"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын өдрүүдэд түүхий нефтийн олборлолтоо гурав дахь удаагаа дахин нэмэгдүүлнэ гэж мэдэгджээ. Тодруулбал, "OPEC+" бүлэг нефтийн үнийг бууруулахын тулд тав болон зургадугаар сарын олборлолтоо нэмэгдүүлэх болсон бөгөөд дахин нэг сар энэхүү ажиллагаагаа үргэлжлүүлэх юм. "OPEC+" буюу Нефть экспортлогч орнуудын байгууллага ба холбоотон нь өнгөрсөн Бямба гаригт (2025.05.31) мэдэгдэхдээ, долдугаар сард олборлолтоо өдөрт 411 мянган баррелиар нэмэгдүүлнэ гэв. Энэ нь Ирак, Казахстан зэрэг хэт их газрын тос олборлож буй орнууд, АНУ-ын зах зээлийг дэмжих зорилгоор өнгөрсөн хоёр сард нийлүүлэлтээ нэмэгдүүлсэн Саудын Арабыг шахалтад оруулах зорилготой юм. Хэдийгээр газрын тосны үнийг тэнцвэржүүлэх гэж "OPEC+" олборлолтоо нэмэгдүүлсэн ч Ням гаригийн үдээс хойш "WTI" маркийн үзүүлэлт 3 хувиар өссөн байна. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, геополитикийн нөхцөл байдал нь олборлолт болон зах зээлийн үнэд нөлөөлж байгаа аж. Мөн өдрийн шөнө "Dow Jones Industrial Average" фьючерс 0.3 хувиар буурч, "S&P 500" фьючерс болон "Nasdaq-100" фьючерсүүд адил буурчээ.

"SPI Asset Management"-ийн удирдах түнш Стивен Иннес Ням гаригийн орой мэдэгдэлдээ “Геополитик гэж байдгийг сая л санасан юм шиг газрын тос худалдаалж байна ” гэж шүүмжилжээ. Тэрбээр мөн хөрөнгө оруулагчид олборлолтын өсөлтийг, Оросын агаарын бааз, дэд бүтцийн эсрэг хийж буй Украины хамгийн сүүлийн довтолгоонд анхаарал хандуулж байна гэв. Мөн Оросын газрын тосны үйлдвэрлэлд үзүүлэх болзошгүй нөлөөнд анхаарлаа хандуулж байна гэжээ. Учир нь "Москваг стратегийн түвшинд өдөөн хатгасан тул зах зээлүүд Оросын хүчтэй хариу арга хэмжээнд бэлэн байх ёстой" гэсэн байна.

"OPEC+" нефтийн зах зээлийн тогтвортой, тэнцвэрт байдлыг хангах үүднээс 2024 оны нэгдүгээр сараас эхлэн өдөрт нийт 2.2 сая баррель олборлолтоо сайн дураараа бууруулсан. Гэвч дөрөвдүгээр сард олборлолтоо аажмаар нэмж, тавдугаар сард олборлолтын хэмжээгээ гурав дахин нэмэгдүүлсэн байна. Энэ нь "Газрын тосны өнөөгийн зах зээлийн суурь нөхцөл, дэлхийн эдийн засгийн тогтвортой байдлыг хангах амлалтаа дахин нотолж буйг илэрхийлнэ" гэж "OPEC+" онцлон тэмдэглэсэн байв. Тус шийдвэр нь өрөмдлөгийн өндөр өртөг, газрын тосны үнэ буурсан зэргээс болж тодорхой ашиг орлогоо алдсан АНУ-ын олборлогчдод хохирол учруулж болзошгүй юм.

Биржийн бүтээгдэхүүн нийлүүлэгч "Leverage Shares"-ийн ахлах шинжээч Виолета Тодорова хэлэхдээ, олборлолтоо бууруулах нь түүхий нефтийн үнийг одоогийн үнээс 10 хувиар бууруулна гэж үзэж буйгаа "MarketWatch"-д мэдээлсэн байна. Гэсэн хэдий ч олборлолтын хэмжээ нэмэгдсэн нэмэгдээгүй шууд үр дүн гарахгүй. Хөрөнгө оруулалтын "Jeffries" компанийн шинжээч газрын тос олборлолтын өсөлтийн талаар тайлбарлахдаа, "OPEC+-ийн мэдэгдэл нь зах зээлийн сөрөг үр дагаврыг авчирна гэж бодохгүй байна. Олборлолт нэмэгдүүлэх нь хэдийн шийдэгдсэн байсан асуудал. Тиймээс хөрөнгө оруулагчид эсвэл зах зээлийн шинжээчид Ливи, Канад дахь нийлүүлэлтийн тасалдал үүсэх эрсдэл, Ираны цөмийн хөтөлбөрийн талаарх ОУАЭА-ийн тайлангийн дараа геополитикийн эрсдэл нэмэгдэх зэрэг бусад асуудалд анхаарлаа хандуулах боломжтой" гэжээ.

Нефтийн үнэ өнгөрсөн Баасан гаригт бага зэрэг буурсан. Гэвч тавдугаар сарын ерөнхий үзүүлэлтээр зах зээлийн үнэ нь өмнөх оны мөн үеэс өссөн байна. "Dow Jones" зах зээлийн мэдээллээс харахад "WTI" маркийн долдугаар сарын эхний сарын баррель газрын тосны үнэ 60.79 ам.долларт хүрсэн нь 4.4 хувиар өссөн үзүүлэлт юм. Харин олон улсын жишиг "Brent" маркийн нефтийн үнэ 63.90 ам.долларт хүрч, 1.2 хувиар өссөн байна. "OPEC+" энэ оны долдугаар сарын 6-нд хуралдаж, наймдугаар сард олборлолтын хэмжээгээ шийднэ гэж мэдэгдлээ.

ЭХ СУРВАЛЖ: MARKET WATCH

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Баярцогт 2025-06-03 47.227.179.89

Бензин колонк өнгөрчээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж