэ хогийг Улаанбадрахад ажиллуулж, Ураныг амилуулах нь зөв.

Avatar

Нэргүй 2025-06-03 119.40.98.153

учрал дээр

Avatar

Нэргүй 2025-06-03 66.181.185.153

Юун жавхлан бэ. Монгол орноо сүйрүүлэх гээд байгаа юм уу хаашаа юм

Avatar

Нэргүй 2025-06-03 66.181.190.230

эд нараас хэн ч хэрэггүй шүү

Avatar

Нэргүй 2025-06-03 66.181.191.244

Хэн нь ч биш шүү !, нялх Сэнгүм үүд бүр хэрэггүй !

Avatar

Нэргүй 2025-06-03 202.126.88.138

za yun javhlan. Uchral magadgui Zandan bol zugeer .noyon nuruugaaraa.

Avatar

сонгогч 2025-06-03 202.9.47.72

Дараагийн ерөнхий сайд ТҮГЖИЛ… дүлзэн 2 – н нэг …..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж