УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өнөөдөр 15:00 цагт зарласан ч Байнгын хороо, УИХ дахь намын бүлэг хуралдсан тул товлосноосоо 2 цаг орчмоор хоцорч эхлэв.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд 126 гишүүн оролцох ёстойгоос 107 гишүүн ирж ирцэндээ оржээ.
Харин хамтарсан Загийн газарт ажилладаг Тэргүүн Шадар сайд Л.Гантөмөр, Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү, Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа, Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Сангийн сайд Б.Жавхлан нар ирээгүй тул өнөөдрийн чуулганы хуралдааныг тасалсан гэдэг мэдээллийг УИХ-ын Тамгын газраас гаргажээ.
Мөн энэ өдрийн чуулганыг УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, О.Амгаланбаатар, А.Ганбаатар, Ч.Лодойсамбуу, С.Лүндэг, П.Мөнхтулга, Б.Пунсалмаа, Б.Түвшин, А.Ундраа нар тасалсан байна. Харин УИХ-ын гишүүн Х.Баттулга, Ц.Мөнхбат нар гадаад томилолттой байгаа бол Г.Уянгахишиг, Г.Хосбаяр нар эмнэлгийн чөлөө авчээ.
УИХ –ын чуулганы нэгдсэн хуралдаанаар яг одоо Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэж байгаа юм.
Эл асуудлыг хэлэлцэхэд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд чуулганы нэгдсэн хуралдаандаа оролцох ч саналаа өгөхгүй гэдэг нэгдсэн шийдвэрийг гаргасан юм.
Ирцийн дэлгэрэнгүй мэдээллийг https://www.parliament.mn/nn/74954/энэхүү линк рүү нэвтэрч үзэх боломжтой.
Нэргүй 2025-06-02 66.181.181.201
Лаа лаа
Нэргүй 2025-06-02 66.181.181.201
Хэ хэ Женко гадаадад гэнүү ? Ордон дотор л хор найруу лаад, мессеж бичээд л явж бна ш дээ !!!
Нэргүй 2025-06-02 202.131.226.86
Tiim gesen
Дорнодын хүү 2025-06-02 66.181.191.129
АН Өвөрхангайгаас сонгогдсон улааны нохой Г.Хосбаярт хариуцлага тооц. Ийм хариуцлагатай үед худлаа өвдөж л байдаг
Нэргүй 2025-06-02 76.64.44.146
Ардчилсан нам бүр овоодоо, тэгээд ч АТГ-гээс Баярмаагийн нөxрийг дарамтлаад ардчилсан намыг бүр гэдийлгэчихлээ л дээ, тийм улаан цагаан дарангуйлал тогтоx гэж байxад эрүүл уxаантай xүн тийм нийгэмд үр xүүxдээ үлдээе гэж бодоx вэ дээ. ойлгомжтой.
Нэргүй 2025-06-02 202.9.41.53
х***а манж гичнүүд Ямар олон жил хулгай шааж амьдрдг сэжгийн үмхий гичнүүд бэ
Нэргүй 2025-06-02 202.126.89.73
х***а манж гичнүүд Ямар ооон жил хулгай шааж амьдрдг сэжгийн үмхий гичнүүд бэ