Улаанбаатар хотын төв цэг болох Сүхбаатарын талбай ойрын өдрүүдэд олны хөлд дарагдаж байна Төв талбайн нэг талд тэмдэглэлт баяр, нөгөө талд нь бухимдсан иргэд дуу хоолойгоо нэгтгэж зогсоно. Хиймэл зүлгэн дээр оюутан төгсөгчид дурсгалын зураг татуулж байгаагийн цаана "Огцрох амархан" жагсаал 21 дэх өдрөө үргэлжлэн талбайг дүүргэж байна.
Энэ удаа залуучууд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, дуу хоолойгоо тайван замаар хүргэж байгаагаараа онцлог.
Иргэн Г.Занабазар “Анх удаа жагсаалд оролцож байна. Ажил руу явах замд төв талбай байдаг. Хөндлөнгөөс харахад соёлтой, боловсон жагсаал болж байгаа юм шиг санагдаад би ч гэсэн оролцож болохоор юм байна гэж бодсон. Миний хувьд тавьж байгаа шаардлага тодорхой. Энд цугласан залуустай санал нэг байгаа. Манай захирал цалинтай чөлөө өгсөн юм. Түүнийг нь ашиглаагүй байсан, тиймээс заавал оролцох ёстой юм байна гэж бодоод ирсэн” гэлээ.
“Огцрох нь хэнд хэрэгтэй вэ?” гэдэг асуултад иргэн О.Уламсайхан хариулахдаа “Улсын төсөв ил тод биш байгаа учраас , татвар төлөгчдийн төлсөн мөнгө эргээд иргэдэд хүрэхгүй байгаа учраас, хэн нэгэн сайдын хүүхэд татвар төлөгчдийн мөнгөөр зугаалж, охин найрч , орлогоо нотол гэсэнд бултсаар байгаа нь огцрох шалтгаан мөн” хэмээн тодотгов.
Түүнтэй адил үзэл бодол дор нэгдсэн оюутан охин А.Мишээл “Эхний өдрөө жагсаалд ирж байна. Бодсоноос их хүн цугласан байна. Тавьж байгаа шаардлага гэвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг орлогоо нотлож, огцрохыг хүсч байна" гэсэн бол 30 орчим насны төлөөлөл Б.Батсайхан гэх залуу “Гурав дахь өдрөө жагсаж байна. Залуусаа дэмжээд, төрийн эрх баригчдад шаардлагаа хүргүүлээд л байж байна даа. Өчнөөн олон жил төрийн мөнгөнөөс хулгай хийсэн . Одоо болно гэж бодож байна. Хэрэв Ерөнхий сайд огцрохгүй бол энд цугласан олон зуун залуучуудыг итгэлийг мөхөөж, Монгол Улсад цаашид шудрага, үнэн тогтох боломжыг үгүй хийнэ” гэсэн юм. ”
Жагсагчдын зүгээс төрийн албаныхан, УИХ-ын гишүүдийн утасны дугаарыг иргэдэд ил болгож, шаардлага тавьсан мессежээр давлагаалж байгаагаа хэлж байлаа.
Тэд төрийн өндөрлөгийн замбараагүй тансаглалд цэг тавихыг шаардаж байна. "Огцрох амархан" жагсаал өдөр бүр хөтөлбөртэй зохион байгуулагдаж байгаа. Зохион байгуулагчдын зүгээс нийт үйл явц 60 хувийн гүйцэтгэлтэй байгааг мэдэгдэв. Жагсагчдыг дэмжих зорилгоор өнөөдрийн жагсаалд “UB Comedy" болон "Comedy lab” клубийн залуус ирж дуу хоолойгоо хүргэж байгаа нь харагдав.
"Огцрох амархан" жагсаалын хүрээнд дараах шаардлагыг тавьж байгааг мэдэгдэв. Тухайлбал,
- Насанд хүрээгүй бол жагсаалыг онлайнаар дэмжих.
- Сэтгэцийн өөрчлөлттэй, түрэмгий үймээн дэгдээх зорилготой хүмүүсийг Цагдаагийн байгууллагт мэдэгдэх,
- Архи, согтууруулах ундаа хэрэглэсэн хүнийг индэр дээр гаргахгүй байх,
Яагаад нэг дэх өдөр НЭГДЭХ вэ ?
Өнөөдөр /2025.06.02/ УИХ-аар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэх эсэх тухай хэлэлцэнэ. Тиймээс бид УИХ-ын гишүүдийг шахаж, шаардах ёстой гэдгийг жагсаалд оролцогчид хэлж байна.
Ерөнхий сайд хэвлэлд хандан албан бус тайлбар өгөхдөө иргэдээ “ялаанууд” гэсэн нь олон нийтийг бухимдуулсан. Харин жагсагчдын зүгээс "Бид ялаа биш эсрэгээрээ албан тушаалтнуудын хүүхдүүдийг тэжээгч ажилчин зөгийнүүд. Ялаа ч, зөгий ч сүргээрээ явдаг гэдгийг анзаараагүй бололтой. Тэжээгчээ алдахгүйн тулд суудлаасаа огцрохгүй удаан гүрийх нь “амаргүй” . Харсан ч хараагүй, сонссон ч сонсоогүй мэт төрийн төсвөөс цөлмөсөөр байх нь ч "амаргүй”. Харин хамгийн амархан арга зам юу вэ гэвэл “Огцрох Амархан” гэв.
Э.Ариунжаргал
Нэргүй 2025-06-02 202.126.91.181
Та нарын ард баялагийг дангаараа цөлмөх гэсэн луйварчидыг ялаанууд гэж маш ойлгомжтой хэлсэн шд уг нь.
Зочин 2025-06-02 66.181.184.159
жагсаал зохион байгуулж байгаа нэртэй залуу эхнэрээ алчихаад түүнээсээ бултах гэж их сүр дуулиантай зүйл хийж байна. Талийгаачийн ах нь ТВ-р ярьсан байхад шүүх цагдаа нар ажилаа хийдэггүй юмуу.Энэ Улмаа гэгч залууг барьж хориоч.Тйм алуурчнаар төр засгаа самруулж болж байгаа юмуу..Энэ залуу бол өтөч батгана хортой ялаа цаад мөнгө өгөөд байгаа хүмүүс нь баасны ногоон өтөч ялаанууд мөнөөсөө мөн шүү.
зочин 2025-06-02 66.181.160.108
Монголын ардчилал найдвартай залуусын гарт байгаа юм байна !!…Сайхан байнөөөөө..
Нэргүй 2025-06-02 103.212.117.252
esaid n ard irgwdee yalaa gej helj bdag neeree yu ch gehev danhin tolgoi olgoi bsan da
Монгол мал 2025-06-02 59.153.115.229
алцайгаад л сүхийн талбайд сууж бнуу, болиочдээ хөдөөний хотод орж ирсэн малуудаа. ажил хийгээчээ,
Ххуушуур 2025-06-02 103.57.94.196
Санхүүжилт хаанаас бэ
Нэргүй 2025-06-02 103.212.162.76
aalznuud
Зочин 2025-06-02 109.252.131.237
данх миегийн ороонд хутагтаа орж христоос шашнаас санхуужиж торийн эрхийг булааж авсан шуу дээ.
Нэргүй 2025-06-02 76.64.44.146
Ардчилсан нам бүр овоодоо, тэгээд ч АТГ-гээс Баярмаагийн нөxрийг дарамтлаад ардчилсан намыг бүр гэдийлгэчихлээ л дээ, тийм улаан цагаан дарангуйлал тогтоx гэж байxад эрүүл уxаантай xүн тийм нийгэмд үр xүүxдээ үлдээе гэж бодоx вэ дээ. ойлгомжтой.
иргэн 2025-06-02 66.181.182.172
Алиа салбадайнууд
иргэн 2025-06-02 66.181.182.172
Хийх ажилгүй гарууд
Зочин 2025-06-02 66.181.177.106
Хулгайчуудын санаа амар ч ялаанууд нь амрахаар явжээ
Нэргүй 2025-06-02 202.5.202.36
очиж ажлаа хий зөгийнүүдээ
унүигч 2025-06-02 66.181.161.92
Та нар монголын ард түмний эсрэг үйлдэлд оролцож байгаа шимэгчид. Толгой нь өтөнд идэгдсэг юу болж байгааг ухаарах часто үгүй ажлын малууд шүү
Нэргүй 2025-06-02 124.158.108.46
ЯЛАА ГЭЭГҮЙ ТА НАР БОЛ ЯЛААНЫ ӨТЛДӨӨ
Нэргүй 2025-06-02 73.239.168.43
Чи бол харин өтний я*****с!
Нэргүй 2025-06-02 202.55.188.107
AMARAA BOL YALAANII b*** OOOOOO ENE AMARGIIN ORLOGIIG SHALGAAAA SUULIIN UED IH GARIINN YALAANII b*** BOLOOD IH MONGO OLSON
Нэргүй 2025-06-02 188.162.254.34
миэг огцруулахад би хэзээ ч дарга болохгуй гэж байсан худалч, кофе уугаад тусгай элчин сайд томилж ажиллуулаад 180км зам бурэн дуусгаагуй, шувуу ажиллагаа явуулаад ганц ч том авилгачид баривчилж чадаагуй буюу хусээгуй, хахуулиар авсан монгоо гадаадын банкинд би хятад улсын иргэн гэж нуусан баярцогтыг дарга гэж долигнож дууддаг, Монгол улсын иргэдийг муусайн ялаанууд гэж шуд зуун заналхийдэг, улныхан гэж доромжлогдсон иргэдийг хамгын олоныг гэрт нь амьсгалыг нь боож угаартуулж алсан яахав цааш нь
Нэргүй 2025-06-02 202.55.188.107
TA NAR YALAA BISHEEE TA NAR BOL YALAANII b**s AAAAAAAA
Нэргүй 2025-06-02 202.9.40.19
Баялагын сан байгуулахыг эсэргүүцэж аамтарсан засгийн газрыг огцруулах гэсэн хэдэн олгархиудыг ялаа гэсэн. Гэтэл та нар өөрсдийгөө тэдний нэг хэсэг гэж үзэж өөрсдийгөө тэдний адил ялаа гэж үзэж байга юм биздээ. Тэр нь үнэн байх. Ялаанууд бол халдварт өвчин тараад улс орныг хүнд байдад л оруулж чадна. Тэд богино настай
Нэргүй 2025-06-02 202.179.27.37
Zailuul tavij baigaa Shaardlaga gej zuileech oilgohgui
Монгол 2025-06-02 77.140.22.122
Залуусаа яагаад ингээд тэнэгтээд байгаа ойлгомжтой зүйл дээр улс орныг чинь самраад дууслаа ганц зоригтой тэмцэж буй хүнээ ингэж болохгүй шүү жаахан ухаантай ирээдүйгээ хараач
Ялаа гэж та нарыг хэлээгүй цаана байгаа эздийг чинь хэлсэн ойлго
Нэргүй 2025-06-02 59.153.115.212
залуучууд яг ямар боловсрол эзэмшээд улс орноо яаж авч явах хааш нь залахаа мэдэхгүй ээ!Тэдний боловсрол мэдлэг маш чанаргүй суурь хүмүүжил бусдыг сонсох чадвар маш муу!Тэдний тархийг яаж угааж болно
Нэргүй 2025-06-02 202.9.40.19
НИЙГЭМД ХЭРЭГГҮЙ ЯЛААНУУД МАШ ИХ БАЙНА.
Нэргүй 2025-06-02 202.131.227.134
Залуучуудыг дэмжиж бна.
Нэргүй 2025-06-02 202.9.46.178
Залуучуудын жагсаалын зорилго, мөн чанарыг ЕС Оюун-Эрдэнэ дөнгөж сая зарлачихлаа…хууль бус төрийн эргэлт хийсэн байна …!!! тэр хүмүүсийн нэрсийг УИХ – дээр ил тод зарлаарай…..та нар юу хэлмээр байна…???