NEWS.MN сайт "126:1″ булангийнхаа энэ удаагийн дугаарт УИХ-ын 2024 оны сонгуульд V тойрог буюу Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт нэр дэвшин өрсөлдөж, ялалт байгуулсан УИХ-ын гишүүн Ж.Батжаргалыг танилцуулж байна.
Эв нь таарвал УИХ –ын сонгуульд “тарагны таван ямаа”-тай гишүүн ч сонгогдож болохыг харуулж яваа хууль тогтоогч бол Ж.Батжаргал юм. УИХ-ын 2024 оны сонгуульд 44,775 сонгогчийн итгэл хүлээснээр парламентад хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байна. Эл тойрогт нийт 10 мандатын төлөө 18 нам, эвсэл, дөрвөн бие даагч буюу нийт 119 нэр дэвшигч өрсөлдсөн нь хэр том “тулаан” өрнөснийг илтгэнэ.
Анх 2020 оны сонгуулиар Төв аймагт нэр дэвшин УИХ-д сонгогдоход МАН-ын экс дарга, УИХ-ын дарга асан М.Энхболдын хүн орж ирлээ гэж харсан хүн олон.
Мөн “Өнжүүлийн Батжаргал УИХ-ын гишүүн боллоо. Насаараа л намдаа зүтгэсэн хүн, одоо цаг нь болсон” гэж дэмжсэн фанат ч олон. Аймаг, сумын Засаг даргаар олон жил ажилласан хүн “цөм” хийхгүй ч амьдралдаа дэм болох багашаархан бизнес эхлүүлсэн байх нь элбэг ч цайны газар ч байгуулаагүй нь олны анхаарлыг татаж, “Гахай явган, нохой нүцгэн” гишүүний тоонд орсон нь бий.
Тэрбээр өнгөрсөн онд болсон УИХ-ын сонгуульд нэр дэвших үеэрээ Авлигатай тэмцэх газарт гаргасан хөрөнгө орлогын мэдүүлэгтээ өөрийн орлого, гэр бүлийн орлоготойгоо нийлээд жилийн 92 сая төгрөг, 110 сая төгрөгөөр үнэлэгдэх нэг орон сууцтай, тээврийн хэрэгсэлгүй, 139 сая төгрөгийн малтай, 10 сая төгрөгийн үнэт эдлэл, 4.2 сая төгрөгийн хадгаламж, 16.1 сая төгрөгийн зээлтэй гэж мэдүүлсэн нь намаасаа тус тойрогт өрсөлдсөн нэр дэвшигч дотроо хамгийн ядуу нь байв.
МУИС-ийг банкны эдийн засагч мэргэжлээр төгссөн бөгөөд ажлын гараагаа Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Хаан банкинд эдийн засагчаар эхлүүлсэн намтартай.
Гэвч ердөө нэг жил ажиллаад төрийн алба бараадан Баян-Өнжүүл сумын АДХГЗ-нд орлогч дарга болсноор намын ажилд ч давхар хүчин зүтгэх болжээ. Тэр цагаас хойш тасралтгүй төрд ажилласаар 2002 оноос эхлэн Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар дөрвөн удаа сонгогдон ажилласан. Улмаар 2016 оноос Төв аймгийн Засаг дарга болж, дөрвөн жил ажиллаад их улс төрд өрсөлдсөнөөр хууль тогтоогч болсон.
УИХ-д анх сонгогдсон жилээ УИХ-ын Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга болж байсан бол энэ удаад сул гишүүний үүрэг гүйцэтгэж буй юм.
Тэрбээр газар тариалангийн бүс нутгаас сонгогдсон болоод ч тэр үү энэ чиглэлээр УИХ-аар хэлэлцэгдэж байгаа төслүүдэд түлхүү байр суурь илэрхийлдэг.
Засгийн газраас өнгөрсөн 2024 оны эхээр импортоор орж ирэх гурил, улаан буудай, хивэгт тогтоох Гаалийн албан татварыг чөлөөлөх төслийг санаачлан УИХ-аар хэлэлцүүлэх үед тэрбээр шүүмжлэлтэй хандаж байв. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Батжаргал “Стратегийн шинж чанартай хүнсэн дээрээ аян өрнүүлж, үндсэндээ 65 жил зүтгэж байж, өнөөдрийн энэ бааз суурийг бий болгосон. Импортоор орж ирэх гурил, улаан буудайны гаалийн албан татварыг хөнгөлбөл ехнологийн хийгээд техникийн боловсон хүчний бүх ур чадвар чинь алга болсон байна. Дахиад үүнийг босгоход ямар үнэ цэнээр босгох вэ гэдэг асуудал нэн төвөгтэй. Тийм учраас их бодож шийдэл гаргах ёстой. Би иргэд олон түмэндээ стандарт хангасан үнэ хямдтай гурил идэх ёстой гэдэгтэй санал нэг байгаа. Тийм учраас дэмжмээр байна. Гэтэл анхдагч үйлдвэрлэл нь газар тариалангийн үйлдвэрлэл, халуунд нь халж, хүйтэнд нь хөрж, тамаан цайж зүтгэж байж энэ салбарыг босгож ирсэн тэр бүхэл бүтэн салбарын хүмүүсийн амьдрал ахуйг яаж хамгаалах юм бэ.
Гурилын үйлдвэрүүд үйлдвэрлэл нь зогсохоор будааны борлуулалт хязгаарлагддаг, будааны борлуулалт хязгаарлагдчихаар зэрэг түүнийг дагаад тариаланчид хүндэрдэг, тариалах талбай багасдаг.
Дэлхийн зах зээл дээрх үнэ Монголын үнэ хоёрыг харьцуулахад бас учир шалтгаан бий. Ний нуугүй үнэнийг хэлэхэд бид чинь үржил шимийнхээ хувьд ч гэдэг юм уу, давхаргынхаа хувьд ч гэдэг юм уу хөрс нь бас нэлээн өөр хөрс шүү. ОХУ, Украйн энэ тэрийг бодох юм бол. Тэнд чинь га-аас авдаг ургац чинь асар өндөр, нэгж бүтээгдэхүүний үнэ хямд гардаг байхгүй юу. Тэгэхээр Монополын хуулиа бодох ёстой. Монополио задлах юмаа хуульчлах ёстой. Бид хэд энэ бүрэн эрхийн хугацаанд банкны монополыг яаж задлах гэж оролдлоо. Яг тэр арга хэлбэрээрээ харж өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа үйлдвэрийнхээ монополуудыг задлах ёстой. Одоо бид хэд гурилын гаалийн татварыг нь чөлөөлж болно. Энэ тохиолдолд 1900-гаар орж ирэх юм шиг байна. Наадах чинь дахиад дамжлагаа аваад явахаараа гурилын үнэ 2000 төгрөг гарч хэрэглэгчийн гарт очих болно. Тийм учраас хил дагуух аймгуудад өөрийнх нь боомтоор өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн оруулаад ирэх нь энэ хүнд цаг үед өртгийг бууруулахын тулд импортын гурил, улаан буудайнд ногдуулах Гаалийн албан татвараас чөлөөлбөл ямар вэ” гэдэг байр суурь илэрхийлж байв. Гэвч энэ үгийг нь тоосон нь цөөн. Гурил, улаан буудайнд тогтоосон импортын татварыг чөлөөлсөн нэг жилийн хугацаанд тариаланчид болоод гурилын үйлдвэрүүдийн нөхцөл байдал хүндэрсэн тул Засгийн газраас дээрх хөнгөлөлтийг цуцлах агуулгатай төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Харин УИХ энэ асуудлыг өнгөрсөн тавдугаар сард хүлээн авалгүй унагаснаар Монгол Улс удахгүй стратегийн чухал бүтээгдэхүүнээр Оросоос дахин хараат болох уу гэдэг асуудал хөндөгдөж эхлээд буй.
Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас өгсөн мэдээллээр Монгол Улс үйлдвэрлэлийнхээ 40 орчим хувийг алдсан байгаа юм.
Харин өнгөрсөн жил УИХ-аар Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл хэлэлцэж эхлэх үед тэрбээр Улаанбаатр хотын захирагч Х.Нямбаатарын “ааш”-ийг хөдөлгөсөн. Тодруулбал, УИХ-аар энэ асуудлыг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Ж.Батжаргал “Үнэндээ энэ хуулийн учрыг би ойлгохгүй байна. Олон улсын нисэх буудлыг дагуулж шинэ хот байгуулах шийдвэр аль эрт гарсан. Төлөвлөлт хийгээд тэр дагуу дэд бүтцийн ажлууд хийгдэж байгаа. Бид цаашид хот байгуулна гэвэл төлөвлөлт байгуулалтын хуулиа нэг харах ёстой. Мөн Төв аймаг өөрийнхөө хөгжлийг шинэ нисэхтэйгээ уялдуулаад хийсэн байна. Гэтэл энэ хуулинд дандаа Улаанбаатар хоттой шүтэлцсэн заалтууд оржээ. Тэр хотын хөгжил энэ хуультай уялдах юм уу” гэдэг асуудлыг хөндсөн. Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар "Ж.Батжаргал гишүүн зориуд буруу хараад байгаа юм уу, эсвэл бид танд буруу материал тараачихсан юм уу. Хотын гишүүдээс зургааг нь сонгоно л гэж байгаа шүү дээ. Гурвыг нь хотын үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөллийг оруулья гэсэн. Хоёрдугаарт Ж.Батжаргал гишүүн таны асуултанд өглөө байнгын хороон дээр ч хариулсан. 2020 онд 52 дугаар тогтоолоор "Алсын хараа 2050" гэж урт хугацааны бодлогын баримт бичигт Улаанбаатар хотыг амьдрахад таатай байгальд ээлтэй ухаалаг хот болгон хөгжүүлэх зорилтын хүрээнд хаяа дагуул хот бий болгоно гээд заачихсан. Улаанбаатар хотын хөгжлийн тэлэлтийг Төв аймгийн интеграцид оруулж хөгжүүлнэ л гэсэн агуулгатай. Үүнээс илүү юу хэлэх вэ дээ. УИХ Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын хуулийг оруулж ир гэж Засгийн газарт үүрэг өгсөн. Үүний дагуу л оруулж ирж байгаа шүү дээ” гэж учирлаж байв.
Тэрбээр УИХ-ын гишүүнээр сонгогдоод удаагүй байхдаа буюу 2022 онд УИХ-ын гишүүн Д.Батлут нарын хамтаар хууль бус ан хийгээгүй байсан ч буу авч яваа бол 150 мянган төгрөгөөр торгуулах Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан УИХ-д мэдүүлснээс болж, шүүмжлэлийн бай болсон нь бий.
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
- 1986 онд Төв аймгийн Зуунмод сумын 2 дугаар дунд сургууль
- 1990 онд МУИС, банкны эдийн засагч
- 1996 онд Удирдлагын академи, төрийн удирдлагын менежер
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
- 1990-1991 онд Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Хаан банканд эдийн засагч
- 1991-1992 онд Баян-Өнжүүл сумын АДХГЗ-нд орлогч дарга
- 1992-1994 онд Баян-Өнжүүл сумын Засаг даргын орлогч
- 1994-1996 онд Баян-Өнжүүл сумын ЗДТГ-т байгаль орчны хяналтын байцаагч
- 1996-2000 онд Баян-Өнжүүл сумын ИТХ-ын дарга
- 2002-2012 онд Төв аймгийн ИТХ-ын дарга
- 2012-2016 онд Аймгийн МАН-ын хорооны дэд дарга
- 2016-2020 онд Төв аймгийн Засаг дарга
- 2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2023-2024 онд Монгол Улсын Их хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга
- 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
ШАГНАЛ
- 2008 онд Алтан гадас одон
- 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль
Г.ХОРОЛ
Нэргүй 2025-06-03 66.181.181.201
Хэвтсэн хонь босгохгүй томоотой хүн, яг МАН-ын ЗОМБИ.
Их хоцрогдсон амьтан, 1939 онд хэлмэгдсэн хүний ар гэр хойч үеийнхнийг одоо ч "эсэргүүнүүд" гэж үздэг, ортдокс улаантан даа !
Сүхээ 2025-06-03 103.212.162.121
За ёстой үнэхээр төрийн төв шударга хүн байна лээ дээ. Нилээн хэдэн удаа уулзаж үзсэн, улс орон орон нутагт ямар өгөөжтэй вэ л гэж асууж уулзалт эхлүүлсэн ганц хүн. Манай ихэнхи дарга нар би энийг хийвэл юу хожих юм надад унах унац нь гээд л эхэлдэг. Зөв төлөв төрийн хар хүн байсан даа. Төв аймаг гэлтгүй орон нутгийн зовлон жаргалыг Батжаргал гишүүн шиг мэддэг хүн ховор
Нэргүй 2025-06-03 203.91.115.44
Нохой явган, гахай нүцгэн гэдийшдээ. Логикийг нь бод.
зочин 2025-06-03 202.55.191.194
энэ нөхөр төв аймагт яг юу хийсэн бэ? ёстой юу ч хийгээгүй байх гахаж үхтлээ идэж үмхийтрлээ суусан одоо бас яг юу хийж байгаа юм бэ ёстой эргүү төлөг
Нэргүй 2025-06-03 202.179.8.118
Нохой явган, Гахай нүцгэн гэдэг биш билүү. цаагуураа доромжлоод байгаа юмуу хөөрхийг
Дамдин 2025-06-03 202.55.188.38
Хөдөө аж ахуйн салбарыг маш сайн мэддэг хөрсөн дээрээ бууж ажилладаг хүн. Салбарын сайдыг төвөггүй хийх чадвартай хүн дээ
Нэргүй 2025-06-03 66.181.181.163
Сайхан юмаа МАН -д ийм ШУДРАГА "долоогч "бус ГИШҮҮН байна гэдэг!M
Нэргүй 2025-06-03 210.148.94.144
Энэ хэлгүй долдой чинь 8 жил гишүүн хийж байсан юм шдээ. Найман жил юу ч хийгээгүй энэ мэтийн нөхдийг дахин сонгодоггүй байцгаая:
Бадрах 2025-06-03 103.111.68.3
Миний найзыг гахай явган ч гэх шиг муухай доромжилжээ. Та нарыг бодвол идсэн уусан зүйлгүй нэр ицэвэр хүн шүү…
Мэддэг хүн 2025-06-03 93.152.212.40
ХХААХҮЯ-ны шинэ Сайддаа баяр хүргэе, Төв аймгаас Сайд төрөх нь цаг хугацааны асуудал байлаа. Өөрөө ч бас их хөөцөлдөж байж шинэ Засагт тохирсон байна. Угаасаа бүгд тэгж байж Сайд болдог гээ биз дээ.
Нэргүй 2025-06-03 122.201.25.112
Одоо Сайд болмоор бйагаам уу тэ ХАХА. Харваас махан толгой л байна
ХУУЛЬЧ 2025-06-03 202.9.46.118
АЛБАН ТУШААЛЫГ АШИГ ХОНЖООНЫ ХЭРЭГСЭЛ ГЭЖ ҮЗЭЖ ИРЭЭГҮЙ,,,, МОНГОЛ АХУЙТАЙ,,, ТҮҮНДЭЭ ҮНЭНЧ БАЙЖ,,,,ТҮМНИЙХЭЭ ТӨЛӨӨӨ ЗҮТГЭЖ БАЙГАА БАЙГАА НЬ ХҮНИЙ ЁС ЖУДАГ Л ДАА .,,,,,,
Нэргүй 2025-06-03 66.181.177.171
SEKSEER VAWALDI80955877VANXANDI BOOW XXNO ANUSDI80955877
Нэргүй 2025-06-03 103.212.118.206
udku Oyuka shig ber ni Chanel bariad chaachihgui l bol. Manai hun chin 1 highlandertai l bsishde