Стандартгүй тоглоомын талбайд жилд 2000 гаруй хүүхэд бэртэж байна

Стандартгүй тоглоомын талбайд жилд 2000 гаруй хүүхэд бэртэж байна

Стандартгүй тоглоомын талбайд жилд 2000 гаруй хүүхэд бэртэж байна

Зуны амралт хаяанд ирж Ерөнхий боловсролын сургуулиуд амрахад тун цөөхөн хоног үлдлээ. Сургуулийн амралт эхлэхээр хаалттай хаалганы цаана хэдэн мянган хүүхэд үлдэнэ. Тэдгээр хүүхдүүд хараа хяналтгүй үлдсэнээр осол, гэмтэлд өртөж цаашлаад амь насаараа хохирдог багагүй тохиолдлыг бид мэднэ.  Нийслэлийн хэмжээнд хүүхэд чөлөөт цагаа өнгөрөөх,  тоглох газар арван хуруунд багтахаар цөөхөн. Байлаа ч аюулгүй байдал, стандартын тухай ярилтгүй.

Тухайлбал, 2017-2020 оны хооронд ГССҮТ-д тоглоомын талбайд тоглож байгаад бэртсэн гэх шалтгаанаар  6532 хүүхэд эмчлүүлсэн байна.

Өөрөөр хэлбэл, 2017 онд 619, 2018 онд 1175, 2019 онд 2285, 2020 онд 2453 хүүхэд тоглоомын талбайд тоглож байхдаа гэмтэж эмнэлгийн тусламж авчээ.

Дийлэнх байрнуудын үүдэнд алга дарам газарт ямар ч стандарт, аюулгүй байдал хангаагүй нэг үгээр хэлбэл бэлгэдлийн чанартай цөөхөн хэдэн тоглоом суурилуулсан харагддаг. Эдгээрийг засч янзалдаг газар тун ховор. Угтаа тоглоомын талбайн тоглоомуудыг СӨХ хариуцдаг байна. Гэтэл хугарч хэмхэрсэн тоглоомыг янзлах нь битгий хэл адаглаад цэвэрлэгээ ариутгал хийдэггүй гэхэд хилсдэхгүй.

Нийслэлийн есөн дүүрэгт 1553 хүүхдийн тоглоомын талбай байдаг аж. Үүний 460 нь стандарт огт мөрдөөгүй байна. Харин 600 гаруй тоглоомын талбай нь стандартыг 70 хувь хүртэл мөрдсөн гэсэн судалгаа байна. Хүүхдийн тоглоомын талбай нь 50-100м2 хэмжээтэй, ногоон байгууламж 20 хувиас багагүй талбайд байгуулсан байна. Мөн санамж болон мэдээлэх тэмдэг байршуулах, 10 метр радиус дотор хяналтын камер суурилуулсан байх. Дээрээс нь хүүхэд унахад бэртэхээргүй зөөлөн гадаргуутай, хүүхдийн насны онцлогт тохирсон байх ёстой. Энэ бүгдийг бий болгосноор тоглоомын талбай стандартад нийцдэг байна.

Хүүхдийн тоглоомын талбайн аюулгүй байдал, стандартад хэн хяналт тавих вэ? Жишээлбэл, СХД-ийн 11 дүгээр хороо 2300 гаруй өрхтэй эдгээр өрхөд 3400 орчим хүүхэд байдаг аж. Эдгээр хүүхдүүд дундаа дөрвөн тоглоомын талбайтай. Ихэнх тоглоомын талбай нь арав гаруй жилийн насжилттай аж.

 Сүхбаатар дүүрэгт 183 тоглоомын талбай бүртгэлтэй байгаагаас 49 нь л шаардлага хангаж байна

Заримыг нь 2023 онд акталсан ч өнөөдрийг хүртэл аюултай байгааг оршин суугчид хэлж байгаа юм. Энэ мэт аюултай хүүхдэд эрсдэл учруулахуйц тоглоомын талбайд хэн шаардлага тавьж, засч янзлах вэ?

Хүүхэд эрүүл, аюулгүй орчинд өсөж торних, тоглож наадах эрхтэй. Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэхэд тухайн хүүхдийн нийгмийн гарал, амьдрах орчны ялгаа хамааралгүй юм. Хүрэлцээтэй талбай, эвдрэлгүй тоглоом, тохилог орчин үгүй учир тоглоомын талбайд  тоглож чадахгүй хүүхдүүд эрүүл мэнд амь насаараа хохирсоор!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2025-06-03 192.82.66.30

Стандарт хэмжил зүйн газар ер нь стандартын хэрэгжилтээ яаж хянадаг юм бол иргэд худалдаж авах ёстой гэж балайрдгийн сурталчилгаа сайн хийх хэрэгтэй ш тэй иргэд стандартын талаар ямар ч мэдээлэл мэдлэггүй. Олон сьандзртаа сурталчлаачээ яах гэж баталдгийн

Avatar

Б 2025-06-03 202.126.90.209

Арчаагүй төрийн албан хаагчид мөн мэдрэлийн мэргэжлийн хяналтийнхан бүгд үхэж далд ороосой ажилийг хийж чадахгүй авилгалд автсан суудлийн бүдүүн бөгстэй я***н болон эр эмгүй архичидаас л болж байгаа юм хяналтаа сайн тавиад ажилаа сайн хийдэг бол өдийд ийм байдалд хүрэхгүй шүү дэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж