Польшийн ерөнхийлөгчийн сонгуульд барууны үзэлтэй нэр дэвшигч Карол Навроцки 50.89 хувийн саналаар ялалт байгууллаа. Түүний өрсөлдөгч төвийн үзэлтэй Рафаэл Тшасковски 1.78-хан хувийн саналын зөрүүтэйгээр (49.11 хувь) ялагдав. Ялагч Карол Навроцки наймдугаар сарын 6-нд тангараг өргөж, ерөнхийлөгчийн албан тушаалдаа орно.
Түүний ялалт Доналд Тускийн тэргүүлсэн эвслийн засгийн газарт томоохон цохилт болж байна. Тодруулбал, энэ ялалт нь өнөөгийн улс төрийн мухардлыг улам гүнзгийрүүлж, Польшийн Европ дахь байр суурийг ганхуулах магадлалтай.
Польшийн ерөнхийлөгчийг таван жилийн хугацаатай, шууд ардчилсан санал хураалтаар сонгодог. Эхний шатанд хэн ч 50 хувиас дээш санал авч чадахгүй бол хоёр дахь шатанд хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигч өрсөлддөг. 2025 онд нийт 13 нэр дэвшигч бүртгүүлсэн нь 1995 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт байв.
Шинэхэн ерөнхийлөгчийн талаар товч мэдээлэл хүргэвэл:
Тэрбээр 42 настай бөгөөд Польшийн эрх баригч Хууль ба шударга ёс намын дэмжлэгтэйгээр сонгуульд өрсөлджээ. Ерөнхийлөгч асан Анджей Дуда түүнийг ил тод дэмждэг. Түүний сонгуулийн кампанит ажлын уриа "Польш улс нэгдүгээрт, Польшийн ард түмэн нэгдүгээрт" байв. Тэрбээр Украиныг дэмжсэн бодлого баримталдаг ч гэлээ дайны дүрвэгсдэд олгосон хөнгөлөлтийг буруушаажээ. Тийм учраас "Нийгмийн тэтгэмжийг юун түрүүнд польш хүмүүст олгоно. Эмнэлгийн үйлчилгээний дарааллын хамгийн эхэнд польш иргэд байна" гэж хэлсэн юм. Мөн тэрбээр Украиныг талархаж мэддэггүй гэж буруутгахын зэрэгцээ НАТО-д элсэх оролдлогыг нь сайшаадаггүй.
зочин 2025-06-02 66.181.187.191
Орос Украйны дайн бусад улс ЕХ НАТОд ямарч хаиаагүй хоёр улсын хоорондын зөрчил мөргөлдөөнийг нацист фашистууд дэмжиж ард иргэд дургүйсээд байгаа шд
Нэргүй 2025-06-02 149.202.79.129
Ха ха ха, сайхаан сайхан, фашист НАТОгийн гар хөлнүүд ээлж дараалан зайлсаар, сайхан сайхан
Нэргүй 2025-06-02 66.181.185.245
Талархаж мэддэггүй писдаагууд чинь Оросууд л байна даа. Германд арчуулахаа шахаж байхад нь Британи тусалсан. Бүр АНУ-ыг ятгаж дөнгөсөн. Харин Иванууд ганц удаа л талархсан нь Сахал Сталины дуртай дургүй хэлсэн хэдэн үг байдаг юм. Дараа нь Иванууд таг мартсан даа л******д
Нэргүй 2025-06-02 103.168.34.111
Ккк нэг муу ялаа ингэж хуцлаа гээд Орос айх уу ичих үү ккк
Нэргүй 2025-06-02 202.126.88.198
Европд энэ дайнбүх улсыг залхааж эхэлж бна даа Украйн бол капут конец
Нэргүй 2025-06-02 66.181.184.94
Украйныг талархаж мэддэгүй яг л үнэнийг өгүүлжээ