Өмнөд солонгосчууд өнөөдөр ерөнхийлөгчөө сонгоно

Өмнөд солонгосчууд өнөөдөр ерөнхийлөгчөө сонгоно

Өмнөд солонгосчууд өнөөдөр ерөнхийлөгчөө сонгоно

Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт өнөөдөр /2025.06.03/ албан ёсоор эхэллээ. Үүнээс өмнө тавдугаар сарын 29, 30-ны өдрүүдэд эрт санал хураалт түүхэнд байгаагүй ирц сайтай болсон. Тодруулбал, энэ хоёр өдөр нийт сонгогчийн 34.74 хувь нь саналаа өгчээ.

Үндэсний сонгуулийн хорооноос мэдээлснээр улсын хэмжээнд 14295 санал авах байр байна.

Санал хураалт өглөөний 06:00 цагт эхэлсэн бөгөөд оройн 20:00 цаг хүртэл үргэлжилнэ. Өглөөнөөс хойш гурван цагийн хугацаанд нийт сонгогчийн 9.2 хувь буюу 4.09 сая орчим хүн саналаа өгчээ. Санал хураалт хаагдсаны дараа саналыг тоолж эхлэнэ гэж тооцвол шөнө дундын орчимд ялагч тодрох магадлалтай.

Санал тоолж дууссаны дараа Үндэсний сонгуулийн хороо Лхагва гаригийн өглөөний 07:00-09:00 цагийн хооронд чуулганыг хуралдуулж, сонгуулийн дүнг албан ёсоор зарлана. Үүнээс хэдхэн цагийн дараа Үндэсний ассамблей дээр тангараг өргөх ёслол болно. Ингээд шинэ ерөнхийлөгч шилжилтийн үегүйгээр шууд ажлаа хүлээж авна.

Ерөнхийлөгчийн сонгуульд нийт таван нэр дэвшигч өрсөлдөж байна. Эндээс хамгийн магадлал өндөртэй нь Ардчилсан намаас нэр дэвшигч Ли Жэ Мён, Ардын хүч намын Ким Мүн Сү нар юм. Бусад гурван нэр дэвшигч нь Шинэчлэлийн намын Ли Жүн Сок, Ардчилсан хөдөлмөрийн намын Квон Ён Гук, бие даан нэр дэвшигч Сон Жин Хо нар юм.

Урьдчилсан санал асуулгын дүнг харахад Ли 40 хувиар тэргүүлж, Ким 30 хувиар удаалж байжээ.

Ли, Ким нар эдийн засгийн өсөлтийг сонгуулийн кампанит ажлынхаа тэргүүлэх амлалт болгосон бөгөөд хиймэл оюун ухааны салбарыг хөгжүүлэхэд онцгой анхаарна гэжээ. Мөн Ли прагматик дипломат бодлого баримтална гэж амласан бол Ким Хойд Солонгосын цөмийн аюул заналхийллийн эсрэг тэмцэхээ амлажээ.

Өмнөд Солонгосын Үндсэн хуулиар ерөнхийлөгч таван жилийн бүрэн эрхтэй сонгогдон ажилладаг. Үүнийг дөрвөн жилийн, хоёр удаагийн бүрэн эрх байх тогтолцоогоор солих саналыг Ли, Ким нарын хэн хэн нь дэвшүүлж байна.

ЭХ СУРВАЛЖ: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2025-06-03 202.131.230.163

Өмнөт Солонгос сөнөсөн орон. Бүх Ерөнхийлөгч нар нь эсвэл үхнэ эсвэл шоронд орно. Ямар азаар Өмнөт Солонгосын ерөнхийлөгч болсонгүй вэ?.

Avatar

Хадгаламжийн банкны хохирол 2025-06-03 202.9.46.67

2007 онд Хадгаламж банкнаас хуурамч баримт үйлдэн 14 тэрбумыг авч Солонгост казино тоглож дуусгасан хэргийг нь сөхөе. Бас ЖДҮ санг 2 тэрбум төгрөгөөр тонож хувийнхаа махны цехэд угаасан хэрэг буй.

Avatar

ХАДГАЛАМЖАА НОТОЛ ХҮРЭЛСҮХ 2025-06-03 38.89.70.85

Хортой Шахмал түлшийг хүчээр тулгаж ард иргэдийг хордуулж байгаа төрөөс төрсөн тэрбумтан химийн угаартуулагч хүрэлсүх тайлбараа өгөө Монголчуудад, зайлаарай

Avatar

Нэргүй 2025-06-03 103.168.34.80

ZOV

Avatar

Нэргүй 2025-06-03 103.168.34.80

OGZOR

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж