Энэ жилийн Баллон д’Орын эзэн хэн бэ?

Энэ жилийн Баллон д’Орын эзэн хэн бэ?

Энэ жилийн Баллон д’Орын эзэн хэн бэ?

Европын хөлбөмбөгийн улирал өндөрлөж, дараагийн Баллон д’Ор буюу Алтан бөмбөгийн эзэн байх вэ гэдэг асуулт олны анхаарлыг татаж байна. Хэвлэлүүдээр Барсагийн од Ламин Ямалийг хүртэх ёстой гэж бичээд эхлэв. Гэхдээ түүний хувьд Салах, Дембеле болон бусадтай өрсөлдөх хэмжээний амжилттай юу?

ЯМАЛЬ ХАМГИЙН ЗАЛУУ АЛТАН БӨМБӨГИЙН ЭЗЭН БОЛОХ УУ?

Ямалийн нас залуу ч өнгөрсөн улирал гайхалтай байсан. Тэрбээр Барсагийн төлөө Ла лигт 35 тоглолтод есөн гоол оруулж, 13 гоолын дамжуулалт өгсөн үзүүлэлттэй. Энэ нь өнгөрсөн жилээс дөрвөн гоол, найман гоолын дамжуулалтаар илүү гэсэн үг. Баг нь ч түүнтэй шинэчилсэн гэрээ байгуулж, 2031 он хүртэл үлдээхээр болоод байна.

Эх сурвалжийн мэдээлснээр түүний шинэ гэрээнд Алтан бөмбөг хүртвэл чамгүй бонус өгнө гэх заалт багтсан гэнэ. Ямальд ч хэвлэлийнхэн, хөлбөмбөг сонирхогчид дуртай байгаа. Энэ утгаараа хамгийн залуу Алтан бөмбөгийн эзэн болохыг үгүйсгэхгүй. Түүхэнд хамгийн залуу эзнээр Бразилын Роналдо тодорсон байдаг бөгөөд тэрбээр 1997 онд 21 насандаа энэхүү шагналыг хүртэж байжээ.

ДЕМБЕЛЕГИЙН ГАЙХАЛТАЙ УЛИРАЛ ҮЛГЭР ШИГ ТӨГСӨХ ҮҮ?

Өдгөө 28 настай франц довтлогч Усман Дембеле ямар ч маргаангүй энэ жилийн Алтан бөмбөгийн гол өрсөлдөгч. Барселонад өнгөрүүлсэн зургаан улиралдаа гавьтай тоглож, магтуулж бараг л үзээгүй тэрбээр нутагтаа эргэн ирсэн цагаасаа өөр болсон. Түүний төлөө Барса 105 сая евро төлж байсан гэхээр аргагүй их зүйл хүлээж байсан биз. Гэвч нарлаг Испанид Дембеле үнэхээр гялалзаж чадаагүй. Хамгийн сайн улиралдаа Ла лигт найман гоол л оруулж байсан түүхтэй.

Тэгвэл ПСЖ-д Дембеле учраа олсон. Ялангуяа энэ улирал гайхалтай байлаа. Францын лигтээ 29 тоглолтод 21 гоол оруулж, багтайгаа түрүүлэв. Мөн Аваргуудын лигийн 14 тоглолтод найман гоол оруулж, багийнхаа түүхэн дэх анхны дэлдэн чихтийг авчрахад ачааны хүндийг үүрсэн.

САЛАХЫГ ОРХИЖ ҮЛ БОЛНО

Английн Премьер лигт өнгөрсөн улирал Салахыг зогсооно гэдэг биелэгдэшгүй даалгавар мэт л байлаа. Ливерпульд ирсэн цагаасаа л улирал бүр гялалзаж, бүхий л цомд түрүүлж үзсэн түүнийг Алтан бөмбөгийн өрсөлдөөнд их л доогуур үнэлдэг. Хамгийн том амжилт нь 2018 онд санал асуулгын зургадугаар байрт бичигдэж байжээ.

Харин энэ улирал бүх зүйл өөр байх ёстой. Өнгөрсөн улирал Египетийн супер од 38 тоглолтод 29 гоол оруулсан. 32 насандаа лигийн бүх тоглолтод оролцож, бие махбодь, сэтгэлзүйн хувьд өөр түвшний тоглогч гэдгээ харуулсан. Мөн 18 гоолын дамжуулалт өгсөн гэхээр нийт 47 гоолд гар бие зүтгэжээ. Энэ үзүүлэлтээр түүнтэй зэрэгцэх тамирчин Англид бүү хэл Европд байхгүй. Хамгийн ойртох нь 35 гоолын үзүүлэлттэй Харри Кэйн.

Спорт бооцооны газруудын гаргасан тооцооллоор Усман Дембеле энэ жилийн дэлхийн шилдэг болох магадлал хамгийн өндөр байгаа бол түүний араас Ламин Ямаль, Мо Салах, Рафинья нар бичигдэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-06-03 132.194.13.93

Pgert,spring?

Avatar

XT Xomandlagch l ashiglana, gaigyig ni alj,gytgej Ubdultgyi1jil -y/xamgaaltand 2025-06-03 132.194.13.93

trambni bulet ugdug gazar,uguxgyi bolloo. (-onbd; worker ni gej xynui ygeer yuch #,nyylgej, uduj,)
xsgyi,bzcy ochsonyy?

Avatar

keysellers.com 2025-06-03 38.254.177.188

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2025-06-03 202.9.40.153

Одо юуг нь уддийн нам төрийг хурдан байгуулж өнөөдрийн дотор нам төриыг байгуулж хулгай зэлгээг хурдан ялла. Цаг алдаад ядийн.

Avatar

Нэргүй 2025-06-03 202.9.40.19

Засгийн газраа огцруулсан монголчууд одоо 2-р ээлжийн хоолондоо орох гэж бөөн баяр болж байна. Оюун-Эрдэнэ огцорвол бүх зүйл сайхан болно гээд байсныг харах үлдлээ. Ойр ойрхон засгийн газраа татаж унагаагаад байвал улс орон хөгжихгүй ард түмний амьдрал сайжрахгүй гэдгийг жирийн иргэд ойлгох хэрэгтэй. Улс төрчид бол ойлгож байгаач үүнийг хүсэхгүй. Хоолонд орохоо л бодно.

Avatar

Нэргүй 2025-06-03 202.9.40.153

Чи муу манж х***а битгий худлаа манжлж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж