Чуулган: Ерөнхий сайдад итгэл үзүүлэхийг дэмжсэнгүй

LiveЧуулган: Ерөнхий сайдад итгэл үзүүлэхийг дэмжсэнгүй

Чуулган: Ерөнхий сайдад итгэл үзүүлэхийг дэмжсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганы ээлжит бус хуралдаан 17.45 цагт эхэллээ.


 

03 : 12
2025-6-3

Гишүүд нэрсийн дарааллаар санал өгч байна

Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд нийт гишүүдийн олонх буюу 64 гишүүн дэмжсэнгүй. Санал хураалтад нийт 82 гишүүн оролцсоноос 44 нь Ерөнхий сайдад итгэл үзүүлэх ёстой гэж үзсэн бол 38 нь дэмжээгүй санал өгчээ. 

Санал хураалтыг нууцаар явуулсан болно. 

02 : 30
2025-6-3

Нууц санал хураалт явуулахаар боллоо

Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх асуудалд хаалттай санал хураах горимын саналыг ТББХ-ны дарга Ж.Бат-Эрдэнэ гаргаж гишүүдийн 65.3 хувиар горимын санал дэмжигдлээ. Улмаар Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх саналыг нууц санал хураалтаар явуулахаар тогтлоо. 

Нууц санал хураалтыг саналын хуудсаар явуулах бөгөөд, тооллогын комисст УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара нарын долоон гишүүнийг томилов. 

 

02 : 26
2025-6-3

Ерөнхий сайд парламентын гишүүдээс уучлал хүсэв

ORG_9718

УИХ-ын Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Чуулганы хуралдаанд УИХ-ын гишүүд үг хэлж дууслаа. Хамгийн сүүлд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэлэв. Тэрбээр "‘Парламентын гишүүдээс уучлал хүсч, цаг хугацаа бүгдийг нотолно" гэх байр суурийг илэрхийллээ.

23 : 27
2025-6-2

У.Хүрэлсүх: Та нар ард түмнээ сонсооч ээ

23 : 01
2025-6-2

"Ерөнхийлөгчөөс биеэр, амаар тайлбар хийхийг УИХ шаардах ёстой"

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Ерөнхий сайдын орлогоо нотлох тухай асуудлаа МАН-ын бага хурал руу чирж, тэрний буруутан нь АН болж байгаад харамсч байна. Ард иргэд, бизнес эрхлэгчид дунд Ардчилсан нам ажил хийдэг юм байна гэдэг яриа гарсан учраас хамтарсан Засгийн газраас хөөх шалтгаан болсон гэж харж байна. Нэгэнт та нар улстөржиж байгаа бол бид ч улстөржинө. Ардчилсан нам 2012-2016 онд Засгийн газар барьж байхдаа асар их ажил хийсэн ч эв нэгдлээ хангаж чадаагүйгээс сөрөг хүчин болгосон. Үүнээс хойш эв нэгдлээ хангах асуудал бүрэн явсангүй. Үе үеийн намын удирдлагууд МАН-ынхантай хуйвалдаж ирсэн. Өнөөдрийг хүртэл энэ хуйвалдаан явж байгаа. АН-ын бүлгийн шийдвэрээр гишүүд чуулганы хурлыг орхино. Хариуцлагаа дагах асуудал Ардчилсан намын эв нэгдлийг харуулна. 

УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд:

-Тусгаар улс зовлонгоо үүрч, жаргалыг ч эдэлнэ. Парламент ёсны шалгуур өнөөдөр болж байна. Ерөнхий сайд 30-аад гишүүний асуултад хариуллаа. Энд нэг зүйл асар ноцтой үйл явдал дагуулж байна. Ерөнхий сайд Засгийн тогтворгүй байдал багадаа 3 сонгууль хийх хугацаанд улсын хөгжлийг хойшлох тухай хэлж байна. Хэд хэдэн гишүүд дарангуйллын тогтолцоо руу гулсан орох тухай ярьж байна. Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын дэмжигчдийн дунд цахим талцал үүсч байна. УИХ дээр хуульд нийцсэн үнэн гэж байх ёстой. Ерөнхийлөгчийн талаарх сэрдлэгэ үнэн бол нотолж, үгүй бол няцаах ёстой. Улсын Ерөнхийлөгчөөс биеэр, амаар тайлбар хийхийг УИХ шаардах ёстой. Асуух ёстой. Ерөнхий сайд орлогоо нотлох ёстой. Гэхдээ гэр бүлийг нь хэтэрхий бүдүүлгээр ашиглаж болохгүй. 

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу:

-Би юун түрүүнд гишүүдийнхээ санаа зовинол, эгдүүг хүргэсэндээ чин сэтгэлээсээ уучлал хүсч байна. Би сураг шүү гэж тодорхой хэлсэн. Монгол Улсын Их хурлын гишүүд эх хэлээрээ ойлголцдог байх хэрэгтэй. Энэ сураг биш  байлаа гэж бодъё. Чихэн дээр шуугисэн салхи байсан ч би итгэнэ.

УИХ-ын гишүүн Б.Жаргалан:

-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ та хамгийн удаан буюу таван жил ажиллахдаа маш их эрх мэдэлтэй байсан. Хамгийн их төсөв хөрөнгө зарцуулсан. 2021-2025 онд зөвхөн төвсийн зарлага 120 их наяд төгрөгт хүрсэн. Энэ бол татвар төлөгчдийн хуруу хумсаа хугалан байж олсон мөнгө. Гэтэл энэ хугацаанд эдийн засаг ингэж сайжирч, залуусын мөрөөдөл биеллээ гэх бодит ажил байсангүй. Тийм учраас АН-ын хамтарсан Засгийн газарт нэгдэж, хичээн ажилласан. Гэтэл та анх гарч ирэхдээ "Ах нарынхаа алдаа завхарлыг засна" гэж гарч ирсэн. Жагсагчид танаас ийм зүйлийг л шаардсан. Та залуусынхаа итгэл мөрөөдлийг хамгаалах үүрэгтэй. Монгол Улсын Ерөнхий сайд айдсаар бус итгэлээр улс орноо удирдах ёстой. Тиймээс би залуусынхаа, парламентын, Үндсэн хуулийн талд бат зогсоно. Та парламентыг хуваахгүйгээр өргөдлөө өгөөд огцорчихвол Монголын ардчилалд оруулах хамгийн том хувь нэмэр чинь байх болно. Улс төрийн тогтвортой байдал, улсын хөгжил нэг хүнээс хэзээ ч хамаардаггүй юм. Би л ганцаараа бүх асуудлыг шийдэж чадаж байна гэдэг бол дарангуйлагч болсны илрэл. Парламентдаа итгэ л дээ. 

УИХ-ын гишүүн С.Замира:

-Парламентад 126 гишүүн сонгогдон ажиллаад нэг жил болох гэж байна. Энэ хугацаанд маш сайн ажиллах боломж Ерөнхий сайдад байсан. Засагт хамтарсан намууд ч боломж байсан. Тэгэхээр төр засагт орсон улс төрийн нам, эвслүүд бүгд л дэмжиж ажилласан. Өнгөрсөн 30 жилд ард түмэн ядуурч, хэсэг хүмүүс л баяжсан. Тэгсэн эрчим хүч, тог цахилгаан, шатахууны үнэ нэмэгдэж, амьдрахад бэрх болж байна. Дотоодын үйлдвэрийг дэмжих ёстой. Засгийн газраас 14 мега төслийг санаачилсан ч ард нь ард түмний амьдрал орхигдсон. Тийм учраас та ажлаа зоригтойгоор хийж, үргэлжлүүлээсэй гэж хүсч байна. Талбай дээр жагсч байгаа залуус бол хэний ч захиалгаар жагсаагүй байх гэж бодож байна. 

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара:

-Зарим гишүүн ялалтаа тэмдэглээд архи үнэртүүлчихсэн явна. Хоёрдугаар ээлж нь хоолондоо орох гээд баярлаж сууна. Санал хураалтыг ил нээлттэй хийх хэрэгтэй. 

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар:

-МАН авлигатай маш муу тэмцсэн. Индексээр сүүл мушгиж байгаа нь үнэн. Намын удирдлагууд нь төрөөс өөрөө баяжихаас гадна ах дүү, үеэл нар нь баяжиж байна. МАН-ын хурган даргын амьдардаггүй байшингаас их хэмжээний мөнгө илэрсэн шүү дээ. Тэр хүмүүс нь ааг омгоо барьж чадахгүй байгаа учраас ард иргэдийг бухимдуулж байна. Хурдан дарга нарынхаа авлига, шударга бус явдал, тансаглалын төлөө хувийн хэвшлийнхэн ажиллаж байна. Ирэх жилүүдэд эдийн засаг сайхан байхаар харагдахгүй байгаа. Олонх дангаараа Засгийн газраа байгуулах ёстой ч Үндсэн хуулиа зөрчиж болохгүй. АН-ын сайд нар сайн ажилласан.

 

20 : 55
2025-6-2

"Итгэл үзүүлэх асуудлыг илээр санал хураана гэж заагаагүй"

УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж:

-УИХ-ын гишүүн П.Сайнзориг Үндсэн хуулийн 27 дугаар зүйлийн 7 хэсэгт ерөнхий зарчмыг тусгасан байна. Тодруулбал, УИХ-ын гишүүд асуудлаа илээр гаргаж асуудлыг шийдвэрлэнэ. Гэхдээ Үндсэн хууль, бусад хуульд заасан эсвэл хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол нууц санал хураалт явуулна гэж заасан. Ер нь Ерөнхий сайдтай холбоотой өөрийн хүсэлтээр чөлөөлөх, итгэл үзүүлэх, огцрох гурван асуудал байдаг. Өмнө нь Ерөнхий сайдыг 4 удаа чөлөөлөх, 5 удаа огцрох асуудлыг ярьж байсан. Энэ хоёр асуудлыг илээр санал хураана гэж Дэгийн тухай хуульд заасан бол итгэл үзүүлэх асуудлыг илээр санал хураана гэж заагаагүй юм. Энэ асуудлыг олонхоороо шийдвэрлэх боломжтой. Үндсэн хуулийн зөрчил байхгүй. 

УИХ-ын гишүүн Ч.Анар: 

-Бид яг юун дээр шийдвэр гаргах гээд байна вэ. Логикын хувьд ойлгомжгүй байна. Олон нийт ил тод байдлыг хүсч, орлогоо нотлохыг шаардсан. Гэтэл Ерөнхий сайд бодлогын дэмжлэг өгч, итгэл үзүүлэх асуудлыг хэлэлцэж байна. Бид өнөөдөр АТГ-ын ажлыг бус бодлогын дэмжлэг үзүүлэх гэж байгаа юм байна. Тэгвэл энэ гурван асуудал холилдоод байна. Улс төрийн нөхцөл байдлын үүднээс гэж тодотгосон. Энэ асуудал ямар логикгүй, тодорхойгүй байна. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-Би зарим зүйл дээр хариулья. Одоо байгаа удирдлагууд солигдох боломжтой. Гэхдээ хамтралаа авч явах нь зүйтэй биш үү. Хэдэн томилгоо чухал байж, дангаараа засаглаж болох ч цаг нь мөн үү. Хүнд ч гэсэн зөв зүйл болно. Олон нийтэд олон асуудлыг тайлбарлах боломж гарна. Хэрвээ тэгж чадахгүй бол улс орны эдийн засаг одоо байгаа шиг байхгүй. Би шууд хэлье. Нэгд, 120 орчим ам.доллараар худалдаж авсан нүүрс Ганцмод талдаа овоолчихсон, 80 ам.доллар болчихсон байна. Энийг УИХ дээр хамтдаа ярилцаж байж шийдэл гаргах ёстой. Харамсалтай нь Ерөнхий сайд зүүдэлж байгаа улстөрчид эрх ашигтай хүмүүсийн тоо хүчтэй байна. 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

-Гудамжинд жагсч байгаа залуусын жагсаалыг тэгш бус байдал, харилцааг эсэргүүцэж байна гэж харж байгаа. Ард нь байгаа уул алтаар дүүрэн байхад урд нь байгаа иргэд жорлонгоосоо өвчин авч байна. Утаатай ангид хүүхдүүд нь суралцаж байна. Улстөржилтийн золиос нь ард түмэн, эх орон. Хожигч нь авлигачид. Энэ бол үнэн. Байгаа баялгаа яаж хамгаалж, зөв хамгаалах юм бэ. Энэ асуудлыг хүссэн хүсээгүй шийдэж, баялгийн тэгш хуваарилалт хийхээр зорьж байгаа хүмүүсийг дэмжинэ. Татварын шинэчлэл, нийгмийн даатгалын шинэчлэлээ хийхгүй юм уу. Данхайсан төрийг байхгүй болгох асуудлаа нэг талд нь гаргахгүй юм уу?

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-Том агуулгаараа бөөн юм бол Орана, Гашуунсухайт-Ганцмодны асуудлын ард гарч огцрох асуудал яригдаж байна. Мэдээж шалтаг шалтгаан олон байна. Хамтраад хийх ёстой ажил чинь хийгдсэн гэж байгаа. Хамтраад хийх маш олон ажил байгаа. Харамсалтай санагдаж байна. Зарим хүмүүс "Чи 2027 онд нэр дэвшихэд нас чинь хүрэхгүй шүү дээ. Тэгээд л наад ажлаа өгөх нь зөв" гэж хэлж байна. Улс төр талаасаа зөв байх. Гэхдээ энэ яах вэ. Бид хамтдаа асуудлаа л шийдэх ёстой шүү дээ. Хүнд цаг үеийг туулах нь л зүйтэй. Хамтарсан Засгийн газар, 126 гишүүний хүч байх ёстой гэдэгт маш их итгэж байсан. 

Би шинээр орж ирсэн залуустаа итгэж байсан. Бодлогын дэмжлэг үзүүлж, шинэчлэгдэж байгаа зүйлийн эерэ талыг олж харах болов уу гэдэг итгэл үнэмшил байсан. Харамсалтай нь яг энэ шинэ урсгалтай мөргөлдөж, цаг хугацааг хойшлуулах зүйлийн өгөөшт хамтдаа орчихлоо. Энийг цаг хугацаа нотолно. Нэлээд дэвшилтэт явж байсан Монголын улс төрийн нөхцөл байдал өөр тийшээгээ явах тал руу орчихлоо. Жагсаалт дахин хэзээ ч ингэж орохгүй. Дахин туршлагатай ахмад улстөрчид орж ирэхээр болчихлоо. Биднээс өөрсдөөс маань болчихлоо. Бие биетэйгээ барьцах гэж байгаад улс төрийн цаг хугацааг 12 жилээр хойшлуулах эрсдэл рүү ирчихлээ. 

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал:

-Парламентын тогтолцоог төгөлдөржүүлэх гэж бичсэн байна. Гэхдээ парламент яавал бэхжих вэ. Миний ажигласнаар хамтарсан Засгийн газар байгуулахаар парламентыг захирч, чиглүүлдэг болчихдог юм байна. Парламент хил холболтын төмөр замыг өндөр хувиар дэмжиж баталсан. Тэрийг дагаад төлбөрийг нь төлөхдөө нүүрсийг биржээр бус тусгай нөхцөлөөр нийлүүлнэ гэж тусгах ёстой байсан. Тэр Биржийн тухай хуульд хил холболт бус нийгэм эдийн засагт ач холбогдолтой төслийг төрөл бүрийн ашигт малтмалаар бартердаж болно гэдэг заалт оруулах гээд буцаагдсан. Энийг юу гэж харж байна гэхээр бүсүүдэд хөгжүүлэх мега төслүүдээ үр ашигтай ашиггүй төслүүдээ бартердаж, хэн тэрийг нь хийж бүтээгээд явах юм бэ. Ийм эрсдэл байна. Энийг ярьж, мэтгэлцэх талбар байхгүй болсон байна. Огцрох шаардлагад нэгдэж гарын үсэг миний бие зурсан. Би бол 126 гишүүнтэй парламент сул байна гэж бодохгүй байгаа. Энэ өөрчлөлтийг хийхийн тулд олон асуудал болж л байсан. Нэг жишээ дурдахад 2024 онд 240 хууль баталснаас талыг нь нэг өдөр,  28 бие даасан хууль, 100 гаруй хуулийг нэг өдөр баталсан байгаа юм. Ийм тохиолдол энэ парламентад гарахгүй ээ. Тэнцвэртэй асуудлаа шийдүүлэхээр араас нь явдаг байх хэрэгтэй. 

УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат:

-Бид 10 сарын өмнө 23 цаг хуралдаж хамтарсан Засгийн газрыг байгуулсан. Одоо хөндөгдөж байгаад харамсч байна. Ард түмэн биднийг хэрэлдээд уралцаад ажилла гэж саналаа өгөөгүй байх. Цаашдаа ийм эрх ашгийн сонирхолтой төр засаг байвал тун хэцүү болно. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-Тийм учраас хамтарсан Засгийн газрын асуудалд итгэл үзүүлэх эсэх гэдэг агуулгаар оруулж ирж байгаа юм. Энэ хүчээ алдахгүйгээр цаг хугацааг хэмнэнэ. Бид тууштай, төлөвлөгөөтэй явж байж А-В цэгт хүрнэ. 

УИХ-ын гишүүн П.Наранбаяр:

-2024 оны долдугаар сард хамтарсан Засгийн газарт ажиллах санал ирсэн. Нэлээд маргалдсаны эцэст хамтрахаар шийдсэн. Таныг орлогоо нотол гэж шаардахаар АН-ыг Засгийн газраас гаргах шийдвэрийг гаргаж байна. Хөшгийг цэлийтэл нээгээд тогтолцоонд ямар гажуудал гарсныг тодорхой хэлмээр байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-Тийм зүйл яригдсан нь бодитой. Кабинет нам харгалзахгүйгээр ажиллах ёстой. Энэ удаа кабинетын гишүүд Засгийн газрынхаа эсрэг ажиллаж байна. Энэ хэцүү юм билээ. Тогтвортой байдал зэрэг олон зүйлийг бодож томилгоо хийж байгаа. Яг үнэндээ хүссэн хүнээ Ерөнхий сайд томилж чаддаггүй. Ана кабинет дотроо энэ асуудал үүсч, бүлгийн гишүүдтэй нэгдэж, надад Ерөнхийлөгчийн дэмжлэг байхгүй болсон. Ерөнхий сайд бүхэн бодит үнэнг хэлбэл ард нь ийм л асуудал байгаа. Тэрнээс биш парламент дотроосоо огцорч байсан үе цөөн. Нийгэм талаасаа огцорч байсан асуудал бага. Энэ үл ойлголцол олон талаас гардаг. Эрх ашгийн зөрчилтэй хүмүүс дунд нь самардаг. Ер нь нэг талд нь гаргахгүй бол гүйцэтгэх засаглал энэ хэвээрээ л байна. Тогтолцооны асуудлыг шийдэхгүй бол засаглалын хямралаас гарахгүй юм билээ. У.Хүрэлсүх бидний дунд хувь хүний хувьд ямар ч асуудал байхгүй. Мэдээлэл өгдөг хүн, тусгай албад байна. Эсвэл ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч Засгийн газраа өөрөө бүрдүүлэх эрхийг нь өгөх хэрэгтэй. Манайх яг дундуур нь яваад байдаг. 

Хөөрхий Засгийн газар нэг тийм эмзэг байгууллага. Асуудал гарахаар Ерөнхий сайд улс орны өдөр тутмын асуудал хариуцдаг учраас ихэвчлэн бууж өгдөг. Парламент бол маш хүчтэй институци. 

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал:

-Хамтарсан Засгийн газар байгуулагдаад нэг жил ч хүрэлгүй итгэл хүлээлгэх асуудлыг хэлэлцэж байна. Засаглалын асуудалд олон улсад тохиолдож байгаа. Өөрөө онолтой, олон ном, эдийн засгийн нобелийн шагнал авсан эрдэмтэд ч бий. Байгалийн баялгаас хэт хамааралтай байхаар улс төр, эдийн засгийн бүлэглэл тэрний хяналт дээр байж олон нийт рүү урсах урсгалыг боочихдог. Бид том зургаар харж, хэрсүү шийдвэр гаргах ёстой. Олон нийтийн том хүлээлт байгаа. Бүгд харж байгаа учраас ил тод явуулаасай. 

УИХ-ын гишүүн Д.Батлут:

-Төрийн дээр нам гарсан гэж ярьж байна. Өнөөдөр таван намын 126 гишүүн нэр дэвшиж сонгогдоод энд сууж байна. Олонх болсон МАН хамтарсан Засгийн газар байгуулах саналыг тавиад ажиллаж байна. Хамтрал байхгүй бол бүх юм байхгүй гэж ярьж байна. Уучлаарай тийм зүйл байхгүй. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд олон гишүүн дэмжин ажиллаж чадна. УИХ-ыг муухай харагдуулах гэж байгаа бол болиорой. Энд байгаа олонх гишүүн хамтран ажиллаж чадна гэдгийг хэлье. 

УИХ-ын гишүүн Ч.Номин:

-Өнөөдрийн асуудал ганц хүн, Засгийн газарт итгэл үзүүлэх асуудал биш гэж харж байна. Энэ бол улс орны эдийн засаг, улс төр, нийгмийн тогтвортой байдлын асуудал. Засгийн газарт уригдаж, чирэгдэж орж ирсэн УИХ-ын гишүүд ч байгаа гэлээ. Бүх сайд нар итгэл үзүүлэх асуудалд байр сууриа илэрхийлэх ёстой. Жагсагчид энэ шийдвэрийг нээлттэй байлгахыг хүсч байгаа. Санал асуулгыг нээлттэй явуулах нь зүйтэй. Хамтарсан Засгийн газар маш сайн ажилласан. Мөн цөөн төрлийн уул уурхайн бүтээгдэхүүнд тулгуурласан эдийн засагтай жижиг улсын хувьд тогтвортой, олон улсад нээлттэй улс байх нь чухал. Улс төрийн ойлгомжгүй байдал, засаглал, эдийн засгийн хямрал руу хөтөлвөл яах вэ. Бид энийг яаж шийдэх вэ?

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-Нухацтай  хандах үүднээс итгэл үзүүлэх асуудлыг хэлэлцүүлж байна. Ингэж ярихгүй л бол болохгүй. Шийдэл гаргах амар ч дараах үр дагавар засагдталаа 4-12 жил болох эрсдэл байна. Тийм учраас ганцаараа шийдэл гаргахгүйгээр ний нуугүй ярьж байна. Би албан тушаалд хорогдож, асуудал гарахаар учиргүй бүх хүнд нялзааж, бэмбэгнээд байгаа зүйл байхгүй. Хамтын шийдэл гаргая гэж байгаа юм. 

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн:

-Миний хувьд "Огцрох амархан" жагсаал дээр гарын үсэг зурсан гишүүдийн нэг. Надад гурван шалтгаан байгаа. 126 гишүүнтэй парламентын залуусын төлөөлөл учраас Ерөнхий сайд хэн байхаас үл хамаарч, орлогоо нотлох шаардлагыг тавих нь зүй нь хэрэг. АН-ын сайдууд үр дүнтэй, хурдтай ажилласан. Өөрийн чинь эсэргүүцдэг нэгэн том бүлгүүдийн нэг нь бол миний харж байгаагаар бол Монголын нийгмийн оюун санаа гэж хэлэгддэг  хүмүүс таныг асар ихээр эсэргүүцдэг. Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг өөрийнхөө зөвлөхөөр авч, уул уурхай эдийн засгийн чухал төсөл, халамжийн бодлогод адил байр суурь илэрхийлж явдаг. Би хувь хүний талаар ярих гээгүй. Энэ хүмүүст хувийн өмч, чөлөөт зах зээлийг хамгаалж чадах хүн мөн үү. Мөн ДЦС-3 том осол гарч, нэг ашиглалтын инженер нас барсан байна. Тухайн ээлжинд гарсан ажилчдын утсыг хурааж, мэдээлэл гаргавал ажлаас хална гэж байна. Яагаад энэ асуудлыг хав дарж байна вэ?

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-Х.Баттулга гэдэг хүнтэй харддаг асуудал улс төрийн хүрээнд байдаг. Эргээд бодвол, Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаанд 6 жилээр нэг удаа гэдэг Үндсэн хуулийн асуудал яригдаж байсан. Парламентын танхимд хоёр удаа орж, гурав дахь удаагаа би энэ асуудлыг нийт гишүүдээр дэмжүүлэх асуудлыг ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа хийж байсан. Би тэр бодлогыг дэмждэг байсан бол 6 жилээр нэг удаа гэдэг заалтыг сөрж хэлэхгүй байсан. Хоёрт, энэ заалттай холбоотойгоор дэвших эрхтэй үгүй юу гэдэг асуудлыг ярьсан. Бид хоёр Д.Тогтохсүрэн даргын өрөөнд маргалдаж байлаа. Тухайн үед нэг нь зэвсэгт хүчний цэрэг хөдөлгөх, нөгөө нь БХЯ дээр очоод хамгаалах асуудал ярьж байсан. Төрийн процесс. Хэрвээ би хамтрах байсан бол Ерөнхийлөгч байхад нь л хамтрах байсан. Ерөнхийлөгч байсан хүн парламентад орж ирэхийн эсрэг хатуу байр суурьтай байдаг. Манай өрөөнд Л.Гантөмөр дарга, Т.Доржханд, Г.Занданшатар, Д.Амарбаясгалан дарга нар уулзаж, Үндсэн хууль явж жагсаалт шийдэгдэж байхад, дараа нь сонгуулийн тойрог баталж байх үед. Миний хувьд Х.Баттулга нарыг нэр дэвшүүлэхгүй шүү гэж хэлсэн. Бид гар барьсан ч харамсалтай нь энэ асуудал болсон. Хүн биш зарчим талдаа л байх ёстой. Миний хувьд 2019 оны байр суурь, буурин дээрээ л байгаа. Бичсэн ном, ярьж байсан үгэн дээр байгаа. 

Эрчим хүчний асуудалд УИХ-ын гишүүн С.Цэнгүүн маш том дэмжлэг үзүүлсэн ч гүйцэтгэх засаглалд хурд дутсан байх. Энийг хүлээн зөвшөөрч байна. Эрчим хүчний үнийг чөлөөлж, хийж чадсан. Залуустай холбоотой асуудалд талархаж байгаа. Жагсаал дээр очсон нь зөв гэж бодож байгаа. Энэ зүйл манай намд сэдэл болсон. Бүгдээрээ хамтарчихаад 2, 3 удаа давтагдаж байна гэдэг шалтаг болсон. Цаашдаа бид хамтрах байх. Том сургамж болох байх. 

19 : 56
2025-6-2

Л.Оюун-Эрдэнэ: Жагсаалтай холбоотой асуудалд эерэг талаас харж байгаа

УИХ-ын гишүүн М.Ганхөлөг:

-Бид үнэхээр вакумжиж байна. Залуусын жагсаалын мөн чанарыг сайн ойлгохгүй байна. Хэн нэгний цүнх савнаас илүүтэй 30 жил бидний үеийн залуусын нийгмээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа, шударга бус байдлыг өөрсдийнхөө илэрхийлж байгааг бид буруу ойлгож байна. Илэрхийлж байгаа арга барил нь бидэнд ойлгомжгүй байж болно. Гэхдээ үүний цаана нийгэмд болж бүтэхгүй олон асуудал байгааг залуус хэлж байна. Энийг нь явцуу байдлаар ашиглаж байгааг үгүйсгэхгүй. Залуусаа ойлгодоггүй төр, төр засгаа тогтвортой явж байгаагаа ойлгуулж чадахгүй байна. Ерөнхий сайд нээлттэй ярьж байгаа ч асуултад тодорхой хариулахгүй байна. Сонгодог парламентад аюул учруулж байгаа асуудлын цаана яг ямар хүмүүс байгаа юм бэ?

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-Би тодорхой, эмоцигүй, сэтгэл хөдлөлгүй ярих нь зөв гэж бодож байгаа. Залуусын жагсаал хийж байгаа асуудлыг би маш эерэгээр харж байгаа. Энэ орлогын тэгш бус байдал үүсч, төр засаг сонсохгүй байна, татвар, нийгмийн даатгалын дарамт их байна, шинэ үеийнхний хүсэл эрмэлзэл өөр болсныг анхаарч байна уу гэдэг асуудлыг хэлж, ярьж байна. Бид санал нэг байна. Тийм учраас жагсаалтай холбоотой асуудалд эерэг талаас харж байгаа. Гэхдээ харамсалтай нь бид залуустаа ойлгогдохгүй хэлээр ярьж байгаа нь буруу байх шиг байна. Бид амьхандаа 14 мега төслөө хэрэгжүүлж, татварын дарамтыг бууруулах гээд байгаа юм. Энгийн хэлээр ойлгуулж чадахгүй байгаа нь үнэн. 

Бид Ерөнхийлөгчийн ч юм шиг, парламентын ч юм шиг засаглалтай улс. Ард түмнээсээ сонгогддог Ерөнхийлөгчтэй. Би энэ асуудлыг 2019 онд ярьж байсан. Парламент, Засгийн газар томилдог бас мөрийн хөтөлбөртэй. Хоорондоо ажил үүрэг нь давхцаж, буруу зөрүү ойлголт төрөх асуудал байна. Бид парламентын засаглалтай бол нэг талд нь гаргах ёстой. Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог байх нь зөв. Би байнга илэрхийлж ирсэн. Тийм учраас энэ асуудлыг УИХ олон талаас нь ярьж, цаашдын сонгууль дээр ярих хэрэгтэй. Би Ерөнхийлөгчийн засаглалыг бүр буруу гэж хэлээгүй. Байдаг л зүйл. Замын голоор яваад байгаа юм шиг асуудал байгаа. Парламент илүү ярих нь чухал. 1991 онд санал хураалт болж, Ерөнхийлөгч, парламентын засаглал дээр 48 хувийн санал тэнцэж, ажил үүрэг давхацсан. 2019 оны Үндсэн хууль олон санал хийгээд дараагийн сонгууль дээрээ номууд мэтгэлцээд явах нь зөв. Би энийг нуугаад яах вэ. Болзошгүй үр дагаврыг урьдчилсан сануулах нь миний үүрэг. 

УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал:

-Хоёр зүйлийг тэмдэглүүлж, хоёр асуулт асууна. Бид ардчилсан Үндсэн хуультай улс гэдгээ ямагт санах хэрэгтэй. Итгэл найдвараа битгий алдаасай. Хүн үзэл бодолтой байх, итгэл үнэмшилтэй байх асуудал. Үзэл бодлоо илэрхийлэхээс илүү гэсэн үг. Энэ эрх чөлөөг хэн ч хязгаарлаж, шүүх эрхгүй. Гэтэл бид өнөөдрийг хүртэл явж ирэхэд асуудлыг хүлээн зөвшөөрч чадахгүй байна. УИХ-ын гишүүн С.Лодойсамбуу, М.Нарантуяа гишүүн нар бие биедээ итгэж чадахгүй байгаа юм бэ. Энэ үгээ нотолж чадахгүй бол уучлалт гуйх ёстой. Би бол УИХ-ын гишүүн, жагсаал хийж байгаа залуустаа итгэж байна. Талбайд миний 22 настай охин жагсч байгаа. Тэгэхээр бид шүүлтүүр тавьж бодож болохгүй байх. Засгийн газар ил тод байдалдаа анхаарах том дохио боллоо гэж харж байна.

Та энэ танхимаас бага хурлын гишүүдэд хандаж үг хэлээч. Мөн улс төрийн хариуцлага, хууль зүйн хариуцлага, ёс зүйн хариуцлага гэсэн асуудал байр сууриа тодорхой илэрхийлээч. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-МАН-ын бага хурлыг хуралдуулсан нь бас л ийм зорилготой байсан. Ганцаараа шийдвэр гаргах шиг амар юм байхгүй. Бид нийт 11 цаг хуралдаж, суурь асуудал бол томоохон гомдлууд орон нутаг, парламентын гишүүдийн дунд үүссэн нь ойлгомжтой болсон. Надад яаран шийдвэр гаргаж болохгүй шүү гэж хэлсэн. Миний хувьд бууж өгөхгүй гэж бодож байна. Хамтарсан Засгийн газар энэ цаг үед зөв гэж бодож байна. Энийг хүлээн зөвшөөрөхгүй том асуудал үүссэн. Л.Оюун-Эрдэнэ байх үгүй нь чухал асуудал биш. Парламент бүрэн бүтэн байх нь хамгийн чухал асуудал. Бага хурал "Та ажлаа өгч болохгүй" гэдэг байр суурийг хэлж байгаа. Тиймээс хатуу итгэл үнэмшилтэй байж, хамтарч асуудлаа шийдэх үзэл санаа битгий бөхөж, алдраасай. Зөв дүгнэлттэй үлдээсэй. Энэ асуудал сургамж, дүгнэлт болж, мэдээлэл өгөх нь зүйтэй. 

Ёс зүйн хувьд орлогоо нотолж чадахгүй бол огцрох нь зүй ёсны асуудал. Гэхдээ энд нотлогдохгүй байгаа орлогын асуудал огт байхгүй. Манай 23 настай хүүхэд хүнд хайр сэтгэлтэй болж, бөгж бэлэглэснээс болоод бусад нь бүгд. Энэ цагийн явцад тодорхой болно. Ёс зүйн хувьд бухимдуулсандаа уучлал гуйж байна. Хүүхдэдээ цаг гаргаагүй нь аав хүний буруу. Гэхдээ энэ бол аль ч нийгэмд амьдарч байгаа 23 настай залуу хүнд хайр сэтгэлтэй болоод бөгж авч өгөх нь ёс зүйн асуудал биш. Энэ бол хайр сэтгэлийн асуудал. Улс төрийн хувьд Засгийн газар парламентаараа асуудлаа ярьж, шаардлагатай бол хариуцлагатай тооцдог байх нь зүйтэй. Тэгэхгүй бол цааш цаашдын тогтвортой байдалд нөлөөлнө. Улс төрийн хувьд би ганцаараа шийдвэр гаргахад хүнд байгаа учраас парламент энэ асуудлыг өөрөө шийдэх нь зүйтэй. Энэ шийдвэрээс болоод улсын хөгжлийн бодлого төлөвлөлт ухарвал яана гэж айж байна. Тэрнээс өргөдлөө өгөх шиг амар зүйл байхгүй. 

УИХ-ын гишүүн Ө.Шижир: 

-Ардчилсан нам гэрээгээ огт зөрчөөгүй шүү. Хамтарсан гэрээг эрхэмлэн дээдэлж, ажил хэрэг болгохоор цаг наргүй ажилласан. МАН-ын бага хурлын 303 гишүүн энэ гэрээг уншиж, дүгнэсэн гэдэгт итгэхгүй байна. Хоёрт, хамтарсан Засгийн газар мөрийн хөтөлбөрөө баталж, олон том төслийг эхлүүлсэн. Өнгөрсөн 11 сарын хугацаанд хамтарсан Засгийн газар олон ажлыг хийж чадсан. Э.Одбаярын газраас Дархан-Уул аймгийн сүүлийн дөрвөн жилийн тендер худалдан авалттай холбоотой бүх баримтыг шалгаж, 64 тэрбумын зөрчил илэрсэн юм билээ. Тэр акт бичгээ тухайн аймгийн ИТХ хэлэлцүүлдэггүй. Ийм асуудал их гарч байна. Энэ бас МАН-ын бага хурлын гишүүдийн дургүйг их хүргэсэн байх. 

УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл:

-Энэ том асуудлыг олон талаас нь нухацтай ярьж байна. Би иргэний нийгмийн байгууллагад олон жил ажилласан учраас сайн засаглалын асуудлыг хөндмөөр байна. Ээлжит бус хурал 2024 оны наймдугаар сард болж, том том зорилго тавьж байсан. Судалгаагаар хэнд итгэдэг вэ гэхээр улс төрийн нам, төр засаг, шүүх засагт итгэдэгүй гэж гарсан учраас ард иргэдийн итгэлийг олоход анхаараарай гэж хэлсэн. Мөн 126 гишүүн авлигаас салах хэрэгтэй гэж хэлсэн. Бид алдагдсан байсан итгэл дээр нэрмээс болж, хамтаараа живж байна. Тэр үед сануулж байхад анхаарахгүй яав гэж харамсч байна. Залуус таныг орлогоо нотолчих гээд шаардаж байхад цаг хугацаа алдав. Итгэл улам алдарч, зардал илүү өснө. Хоёрт, итгэлцэл ярихын тулд тогтвортой Засгийн газрыг ярихад олон нийтийн итгэлцэл чухал. Сайн засаглал ил тод байдал, хуулиа дээдлэх ёс, хариуцлага тооцдог байх ёстой. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-Орлого нотлохтой холбоотой асуудлыг ТББХ дээр бас хэлсэн. Би АТГ-т 2025 оны тавдугаар сарын 23-нд бүх баримтаа бүрдүүлээд өгчихсөн. ХОМ жил бүр гаргаж өгсөн. Энэ бүгд цахим сайтад ил байгаа. Нийт 30 хоног шалгаж дүгнэлт гаргадаг. Би хүүтэйгээ уулзсан, 17 сая төгрөгөөр бөгж авч өгсөн нь үнэн. Тэр материал нь АТГ-т очсон байгаа. Мөн 500 мянган төгрөгөөр бугуйвч авч өгсөн. Найз охин нь бие давхар болсон учраас сэтгэл хөдлөлтэй хандсан. Ийм л зүйл болсон. Аав ээжтэйгээ уулзаж чадаагүй байгаа. Асуудал нэг талд гарсны дараа бас нэг уулзах бодолтой байна. Энэ зүйлийг тайлбарласан. Нягтлан шалгаж байхад урдуур нь ороод хэвлэлд яриа өгөхийг бодсонгүй. 

126 гишүүний итгэл найдварын асуудал байна. Мэдээж  бид цар тахал, дайн, тариф гээд эдийн засаг хямардаг. Ийм асуудал ирж байгаа учраас бүр илүү нягт, нэгмдэл ажиллах нь чухал. 

УИХ-ын гишүүн П.Сайнзориг:

-Ерөнхий сайдад итгэл үзүүлэх асуудлыг ил тодоор санал хураахыг УИХ-ын гишүүд дэмжээсэй. Энэ горимын санал гаргаж нууцаар битгий хийгээрэй. Үндсэн хууль дээр ил санал хураалт явуулахаар бичсэн байдаг. Хуульд Ерөнхий сайдад итгэл үзүүлэх асуудлыг нийт гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэнэ гэж тусгасан. Энэ зарчмын дагуу шийдье. Өөрөөр шийдвэл өөр асуудал руу явна. Эхлээд Дэгийн тухай хуулиа унших ёстой байсан. Үндсэн хуульд заасан зүйлийг горимын санал гаргаж байгаад нууцаар хураалгаж байна. Энэ бол буруу шүү дээ. Үндсэн хуулиас давсан Дэгийн тухай хууль гэж байхгүй. АН-ын бүлгийн улс төрийн шийдвэрийг ойлгож байна. Гэхдээ Дэгийн тухай хуулийн 7.5 зүйлд Үндсэн хуулийн тодорхой заалтыг илтэд зөрчсөн асуудлыг хэлэлцсэн эсвэл Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг эсэргүүцсэнээс бусад шалтгаанаар нам, эвслийн бүлэг, гишүүд хуралдаанд оролцохгүй байх буюу орхиж гарахыг хориглоно гэж заасан байдаг. Дэмжих дэмжихгүй нь тусдаа асуудал. Тийм учраас ил санал хураах хэрэгтэй. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-Ямар ч шийдвэр гарсан сэтгэл зүйн бэлтгэлтэй байна. Харин энэ тэмцлээсээ ерөөсөө ухрахгүй. Төрийг худалдаж авсан, төрийг тэр чигт нь блок үүсгэж хянасан олон асуудал байна. Зарим гишүүд надтай уулзаж, хэлж байсан. Тийм учраас миний итгэл үнэмшил Монголын нийгэм баялгийн асуудал иргэдэд хүртээмжтэй байх, ил тод байх тэмцэл албан тушаалтай, тушаалгүй үргэлжилнэ. Нэг зүйлийг парламентын гишүүдэд уриалахад, бид эрх ашгийн эрэмбийг том агуулгаар нь дэнслэхдээ дандаа алддаг. Тиймээс С.Зоригийн хэлсэн улсын эрх ашгаа эхэнд, намаа хоёр, хувийн эрх ашгаа гуравт тавиач гэсэн. Бид яг л энэ дээр алдаж байна. Жижиг сажиг томилгоо, сайд болсон хүн бяр ороод алхаа гишгээ нь өөр болж, дараагийн намын дарга, сонгуулийн эрх ашиг нэгдэж байгааг мэдсээр байж, зогсоох түвшинд хүрсэн. Бид эрэмбэлэхгүй бол нэг удаа асуудал шийдэгдэх  ч дараагийн удаа хэвээрээ л байж байна. Дараагийн Ерөнхий сайд нь дургүй хүрмээр харагдаж, төрийн нэр хүнд унаж, том засаглалын хямралыг авч ирж болзошгүй. Миний  нэг зовлон нь залуудаа Ерөнхий сайд болсон. Манай үеийнхэн одоо л парламентад орж ирж байна.

18 : 04
2025-6-2

УИХ-ын гишүүд асуулт асууж байна

Төрийн байгуулалтын байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцууллаа. УИХ дахь АН-ын бүлгийн санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл танилцуулав.

УИХ-ын гишүүд асуулт асууж байна. 

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн:

-Бид 1992 оноос хойш анх удаагаа Ерөнхий сайдад итгэл үзүүлэх тухай ярих гэж байна. Сонгодог парламент гэдэг утгаараа санал хураалт, асуултыг дэлгэрэнгүй ярих ёстой. Бид ард түмний төлөөлөл. Ордны хөшигний ард улс төр хийдгээ больцгооё. Ил тод нээлттэй асуудлыг ярьдаг байх ёстой. Шүүмжлэлтэй ханддаг асуудал олон байна. Эрүүл мэндийн салбарт шударга ёс тогтоогүй. Иргэд эмчилгээ хийлгэх боломжгүй болсон. Энэ бол тогтолцооны алдаа. Эмийн сонсгол хүртэл зохион байгуулсан. Хөлдүү шингэн залгаж дусал хийж байна. Энэ салбарыг хаяж болохгүй. Эрүүл хүн байж улс орон хөгжинө. Тийм учраас би сонгодог парламентын үлгэрлэл болоод санал хураалт нээлттэй байгаасай. Ерөнхий сайдад итгэл үзүүлэхгүй гэдгээ шууд хэлье.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд:

-Анх асуудал орлогоо нотол гэж гарсан. Энэ асуудал дээр МАН-ын бага хурал шийдвэр гаргасан. Энэ хэр үндэслэлтэй болсон юм бэ. Өнөөдөр хамтарсан Засгийн газар буруу, муухай байсан гэж байна. Засаг байгуулахдаа намууд хамтрахдаа 578 зүйл заалттай гэрээ байгуулж, "Хурдтай хөгжлийн төлөөх зориг" гэдэг уриа бүхий мөрийн хөтөлбөрийг байгуулсан. Ардчилсан нам, МАН-ын мөрийн хөтөлбөрийн ижилсэл 86 хувиар нийцэж байсан учраас АН-ын төлөөллийн  төв байгууллага хамтрах нь зүйтэй гэж шийдсэн. Хоёрт, 123 гишүүнтэй парламент болсон нь талцахаас илүү нийтлэг эрх ашиг сонирхлын төлөө хамтраад явъя гэдэг үзэл баримтлал дээр тулгуурласан. Л.Гантөмөр эдийн засгийн том хөтөлбөрүүдийг хариуцаж, гал атгаж ажилласан. Ц.Туваан, Ц.Баатархүү, С.Одонтуяа, Ж.Батсуурь, Р.Эрдэнэбүрэн, Э.Одбаяр, О.Алтангэрэл сайд нар хариуцлагатай сайн ажиллаж, эсэргүүцэлтэй тулгарч эхэлсэн. 

АН Засгийн газарт хамтарч улс оронд сөрөг үр дагавар бий болгосон гэдэг пиарыг юу гэж бодож байна вэ. Орлогоо нотлох асуудал байсан бол би жагсагчидтай уулзах байсан гэлээ. Тэр шалтгаануудаа тодорхой тайлбарлаж өгөөч. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-Хамтарсан Засгийн газар байгуулагдахад давуу болон сул тал ажиглагдсан. Бүх сайд нэг баг болж ажилласан. Том төслүүд 10 сарын дотор хөдөлгөж чадсан. Сул тал нь сайд болоогүй далд гомдол зангирдаг юм байна. Энэ нь том асуудал болж байна. Томилгоо зэрэг нь улс төрийн сөрөг үр дагавар дагуулж байна. Ардчилсан намд хэт хөтлөгдөж байна гэх мэт энэ бүхэн суурь шалтгааны нэг. Сүүлд ганцаардаж, тайлбарлаад тайлбарлаад ойлгохгүй болсон. 

Гэхдээ энэ асуудлыг авч үзэхэд 23 настай, тусдаа амьдарч байгаа хүү нь хэн нэгэнд хайр сэтгэлтэй болж, бөгж авч өгсний төлөө Засгийн газрыг огцруулахад цаашдаа энэ олон геополитикийн тогтворгүй байдал үүснэ. Тийм учраас би өргөдлөө өгөөгүй. Ардчилсан намын бүх сайдуудад талархаж байгаа шүү.

УИХ-ын гишүүн Т.Доржханд:

-Ерөнхий сайд аа тогтвортой Засгийн газар байгуулах урилга өгсөн. Бид саналыг нь хэлэлцэж, хамтарсан. Засгаас өнөөдөр гарахад амархан. Гэхдээ улс орон маань яах билээ. Гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж, наашаа харсан байсан. Одоо энэ хөрөнгө оруулалтууд яах юм бэ. Би Африкийн 40, Латин Америкийн 10 улсад очиж ажилласан. Дандаа хөгжиж буй улс орнууд. Нийт 200 улсын 40 нь баялагтай. Баялагтай улсын зовлон нь бизнесменүүд нь ганц хүнтэй харьцдаг. Олон хүнтэй харьцдаггүй юм. Тийм учраас авторатори дэглэмтэй улс байдаг. Монгол Улс ийшээ яваад байна. Харагдаад байна. Ерөнхий сайд аа та маш том эрх ашиг байсан гэдгээ ил тод хэл. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-76 гишүүнтэй парламентын чадавхыг нэлээд шахсан. Парламентын нэр хүнд унаж, 76 хулгайч нэртэй болсон. Парламентын засаглалаа хамгаалж үлдэх том агуулгаар 126 гишүүнтэй холимог тогтолцоотой парламентыг хийх нь зүйтэй гэж үзсэн. Дэлхий дээр санал гээгддэг тогтолцоо их хүндэрч байгаа юм билээ. Ингээд 126 гишүүнтэй парламентыг бүрдүүлж, хүндэтгэлтэй хандан нээлттэй ярилцаж байна. Ганцаараа бас шийдвэр гаргаж болдоггүй. Дүгнэлт үйлдэх нь дараа дараагийн шийдвэрт хэрэгтэй. Бид туйлын хариуцлагатай хандах ёстой. 126 гишүүн болж төрийн ажил гацсан гэдэг агуулга явбал Т.Доржханд даргын яриад байгаа дэглэм рүү ороход ойрхон байгаа. Бид хамгаалах учиртай. 

УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл:

-Нэг жилийнхээ босгон дээр яагаад ийм том сорилтод оров. Ерөнхий сайдад итгэл үзүүлэх, огцрох түвшинд хүрсэн нь хүүхдийн цүнхний төдий асуудал мөн үү, биш үү. Өнгөрсөн жилийн яг өдийд Монгол орон даяар сонгуулийн уухай хадаагаад тал нутгаар давхиж байсан. Иргэн бизнесүүдэд илүү том боломж олгоно гэдгийг АН, МАН, ХҮН нам хэлж байсан. Гэтэл явж ирсэн чиглэл нь ард иргэд хэрэггүй, дарга нар хөгжүүлнэ гэсэн. Үүний үр дүнд ядуурал өссөн. Энэ шалтгаан нэг жилийн босгон дээр илэрч байна. Энэ бол алдаа байсан. Хоёрт, Өнгөрсөн хугацаанд АН-аас найман сайд ажилласан бөгөөд маш хүнд нөхцөлд ажилласан. АН-ын бүлгээс шүүмжлэлтэй хандаж байсан ч улс орны хөгжлийн мега төслүүдийг дэмжсэн. Эндээс нэгийг ч унагаагүй. 

Үндсэн хуульд эвслийн Засгийн газар гэж байхаас хамтарсан Засгийн газар гэж байдаггүй. Цаашдаа агуулгын хувьд шийдэл гаргах хэрэгтэй. Өнөөдөр АН-ын бүлгээс тоглоом тоотой нь дээр гэдэг шиг урьж оруулчихаад хөөж гаргасан. 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

-Хүнд цагт энэ асуудлыг шийдэх гэж байна. Дэлхийн хямралтай зэрэгцээд өөрсдийгөө хямраах асуудал руу орж байна. Бодлогын асуудалд, 14 мега төсөл, Баялгийн санг явуулах эсэхэд итгэл үзүүлээч гэж байна. Итгэл үзүүлэхгүй гэвэл энэ том төслүүд Баялгийн санг байгуулахгүй гэх болно. Тийм учраас би итгэл үзүүлнэ. Оюутолгойн гэрээний ашиггүй алдааг засах боломж бий болсон цаг үе. 

УИХ-ын гишүүн Б.Баярбаатар:

-Би бол парламентын засаглалыг төлөвшүүлэх тал дээр тултал явна. Ерөнхий сайдад итгэл үзүүлнэ. Хоёрт, магадгүй 10 сар хамтарсан Засгийн газрын хамгийн бүтээмжтэй цаг хугацаа байж болзошгүй болчихлоо. Улстөржилтийн улмаас эдийн засаг хямрах эрсдэлтэй. Маш том явцуу эрх ашиг хөндөгдсөн учраас өнөөдрийн асуудал орж ирж байгаа шүү. Бүх юм хугацаатай. Бид хойч үедээ юу хүлээлгэж өгөх вэ. Бид үлдсэн гурван жилд улстөржсөөр байгаад таарах уу. МАН өөрөө гэрээгээ зөрчсөн шүү. Нэг талын шийдвэр гаргасан. Юм үнэнээрээ байсан дээр. Бидэнд эв нэгдэл, бүтээн байгуулалт хэрэгтэй. Олон ажлыг хойш тавьсан шүү дээ. 

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа:

-Ерөнхий сайдад итгэж байгаа. Хувь хүндээ ч биш түүний ахалж байгаа баг, мөрийн хөтөлбөр, цаашдын бодлогод итгэж байна. Энэ бодлого хэрэгжиж, хамтарсан Засгийн газар тогтвортой байх үүднээс итгэл үзүүлнэ. Нэг асуулт асуухад, та минь яагаад ингэж их удав. Хүмүүсийн дунд ойлгомжгүй нөхцөл байдал үүсч, орлогоо нотолж чадахгүй байгаа учраас огцрох гэж байгаа юм шиг мэдээлэл цацагдаж байна. Энэ бол технологи дээр суурилсан зохион байгуулалт гэж харж байна. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-Миний хувьд олон жагсаалтай нүүр тулж байсан. Хоёр ч том жагсаал дээр гарч, жагсагчидтай уулзаж байсан. Тэр бол цар  тахлын үе байсан. Би яагаад тэгсэн гэхээр тухайн үед ордон нэгдмэл байсан. Тийм учраас талбай дээр байгаа залуустай шууд нүүр тулж байсан. Энэ удаа харамсалтай нь ордон хуваагдмал байдалтай байгааг мэдэж байсан. Суурь шалтгаан өөр байсан. Шалтаг байсан. Би гарлаа гээд нөхцөл байдал өөрчлөгдөхгүй байсан. Тийм учраас энийг ярилцсан. Нээлттэй ярилцахгүй байгаа болохоос би намын гишүүд, АН-ын гишүүдтэй уулзахдаа "Ийм хэмжээний буруу ойлголт маш их байна. Би амаа асуулгаж байна" гэж хэлсэн. Би АН, ХҮН намд хайртайдаа цаг гаргаагүй. Ганц ажлууд нь бүтээсэй гэж хүссэн. Би дандаа хариулт хэлсэн ч улам зузаараад л байсан. Гуйж ч үзсэн. Хамгийн том мега төсөл нь явж байгааг ч харахаа больчихдог юм билээ. Уг нь намынхаа бодлого, гол агуулгыг дэмжих чиглэлээр нам сонгодог парламентын жагсаалт гаргадаг ч манай намынхан "Та өөрөө л хийсэн" гэж хэлж байгаа. О.Цогтгэрэл дарга "Танай нам олонх болоогүй байсан бол ийм асуудал болохгүй байсан" гэж хэлсэн. Энэ бол үнэн. Бодох л ёстой асуудал. УИХ-ын даргыг АН-аас тавих асуудал ярьж байсан ч олонх болсон учраас боломжгүй байсан. Анх удаа явж байгаа учраас том агуулгаа бүтэн харахгүй байх шиг байна. Тийм учраас халгаад яах вэ. Дор бүрнээ дүгнэлт хийцгээе. Надад албан тушаалд хорогдох зүйл байхгүй. Ард түмэн сонголтоо хийчихсэн. Зөв агуулгаар цаашаа яваасай гэж бодож байгаа болохоос царай алдсан зүйл алга. Энэ өөрөө итгэл учраас одоо байгаагаас дордох эрсдэл байгаа учраас олон талаас бодолцоосой. 

УИХ-ын гишүүн М.Нарантуяанара:

-Хурлын ирцийг маш сайн хараасай. Энд ирээгүй гишүүд бол ацан шалаатай, алцгансан гишүүд байгаа. Би энэ танхимд орж ирсэндээ маш их харамсч байна. Гэтэл энэ дотор Монгол Улсаа тонон дээрэмддэг, мафи бүлэглэлийн эрх ашиг болсон, хандив мөнгөөр орж ирдэг ийм л газар байсан юм байна. Би бараг өдөртөө олдог инфлүүзерийнхээ цалинг сард хоёр хуваан авч байж хулгайч нарыг нэгээр дуудуулж байна. Эрх ашгийн талд үхэн хатан үйлчилж байгаа ард түмэн болоод УИХ-ын гишүүд, юу болоод байгааг мэдэхгүй эргэлзэж байгаа УИХ-ын гишүүд, иргэн, төр тогтвортой байгаасай гэсэн гишүүн, иргэн гэж хуваагдаж байна. Та бүхэн брэндийн цүнх хараад гайхаад байх юм. Улаанбаатар хотын А бүсэд байгаа орд харш хэнийх юм бэ. УИХ-ын гишүүд та нарынх биш үү. Хөдөө бас гишүүдийн үл хөдлөхүүд олон байдаг. Тийм байж мэдэх будилж байгааг хараад үнэхээр гутарч байна. Аливаа үнэнг бодитоор мэдээд ямар гачлантай юм бэ. Үнэнг нь хэлэхээр ард түмний дайсан болдгийг харах ямар гачлантай юм бэ. МАН дангаараа засаглахдаа ард түмний боломжийг хулгайлдаг, хувааж авдаг. Жагсаал, энэ хурал бол та нарын атгаг санааных. Ард түмэнд хэлэхийн тулд микрофоныг авсан. 

УИХ-ын гишүүн Л.Энхнасан:

-Таны амаргүй цаг үе чинь хэзээ вэ. Бодит аюулыг иргэдэд хэлээд өгөөч. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-Ухаахудагтай холбоотой асуудлыг УИХ руу тогтоол болгож, Засгийн газар өргөн барьсан. Энэ асуудал доргилт өгдөг юм билээ. Улсын хэмжээний бяртай юм. Өмнө нь ийм хэмжээний асуудалтай тулж байсан ч ингэж байсангүй. Гашуунсухайт-Ганцмод боомтын асуудалд хоёр улсын Засгийн газар хоорондоо нэг компанийг оруулахгүйгээр тохирсон. Энэ том доргилт болсон. Том, хүчтэй байна. Нөлөө бүхий улстөрчид нийлэхээр ордонд хүч алдаж байна. Олон нийтийн анхаарал сул үед энэ асуудлыг хэлэлцэж байна. Харамсалтай байна. Энэ өөрөө дарангуйллыг бий болгодог. УИХ-ын гишүүд асуудлыг мэдэж байгаа мөртлөө ардаа тохироо хийдэг. Ингэхгүй нь тулд парламентыг өргөтгөсөн. Буцаад нэг хоёр хүний дохиураар бүх асуудлыг шийдвэл эд хөрөнгө, эрх мэдэл хэт цөөнхөд төвлөрч, парламентын засаглалыг хүчгүй болгоно.

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат:

-Өнөө шөнө ард түмэнд амны хишиг байна уу гэдгийг шийднэ. Баялгийн сангийн хуулийг 64-тэй бүлэг байхдаа АН-ын 4-5 гишүүн оруулж байж 40-ийн босго давуулж байсан түүх хоёр жилийн өмнө шүү. Тийм учраас баялагтай эзэн болгох амлалтыг хийхэд 68-ын бүлэг чадахгүй, хамтрах нь зөв гэж шийдсэн. Хамтарсан Засгийн газрыг дэмжсэн. Одоо ч дэмжиж байна. 

УИХ-ын гишүүн Б.Уянга:

-Монголын эдийн засаг уул уурхайн салбараас шууд хамааралтай. Эдийн засгаа төрөлжүүлж, хөрөнгө мөнгө босгоё гэхээр улс төрийн тогтвортой байдлыг хамгийн түрүүнд шаарддаг. Улсын эдийн засаг хүчирхэг болтол олон жил үргэлжлэх байх. Тун удахгүй коксжих нүүрсийг орлох материал хэрэглээнд нэвтрэх гэж байна. Өндөр технологид ашиглаж болох олон түүхий эдийг Монгол Улс худалдах боломж байдаг. УИХ итгэл үзүүлбэл 3-6 сарын хугацаанд ямар ажлыг хийхээр төлөвлөсөн бэ?

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-Бид төлөвлөгөөнийхөө дагуу ажиллана. Нийгмийн даатгал, татварын цогц шинэчлэлийг хийхээр намын бүлгүүдэд эхнээсээ танилцуулж байгаа. Тэнд дэвшилтэт татвар буюу орлогын тэгш бус байдлыг багасгадаг татварын асуудлыг Эдийн засгийн зөвлөл, бүлэг дээр яриад дэмжсэн. Энэ бол чухал асуудал. Нэг үгээр хэлбэл орлого өндөр хэсгээс өндөр татвар авдаг систем рүү орохын тулд 3-4 хувилбарыг танилцуулж, Сангийн сайд танилцуулсан. Хувийн хэвшил, Сангийн яам, Татварын ерөнхий газраас зөвшилцөлд хүрсэн гэж ойлгож болно. 

Ирэх жил боловсролын салбарт нэлээд санхүүжилтыг тусгасан. Бид бүсчилсэн хөгжлийн ажлаа үргэлжлүүлнэ. Мөн Туулийн хурдны зам, тойрог зам хоёулаа шийдэгдвэл хотын түгжрэл 50 хувь буурна. Бодлогын тогтвортой байдлаа хангална. Уул уурхайн АМНАТ-ын асуудал Үндэсний баялгийн сангийн бүрэлдэхүүн байх ёстой гэдгийг хувийн хэвшлийнхэн зөвшөөрсөн. 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр хамтарсан Засгийн газраа байгуулсан. Нэг жил хүрэхгүй хугацаанд олон жил гацсан том төслүүдийг хөдөлгөж, сайн ажилласан. Хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд хичээн ажилласан АН-ын сайд нартаа баярлалаа. Дэлхий нийтээр сорилттой тулж, дотоодын эдийн засаг сайнгүй байна. Хүчтэй нь хүчгүйгээ дээрэлхдэг ээдрээтэй, эрсдэлтэй цаг үед бид ажиллаж амьдарч байна. Ийм цаг үед аль болох эв нэгдлийг барьж, зөвшилцөж, ойлгож, асуудлыг шийдэж явмаар байна. Хагацашгүй сайн нөхөртөө марташгүй муу үг битгий хэлээрэй гэдэг үг бий. Мөн идэж байгаа хоол руугаа нулимдаггүй гэдэг. Үүнийг бодож, саналаа хэлээсэй. Олон Засгийн газар огцорч, олон зөрчил бий болж байхад ажиллаж байсан. Өнгөрсөн 2012-2016 онд олонх цөөнх болж хоорондоо маргалдаж, үл ойлголцож олон жил тэмцэл хийж байсан. Бас 2016-2020 онд МАН 65 суудалтай мөртлөө 32, 33 болж хуваагдан хэдэн жилийг ардаа орхисон. Тийм болохоор үл ойлголцол, үзэн ядалт болж улс орны бүрэн эрхт байдалд тусгаар тогтнолд ноцтой аюул занал болох хэмжээнд хүрчих вий гэдгийг бодох хэрэгтэй. Эцсийн эцэст санал хураалтаар л асуудал шийдэгдэх учраас хүлээцтэй бодож, үгээ хэлцгээе. 

УИХ-ын гишүүн Б.Найдалаа: 

-Нэг жил хүрэхгүй хугацаанд сүрхий хамтран ажиллаж байгаад Засгийн газраараа оролдож байгаа нь харамсалтай байна. Бидний бодож байгаа, энд ярьж байгаа зүйл талбай дээрх залуусын бодол тэмээ, ямаа шиг өөр болоод байна. Талбай дээр огцрох амархан, цүнх, орлогоо нотол гэж ярьж байхад энд парламентын засаг солих гэж байгаа ч юм шиг, янз бүрийн бүлэглэл байгаа юм шиг ярьж байна. Тийм болохоор Ерөнхий сайдаа Гашуунсухайд-Ганцмод боомтын хэлэлцээрийг хийхэд гурван том довтолгоо ирж байсан гэсэн. Энэ үнэн юм уу. АТГ-т хэн нэгнийг зодуулахад чиглэл өгсөн юм уу. Энэ үнэн үү?

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-Гашуунсухайт-Ганцмод боомтын асуудал бол их төвөгтэй сэдэв юм билээ. Манайх төмөр зам тавьчихаар үнийн хувьд ОХУ болон БНХАУ-ын Баяннуур талд байгаа тодорхой компаниуд өрсөлдөх чадваргүй болох юм билээ. Өөрөөр хэлбэл, их овроор зөөгөөд эхлэхээр. Сая бид хил гарч тэр компаниудтай уулзахад аль аль намын хүмүүс байсан. Бид хоёрт, 10 жилийн өмнөх гэрээгээ хэвээр хадгалаад явна, бид төр засаг болон улс төрд лобби хийж чадна гэдэг дотоодын компанийн групп нэгдэл буюу MMC. Энэ нэгдэл нь "Чайна энержи" группийг ятгаад байдаг юм билээ. Бизнес төлөвлөгөө нь Тавантолгой нь хамт байх ёстой, жижиг Тавантолгой нь хамт байх ёстой бөгөөд хоёр улсын засгийн газар хоорондоо холбогдоод бүтэхгүй гэдэг. Мөн автомашины бизнес эрхэлж байгаа улстөрчид байна. Төмөр зам тавьчихаар машины тээвэрлэлт зогсоно. Эрх ашиг хөндөгдсөн асуудлыг 90 хувьтай баталсан. Гашуунсухайтад сая очоод ирэхэд бас нэг асуудал боллоо. Би энийг зохион байгуулалттай гэж харж байна. Ёстой "Монголын андгай За" байх ёстой. БНХАУ-ын тал анхааралтай ажиглаж, маш их анхаарал тавьж байгаа. 

Харин тэр хардалтууд худлаа шүү. О.Алтангэрэл сайд бас мэдээлэл өгөөсэй. Ноорогийн залуустай Засгийн газар ингэсэн тэгсэн гээд ярьдаг. Би бүр цочирдоод чуулган эхлэх өдөртэй давхцаад байхдаа яахав дээ гээд О.Алтангэрэл сайдад хэлж байсан. Утааны асуудал болсон. Жагсаал болохоос 10 хоногийн өмнө болчихсон асуудал байсан. Монголын ардчилал дархлаатай байхын тулд гишүүд мэдээлэлтэй байж, бүх зүйлийг надаас асуу гэдгийг хэлж байна. 

17 : 47
2025-6-2

"Монгол Улсын ирээдүйг шийдвэрлэх түүхэн эгзэгтэй мөчид хамтдаа ирж байна"

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-Монгол Улсын ард иргэд ээ, УИХ-ын дарга, эрхэм гишүүдээ!

Өнөөдөр та бид Монгол Улсын ирээдүйг шийдвэрлэх түүхэн эгзэгтэй мөчид хамтдаа ирж байна. Учир нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр 126 төлөөлөл бүхий шинэ парламентыг байгуулсан анхны Засгийн газар тогтвортой ажиллаж чадах эсэх тухай шийдвэрийг та бид өнөөдөр хамтдаа гаргаж гэж байна. Энэ асуудал хамтарсан Засгийн газар, Ерөнхий сайдын асуудал гэхээс илүү Монгол Улсын ирээдүйг цаашид ямар замаар хөтлөх вэ гэдэг салаа замын эхэнд байна. 

Бид 76 гишүүнтэй парламенттай байх үед засаглалын дундаж хугацаа 1.5 жил байсан. Бид 126 гишүүнтэй болсноор цаашид жишгийг хэрхэн өөрчилж, тогтвортой засаглалыг авч үлдэх вэ гэдэг асуудал бол өнөөдрийн чухал асуудал. Мөн 126 гишүүнтэй парламентын шинэ тогтолцооны анхны кейс болж  үлдэхээрээ түүхэн ач холбогдолтой. Монгол Улс бол хоёр том гүрний дунд оршин тогтнодог парламентын засаглалтай ардчилсан улс. Парламент цаашид бүрэн эрхт байдал, ардчилсан үнэт зүйлсээ хамгаалах, гадна дотны олон сорилттой нүүр тулах болно. Амьдралаа ямар байхыг сонгох, хувь тавилангаа өөрөө тодорхойлох эрх Монголын ирээдүйд, тэр дундаа ард түмний төлөөлөл болсон парламетын онцгой бүрэн эрхийн асуудал. Бид өөрсдийн үзэл бодлоо хэнээр ч заалгахгүй байх эрх чөлөөтэй бөгөөд өнөөдрийн нээлттэй хурлын үр дүнд олон нийтийн нийтлэг хүсэл эрмэлзэлд тулгуурлан төрийн эрх барих дээд байгууллага УИХ эцсийн шийдвэрээ гаргана гэдэгт огт эргэлзэхгүй байна. Ардчилал бол тэнгэрээс унаж ирдэг зүйл биш бөгөөд хамтдаа тэмцэж босгодог үнэт зүйл билээ. Тиймээс би парламентын гишүүдийн бүх асуултад нээлттэй ил тод хариулах болно. Үнэнг бид нээлттэй ярьж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чадахгүй бол энэ өөрөө парламентын ардчилал биш болж хувирна. 

100 жилд нэг тохиолдох цар тахал, дайны үед улс орнуудын хилийг хааж, итгэл найдвар бүдгэрч байсан цаг үед миний бие Монгол Улсын Ерөнхий сайдын хариуцлагатай үүргийг хүлээж авсан. Бид хамтдаа эдийн засгаа сэргээн тэлж, Монголын улс төрд цоо шинэ салхи оруулж чадсан. 

Сонгодог парламентын засаглалтай жинхэнэ ардчиллыг бий болгохын төлөө үе үеийн Улсын Их Хурлын гишүүд бууж өгөлгүй тэмцсээр ирсэн. 

Улсын Их Хурлын 2024 оны сонгуулийн онцлог бол Монголын ард түмэн бидэнд ардчиллыг улам бэхжүүлэх, улсаа хөгжүүлэх шинэлэг, дэвшилтэт бодлогыг хэрэгжүүлэх эрх, хариуцлагыг хамтад нь хүлээлгэсэн явдал юм. 

Монгол Улс анх удаа 126 гишүүнтэй, таван намын төлөөлөл бүхий парламенттай болсон. Энэ нь парламентын засаглалыг бэхжүүлэх, ард түмний саналыг гээхгүй байх, бодит төлөөллийг хангах түүхэн алхам болсон.

Үр дүнд нь нийт гишүүдийн 64 хувь буюу 81 нь шинээр сонгогдсон гишүүд, 25 хувь нь буюу 32 эмэгтэй гишүүн сонгогдсоноор Ази тивийн дундаж үзүүлэлтүүдээс давсан. Улс төрийн уламжлалт сэтгэлгээнээс ангид экспертүүд, шинэ үеийнхэн парламентад жагсаалтаар сонгогдох боломж анх удаа бүрдсэн. 

Түүхэндээ Монголчууд өөр өөр санаа бодол, үзэл баримтлалтай хүмүүс зөвшилцөлд хүрэх сонгодог парламентын сонгуулийн тогтолцоог бүрдүүлсэн. Сонгуулийн холимог тогтолцоонд шилжсэнээр хамтарсан Засгийн газар байгуулах үндэс, суурь бүрдсэн гэж үзэж болно. 

Харин өнөөдөр Та бид хамтдаа эхлүүлсэн энэ шинэчлэл зөв байсан эсэхийг Монголын ард түмэндээ нотлох сонголтын өмнө ирээд байна. 

Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулж, улмаар ардчилсан парламентын засаглалыг мөхөлд хүргэх эрсдэлийг дагуулж болзошгүйг Улсын Их Хурлын чуулганд нэг бус удаа илэрхийлж байсныг минь Та бүхэн санаж байгаа биз ээ. 

Шинэ парламентын түүхэн дэх анхны хамтарсан Засгийн газар “Алсын Хараа–2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг тогтвортой хэрэгжүүлэх зорилгоор, улс орны эрх ашгийг намын болон хувийн эрх ашгаас дээгүүр тавьж, “Хурдтай хөгжлийн төлөөх зориг”уриан дор гэрээ байгуулж, хамтран ажиллаад 10 сарын хугацаа өнгөрч байна. 

Жил хүрэхгүй хугацаанд,

·      60 гаруй жил яригдсан Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөл,

·      30 жил яригдсан эрчим хүчний реформ,

·      28 жил гацсан Монгол-Францын хамтарсан ураны төсөл, 

·      20 гаруй жил улс төржсөн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын төслийг эхлүүлж чадсан нь Монголчууд бид том эрх ашгаа харж, нэгдэж чадвал ямар их боломж байгаагийн бодит илэрхийлэл юм. Энэ бол хамтарсан Засгийн газрын давуу тал юм. 

Сул талын хувьд хамтарсан Засгийн газрын хувьд аль аль намд гомдол үүсэж, хардалт дагуулж, томилгооноос үүдсэн маргаан дэвэрч, нийгмийн хувьд ч олонх, цөөнхийн хяналт тэнцэл алдагдаж байна гэх бодит шүүмжлэл өрнөснийг хүлээн зөвшөөрөх учиртай. Гэвч эвлэлдэн нэгдэх хэцүү, харин бусниулах амархан. 

Том төслүүдийг хөдөлгөх хэцүү, гацаах амархан. Засгийн газар огцрох амархан, гагцхүү улс төрийн тогтворгүй байдлаас үүдэн ирээдүйд үүсэж болох алдагдсан боломжийн өртөг ямар хэмжээнд байхыг бид өнөөдөр олон талаас нь шүүн хэлэлцэх учиртай. 

Хамтарсан Засгийн газар 

·      Үндэсний баялгийн санг бүрдүүлэх стратегийн ордуудын 34 хувь, түүнд ногдох баялгийн төлбөрийг Хуримтлалын сангаар дамжуулан ард түмэнд тэгш хуваарилах хэлцэл, бас тэмцэл ид үргэлжилж байх үед, 

·      Ухаа худаг ордын асуудлыг Засгийн газраас өргөн барьж, Улсын Их Хурлын ажлын хэсэг байгуулагдан ажиллаж эхлээд долоо хоног болж байхад, 

·      Есдүгээр сард болох Оюутолгойн арбитрын маргаан, Онтрегийн ордын хөрөнгө оруулалтын гэрээг хийх ажил ид дундаа өрнөж байх үед, 

·      Нийгмийн даатгал, татварын цогц реформыг намын бүлгүүдэд танилцуулан, дэвшилтэт буюу шаталсан татварын тогтолцоогоор орлогын тэгш бус байдлыг засах улс төрийн шийдвэр гарсан цаг хугацаанд, 

·      Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар нэхэмжлэх хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн бариад, хэлэлцэх эсэхийг шийдэх үед, 

·      Хөгжлийн мега төслүүдийн тавыг нь бодитоор хөдөлгөж, Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замыг гурав дахь талуудын ашиг сонирхолгүйгээр хөдөлгөж, бүтээн байгуулалтыг эхлүүлж буй цаг хугацаатай давхцан улс төрийн олон үйл явдал өрнөлөө. 

·      Сүүлийн өдрүүдэд Ерөнхий сайд, хамтарсан Засгийн газарт ирэх улс төрийн дайралт, энэ хүрээнд хийж буй кампанит ажил сонгуулийн өрсөлдөөний халуун өдрүүдээс илүү эрчимжиж байгаа нь ил, далд ямар том эрх ашиг нэгдсэнийг харуулсан тод илэрхийлэл гэдгийг саруул ухаант Монголын ард түмэн харж байгаа гэдэгт итгэж байна. 

Өнөөдөр судалгаагаар Монголын ард түмний 65-аас дээш хувь нь тогтвортой байдлыг дэмжиж, Үндэсний Баялгийн сан иргэдэд шууд өгөөжөө өгөөсэй хэмээн хүсэж байна. Ил тод байдлын төлөө үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж буй, залуучууддаа, өөр өөрийн өнцгөөс үзэл бодлоо илэрхийлж буй иргэддээ талархаж байна. Харин үүнийг улс төрийн шалтаг болгож, улс төрийн тогтворгүй байдлын суурь шалтгааныг үүсгэж буйд харамсаж байна. 

Миний бие төрийн өмчийн компаниудын нэг ч томилгоо, төрийн нэг ч тендер, Засгийн газрын тусгай сангийн болон төрийн санхүүжилттэй банкны нэг ч зээлд хамрагдаж, өөрийгөө өршөөх хууль санаачилж явсангүй ээ. 

Харин энэ бүхнийг илчилж, цахим засаглал, ил тод байдал, авлигын эсрэг, эрх ашгийн бүлэглэлийн эсрэг тууштай тэмцсээр ирсэн. 

Хэрэв би өөртөө болон хөрөнгө орлогын мэдүүлэгтээ эргэлзэж байсан бол олон галтай сэдвүүдтэй нэгэн зэрэг нүүр тулж, Монгол Улсын нийтийн эрх ашгийн төлөө тэмцэхгүй, тайван замаар амьдрах сонголт хийх боломж байсан. 

“Хэтэрхий олон дайсантай болсноос чинь боллоо” хэмээн тавлан хэлэх улстөрчид байгаа ч хувь хүний биш Ерөнхий сайдын хувьд түүхэнд эс үйлдэл хийхийг хүсээгүй билээ. 

Хэрэв миний хувьд өөртөө болон хөрөнгө орлогын мэдүүлэгтээ эргэлзэж байсан бол  

·      “Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төрийн мөнгөөр хувьдаа авсан хууль бус худалдан авалтын схемийг ажлын хэсгийн ахлагчийн хувьд илчилж,  

·      “Хөтөлийн цемент”, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”, Бор-Өндөрийн хувьчлалыг буцаахгүй байх байсан, 

·      “Эрдэнэс Тавантолгой компанийн нүүрсний худалдан авалт” оффтейк гэрээг илчилж, биржийн худалдааг зохион байгуулж, гаднын менежментийг зарлахгүй байх байсан,  

·      Чингис, Самурай бондуудын өрийг төлөхийн төлөө “Хөгжлийн банкны 1.8 их наяд төгрөгийн зээлийг олон нийтэд ил тод болгож чадахгүй байх байсан, 

·      E-Mongolia болон нээлттэй мэдээллийн цахим хуудсанд “Төрийн тусгай сангуудын мэдээллийг хаалттай хэвээр үлдээх байсан, 

·      Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай Улсын Их Хурлын тогтоолыг хэрэгжүүлж, Оюутолгойн Дубайн гэрээг цуцалж, 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглүүлэх олон улсын шүүхийн асуудлыг эхлүүлэхгүй байх байсан, 

·      Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг батлуулж, стратегийн ордуудын 34 хувьтай холбоотой гал атгасан хэлцлийг ч эхлүүлж чадахгүй байсан биз ээ. 

Энэ бүхэн Улсын Их Хурлын эрхэм гишүүд болон олон нийтийн дэмжлэгтэйгээр хийгдсэн зүйл бөгөөд гүйцэтгэх засаглалын тэргүүнээс чамгүй их хэмжээний сэтгэлийн тэнхээ шаарддаг юм билээ. 

Алдаа оноо, чадсан чадаагүй олон зүйл бий. Буруу зөрүү ойлгогдсон олон асуудал байгааг ч хүлээн зөвшөөрч байна. Том төсөлдөө хэт их цаг гаргаж, нийгмийн асуудал, улс төрийн дотоод асуудалд анхаарал бага хандуулсан алдаа ч бас байна. 

Баримтлах ёстой зарчим дээрээ хатуу зогссоноос болж, улс төрийн хүчний харьцааг алдагдуулсан зүйл ч бий. Засгийн газар танхимын зарчмаар ажиллах үнэт зүйл, үндсэн хуулийн зарчмаасаа хазайсан асуудал ч бас байна.

Гэхдээ л энэ тэмцлийн үр дүнд  

·      Монгол Улсын экспортын орлого хоёр дахин өсөж, дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 37.4 их наяд төгрөгөөс 80.0 их наяд төгрөг болж эдийн засаг хоёр дахин тэлжээ, 

·      Нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 4,128 ам.доллараас сүүлийн гурван жилд тогтмол өсөж, 6,898 ам.доллар болсон байна. 

·      2024 онд Монгол Улсын зээлжих зэрэглэл нэг шат ахиж, “B+, тогтвортой”  ангилалд шилжсэн нь олон улсын санхүүгийн байгууллагын өмнө Монгол Улсын Засгийн газрын нэр хүнд өсөж, хөрөнгө оруулагчид Монгол Улсыг сонирхож, жилд дунджаар 5-6 хувийн өсөлттэйгээр хуртай хөгжиж буй дэлхийн эдийн засагтай улсын нэг болж чадсан. 

Монголчууд бид энэ амжилтаа ухраах биш ахиулах учиртай.

Улсын Их хурлын дарга, эрхэм гишүүд ээ, 

Монгол Улсын Үндсэн хуулийн 23 дугаар зүйлд “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг

сонирхлыг эрхэмлэн баримтална” гэж заасны дагуу та бүхэн ард түмнийг төлөөлөх онцгой бүрэн эрхтэй билээ. 

“Ялалт бол мөнхийн зүйл биш, ялагдал ч бас сүйрэл биш. Гагцхүү үнэт зүйлдээ үнэнч үлдэх л жинхэнэ ялалт гэдэг үг бий” 

Ард түмний элч болсон Улсын Их Хурлын эрхэм гишүүд Та бүхнийг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье гэлээ.

15 : 44
2025-6-2

Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх асуудлыг хэлэлцэнэ

Хуралдаанд нийт 102 УИХ-ын гишүүн оролцож, ирц 81 хувьтай эхэллээ. 

ГУРАВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

1

·  Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх асуудал /“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

94 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-06-02 202.126.89.99

Ёстой мэдэх юм алга даа.

Avatar

үнэн 2025-06-02 161.248.142.234

За хөөрхий. Ингээд мөнгө ялдаг байжээ.

Avatar

Зочин 2025-06-02 66.181.191.39

Албан тушаалаа өгөөд л болоо юу
Үгүй байлгүй дээ.
Одоо АТГ шалгаж, хуулийн хариуцлага хүлээлгэх ёстой

Avatar

Нэргүй 2025-06-02 202.179.27.131

дараагын ерөнхий сайд MCS MAK төгрөг нуур өөр юу юу ч билээ энэ хэдээс ажилаа эхэл !!!!!! чадахгүй бол шууд дахиад огцруул. оюук зайлах нь зүйтэй байсан. MCS гэж шоудаад 3 жилийг барах байлаа. нөгөө ноднингийн 3- р сард зоригын хэрэг гэж солиороод байсан хаана байна тэр хэрэг. шал өөр сенсаацаар цаг нөхцөөнө. тийм л зальтай хүн хог байсан. MCS гэж хуцаж байсанаа хаяад өөр юм гаргаж ирээд ноолсоор 4 жилээ гүйцээх дурак байсан шүү. Одоо шууд MCS ээс ажилаа эхлэх баагийгаар сайд тавь !!!!!!!!

Avatar

Нэргүй 2025-06-02 202.126.88.205

Ховдынхон үнэн долоогч хөхдөг гарууд гэдэг нь харагдсан батнайрдал ариунзаяа болормаа гээд урт цуваа хаа очиж Увсын хан хорин хэдэн гишүүнтэй гэхэд тэмцэгч хоншоортой байлаа

Avatar

Нэргүй 2025-06-02 202.9.41.117

Монголын түүхэн дэхь хамгийн боловсролгүй, муу, чадваргүй ЕС ашгүй зайллаа! одоо орлогын шалга, шоронд байх ёстой этгээд шүү Оюун-Эрдэнэ!

Avatar

Нэргүй 2025-06-02 202.179.18.210

Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ түүхэнд шударга ёс, авлигатай тэмцлийн бэлгэ тэмдэг болон нэрээ үлдээлээ. Эхлүүлсэн замнал нь иргэдийн итгэл найдвар, хууль ёсыг эрхэмлэсэн засаглалын төлөөх чухал алхам байв. Харамсалтай нь, Л.Оюун-Эрдэнийг орлох дараагийн удирдлага энэ үнэ цэнтэй замыг үргэлжлүүлж чадах, үгүй нь тодорхойгүй болж байна. Монгол төр захиалгат ашиг сонирхолд автаж, иргэдийн эрх ашгийг умартсан замаар эргэж байх шиг байна. Энэ нь зөвхөн ухралт биш — түүхэн гашуун сургамж болох байх. Үнэ

Avatar

Нэргүй 2025-06-02 188.162.254.112

Еронхийлогч ноён нуруутай байсанд их баярлалаа !

Avatar

Нэргүй 2025-06-02 188.162.254.112

миэг огцруулахад би хэзээ ч дарга болохгуй гэж байсан худалч, кофе уугаад тусгай элчин сайд томилж ажиллуулаад 180км зам бурэн дуусгаагуй, шувуу ажиллагаа явуулаад ганц ч том авилгачид баривчилж чадаагуй буюу хусээгуй, хахуулиар авсан монгоо гадаадын банкинд би хятад улсын иргэн гэж нуусан баярцогтыг дарга гэж долигнож дууддаг, Монгол улсын иргэдийг муусайн ялаанууд гэж шуд зуун заналхийдэг, улныхан гэж доромжлогдсон иргэдийг хамгын олоныг гэрт нь амьсгалыг нь боож угаартуулж алсан !!!!!!

Avatar

Нэргүй 2025-06-02 59.153.114.65

Дараагийн ЗГазарт санал:1.Батлах хамгаалах яам 2.Гадаад харилцааны яам 3.Эрүүл мэндийн яам 4.Санхүү, эдийн засгийн хөгжлийн яам 5.Хууль зүй, дотоод хэргийн яам 6.ХАА, байгаль орчин, усны яам 7.Боловсрол,соёл,спорт, аялал жуулчлалын яам 8.Дэд бүтэц, тээвэр, барилгын яам 9.Үндэсний хөгжил, шинэчлэлт,цахим хөнжил, шинжлэх ухаан, инновацын яам 10.Хөдөлмөр нийгмийн хамгаалал (гэр бүл, залуучууд) яам 11.Аж үйлдвэр, эрдэс баялаг, эрчим хүчний яам 12. Ерөнхий сайд 13. Шадар сайд 14. ЗГХЭГ-н дарга сайд г

Avatar

Нэргүй 2025-06-02 66.181.187.91

oyuk, unuruu, huuk nariin yariad, logik setgelgee b**s 1 tuvshnii sanagddag. 1 hun beldej ugdug ch baij magadgui. huuhdiin gemeer genen ch yum shig. har massad bol taalagdaad baigaamaa

Avatar

Нэргүй 2025-06-02 59.153.112.142

боловсорлын сайд наранбаяр ,хууль зүйн сайд алтангэрэл бага хугацаанд чадлаараа ажилласан сайд нар буусанд харамсалтай байна. ман д үзээд өгье гэсэн ч ийм хүмүүс ёстой байхгүй

Avatar

Нэргүй 2025-06-02 59.153.112.142

нууц санал хураах санал гаргасан ж батэрдэнэ тэргүүтэй мсс ийнхэн сууж байгаан бнал даа

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа: Нуруугаа авсан морь шиг болсон хууччуул биш, эрч хүчтэй ажиллах залуучуудыг сайд болгоосой 2025-06-02 59.153.115.214

Замд явахгүй хүнээр ачаа бүү татуул гэсэн үг бий.1/Яаралтай шинэ ЕС-аа томилох, 2/ЗГ-ын бүтцээ одоогийнхоос цомхон болгож батлуулах,3/ЗГ-ын бүрэлдэхүүнээ батлуулах. МАН дотор энэ л ЕС айвуухан хийх хүн гэх хүн байхгүй. Арай дээр нь Амарсайхан. Хотын дарга хийлээ.Гамшгийн ажилд их нухлагдлаа. Хүний эв олох тал нь ямар бол? Учрал ОДООХОНДОО арай зангараг дутах байх.ХАА-н сайдаа солихгүй бол салбар нь хэцүүдлээ. САЙД БАЙСАН, САЙД БОЛОХЫГ ГОРИЛСОН ГИШҮҮДИЙГ САЙД БОЛГОЖ

Avatar

Нэргүй 2025-06-02 202.55.188.88

battulga bolon orosuudad bayar hurgie. ta nar chadlaa

Avatar

Нэргүй 2025-06-02 202.55.188.88

hamgiin ih yum hiisen hunee ogtsruulchihlaa. mgl uls hezee ch ondor hogjiltei uls bolohgui. battulga metiin pop orkuudaar toroo udirduulj tolgoigoo ugaalgaj baihdaa taarsan orkuud.

Avatar

mgl 2025-06-02 103.9.90.130

элбэгдорж яллаа одоо авчирч орой дээрээ залцгаа, тэгээд эх оронгүй энэ хэдэн эрлийзүүдийнхээ хатавчинд угаадсаа долооцгоодоо төрийн тэргүүн их хурлын дарга гишүүд нь маш их зүтгэл гаргалаа тэд бүгд эздээсээ MCS ээсээ шагналаа авцгаах байх

Avatar

Хөрөнгө хураах хууль 2025-06-02 89.116.158.164

Бага Хурал, УИХ-аар өөрийгөө шийдүүлэхээс дөнгөж өмнө Хөрөнгө Хураах Хууль өргөн барьдаг нь тактикийн алдаа боллоо.

Avatar

Үүрдийн Ерөнхий Сайд 2025-06-02 89.116.158.164

Оюук асуудалтай, хугархай хогийн шүүр байж болно. Гэхдээ авилгаа шүүрдүүлчихээд хаях байсан юм. Нүхэн жорлонгийн батганы өт шиг монголчууд яаж ч эрвээхэйн авгалдай болж, тэгээд эрвээхэйн хүүхэлдэй, улмаар эрвээхэй болж нисэж чадах вэ дээ. Нүхэн жорлондоо өт хэвээр язганалдсаар өвлийн хүйтэн болохоор үхэж далдарна шүү дээ. Энэ яваа насандаа МАН-ын даргад ингэтлээ итгэж, санаа зовно гэж санаж байсангүй. 4 жил итгэл найдвар төрүүлж байсан Оюукт баярлалаа. Том ахын савраас гарч одоо л жинхэнэ эр хүн

Avatar

Алсын хараа 2025-06-02 89.116.158.164

Ганбат гишүүн Оюукыг алсын хараа чинь хүрсэнгүй дээ гэж тавлаж байна лээ. Ухаа Худагийг ард түмэндээ өгнө гэсний төлөө мөнгөнд худалдагдсан жагсагчид, гишүүдэд яаж боорлогдохыг нь ард түмэн сайн харж авлаа. Увайгүй, ёс зүйгүй монголчуудын төлөө зүтгэж ядарч байхаар ахтайгаа нийлээд контент бүтээсэн шиг амар тайван амьдарсан ч яадгийм. Хүүк орж ирж, огцор гэж загнаж байна. МСиЭс-ийг дийлэхгүй байж өөрийг нь хамт татаж унагана гэж тооцож л дээ. АН Хүүктэй ядаж Эби, Сайхнаа дээрээ тохирсон л байгаа

Avatar

Зочин:Ардын намын хууччуул нь залуучуудаа өндийлгөхгүй нь л дээ 2025-06-02 59.153.115.214

.Хүрэлсүх АРД ТҮМЭН" гэж арвантаа дурдлаа. Ард түмэнд хайр зарлах тусам төрийн ажил урууддаг жамтай.Ард иргэддээ үнэнийг хэлэх хэрэгтэй.Иргэдийн амьдрал их доройтлоо.М.Энхблдыг албан тушаалаас буулгавал бүх юм сайхан болно гэсэн хүлээлт талаар болсон. Одоо МАН-ын хууччуул ОЭ-ийг буулгаж амиа аргацаах гэж байна. Ах дүү Баттулга, Хүрэлсүх, Оюун-Эрдэнэ нар М.Энхболдыг яаж дарамталж тушаал буулгасныг бид мэднэ.Одоо Хүрэлсүх нь ах, дүү хоёроо ээлжлэн жийлээ.Монголчууд бид ер нь золигийн улс шүү.

Avatar

Нэргүй 2025-06-02 103.229.121.181

За "үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй" гэж ҮНЭН юм байна. АН-ын гишүүд Оюун-Эрдэнэд талархал илэрхийлж байхад өөрийнх нь намынхан боорлож байхыг нүдээрээ харлаа. Ард түмнээс үнэн төрхөө нууж НУУЦААР санал хураан байж шударга ёсны төлөө тэмцэгч ерөнхий сайдыг огцруулсанд нь дургүй хүрч байна.

Avatar

Zochin 2025-06-02 202.126.89.86

Nyambaatar bas chiregdeh bh daa

Avatar

Нэргүй 2025-06-02 76.64.44.146

Огцроод юу ч өөрчлөгдөxгүй, xувxайрсаар л байна, xэзээ цаазын ялаа сэргээж xэзээ эxний xүнд 25 жилийн ял өгч байж Монгол өөрчлөгдөнө. Одоо огцроод жаргадаг цаг эxлэнэ. Миеэ-г огцруулаад тэр муудсан уу ??? Монгол дээрдсэн үү??? Оюун-Эрдэнэ одоо жаргаж эxлэнэ. Монголчуудаа юм ойлгов уу Аан?

Avatar

Нэргүй 2025-06-02 76.64.44.146

Огцорxод юу ч өөрчлөгдөxгүй, xүнд л арга xэмжээ аваxгүй бол Монголчууд xувxай xэвээрээ л байна. Миеэ-г огцруулаад Миеэ-д юу ч болоогүй ард түмэн л улам xувxайраа биз дээ. Огцруулаx биш 25 жил өгье цаазын ял сэргээе цэргээ xөдөлгө гэж жагсдаг болоxгүйгээр юу ч өөрчлөгдөxгүй гэдгийг гэнэн xонгор Монголчууд xэзээ ойлгоx вэ !!!

Avatar

Нэргүй 2025-06-02 76.64.44.146

Xулгайчдыг ярьсаар xумсаа огт xөдөлгөxгүй байсаар гулсчихлаа даа, одоо даxиад л нүүрснийxэн шигээ тэгээд шийтгэлгүй жаргаж эxлэнэ биз дээ ккк Монголоо гэж

Avatar

Anton Chekhov 2025-06-02 89.116.158.140

When Oyun-Erdene is born, he can embark on only one of three roads of life: if he goes right, the wolves will eat him; if he goes left, he'll eat the wolves; if he goes
straight, he'll eat himself.

Avatar

Харамсалтай 2025-06-02 202.9.46.233

Хүүк муу хулгай л ОЭ-ийг дарамталж байж огцруулчлаа шдээ, Хүүк хулгай өөрөө огцорвол дээр байгаа юм даа. Хөгжлийн төлөөх 14 мега төслийг хөдөлгөх зоригтой хүн одоо байхгүй, хулгайчдыг ч дарах зориг гаргахгүй, бүгд амиа хичээж арьсаа бодсон өмхий санааны бэрднүүд сайд болоод гараад ирнэ.

Avatar

Нэргүй 2025-06-02 46.212.49.135

Ан хан болон наранбаяр ( хүн нам) нарт талархая, улс орноо гэх чин үйлсэд нь амжилт!

Avatar

Нэргүй 2025-06-02 103.168.34.141

Zolbin gologiig yas tsaital shalga

Avatar

Нэргүй 2025-06-02 103.168.34.141

Hulgaich danhaas sallaa naad gologoo shalgaad 461 ruu.zolbin ahtai ni acgaarai gahai baataraa jenko nohoi toi ni

Avatar

Нэргүй 2025-06-02 23.83.37.213

Энэ асуудлыг босоход Булган аймгийн Дашинчилэнгийн автозамын 60 тэрбумын тендерийг 5-р сард найздаа авч өгч авлига авсан Ж.Бат-Эрдэнэ ОЭ-ийн улаан хамгаалагчаар тодорч Монголын залуучуудын хүсэл зоригийг мохоож байна. Энэ шударга уу. Хэвлэл,мэдээлэл хууль хяналтынхан хянаарай

Avatar

Нэргүй 2025-06-02 98.193.13.144

Huivaldahaar shiidlee danh

Avatar

Иргэн 2025-06-02 66.181.183.29

Оюун-Эрдэнэ бол хулгайч, худалч, а******н, урд зүгийн нөхдүүдэд эх зарсан нөхөр… алтаар солихгүй …. 14 мега төсөл 100% хятадуудад зориулсан. Утаа, хорт хавдар, ЖДҮ, нүүрсний хэрэг, олон их наяд төгрөгийн луйвар …. Цахилгааны, дулааны, бензины, хүнсний үнэ, долларын өсөлт … олон зүйл байна …

Avatar

Хориг тавина гэнэ дээ 2025-06-02 45.141.153.154

Оюукыг дэмжвэл хориг тавина шүү гэж Хүүк шууд бусаар сануулж энэ тэр. Үхсэн муу п***а миний Ерөнхийлөгч биш.

Avatar

Шантааж шүү! 2025-06-02 45.141.153.154

Сөрөг хүчин хийнэ гэдэг чинь сөрж шантаажлана л гэсэн үг. Ард түмэн 35 жил баялгаа хүлээж байхад 21 хоног жагссан бацаанууд юу юм бэ. Монголчууд мөнгөгүйгээр жагслаа юу.

Avatar

Амьд үлдэх үү? 2025-06-02 45.141.153.154

Юуны өмнө Монгол улс энэ дэлхийд тэсч амьд үлдэх ёстой. Амьд үлдэхийн тулд эхлээд мөнгөжиж баяжиж, дараа нь мөнгөөрөө хүчтэй болох ёстой. Сул дорой, өвчтэй, ядуу амьтан ч бай, хүн ч бай, улс орон ч бай байгалийн шалгаралаар устаж алга болно. Оюук харин мега төслүүдээ хөдөлгөж, ард иргэдээ мөнгөжүүлж, амьд үлдэе гэж байна.

Avatar

Ялаа 2025-06-02 103.212.116.161

Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө. Дарангуйлалруу явхаасаа өмнө бараг аврагдлаа шүү.

Avatar

Нэргүй 2025-06-02 103.229.121.181

Харин ерөнхийлөгчийн дарангуйлал манайд ямар хүчтэйг харууллаа

Avatar

Нэргүй 2025-06-02 158.59.146.30

hook, chi yah geed bna?

Avatar

Манлайлал ховор шүү 2025-06-02 45.141.153.146

Чингис төрөөгүй байсан бол Монголын Эзэнт Гүрэн үүсэхгүй байсан. Оюук төрөөгүй бол баялгийг жинхэнээсээ ард түмэндээ өгөх гэж Баячуудтай бас Хүүктэй тэмцэх хүн гарахгүй байх байсан. Хэн ч хамаагүй улсыг удирдаж манлайлж чаддаг юм бол Цэлмүүн гишүүнийг өлгийтэй байхаасаа 27 нас хүрч гишүүн болох хүртэл нь урааны төсөл, тогны шинэчлэлийг эхлүүлж байхгүй юугаа хийж байсан юм бэ.

Avatar

Монголын түүх 2025-06-02 45.141.153.146

Байнга хоорондоо дайтаж, огцруулж байдаг бүдүүлгүүдийн хэдэн овог аймгийг Чингис гарч ирснээр нэгтгэж, Монгол улс гэж нэрийджээ. Өгөдэйгээс хойш буцаад л хоорондоо дайтдаг, огцруулдаг болжээ. Ноёдыг чуулган дээр хороож, Хасарын үр удмыг хаан болгохгүй гэж хоорондоо алалцсаар доройтож, бусдын хараат болжээ. Одоо баялгийг ард түмэндээ өгөхөөр зориглосон Оуюкыг огцруулна гэнээ. Энэ бол Миний Төрсөн Нутаг, Монголын Сайхан Орны гунигт түүх бөлгөө.

Avatar

Өөртөө Засах Эрхээ Худалдсан 2025-06-02 45.141.153.146

1915 онд харын ноёд Өөртөө Засах Автономит Эрхээ Дундад улсад худалдаж, Сүй Жан Генералын цэрэгт зэвсгээ хураалгаж, монгол цэргээ тараажээ. 2025 онд УИХ-ын гишүүд МСиЭс Худалдааны Пүүст Чуулганы кнопоо худалдаж, ард түмний баялгаа хураалгах уу?

Avatar

Нэргүй 2025-06-02 73.109.136.113

ДАРААГИЙН ЕС БАЯЛГИЙН САНГИЙН АСУУДАЛ БОЛОН ХУУЛЬ БУС ХӨРӨНГӨ ХУРААХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ИДЭВХТЭЙ ЗҮТГҮҮЛЖ, ИХ ХУРАЛ ТҮҮНИЙГ НЬ НЭН ДАРУЙ БАТЛАХГҮЙ БОЛ ЭНЭ ЗУН БҮХ ХУЛГАЙЧ НАРЫНХАА ХООЛОЙ ДЭЭР ХУТГА ТАВИНА ГЭЖ ТОХИРЧ ЧАДВАЛ ОГЦОРУУЛЖ БОЛОХ Л ЮМ. ЭС ТЭГВЭЛ ЭНЭ ХЭДЭН ХӨЛСНИЙ ЖАГСАГЧИДААС ИЛУУ ЭРСДЭЛТЭЙ ЮМ БОЛНО ШҮҮ.ХУЛГАЙЧ НАР МИНЬ МОНГОЛЫН АРД ТҮМЭН ТА НАРТ ЖИНХЭН ДАЙН ЗАРЛАНА.

Avatar

Нэргүй 2025-06-02 73.109.136.113

ДАРААГИЙН ЕС БАЯЛГИЙН САНГИЙН АСУУДАЛ БОЛОН ХУУЛЬ БУС ХӨРӨНГӨ ХУРААХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ИДЭВХТЭЙ ЗҮТГҮҮЛЖ, ИХ ХУРАЛ ТҮҮНИЙГ НЬ НЭН ДАРУЙ БАТЛАХГҮЙ БОЛ ЭНЭ ЗУН БҮХ ХУЛГАЙЧ НАРЫНХАА ХООЛОЙ ДЭЭР ХУТГА ТАВИНА ГЭЖ ТОХИРООД ОГЦОРУУЛЖ БОЛОХ Л ЮМ. ЭС ТЭГВЭЛ ЭНЭ ХЭДЭН ХӨЛСНИЙ ЖАГСАГЧИДААС ИЛУУ ЭРСДЭЛТЭЙ ЮМ БОЛНО ШҮҮ.ХУЛГАЙЧ НАР МИНЬ ТА НАРТ МОНГОЛЫН АРД ТҮМЭН ЖИНХЭН ДАЙН ЗАРЛАНА.

Avatar

Иргэд 35 жил хүлээж байна 2025-06-02 45.141.153.178

Залуучууд 21 хоног жагслаа л гэнэ, харин ард түмэн 35 жил баялгаа хүлээлээ. Хүүк бол зөвхөн баячууд ба МАН-ыхаа талд юм байна. Оюук бол халуун сав, тарвас, Майцэцэгийн шатаах хувцас, хуучин япон хувцасны төлөө алалцдаг нийт ард түмний талд бна. Оюук уналаа гэхэд дараагийн ЕС нь Оюуктай байнга харьцуулагдаж гологдох болно. МСиЭс 35 сая доллараараа Хүүк, МАН, Ноорог, news.mn, нөлөөлөгчдийг худалдаж авчээ. Оюук шиг манлайлагч байж байж л баялаг ард түмэнд очно. Оюук огцорвол дахиад 35 жил хүлээнэ.

Avatar

Нэргүй 2025-06-02 139.5.216.220

Е орж ирж ЕС д хандаж үнэтэй сайхан " улаан зээрд " сануулга өгөөд гарсны дараа эрхэм гишүүд 13 цаг хүртэл 30 мин . завсарлагаа хүссэн гэнэ ээ …

Avatar

Нэргүй 2025-06-02 66.181.181.201

Хүрэлсүхийг үг хэлсэний дараа МАН-ын зарим гишүүдийн нүүр царай, хэлэх ярих нь хүртэл шал өөр болж бнаа,хөе !!!

Avatar

Зочин 2025-06-02 66.181.185.65

Хүрэлсүхийг огцруулья.

Avatar

Зочин 2025-06-02 66.181.185.65

Хүрэлсүх огцор. Хууль биш чи хуйвалдаан засагладаг засаг бий болголоо.

Avatar

Иргэн 2025-06-02 66.181.180.70

Гоё үг хэрэггүй, улсын хөгжил хэрэгтэй байна. Луйварчдыг л төрөөс холдуулах хэрэгтэй байна. Ерөнхийлөгч, ерөнхий сайд …зөв, луйвар хийж байгаагүй зөв хүн байх ёстой. Тэгэж байж улсын хөгжил урагшилна.

Avatar

Иргэн 2025-06-02 66.181.182.172

За ер нь бүгдээоээ л орлогоо нотло яагаад ганцхан хүн нолох ёстой гэж бүгд худалдагдсан хулгайч нар л байгаа шдээ

Avatar

Нэргүй 2025-06-02 202.180.219.55

za odoo oe ogtsroh esehiig ih hural sanal huraaltaar shiideh yum baina gej oilgoloo.tegeed il sanal huraalt yavuulah heregtei.

Avatar

Нэргүй 2025-06-02 66.181.180.70

14 мега төсөл гээд л сүртэй юм ярих юм. Үр дүн юу юм, судалгаа бараг байхгүй, сэтгэл хөдлөлөөр ярьж болохгүй. Туул голын дагуух хурдны зам төслөөр түгжрэлийг 50 байхгүй болгоно гэж үлгэр ярих юм. Нэг хурдны замаар түгжрэл тал нь алга болно гэдэг, төлөвлөлт, үр дүн тооцоолол алдаатай. Баахан төсөл хөтөлбөр, өнгөрсөн жил замын хажуугийн бордюр засахад өч төчнөөн тэрбум төгрөг зарцуулсан, өнөөдөр зам ямар байна, бүтэн зам бараг алга, бүгд эвдрэлтэй. Хайран төсөв

Avatar

Bnnnnnn 2025-06-02 66.181.182.156

hutso chamtai chamgui turiin ajil yavdin hulgaiichaa avligchin hydalch n****

Avatar

Нэргүй 2025-06-02 178.174.229.45

ESTOI ALBIN CHUTGUR s****m YUMAA OYUERDENE CHIN UNENCH SHULUUN SHUDRAG NER TURTUI HUN LAV BISH HUDALCH HUURMAG HORN ZALITAI MUUHAI SANAATAI HUN YUM

Avatar

Нэргүй 2025-06-02 66.181.191.26

14 MEGA BIDEND HERGGUI YG ODOOOOOO

Avatar

Ард 2025-06-02 202.55.188.44

Ардчилсан нийгэм гэж ойлгодоггүй Олигархуудынх гэж ойлгоод байгаа юмуу хаашаа юм. Үндсэн хууль, сонгогчидын саналыг үгүйсгэсэн хамтарсан хууль бус ЗГ, ЭХ орныг тонон дээрэмдсэн, хариуцлагийн тогтолцоогүй, ард түмнийг Мега өрөнд оруулсан Оюун – Эрдэнэ хоёр байхгүй бол Монгол сөнөнө гээд байх юм. Та нар ажиллаж эдийн засгийн тооцоотой байж, хариуцлагатай байж чадахгүй бол уучлаарай Монголын ард түмэн та наргүйгээр засагаа барьж чадна л даа.

Avatar

Иргэн 2025-06-02 66.181.182.172

Ардчилал чинь зөвхөн олигархуудын өмч болчихоод байгааг ард түмэн тэнэг биш учраас ойлгочоод байна ардчилал нэрийн дор дээрэм тонуул хулгай гаарсныг зогсоох гэж үзэж бн ЕС

Avatar

Нэргүй 2025-06-02 66.181.178.138

Гай минь огцор

Avatar

Нэргүй 2025-06-02 202.126.90.217

Ерөнхий Сайд, Кабинетаа дэмжиж бнаа, Амжилт

Avatar

Нэргүй 2025-06-02 76.64.44.146

АТГ-р xүн дарамтлуулдаг энэ xүнийг тодорxойлоxод xангалтгүй гэж үү??????????

Avatar

Нэргүй 2025-06-02 76.64.44.146

Энэ Оюун-Эрдэнэ бүтэxгүй ээ, заримыг нь гуйгаад л заримыг нь нөxөр сүүдрийг нь АТГ-д дуудаж дарамтлаад л амь нь гарчих гээд л явна бүтэxээ ч бүр байсан гар юм аа

Avatar

Нэргүй 2025-06-02 76.64.44.146

Энэ Оюун-Эрдэнэ гэдэг бүр сүр сүлд нь явчихжээ, ийм xүн дээрээ байлгаад энэ улс ямар xиймортой байx вэ дээ. Би эрx мэдэлтэй зууралдаxгүй гэсэн бүр зууралдаад орж ирж нэг цаас барьчихаад л гуйгаад яваа сурагтай … иx xүссэн xүнийг бүү ойртуул гэсэн үг байдаг

Avatar

Muugii 2025-06-02 172.56.248.241

Harin ch olon asuudliig shiidej galzuursan avligach nartai uilee uzej bgaag harahgui bna uu. Duugai 4 Jil ajiliig ni hiilge tegeed dungee tavi. Ugaasaa hen ch garsan ene bugshsan asuudliig 4-8 jild shiidej chadahgui. Ouyk sain mash sain ajillasan harin Hurelsuh s** toglolt hiigeed bhiin. Teriigee boliochee Huukee

Avatar

зочин 2025-06-02 103.168.34.62

-тэы ээ асуултанд ч олигтой оновтой цэгцтэй тас түс хариулж чаддаггүй 9-тэй юм байна ш тээ. юун итгэл энэ тэр вэ ичээ ич б** яв

Avatar

Нэргүй 2025-06-02 188.162.254.34

энэ оюунэрдэнэ гэгчээс ондоо хун ман байхгуй юм уу Монгол улсад байхгуй юм уу нээрээ энэ оюунэрдэнэ байхгуй болбол Монгол улс суйрчих юм уу ????

Avatar

Нэргүй 2025-06-02 46.212.49.135

Ёстой нэг ичих нүүргүй худалч

Avatar

Нэргүй 2025-06-02 202.9.41.53

х***а мхнж пиздагуудыг устгах-с нааш ингээд зуурлдахд салхгүй бузр үмхмй г**и нүхнүүд.

Avatar

Нэргүй 2025-06-02 202.9.41.53

х***а манж л******д эзлсэн х***а манж тавилттай төлөвлөгөөт х***а манж зохиолтой жүжиг шааж х***а манж зулбасгуудыг нам төр-с үтэр түргэн цэврлээ. Жүжигчин зулбасгууд.

Avatar

Нэргүй 2025-06-02 66.181.191.216

Нямдоржийн залгамж урд зүгийн эрх ашгийг хамгаалагч нянбактерийн халаасны хүн хуулийн дэд сайд асан сайнзориг нэг зүйр үг хэлэв "илжиг зодуур даадаг, ачаа даадаг" гэнээ хэхэ монголын зүйр үгэнд л лав ийм үг байхгүй урд л байдаг байх.

Avatar

Нэргүй 2025-06-02 66.181.160.121

Оюун-Эрдэнэ байхгүй бол Монгол Улс маргааш нь сөнөх юм гэнээ?!! А.Энштэйн: "Хорвоод 2 юм л хязгааргүй байдаг: нэг нь сансар огторгуй, нөгөө нь хүний тэнэглэл" гэж хэлсэн байдаг!!!

Avatar

зочин 2025-06-02 66.181.185.14

АН-ын хэдэн хулгайчууд л МАН-ын хэдэн урвагчидтай хамтран улс орон ард иргэдийн хувь заяагаар тоглоом хийх шинжинд орлоо, Монголыг яаж сүйрүүлэхийг харцгаая аа,

Avatar

lol 2025-06-02 103.168.34.158

aldartai humuusiin nersiig aildsan surgaali ugsiig ikh tseejildeg bolj dee..holuur baikh boltugai..

Avatar

Зочин 2025-06-02 202.126.90.196

Зөв буруугаа ялгаж чадахгүй хүнд бодлого тодорхойлно гэдэг амаргүйг ойлгож байна. Ер нь бол Нарад үнэт зүйл хамгаалах юм гэж байдаггүй юм шиг санагдсан

Avatar

Зочин 2025-06-02 103.111.68.3

Зайлаа

Avatar

Нэргүй 2025-06-02 76.64.44.146

Ардчилсан нам бүр овоодоо, тэгээд ч АТГ-гээс Баярмаагийн нөxрийг дарамтлаад ардчилсан намыг бүр гэдийлгэчихлээ л дээ, тийм улаан цагаан дарангуйлал тогтоx гэж байxад эрүүл уxаантай xүн тийм нийгэмд үр xүүxдээ үлдээе гэж бодоx вэ дээ. ойлгомжтой.

Avatar

сонгогч 2025-06-02 103.168.34.62

Дараагийн хүн нь байгуулаад ажиллачихана шүү дээ Монголын заяа их шүү. гэртээ эсвэл бизнес эрхлэгчид уурлаж хэрэлдэж байгаа юм шиг хачин амьтан байна ш тээ

Avatar

Нэргүй 2025-06-02 66.181.189.111

Ингэвэл тэгнэ, тэгэхгүй бол ингэнэ гэдэг энэ хэн бэ ?. Дуугай зайлаач

Avatar

Нэргүй 2025-06-02 66.181.185.14

Тэгээд АН-ын улаан луйварчид МАН-ын зарим урвагчидтай хамтран төр барих болж байна уу, Чинбүрэн бол сайд болгосонгүй гэж гомдсон хүн байна,Ийм хүмүүс МАН дотор цөөнгүй бий, Шинээр байгуулагдах засгийн газар маш хүнд асуудлуудтай тулгарна Эдийн засаг зогсонго байдалд орно биз, Гол чухал ажлууд түүний дотор том төслүүд царцана, Тэгээд Засгийн газар байнга унана солигдоно, Хоёр хөрш яаж хүлээж авах юм бол бүү мэд,Улс төрийн тогтворгүй байдал,үймээн самуун рүү бид бүрэн орох шинжтэй,

Avatar

Зочин 2025-06-02 103.80.211.111

Олон пм ярилгүй Огцорооо

Avatar

Нэргүй 2025-06-02 202.126.89.73

Сэжгийн х***а манж лаларуудыг заылуулнаа.

Avatar

Нэргүй 2025-06-02 202.55.188.91

зайлаа золбин данх чи

Avatar

Нэргүй 2025-06-02 202.9.40.193

МАН д өөр ЕС хийчих хүн алга уу

Avatar

Нэргүй 2025-06-02 188.162.254.34

миэг огцруулахад би хэзээ ч дарга болохгуй гэж байсан худалч, кофе уугаад тусгай элчин сайд томилж ажиллуулаад 180км зам бурэн дуусгаагуй, шувуу ажиллагаа явуулаад ганц ч том авилгачид баривчилж чадаагуй буюу хусээгуй, хахуулиар авсан монгоо гадаадын банкинд би хятад улсын иргэн гэж нуусан баярцогтыг дарга гэж долигнож дууддаг, Монгол улсын иргэдийг муусайн ялаанууд гэж шуд зуун заналхийдэг, улныхан гэж доромжлогдсон иргэдийг гэрт нь угаартуулж алсан яахав цааш нь ургэлжлуулэх уу

Avatar

Мөнр 2025-06-02 66.181.185.222

Жасрайгийнм хүүхэн ч билүү хүүхэд ч гэлүү энэ улаан палаажтай авгай жагсаал хийж буй залуучуудыг юм мэдэхгүй гэж доромжилж бна ш дээ.

Avatar

Нэргүй 2025-06-02 103.212.118.10

BOOB XXNO ANUSDI80955877VANXANDI

Avatar

Нэргүй 2025-06-02 202.126.89.73

Гяхх гяяхх хужаө манжууд-с цэврлэхд хөгжиж л таараа.

Avatar

Нэргүй 2025-06-02 66.181.184.229

ард түмэн дарангуйлал, хэлмэгдүүлэлтээс л айж байна

Avatar

Нэргүй 2025-06-02 66.181.181.201

Өө үхсэн энэ муу Данх чинь царай нь хувхайгаад, дуу нь хөндийрөөд, өөртөө итгэлгүй, сүнс нь зайлчихсан бнаа !!!
Хариулж бгаа нь улс төр, эрх зүйн онолын түвшинд бус гуд амжны улс төрийн хов хэрүүлийн түвшинд л бувтнаад бна, нохой долоо !!!
Ядаж энэ Эрдэнэболд, Доржханд нтр шиг цог золбоотой ярьж чадахгүй л бна ш дээ, …. шууд яринаа л гэнэ, ний нуу гүй л гэнэ, 126…..126 л гэнэ, ямар ч логикгүй тэнэг юм дон госож л бна доо !!!

Avatar

Нэргүй 2025-06-02 66.181.191.216

Данхын дараа хятадын төлөөний хүн хятадын компаниудад зориулсан өндөр өртөгтэй ашиггүй судалгаагүй төслүүдийг хэрэгжүүлэхээр улайрч байгаа төлгөн коммунист боржур явган зам, автозам автомашины улсын дугаарын ченж нянбактерийг огцруулах хэрэгтэй шүү.

Avatar

Нэргүй 2025-06-02 66.181.191.216

АН санал хураахаас өмнө гарах нь зөв. МАН ямар хор найруулсныг холоос хараад сууж байсан нь дээр. МАН АН аас бусад намуудтай хамтарч болох ч хаа хүрэхийг нь харъя.

Avatar

зочин 2025-06-02 66.181.185.14

АН-ын бүлгийн хуралд оролцсон гишүүдийн арав гаруй нь эсрэг санал өгсөн, Иймд тэднийг хуралд оролцуулахгүй зорилготой л ажиллагаа байна, Өөрөөр хэлбэл гишүүдийн санал өгөх эрхэнд халдсан байна,Үүнийг МАН-ын бүлэг анхаарах хэрэгтэй,

Avatar

Нэргүй 2025-06-02 202.9.40.19

Ямар ч байсан Оюун-Эрдэний засгийн газрыг огцруулах нь зөв. Тэгэхгүй бол MCS-ийнхэн болон АН-ын Лодойсамбуу, Баярмаа, Тэмүүжин, Цогтгэрэл нар ард түмнийг хооронд нь хагаралдуулж 7 сарын 1 шиг юм болгож мэдэх байх гэж би иргэн хүний хувь айж байна. 2009 онд Элбэгдоржийг ард түмэн ийм зүйлээс айсандаа Ерөнхийлөгчөөр сонгосон. Сонгуулиар луйвар гарсан боловч сонгуулийн хороо мэдээгүй юм шиг өнгөрсөн. Одоо түүх давтагдах гэж байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж