Хятадын орлогч даргын үг анхаарал татав

Хуучирсан мэдээ: 2010.09.08-нд нийтлэгдсэн

Хятадын орлогч даргын үг анхаарал татав

НҮБ-ын худалдаа, хөгжлийн хурлын дэлхийн хөрөнгө оруулалтын II чуулга уулзалт өчигдөр БНХАУ-ын Шя Мэньд эхэллээ. Нээлтийн ёслолын арга хэмжээний үеэр олон улсын анхаарлыг татсан нэгэн чухал үгийг тус улсын орлогч дарга Ши Жиньпин хэлэв. Тэрбээр, Хятад улс гадаад улсын өмнө нээлттэй байж, өөрчлөлт хөгжлийг ахиулж, энэхүү нээлтээр ард түмний амьжиргаанд ашиг хүртээнэ гэж тэмдэглэжээ.
Тус чуулга уулзалт нь "Хөрөнгө оруулалт хийгээд тогтвортой хөгжил" уриан дор болж, дэлхийн олон орон ялангуяа хөгжиж байгаа орнууд үндэстэн дамнасан хөрөнгө оруулалтыг татан эдийн засгийн хөгжлөө ахиулах гэсэн түгээмэл хүслийг тусгаж, НҮБ-ын мянганы хөгжлийн зорилтыг биелүүлэхийг ахиулахад ашигтай юм гэж Ши Жиньпин хэллээ.

Хятад улс өөрийн орны маш олон аж ахуйн нэгжийг "олон улсад гарах"-д дэмжлэг үзүүлж, хөгжиж байгаа орнууд эдийн засгийн хөгжлийн чадавхаа дээшлүүлэхэд нь тусалж, дэлхийн эдийн засаг дорвитой, тогтвортой, тэнцвэртэй өсөн нэмэгдэх болон эдийн засгийн интегралчлал тэнцвэртэй, түгээмэл, хамтаар ялах чиглэлээр хөгжихөд тасралтгүй шинэ хувь нэмэр оруулна гэж мөн нэмж хэлжээ.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж