Сурвалжлага: Тэтгэврийн зээлийг хуучин журмаар олгож эхлээгүй байна

Сурвалжлага: Тэтгэврийн зээлийг хуучин журмаар олгож эхлээгүй байна

Сурвалжлага: Тэтгэврийн зээлийг хуучин журмаар олгож эхлээгүй байна

Ахмад настан Ц.Сүрэнхүү хашаандаа жижиг мухлаг ажиллуулдаг. Тэрбээр бичил бизнесээ өргөжүүлэхээр тэтгэврийн зээл авахаар зургадугаар сарын 1-нийг хоног тоолон хүлээсэн. Гэвч тэтгэвэр авдаг арилжааны банкин дээрээ очиход "Тэтгэврийн зээлийг  хуучин журмаар олгож эхлээгүй. Тодорхой хязгаарлалттай олгож байгаа. Манайд ямар  нэгэн албан бичиг, шийдвэр ирээгүй" гэдэг хариултыг сонсчээ. Түүн шиг олон ахмад настан арилжааны банкин дээр ажлын эхний өдөр зээл авахаар хандсан байна.

Зургадугаар сард гарсан даруйд олон ахмад хуучин журмаар тэтгэврийн зээл авахаар хандаж байгаа талаар банкны ажилтнууд хэлж байсан юм.

Арилжааны банкууд 2025 оны зургадугаар сараас тэтгэврийн зээлийг хуучин журмаар олгож эхэлнэ гэж албаныхан мэдээлсэн. Гэвч энэ шийдвэр хэрэгжихгүй байгааг ахмад настнууд хэлж байна.

Гэр бүл хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан өмнө нь мэдээлэхдээ Монголбанкны ерөнхийлөгчид хандан тэтгэврийн зээлд тавьсан шалгуур нөхцлийг зөөллөж өгөх хүсэлт тавьсан гэж мэдэгдсэн. Үүний дагуу Монголбанкнаас хоёрдугаар улиралд багтаан тэтгэврийн зээлийн шалгуурыг хуучин хэвэнд нь оруулна гэдгийг Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван мэдээлсэн байдаг.

Тэрбээр "Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос тэтгэвэр барьцаалсан зээл дээр тодорхой зохицуулалт хийсэн. Тэтгэврийн зээлээ төлөөд үлдсэн нь тухайн ахмад настны амьжиргааг залгуулах хэмжээнд байх зохицуулалт хийж өгөөч гэдэг хүсэлтийг Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас тавьсны үндсэн дээр манайх ийм зохицуулалт хийсэн.

Дараагийн хурал хоёрдугаар улиралд болох бөгөөд дахин шийдвэр гаргана. Засгийн газраас буцааж хуучин горимд нь шилжүүлье гэдэг хүсэлтээ тавьсан" гэсэн юм.

Нэг ёсондоо энэ асуудал Монголбанкин дээр шийдэгдэх бөгөөд 2025 оны зургадугаар сарын 27-нд товлогдсон Мөнгөний бодлогын хорооны ээлжит хурлаар шийдвэрлэж, хэрэгжүүлнэ гэдгийг албаныхан мэдээлэв. Монголбанкнаас мэдээлэхдээ нийт тэтгэвэр авагч 345 мянган иргэний 53.2 хувь нь тэтгэврийн зээлтэй ба эдгээр иргэдийн дундаж өр, орлогын харьцаа 84 хувьтай байна. Ахмадууд тэтгэврийнхээ 84 хувийг зээлд суутгуулж, 16-хан хувийг авч үлдэж байна. Энэ мөнгө тэдний амьжиргаанд хаанаа ч хүрэлцдэггүй байна. Мөн тэтгэвэр зээлдэгчдийн 82.3 хувь нь хамгийн багадаа нэг удаа зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж, нэмэлтээр зээл авч байгаа нь дээрх иргэдийн хувьд санхүүгийн хараат бус байдал алдагдсан, нийгмийн баталгаа хангагдахгүй байх нөхцөл байдал үүссэн талаар мэдээлж байсан юм.

"ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙГ ХЯЗГААРЛАХГҮЙ БОЛ АХМАД НАСТНУУД УЛАМ ХҮНД БАЙДАЛ ОРНО"

Эдийн засагч Л.Оюун:

-Ер нь Засгийн газрын шийдвэр зөв байсан шүү. Яагаад гэхээр ахмад настнууд нэг, хоёр жилээр 100 хувь тэтгэврийн зээл авчихаар тэр хугацаанд гар дээрээ ямар ч бэлэн мөнгөгүй болчихдог. Харин тодорхой хэмжээнд хязгаарлалттай зээл олговол ахмадууд сар болгон ямар ч байсан мөнгөтэй байна. Тэгэхээр 700 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг ахмад настан тодорхой хязгаарлалттай зээл авлаа гэхэд сар бүр гар дээрээ 350 мянган төгрөг авна. Энэ мөнгөөрөө эм тан, өөрийнхөө хэрэгцээгээ хангах боломжтой. Тэр утгаараа Засгийн газраас зөв шийдвэр гаргасан байсан. Одоо энэ шийдвэрийг Монголбанкнаас цуцалж, тэтгэврийн зээлийн шалгуурыг хуучин хэвэнд нь оруулах юм шиг байна.

Арилжааны банкууд бүх төрлийн зээлийг олгохдоо орлогынх нь 45 хувь хэмжээгээр олгодог.

Ахмад настнууд тэтгэврийн зээлээ өмнөх шалгуураараа авч эхэлбэл эдийн засгийн хувьд улам л хүнд байдалд орно. Ихэнх ахмад настан тэтгэврийн зээлээ бизнес хийдэггүй. Хэрвээ бизнестээ зарцуулсан бол эдийн засагт орлого оруулна. Харин зээлээ өөр хэрэглээнд зарцуулбал гар дээрээ нэг төгрөг ч үгүй баларна. Ахмад настнууд нэг жил гар дээрээ мөнгөгүй байх уу, энэ хугацаанд тэтгэврийнхээ тал мөнгийг ч гэсэн бага багаар аваад байх уу гэдэг асуудал гарч ирнэ. Хүүхдүүд нь аав, ээжийнхээ тэтгэврийг авч хэрэглэж байна гэж харддаг. Хэрвээ тийм асуудал байгаа бол ахмадуудын тэтгэврийн зээлийг бүр хязгаарлаж, гар дээр нь мөнгийг нь үлдээх ёстой гэсэн юм.

СУДАЛГАА: АХМАДУУДЫН 60 ХУВЬ НЬ ТЭТГЭВРЭЭ БАРЬЦААЛСАН ЗЭЭЛТЭЙ

Ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэх шийдвэр гаргахаас өмнө нийт ахмадуудын 80 хувь нь тэтгэврийн зээлтэй гэсэн тооцоо судалгаа байсан. Сүүлийн жилүүдэд нийт ахмадуудын 60 хувь нь тэтгэврээ барьцаалсан зээлтэй гэсэн судалгаа гарчээ. Тэтгэврийн дундаж хэмжээ 680- 737 мянган төгрөг орчим байна. Ахмад настны тухай хуулиар жил бүр тэтгэврийг үнийн өсөлт, инфляцтай уялдуулж нэмэгдүүлэх хуулийн зохицуулалттай. Уг заалт энэ оноос хэрэгжиж байгаа бөгөөд тэтгэвэр авч байгаа нийт ахмадуудын 60 орчим хувь нь тэтгэврийн хамгийн доод хэмжээгээр тэтгэвэр авч байгааг салбар яамнаас мэдээлж байв. Салбар яамнаас ахмад настнууд цаашдаа ганцхан эх үүсвэрээр тэтгэвэр авдаг байх биш олон эх үүсвэрээр тэтгэвэр авдаг ийм тогтолцоо руу шилжих зорилт тавьж байгаа юм.

Энэ талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан "Ахмадуудынхаа амьжиргааны орлогыг хамгаалах зорилгоор хийсэн зохицуулалт байсан. Гэвч хатуудсан тул зөөлрүүлэхээр ажиллаж байна. Ойрын хугацаанд шийдвэр гарна. Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах ямар боломж байна вэ гэдгийг арилжааны банкуудтай ярина.

Тэтгэврийн сангийн чөлөөт мөнгөн үлдэгдлийг бид энэ оноос жилийн 15 хувийн хүүтэй хадгалуулж байна. Өмнө нь гурван хувийн хүүтэй хадгалуулдаг байсан.

Түүнчлэн энэ жил бид системийн нөлөө бүхий дөрвөн банкинд 700 гаруй тэрбум төгрөгийг жилийн 15 хувийн хүүтэй барйшуулахаар 108 тэрбум төгрөгийн хүүгийн орлого олно гэж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ХарамсалтайХарамсалтай
8
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
6
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

27 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Кккк 3 цагийн өмнө 202.9.46.48

бүх иргэн зээлгүй байсан бол энэ шийдвэр боломжтой нэгэн урт хугацаагаар зээл авсан хүмүүс бараг бүтэн жил ямар ч тэтгэвэр авахгүй байж байгаад та нарын тавьсан шалгуурт тэнцэж орж байна. энэ 1 жил яаж амьдар гээд ийм шийд гаргадаг хүмүүс вэ

Avatar

Нэргүй 2025-06-03 122.201.31.226

12-36 сараар нь өг.Бид хэдэн сараар авах нь хувь хүний эрх.70/30,100% байх нь зөв.Засгийн газар оролцох шаардлага байхгүй.

Avatar

Нэргүй 2025-06-03 66.181.178.162

Энх-Амгалан гай нь энэ засагтайгаа цуг зайлах байлгүй

Avatar

Иргэн 2025-06-03 122.201.31.216

Хуримтлуулсан мөнгө өө авах гэж гуйлгачин болох юм аа

Avatar

Иргэн 2025-06-03 66.181.176.16

тэтгэвэрээ нэмэх хэрэгтэй, одоогийн тэтгэвэр арай л байна

Avatar

иргэн 2025-06-03 103.229.121.136

Монгол Улс хүүхэд болон ахмад настанд "маш ээлгүй" орон. Сургууль, боловсрол, эмнэлэг, эрүүл мэнд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон өндөр настны тэтгэвэр, тэтгэмжийн асуудал бол Төрийн НОМЕР НЭГ анхаарах асуудал юм. Гэтэл төсвөөс үүнд бараг мөнгө зарцуулдаггүй, төсвийн хөрөнгө оруулалт хийж улстөрчид нь хувийн хэвшлээс урьтаж бизнес, цавчаа хийдэг. Төсвийн мөнгөөр баяждаг. НДС-аас шимтгэл төлөөгүй бүлэгт (малчид, цэргийнхэн) тэтгэвэр олгох эрх төрд бий юу?

Avatar

Настан 2025-06-03 122.201.31.130

Эдийн засагч та хоцрогджээ. Наад зах нь, орж ирсэн тухайн сарын тэтгэврээ зээлээд суутгуулсан ч дахиад тэр хэмжээний зээл авах эрх нь бдаг бсан шүү. Одоо бол орж ирсэн тэтгэврийг нь суутгаад авсан ч зээл авах боломжгүй хэвээрээ байгаад бна. Өөрөөр хэлбэл, 24 сараар зээл авсан байсан ахмад энэ зээлийн хугацаагаа 12 сараас доош ортол бүтэн жилээс илүү хугацаанд ямар ч зээл авах эрхгүй, орлогогүй болоод бна шдээ мал эдийн засагч гуай

Avatar

Өвгөн 2025-06-03 202.126.91.59

Үеэ өнгөрөөсөн чавганц эдийн засагч нэрээр элдэв юм бичихээ боль.

Avatar

М.Амар настан. 2025-06-03 202.126.91.59

Энхамгалан сайдаа та ахмад бидэндээ битгий гай болооч.Биднийг хайрлаж хамгаалдаг царай гаргаад хэрэггүй,зүгээр л орхичих гуйя.

Avatar

Иргэн 2025-06-03 202.126.91.59

MCS-ийн ш****,Жудгийн тэмбүү нар ямарч байсан засгаа унагалаа.Ард түмэн та нартай хэзээ нэгэн цагт тооцоо бодлоо.

Avatar

Ц.Нарантуяа 2025-06-03 66.181.178.124

Ахмадуудыг хэдий болтол хуурах!!! асуудлыг яаралтай шийдвэрлээч!!!.бид өөрсдийн мөнгөө авах зээлэх хэрхэн ашиглахаа !!!захын хэсэг дарганцар эрдэмтэн хэн нэгэн хөндлөнгийн нөхдөөр заалгахгүй..!!!.ажилгүй нөхөд л "Ахмадуудын "асуудал шийдвэрлэх нэрийн дор бүр ч хувь хүний ?эдлэх эрх эрх чөлөөг нь хумиж???

Avatar

Zochin 2025-06-03 66.181.177.105

Ene awgai vnen dvnkvv durag bna aa tsalingiin dood hemjeendee hvrehgvi tetgewer ogj bj yu h*****d bga ym be tiim ym bol tetgeeweree ter 1sayaas deesh awj bga ahmaduudtaigaa ijel tvwshind hvrgeechee tiim bol

Avatar

Нэргүй 2025-06-03 203.17.23.177

ТЭТГЭВРЭЭР БАРЬЦААЛЖ ЗЭЭЛ АВДАГ, ТЭГСНЭЭ ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛЭЭР Л АМЬДАРЧ БАЙНА ГЭДЭГ ҮГИЙГ ОЙЛГОХ УХААН ХАЙРЛААЧ.

Avatar

Нэргүй 2025-06-03 202.126.91.59

чи үхэхээрээ ойлгоно.

Avatar

Ahmad 2025-06-03 103.57.93.188

zeel avaad nogoo tariad namar n huraagd zardag hvmvvs ch bn, barilga baushin bariad zarfag hvmvvs ch bn, naimaa hiigd munguu usgudug hvmvvs ch bn , ene zeel yum hj chaddg ahmaduudd mash heregtei . oilgoh uhaan chamd hairlalaa

Avatar

Нэргүй 2025-06-03 66.181.184.116

өө за за ахмадуудыг бүгдийг нь мэдрэл муутай болгочихлоо энэ авгай.Үнэндээ зээл авах нь авч бгаа авахгүй нь авахгүй бгаа шүү.Бизнес хийдэг ахмадуудыг битгий боомил бид бизнесээ эргэлдүүлээд өргөжүүлээд аялалаар бна

Avatar

зочин 2025-06-03 66.181.184.115

Энэ тэтгэврийн сан нь их л үлдэгдэлтэй болчихлоо л гэх юм авч байгаа тэтгэвэр нь амьдралд хангалттай хүрэлцдэг бол юу гэж л зээл аваад банкуудыг баяжуулаад байх вэ дээ Дөнгөж дундаж цалингийн 45 хувиар тэтгэвэр тогтоогоод бхад яаж амьдралд хүрэх юм ТЭТГЭВЭРТ ГАРААД Л ШУУД ЯДУУЧУУДЫН ЭГНЭЭНД ШИЛЖИЖ БАЙНА ТЭТГЭВЭРЭЭ АМЬДРАЛД ХҮРЭЛЦЭХЭЭР НЭМЭХ Л ХЭРЭГТЭЙ БАЙНА ДААА

Avatar

Нэргүй 2025-06-03 103.229.121.16

Энэ хар царайлсан эмээ 350 иар эм тангаа аваад дээр нь байр хоол гутал хувцасаа авдаг гэж бна штээ яаж , туршлагаасаа хэлж туслаач

Avatar

Зочин 2025-06-03 202.126.89.157

Хязгаарлахдаа тэр дор нь шийдвэрлэчихээд буцаах болохдоо хугацаа заагаад бүр тулгаж байж шийдвэр гаргана гэдэг ямар учиртай байдаг юм бэ.Өвчтэй зовлонтой хөгшчүүлээрээ даажигнаад битгий байлдаа

Avatar

Нэргүй 2025-06-03 202.9.40.19

Хамгийн чухал мэдээлэл бол Засгийн газар огцорсон явдал юм. Гэтэл энэ талаар Элбэгдоржийн сайт огтдуугарахгүй байгаа нь хачирхалтай байна.Энэ байтугай юман дээр сүржигнэж баахан юм бичдэг байж Засгийн газар огцроогүй юм шиг байгаа нь өөрсдийн зорилгоо биелүүлсэн учраас юм болов уу. Элбэгдоржийн гар хөл болсон Лодойсамбуу, Баярмаа нар болон MCS-ийн Оджаргал нар санасандаа хүрч засгаа татаж унаглаа. Одоо иргэдийн амьдрал хэрхэн сайжрахыг харах үлдлээ

Avatar

Нэргүй 2025-06-03 103.168.34.26

Энэ чинь төрийн мөнгө биш. Хүний эрхийг дээдэлдэг нийгэм мөн л юм бол улсад хадгалуулсан мөнгөө цувуулж авч байгаа тэтгэвэрийнхнмй мөнрөнд бүү гар лүр. Ахмадуудаа харж үзэх ёстой юм бол үнийн өсөлтийн зөрүүг хангалттай өг. 5-6 хувь тэтгэхээр бодож өгдөг чинь төрийн луйвар. Мөнгөн дүнгээр нь өгвөл хүндрэл багасана.

Avatar

Нэргүй 2025-06-03 202.9.40.153

Хошногны х***а манжууд одо санаархлаа ш** ш** ш** эндүрвээ гяяхх гяхх гяяххх.х***а манжрууга зайл.

Avatar

Нэргүй 2025-06-03 202.55.188.122

зээлээ хэвийн болгоочээ яг юу нь дээр гоцчихваа ард түмнээрээ л гаадах юм даа

Avatar

Нэргүй 2025-06-03 202.9.40.153

х***а манжгүй төриын удрдлг газрыг бгуул хэзээч х***а манжуудыг дахиж нам төрлүү битгий оруул.

Avatar

Нэргүй 2025-06-03 103.212.118.212

энэ Оюун чи ахмадын тэтгэвэрт оролцох эрх бхгүй шүү чамаас мөнгө авахгээгүй шүү ахмадын тэтгэвэрийг хэн дуртай нь хааж боож ахмадын эрхэнд халдхаа болимоор бна

Avatar

Нэргүй 2025-06-03 202.126.89.145

6sariin ehnii 7honogt shiidne gj ih hural. deer enhtaiwan ni helsemshdee huuchind mi hurdan oruulaachee

Avatar

Зочин 2025-06-03 122.201.31.32

Энх-Амгалан гэж эргүү нөхрийн хийсэн ажил. Урьдах үндсэн ажлаа хийж чадахгүй байж иргэдийн тэтгэврийн зээл гэж бүтэн жил ориллоо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж