УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Цэнгүүн сэтгүүлчдэд дараах байр суурийг илэрхийллээ.
Тэрбээр "Миний хувьд Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг зурсан цөөн гишүүдийн нэг. Тийм учраас миний байр суурь хэвээрээ байгаа. Залуучууд Ерөнхий сайдыг орлогоо нотол гэдэг шаардлагыг тавьж жагссан. Энэ бол хэн Ерөнхий сайд байхаас үл хамаарч байх ёстой асуудал. АН, Хамтарсан засгийн газарт байгаа ч гэсэн УИХ хяналтаа Засгийн газарт тавих ёстой. УИХ-ын гишүүд ажлаа л хийсэн гэж харж байна.
Манай намын хувьд бүлгээрээ дэмжихгүй гэдэг шийдвэрийг гаргасан. Миний бодлоор гурван гишүүн жагсаалд байгаа залуучуудтай дуу хоолойгоо нэгтгэснээс болоод энэ асуудал үүссэн гэж харахгүй байна.
Энэ бол МАН дотор байсан хагарлынх нь илрэл. Гэтэл асуудлаа МАН, АН-ыг Хамтарсан засгаас хөөх хэмжээнд аваачна гэдэг бол увайгүй үйлдэл. Тэр ч утгаараа МАН дотоод хагарлаа өөрсдөө шийдэх ёстой. Одоогоор чуулганы хуралдаанд Ерөнхий сайдаас асуулт асуух ээлж маань ирээгүй байна. Өнөөдөр бид албан тушаал, сандал суудлын хэрүүл хийж байх хооронд эрчим хүчний салбарт хүнд зүйл тохиолоо. ДЦС III дээр гарсан дэлбэрэлтийн талаар Эрчим хүчний сайдаас мэдээлэл авах гээд өнөөдөр авч чадсангүй. Эрчим хүчний яам тухайн ослыг яагаад хав дараад байгаа вэ гэдгийг мэдмээр байна. Миний хувьд Эрчим хүчний сайд ажлаа хийж чадахгүй юм байна гэдэг байр сууринд хүрлээ" гэв.
Зочин 2025-06-02 66.181.191.212
энэ дөрвөд зайлаарай барилгаа бариад яваач шуналын тулам минь
УВС нам 2025-06-02 103.168.35.2
Эрчим хүчний салбар гэж тэр чигээрээ Увсаар дүүрсэн, битүү шахаа хийдэг хогийн газар даа
Нэргүй 2025-06-02 203.91.115.44
Тэр цаана нь байгаа үхсэн загасны баримлыг төрийн ордноос гаргаж хая. Юу ч бэлгэдээд байгаа юм.
малчин 2025-06-02 43.242.242.141
ӨӨРСДӨӨ ОРЛОГОО НОТОЛ
Нэргүй 2025-06-02 203.91.115.44
Засгийн газрын өөрийнх нь хийсэн терор.
Нэргүй 2025-06-02 66.181.182.89
Чойжилсүрэн мэтийн төрөөс хулгай хийгсдийг зайлуулах цаг ирлээ. Дахиж засагт ойртуулах хэрэггүй
УЛААНГОМ 2025-06-02 73.109.136.113
ХУЛГАЙЧ НАР ТУМНИЙ БАЯЛАГ ХУЛГАЙЛЖ АВСАНЫ ДАРАА ТОРСОН,БУХ БАЯЛАГ ХУЛГАЙЧ НАРТ БУРХАНААС ЗАЯАСАН ГЭСЭН ОЙЛГОЛТТОЙ ЯВДАГ ИЙМ МАНКУРТ ЗАЛУУЧУУДЫГ ХУЛГАЙЧ НАР ХОЛСЛОН ЕРОНХИЙ САЙД РУУ ДАЙРЧ БАЙНА.
Зохиолч Л. Пүрэвдорж 2025-06-02 139.5.219.29
Яг үнэндээ МАН-ын бага хурал авилгын системийн захиалгаар л АН-ыг засгийн газраас гаргаж, хэд хэдэн сэдвийн хуулийн шинэчлэл, тэдгээрийг хэрэгжүүлэхийг зогсоож авилгын системийн ашиг сонирхолыг хамгаалах гэсэн үийдвэр гаргаж л Засгийн газрын хямралд хүрэглээ. Хэрэв Оюун-Эрдэнийг огцоруулбал МАН яваандаа хагарч хоёр нам болох болов уу даа? Шинэ Ардын нам нь арай цэвэр байж магадгүй агаад тэгвэл Төрийг авилгын системийн бузар гараас салгахад хэрэг болж магадгүй. Хуучин МАН нь мөхнө биз ээ.
зочин 2025-06-02 66.181.186.215
ккк энэ хүүхэн бас Попрох санаатай.. Төр-үйлдвэр-үйлдвэрлэлийн ажил мэдэхгүй нь харагдаж байх…ийм асуудлаар Яам Эрчим хүчний газар эхлээд комисс томилж шалгана…цагдаа-онцгой байдал дүгнэлт гаргана… эдгээрийг нэгтгээд Төрийн яам сайд шийдвэр гаргаж, юу болсон талаар дүгнэж хэлэх байх … Үүнд зохих цаг хугацаа орох доо… сайд гэхээр далдыг хардаг чөтгөр үү…
Зочин 2025-06-02 103.145.234.48
Ажлын туршлагагүй гишүүн гуай юу ч мэдэхгүй байж бурах дуртай. Инээдтэй нь Засаг огцрох ёстой гээд л чухам сүрийг үзүүлээд байсан гишүүн гуай кнопоо дарах нь битгий хэл зугтаад алга болов.
Иргэн 2025-06-02 103.57.95.226
Энэ гэж б**********ч охин УИХ- их хутгаж бнаа!!! залуу хүн эрт бузартах ч гунигтай гутамшигтай юмаа!!
зочин 2025-06-02 203.217.139.240
барилга байгууламж, тоног төхөөрөмжийг дахиж ашиглах уу?
Нэргүй 2025-06-02 66.181.185.238
Энэ улс болохоо болиод байна
зочин 2025-06-02 203.217.139.240
Барилга байгууламж, тоног төхөөрөмжийг эргэж ашиглах уу?
Буд 2025-06-02 66.181.185.78
Хариуцлага алдсан хумууст хурдан хариуцлага тооцоод ажиллаас нь чолоолоод шуухэд шилжуулэх хэрэгтэй шуу дээ маш хариуцлагагуй явдал боллоо нууж хаах ямарч боломжгуй шуу дээ
зочин 2025-06-02 66.181.176.124
…чи аливаад өө сэв,алдаа дутагдалыг бусдад тохохдоо яг л ЭБЭ юмаа..гэхдээ уршиг нь чам дээр л ирэх бий..
Нэргүй 2025-06-02 202.131.225.197
hen bi