АНУ-д суралцаж буй хятад оюутнуудын визийг хайр найргүй цуцална гэж Трампийн засаг захиргаа өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн билээ. Энэ талаар Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиогийн хэлснээр Хятадын Коммунист намтай холбоотой эсвэл чухал салбарт суралцаж буй оюутнууд үүнд хамаарна. АНУ-д өнгөрсөн жил ойролцоогоор 280 мянган хятад оюутан суралцжээ. Энэ удаагийн шийдвэр хэчнээн оюутанд нөлөөлөх нь тодорхойгүй байна.
Вашингтоны мэдэгдлийн дараа 22 настай хятад бүсгүй Шиао Чен Шанхай дахь АНУ-ын Консулын газарт ханджээ. Тэрбээр ирэх намар Мичиганд сурах зорилго өвөртлөн визний цаг авсан байсан. Консулын ажилтнууд түүнтэй эелдэг найрсаг ярилцсан ч гэлээ эцэст нь визний хүсэлтэд татгалзсан хариу өгчээ. Ингэхдээ тодорхой шалтгаан ч дурдаагүй байна.
Шиао Чен энэ талаар ярихдаа "Би яг салхинд туугдаад, зүгээ олохгүй яваа хөвдөг ургамал мэт өөрийгөө мэдэрч байна" гэжээ. Салхинд туугдаж буй хөвдөг ургамлаар хятадууд тодорхогүй байдлыг дүрслэн хэлэх нь бий.
Сургуулийн зүгээс зөвшөөрсөн хариугаа хэдийнэ авчихсан байсан учир Шиао Чен итгэл дүүрэн байжээ. Сүүлийн өдрүүдэд яригдаад байсан оюутны визний асуудлаас өөрийгөө мултарчихлаа гэж бодсоноо ч тэр хуваалцсан байна. Гэхдээ бууж өгөлгүй Б төлөвлөгөөндөө орно гэдгээ Чен хуваалцав. Тэрбээр "Би виз авч чадахгүй бол жилийн чөлөө авна. Ирэх жил юмс өөрчлөгдөж, дээрдэх нь үү харна" гэжээ.
Дональд Трампийн засаг захиргаа эхлээд Харвардын гадаад оюутан элсүүлэх эрхийг цуцалсан. Дотоодын аюулгүй байдлын нарийн бичгийн дарга Кристи Ноем Харвардыг "Хятадын Коммунист намтай хамтран ажилладаг" гэж буруутгасан юм. Гэвч дараагийн ээлжинд асуудал хүрээнээсээ хальж, бүх гадаад оюутны визний хүсэлтийг зогсооно гэж мэдэгджээ.
Хятадын Коммунист намын гишүүнчлэл нь Хятадын албан тушаалтнууд, бизнес эрхлэгчдээр тогтохгүй урлаг, алдартнуудын дунд ч түгээмэл байдаг. Тиймээс энэ удаагийн визний хориг өргөн цар хүрээг хамрах магадлалтай.
Хятадын Гадаад хэргийн яам үүнийг улс төрийн зорилготой, ялгаварлан гадуурхсан үйлдэл гэж нэрлэн, албан ёсоор эсэргүүцлээ илэрхийлжээ.
Тус улс нэгэн цагт АНУ дахь гадаад оюутныхаа тоогоор тэргүүлдэг байв. Гэвч хоёр улсын харилцаа муудсанаар оюутнуудын тоо ч цөөрсөн. Өдгөө хоёр улсын харилцаа худалдаа арилжаа, техник технологи гээд бараг бүх салбарт өрсөлдөөнтэй, сөргөлдөөнтэй байна.
Хятад оюутнууд Трампийн эхний бүрэн эрхийн хугацаанд ч хүндрэл чирэгдэлтэй тулгарч байв. Тодруулбал, Трамп 2020 онд Хятадын армитай холбоотой оюутан, судлаачдыг АНУ-ын виз авахыг хориглосон тушаалд гарын үсэг зурсан юм. Энэ тушаал Байдены бүрэн эрхийн хугацаанд ч хүчинтэй байсан. Хамгийн гол нь АНУ цэрэг армитай холбоотой гэдэг нь ямар учиртай юу гэсэн үг болохыг хэзээ ч тодорхой тайлбарлаж байгаагүй аж.
Энэ үеийн хохирогч болсон нэгэн эх сурвалж хэлэхдээ "2023 оны наймдугаар сард Бостонд газардах үед миний визийг цуцалсан. Би Харвардын их сургуулийн докторын дараах хөтөлбөрт элссэн байлаа. Харвардад хөхний хорт хавдартай холбоотой нөхөн сэргээх анагаах ухааны чиглэлээр суралцахаар төлөвлөж байсан юм. Би магистрын зэргээ Хятадад цэргийн харьяа судалгааны байгууллагад хамгаалсан" гэжээ.
Тэрбээр Коммунист намын гишүүн биш. Судалгааны ажил нь ч цэргийнхэнтэй огт холбоогүй байв. Судалгааны ажлынх нь талаар албаныхан асуухад тэрбээр "Хөхний хорт хавдар батлан хамгаалах салбартай ямар холбоотой юм бол? Мэддэг хүн байвал хэлээч" гэж эгдүүцэн хариулжээ.
Түүнтэй адил байдлаар визээ цуцлуулсан залуус олон. Энэ нь сүүлдээ цочирдох зүйлгүй хэвийн асуудал болж хувирчээ.
Мэдрэл судлалын чиглэлээр судалгаа хийдэг, сэтгэл судлалын мэргэжилтэй Цао АНУ-д докторын зэрэг олгох хөтөлбөрт хамрагдахаар өнгөрсөн жил хэд хэдэн хүсэлт гаргажээ. Шилдэг их сургуулийн төгсөгч тэрбээр Айви Лигт элсэх санаатай байв. Гэвч 10 гаруй сургуульд өргөдөл илгээснээс нэг нь л зөвшөөрсөн хариу өгчээ. Сүүлийн үед хятад оюутнуудын өргөдлийг хүлээж авахгүй байгаа гэдгээ ил тод хүлээн зөвшөөрсөн сургууль ч гарсан байна.
Хятад оюутнуудыг тагнуул гэж буруутган цуурах нь сүүлийн жилүүдэд илт ихэссэн. Энэ нь олон ч хүний цаашдын ажил амьдралд нөлөөлдөг. Зөвхөн АНУ-д гэлтгүй, тэр хүмүүс эх орондоо очоод ч амаргүй байдаг аж. Нэгэн цагт тэднийг дэлхийтэй холбогдох гүүр гэж магтдаг байлаа. Гэвч сүүлийн жилүүдэд энэ нь бараг л амьдралын саад бартаа болж хувираад буйг нэрээ нууцалсан эх сурвалж хэлжээ.
Тухайн эх сурвалжийн мэдээлснээр, эх орондоо эргэж ирээд ажилд орох гэхэд "Ажилтнууд дотоодын их сургуулийн зэрэгтэй байх ёстой" гэсэн шаардлага сонсчээ. Хожим мэдэх нь, түүний харъяалагддаг тэнхимд гадаадад бакалаврын боловсрол эзэмшсэн хүн огт байгаагүй аж.
Өөр нэгэн жишээ дурдвал, Хятадын гэр ахуйн цахилгаан хэрэгсэл үйлдвэрлэгч "Gree Electric" компанийн захирал, нэрт бизнесмэн Дун Минжу хувьцаа эзэмшигчдийн хаалттай хурлын үеэр "Гадаадад боловсрол эзэмшсэн хятадуудыг ажилд авахгүй" гэж мэдэгджээ. Яагаад гэвэл тэднийг хэн нь хэн бэ гэдгийг таних боломжгүй, тагнуул ч байх боломжтой гэж үзсэн байна.
Үүнээс хэдэн өдрийн дараа АНУ-ын Тагнуулын төв газар засгийн газартаа сэтгэл дундуур байгаа Хятадын албан тушаалтнуудад хандаж, тагнуулч болохыг уриалсан сурталчилгаа нийтэлжээ. Тус сурталчилгааг үзвэл "Таны хувь заяа таны гарт" гэж хэлэх аж.
Үндсэндээ хятад компаниудын хандлага өөрчлөгдөж буйг олон эх сурвалж хэлэх болжээ. Гадаад ертөнцөөс суралцах хүсэл эрмэлзэл нь буурч, олимп, дэлхийн экспо ярьдаг, хүүхдүүдээ хэл сурахыг шаарддаг байсан цаг үе өөрчлөгдсөөр байгааг сүүлийн үеийн үйл явдлууд бэлээхэн илтгэнэ.
21 2025-06-03 66.181.190.231
HAHA MASH IH MUNGU YSA RUU URSAHGUI BOLOV
Хyжаа 2025-06-03 202.9.46.67
Орост очиж хувийн дээд сургууль төгс
Т1 2025-06-03 202.9.46.233
xятад чинь улаан комунист социалист орон байж харгис капиталист орны их сургууль төгсөх ямар хэрэгтэй юм. тэрний оронд хойд солонгос, , венесуэль руу очиж төгсөөч тэгээд.
Нэргүй 2025-06-03 59.153.115.103
Чи хорвоог хэрж сургуулиар шагайхын цаад утга учрыг ойлгохгүй ээ. Монголын хар масс. Приусээ унаж халтуураа хийж амьдрахаа л бод.
Нэргүй 2025-06-03 103.212.162.218
Трамп Америкийн ардчилалыг уландаа гишгэж эхэллээ. Залуусыг улс орон, үзэл бодол, насаар нь ялгаварлан гадуурхаж байна
Нэргүй 2025-06-03 209.53.30.88
өмхий Хятадаас их юм алга
Зөв 2025-06-03 202.9.47.75
Хятадын боловсрол бол хог Хятадад их сургууль төгссөн гэх нөхдүүд Хятадаар ярьж сурснаас өөрөөр ямарч ажлын бүтээмж гүй анхан шатны мэддэггүй байдаг
Нэргүй 2025-06-03 103.212.162.218
Дэлхийд шилдэгүүдийн нэг гэж байгаа шүү
Нэргүй 2025-06-03 59.153.115.103
Нэг бодлын үнэн. Гэхдээ 50:50. Очиж сурч байгаа өөрсдөө хичээхгүй, салхины аясаар явбал тэгээд л ямар байсан тэр байдлаараа л нутнийн зүг эргэж жолоо зална шүү дээ.
Нэргүй 2025-06-03 202.55.191.130
Mongoloos tetgelgeer yavsan hoolnii savnuud l tiim bdag bh. Hyataduud bol terbum hunii dund amidrah gej tuildaj unatlaa hicheelledeg, ajilladag.
Нэргүй 2025-06-03 202.9.44.24
Манайд ч адил шүүдээ
Нэргүй 2025-06-03 66.181.186.135
Нэг намын тогтолцоотой, тэр тогтолцоо нь тэрбум хүн амыг хангалттай чиглүүлээд явдаг, өөрсдөө дэлхийн боловсролыг өөрийн хөрсөн дээр буулгасан учир ингэж үзэж байгаа биз. Мэдээж бусад онц чухал хүчин зүйлсийг дурьдаагүй биз
Зочин 2025-06-03 66.181.161.76
Хятад охины хэлсэн үгийг "Салхинд туугдах хамхуул адил" гэж болохоор юм байна.
Бадарч тахар 2025-06-03 66.181.187.163
заавал Амёрикд биш Ёвропод сурахгүй юу ! хэрвээ мөнгөтөй бол ! мөнгөгүй бол сурах гээд ч яадаг юм ! хэзээ хятад хүн эрдэитэн болоод гийгүүлээд байлаа да ! угаасаа л худалдаачин хүмүүс шүү дэ ! тагнуул л хийх гэж Амёрикд ирж байгаа гэдэг Трампын хэлдэг үнэн багөөд зөв !!
Нэргүй 2025-06-03 66.181.190.147
Яг л тийм хилийн чанадад байгаа хятад цагаачид хятадын э****з хурлийз шарлийз хунхуузууд бүгд л гитадын гатнуул болдог гэхэд хилсдэхгүй
зочин 2025-06-03 66.181.185.14
Энгэж хятадад дайсагнаад байвал харин биднийг тэд хилээрээ нэвтрүүлэхээ больж ч магадгүЙ