"Ил эсвэл нууц санал хураахаас шалтгаалж АН-ын шийдвэр тооцогдоно"

"Ил эсвэл нууц санал хураахаас шалтгаалж АН-ын шийдвэр тооцогдоно"

"Ил эсвэл нууц санал хураахаас шалтгаалж АН-ын шийдвэр тооцогдоно"

УИХ-ын чуулганаар Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх асуудлыг /“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл/ хэлэлцэж байна. Одоогоор хэлэлцэх асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авч байгаа юм. Үүний дараа санал хураалт явуулах учиртай. Тэгвэл дээрх асуудалд хэрхэн санал хураах талаар УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандоржоос тодрууллаа.


-АН-ын бүлэг чуулганы хуралдаанд оролцож, ирцээ бүртгүүлнэ. Харин санал хураалтад оролцохгүй гэж мэдэгдсэн. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд энэ процессыг хэрхэн хуульчилсан байдаг вэ?

-Яг одоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх тогтоолын төслийг хэлэлцэж байна. Дэгийнхээ дагуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэлж, дараа нь ТББХ-ны санал дүгнэлтийг танилцуулсан. Үүний дараа АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл АН-ын байр суурийг илэрхийлсэн. Ингэхдээ АН-ын гишүүд энэ санал хураалтад оролцохгүй гэдэг зүйлийг чуулган дээр хэллээ. Гэхдээ санал хураалт болох болоогүй байна. Нийт 53 гишүүн асуулт асуухаар нэрээ өгсөн. Тэгэхээр энэ процесс 6-7 цаг үргэлжилнэ.

АН шийдвэрээ гаргасан. Гэхдээ УИХ-ын гишүүний үүрэг гэж бий. УИХ гишүүн ямар тохиолдолд санал хураалтад орохгүй вэ гэдгийг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан байгаа. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүний хувьд Үндсэн хуулийг илтэд зөрчсөн асуудал дээр байр сууриа илэрхийлээд чуулганыг хуралдаанд оролцохгүй байх боломжтой. Харин үүнээс бусад тохиолдолд УИХ гишүүн чуулгандаа суух үүрэгтэй.

-Бүлгийн шийдвэрийн тухайд хэрхэн хэрэгжих вэ?

-ТББХ нууц санал хураалт явуулсан. Чуулганы нэгдсэн хуралдааны хувьд нууц санал хураах асуудлыг шийдээгүй байна. Гишүүдийн олонхын саналаар шийднэ.

Хэрэв ил санал хураалтад оролцохгүй, чуулганы танхимыг орхиж гарах юм бол эсрэг санал өгсөнд тооцогдоно.

Харин нууц санал хураалтад оролцохгүй бол эсрэг санал өгсөнд тооцогдохгүй.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Оноч 2025-06-02 103.57.94.104

Энэ нөхрийн ярьсан 100 хувь эсрэгээр явлаа. Яаагаад? энэ нөхөр үүндээ хариуцлага хүлээх үү? эсвэл би мэдсэнгүй гэдгээ гарч ирж хүлээ.

Avatar

иргэн 2025-06-02 66.181.182.172

Наадах журам чинь хэрэгжсэнгүй яагаад вэ???

Avatar

Нэргүй 2025-06-02 66.181.187.57

Энэ нэг далдайсан гар байна

Avatar

Зочин 2025-06-02 103.212.162.110

Чи юу яриад байгаа нөхөр вэ?

Avatar

Нэргүй 2025-06-02 66.181.191.216

Yu h*****d bnaa

Avatar

Нэргүй 2025-06-02 66.181.178.138

Огцор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж