Хуучирсан мэдээ: 2010.09.08-нд нийтлэгдсэн

”Од” хатагтай

Монголын улс төрд гарын   арван хуруунд багтахаар  эмэг­­тэй байдаг. Эдгээр бүс­гүй­чүүдийн супер төлөөлөгч бол Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга хатагтай Н.Болормаа. Улс төр бол эмэгтэй хүнд хатуугаас хатуу самар. Үүнийг төлөв даруу, чимээгүй хүн гэхэд нэгэн цагт ажралгүй даван туулж өөрийн карьерт хүрч явсан үе түүнд бий. Тэрбээр хүний ая эвийг олохдоо сайн гэж ярих хүмүүс бий. Энэ зангаараа УИХ-ын гишүүний суудлыг өөрийн болгож чадсан гэх нь ч байдаг. Бас болоогүй БСШУ-ны сайдаар ажилласан авхаалжтай эмэгтэй.

Богино үстэй, нүдний шилтэй, даруу зантай, “хүүхдийн” Н.Болор­маа гэвэл түүнийг хэн ч андахгүй. Харин айлын нөхөр булаасан гэдэг хэл аманд орооцолдоход нь анх хэн ч итгээгүй. Харамсалтай нь ийм хэрэг болсон нь үнэн. Тэрбээр нууц амрагийнхаа эхнэрт баригдан, гудамжинд зодоон хийсэн нь олны анхаарлыг нэг хэсэг татсан. Энэ үед түүнийг өмөөрөх монгол эмэгтэй гараагүй юм. Ажил хийхийн оронд айлын нөхөр эргүүлэх нь түүнд илүү хөгжилтэй басхүү сонирхолтой байсан юм байх даа гэж гайхацгаасан.

Тэрбээр НИТХ-ын даргаар  ажиллаж байхдаа бусдаас машин тэрэг хахуульд авсан гэх хэргийн эзэн явсан. Баасан аниатай байшингаас болж бөөн хэрүүл дэгдээсэн ч удаатай. Хаана ч явсан “од” болж үлддэг хатагтай сонгууль дөхөж буй энэ үед зүгээр суугаагүй нь мэдээж.

Ц.ЭНХЦЭЦЭГ

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж