Баруун болон говийн аймгийн нутгаар бэлчээрийн ургалт муу байна

Баруун болон говийн аймгийн нутгаар бэлчээрийн ургалт муу байна

Баруун болон говийн аймгийн нутгаар бэлчээрийн ургалт муу байна

Цаг уур, орчны шинжилгээний газраас бэлчээрийн ургамлын ургалтын байдлыг танилцуулсан байна. Тавдугаар сарын 31-ний өдрийн байдлаар баруун болон говийн аймгийн нутгаар ургамлын гаралт муу байгаа ажээ. 


Тодруулбал, Баян-Өлгий, Говь-Алтайн зарим, Увс, Ховд, Завхан, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь аймгийн зарим сумдаар бэлчээрийн гаралт муу байгаа аж. Харин Хөвсгөл, Булган, Архангай, Дархан-Уул, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын ихэнх, Увс, Завхан, Өмнөговь, Дорноговь аймгийн зарим, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Дундговь аймгийн зарим сумдын  нутгаар бэлчээрийн ургалт хэвийн, бусад нутгаар дунд байна.

Салхины хурд тал хээр болон говийн нутгаар түр зуур 16-27 м/с буюу аюултай үзэгдлийн, Ховдын Мөст, Дарви, Говь-Алтайн Есөнбулаг, Хэнтийн Хэрлэнд 28-29 м/с буюу онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилжээ.

Өнгөрсөн арав хоногт агаарын температур төвийн болон зүүн аймгуудын нийт нутгаар дунджийн орчим буюу түүнээс 1.1-6.4 хэм дулаан. Баруун аймгуудын нутгаар дунджаас 0.2-1.1 хэмээр хүйтэн, хур тунадас нийт нутгийн 60 гаруй хувьд дунджийн орчим буюу түүнээс бага, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговийн нийт, Сэлэнгийн ихэнх, Баян-Өлгий, Ховд, Завхан, Хэнтий, Өвөрхангай, Дорноговь, Сүхбаатарын зарим сумдын нутгаар дунджаас ахиу орсон байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж