ТББХ: Ерөнхий сайдад итгэл үзүүлэх нь зүйтэй гэж үзлээ

LiveТББХ: Ерөнхий сайдад итгэл үзүүлэх нь зүйтэй гэж үзлээ

ТББХ: Ерөнхий сайдад итгэл үзүүлэх нь зүйтэй гэж үзлээ
15 : 37
2025-6-2

ТББХ: Ерөнхий сайдад итгэл үзүүлэх нь зүйтэй гэж үзлээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд гишүүдийн 73.9 хувь нь дэмжсэнээр "Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх нь зүйтэй" хэмээн үзлээ. Санал хураалтад нийт 23 гишүүн оролцсоноос 17 нь Ерөнхий сайдад итгэл үзүүлэх ёстой гэж үзсэн бол зургаа нь дэмжээгүй санал өгчээ. 

Санал хураалтыг нууцаар явуулсан юм. 

Одоо энэхүү асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, шийдвэрлүүлнэ. 

15 : 22
2025-6-2

Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх саналыг нууц санал хураалтаар авч байна

Ерөнхий сайдад итгэл үзүүлэх тухай тогтоолын төслийг хэлэлцэж байгаатай холбоотойгоор гишүүд асуулт асууж, санал хэлж байна.


УИХ-ын гишүүн О.Батнайрамдал:

-Том зургаар нь харж дүгнэлт хийх орон зай гэж харж байгаа. Маш өндөр зохион байгуулалттай зөндөө л юм боллоо, энэ хавар. Олон арван жил хүсэж, арай гэж батлуулж авсан Үндэсний баялгийн сангийн тухай хууль хэрэгжээд хэлцэл яваад эхэлсэн. Нэг ч хэлцэл эцэслэгдээгүй. Энэ ганцхан Монгол Улсад яваад байгаа юм биш байгалийн баялгаас хэт хамааралтай орон олон байдаг. Тэдгээр орнууд дээр явдаг хамгийн том толгойны өвчин Монголын улс төрийн процесс дээр болж байгаа энэ үйл явц бол байгалийн баялгийн шударга хуваарилалт хийж чадах уу, энэний ард гарч чадах уу гэдэг тэмцэл явж байна.

Цөөхөн хэдэн бүлэглэл байгалийн баялгаас орж ирж байгаа орлого дээр эзэн сууж хяналтандаа байлгасаар байх уу, эсвэл Үндэсний баялгийн сангаар дамжуулж, орон сууц, эрүүл мэнд боловсрол руу хөрөнгө оруулалт хийх шуудууг бид нээж чадах уу.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-Бодитой үнэнийг ярьж чадахгүй байна. Засгийн газрын алдаа бол том төслүүдийг арай хурдан явуулчихсан. Том төслүүдээ явуулчихсан юм бол Ардчилсан нам хэрэгтэй юу,  хэрэггүй юу гэдэг том асуудал босож ирсэн нь нууц биш. Шахсан хүмүүсийн дийлэнх нь тийм юм ярьсан. Ардчилсан намын сайд нар маш сайн ажилласан, би чин сэтгэлээсээ талархаж байгаа. Тийм учраас хамтарсан Засгийн газраа  зөв гэдэг идеалоги дээр зогсож байгаа. Цаашдаа ч гэсэн олон асуудлыг хамтарч шийдэх хаалга нээлттэй байгаасай гэж хүсэж байгаа учраас нээлттэй ярьж байгаа.

Гашуунсухайт яваад ирсэн дараагийн Засгийн газар зурагдсан байсан Энэ бол бодитой. Ардчилсан нам дотор бас дараагийн удирдлагаууд нь тэр зурагдсан Засгийн газартайгаа нийлчихсэн байсан, энэ бол шалтгаан.

Ингээд маш том блок үүссэн. Зүгээр энэ асуудал байсан бол би аль эрт залуучуудтай уулзах байсан. Суурь шалтгаан энэ нөгөө л сандал суудал, томилгооны асуудал. Тийм ч учраас хамтарсан Засгийн газрын гэрээн дээр улсын эрх ашиг нэгд, намын эрх ашиг хоёрт, хувийн эрх ашиг гуравт гэдэг энэ үгийг би гэрээнд албаар оруулсан. Ийм л алдаанаас болж бид Засгийн газраа дандаа фэйлдүүлсэн. Тэгээд сээрэн дунгуй шиг чөтгөргийн тойрог руу орсон. Энэ дээр стратегийн ордын хэлцэлтэй холбоотой, олон олон асуудал нэгдэж байгаа нь бодитой үнэн.

Ордон дотор би хүч алдаж байгаагаа дэндүү сайн ойлгож байгаа. Одоо  тэгээд бие биенээ хараад худлаа ярьцгаагаад яах вэ дээ, бодитой зүйлээ ярь.

Хэн нь ямар сайд болоод явах нь вэ ард түмэн маань бүгдийг нь хараарай. Ямар жижиг эрх ашнгаас болж ямар том хөгжлийн боломжийг устгаж байгааг тогтоож аваарай. Тэгээд одоо уулзсанаасаа өөр юм яриад яах вэ, бодитой үнэнээ хэл л дээ. Бодитой бүх үнэнийг чинь хариулкя байна ш дээ.

УИХ-ын гишүүн Б.Баярбаатар: 

-Би горимын санал гаргамаар байна. Үдээс өмнө УИХ дахь намын бүлгүүд хуралдсан. Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаад санал хураах цэг дээр ирж байна. Гишүүд янз бүрийн байр суурьтай байгаа.

УИХ-аас сонгогддог бүх албан тушаалтнууд нууц санал хураалт өгдөг. Жишээлбэл, Өнгөрсөн 7 хоногт өөрөө өргөдлөө өгсөн Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг чөлөөлөхөд нууц санал хураалт явуулсан. Тэгэхээр Ерөнхий сайд УИХ-аас хурлаас томилогдож, чөлөөлөгддөг албан тушаалтан.

Мөн С.Бямбацогт гишүүний гаргасан саналтай адил бодолтой байна. Нийгмийн нөхцөл байдал, аюулгүй байдал, нийгмийн талцал хуваагдлыг парламент нь өөрөө үүсгэж болохгүй гэж харж байна. Тийм учраас ТББХ санал хураалтыг нууцаар буюу цаасаар хураах горимын санал дэвшүүлж байна гэв.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг:

-Ерөнхий сайдад итгэл үзүүлэх асуудлыг нууц санал хураалтаар шийдэж болохгүй. Нууцын цаана хуйвалдаан л явна гэсэн үг. Хэд сонгогдоод ирэхээр сайд болно гэж тачааддаг юм байна лээ. Намтар дээрээ ямар ч байсан сайд гэж бичиж байж бууна гэсэн жижигхэн бодол энэ улстөрчдөд байдаг юм байна лээ гэв. 

Гэвч байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь нууцаар санал хураахыг дэмжив. Иймээс УИХ-ын гишүүд Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх тухай асуудлаар саналаа нууцаар өгч байна. 

14 : 37
2025-6-2

Л.Оюун-Эрдэнэ: Хөрөнгө орлогодоо эргэлзэж байсан бол галтай олон асуудал руу орохгүй байсан

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий сайдад итгэл үзүүлэх тухай тогтоолын төслийг хэлэлцэж байгаатай холбоотойгоор гишүүд асуулт асууж, санал хэлж байна.


УИХ-ын гишүүн О.Номичимэг:

-Гурав орчим долоо хоногийн өмнө Ерөнхий сайдын хүүгийн асуудал өрнөөд орлогоо нотол гэдэг хөөдлгөөн өрнөсөн. Төд удалгүй энэ нь “Огцрох амархан” хөдөлөгөөн болсон. Төд удалгүй хамтарсан Засгийн газартай байх уу үгүй юу гэдэг асуудал руу орсон. 

Өнөөдөр бид Ерөнхий сайдад бодлогын асуудлаар итгэл хүлээлгэх үү болж байна. Орлого нотлох асуудал маань бодлогын асуудал дээр итгэл хүлээлгэх болсонд бидэнд тунгаан бодох асуудал хомс байлаа.

Гадаа олон хоног жагсаж байгаа залуусыг ойлгож байна. Сошиал дээр гүтгэх асуудал хэрээс хэтэрч байна. УИХ-ын гишүүд рүү шантаажилсан айлгасан, хэн нь мэдэгдэхгүй зохион байгуулалттай адилхан мессеж ирж байна. Хар PR их болж байна. Анхнаасаа орлогоо нотлох асуудал ямар шатанд байна. Ил тодоор тайлбарлаач ээ?

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-Та бүхэн бүгдээрээ л ажигласан байх. Тавдугаар сарын 14-нд Гашуунсухайт- Ганцмод хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтын ажил эхэлсэн. Тэр үетэй давхацаад энэ мэдээлэл цацагдсан. Хүрч ирсэн өдрөө л бүх материалаа бүрдүүлээд Авлигатай тэмцэх газар “АТГ/-т өгсөн. Бид бүгдээрээ л Хөрөнгө орлогын мэдүүлгээ өгдөг.

Хүүтэйгээ уулзсан, юу болов гээд асуусан. Манай хүү АТГ-т очиж тайлбар өгсөн. Хүү маань 23 настай.

Уулзаад ярихад нэгэн бүсгүйд хайр сэтгэлтэй болсон нь үнэн байна. Бие давхар болоод бөгж бэлэглэсэн. Бөгж нь 17 сая төгрөгийн үнэтэй, бугуйвч нь 500 мянган төгрөгийн үнэтэй. Тэр нэг том үнэтэй машин судалж үзсэн, Монголд 10 хүрэхгүй л байдаг юм билээ. Тэр бол худлаа мэдээлэл.

Миний хөрөнгө орлонгын мэдүүлэг АТГ -ын цахим мэдээлэлд байгаа. Хугацааны хувьд Хөрөнгө орлогын мэдүүлэгтэй нягтлаад буцаагаад хариу өгөхөд  хоног нь 30-60 хоног. УИХ дээр яригдах асуудал дээр хэвлэл мэдэлэлд хөндлөнгөөс тайлбарлах нь зохимжгүй юм шиг санагдсан.

Хүүтэйгээ уулзаж, цаг гаргаж чадаагүй нь миний хувьд аав хүний алдаа. 23 настай гэдэг залуу бол бие даасан эрх зүйн чадамжтай иргэн. Би 23 настай байхдаа Дэлхийн зөн олон улсын байгууллагад салбар удирдаад явж байсан. Тэр хүн хэнд хайр сэтгэлтэй болох, яаж амьдралаа зохиоход нь хөндлөнгөөс оролцоод байх нь зохисгүй. Зөв амьдраасай, янз бүрийн юманд холбогдчихолгүй байгаасай гэдэг үгийг хоёр хүүдээ хоёуланд нь хэлдэг. Олон нийтийн өмнө гаргахгүй явж байгаад нэрмээс болгочихою уу гэдэг бодол бий. Олон нийтийн шаардлага зөв.

Миний хөрөнгө орлогын мэдүүлэг ойлгомжтой. Хүлэг контент, Херо энтертэйнментын 50 хувь байдаг. 2017 оноос хойш тогтвортой байгаа.

Манай хүүгийн хувьд багаасаа л зураг авах сонирхолтой, та нар ч зарим нь мэднэ.

Сонирхлынхоо дагуу контент хийх дуртай хүүхэд. Манай аав бол зураач, надад бол зургийн авъяас байхгүй, манай хүүд бол зургийн авъяас бий. Тэрнийхээ дагуу энд тэнд контент хийгээд явдаг залуу. Цаашдаа энэ ажлаа хийгээд явах байх. Хугацаандаа энэ бүх зүйл нотлогдоно гэдэгт итгэлтэй байна. Хэрвээ би өөрийнхөө хөрөнгө орлогод эргэлзэж байсан бол галтай олон асуудал руу орохгүй байсан. Хэрвээ энэ жагсаал зөвхөн орлгоо нотлох зүйл байсан бол шууд гараад уулзах байсан.

УИХ-ын гишүүн Б.Батбаатар:

-Орлогоо нотлох тухайд баримт нь гүйцэхгүй байгаа. Имрэх зүйл гарч ирэхгүй байгаа учраас АТГ мэдээлэл гаргаж болохгүй гээд байгаа юм уу түүн дээр гацаад байна.

Хоёрт, хамтарсан Засгийн газар байгуулсан улс төрийн намуудын гэрээг ил гаргаад сонирхоод байгаа хүмүүст нь өгчихөж болдоггүй юм уу.

Гурав дахь асуудал нь УИХ олонх, цөөнхгүй болсон. Засагт ороогүй хэсэгт хяналт тавих багаж нь байсан бол олон зүйл засагдах, хяналттай байх байсан. Улс төрийн шийдвэр хоёр гурван газар л гардаг. Нэгд нь Ерөнхийлөгчийн хориг, хоёрт ҮХЦ- ийн дүгнэлт, гуравт нь МАН-ын Бага хурал. Энд гарсан шийдвэр парламентад орж ирээд 1.3 жилийн настай Засгийн газар байр шугамаа сольсон олон үйлдлүүд бий.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-Эвслийн гэрээ нууц биш ил л байгаа. Хэвлээд гишүүдэд өгчих, нууц юм биш. Нууц байна л гэж яриад байгаа болохоос биш. Германы эвслийн Засгийн газрыг гэрээг аваад суусан. Маш зузаан гэрээ байдаг юм билээ. Илүү боловсронгуй болгох гэж үзсэн. Хамтын хариуцлага хүлээх, харилцан мэдээлэл солилцох гээд олон асуудал туссан.

Хамтарсан Засгийн газарт давуу тал их байна. Төслүүдээ харвал 10 сарын дотор 4-5 төсөл шийдсэн. Сул тал нь аль аль намд нь годмол үүсдэг, нуугаад яах вэ.

Томилгооны, мэдээллийн маш их зөрүүтэй байдал үүсдэг. Аль аль талд нь шүүмжлэлтэй байр суурь илэрхийлж байгаа хүмүүс дээр асар их хардалт үүсдэг. Олонх цөөнхийн хяналт тэнцэл алдагдаад байгаа юм биш үү гэдэг Б.Батбаатар дарга таны асуугаад байгаа асуудал үүсдэг. Нээлттэй ярьж байгаа нь дараа, дараагийн Засгийн газарт судлагдахуун болж үлдээсэй гэж бодоод байна. Гэрээгээ тал талдаа л хэрэгжүүлэх ёстой. Хэрэгжүүлж чадахгүй бол асуудал үүснэ.  

Хөрөнгө орлоготой холбоотой материал бол ил байгаа. Би аваад ирсэн байгаа, Бүрдүүлсэн материал.  Журам нь болж байвал нийтэд гаргахад болохгүй зүйлгүй. Миний хөрөнгө орлогын мэдүүлэг ч байгаа. Нээлтэй мэдээллийг шаардаж байгаад миний хувьд талархалтай байгаа. Сайн нягтлуулаад, төртэй холбоотой ямар орлого зарлагын асуудал гарч байгааг би бүгдийг ил тод тайлагнахад бэлэн байна.

Миний хувьд өнгөрсөн хугацаанд нэг ч удаа төрийн сангийн зээл, нэг ч удаа төртэй холбоотой банк, нэг ч төрийн томилгоонд оролцоогүй учраас би өөртөө 100 хувь итгэлтэй байгаа. Нийгэм сайн шаардах ёстой.

Бүх хүн орлогоо нотлоод явах нийгмийн хандлагыг би зөв гэж бодож байгаа. Хуулиа бас баталчих хэрэгтэй. Нотолж чадахгүй бол улсын орлого болгочих хэрэгтэй. Манлайлаад хийчих нь Монгол төрд дэвшил байх.

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа:

-Бодлогын тодорхой асуудал гэхээр ямар асуудлаар итгэл үзүүлэхийг хүсээд байна вэ. Баялгийн тухай хууль батлагдсан уу. Энэнэтэй холбоотой 34 хувиа авна ч гэл үү 51 хувиа авна ч гэл үү. саад тотгор үүсээд байгаа юм уу.

Ухаахудагийг авах юу болсон бэ, яагаад гацаад байна вэ. Хөрөнгө хураах тухай хууль түрүүчийн долоо хоногт УИХ-д оруулсан. энэ яагаад удав. Ийм байтал яагаад энэ хуулийг оруулахад асуудал үүслээ гэж яриад байдаг юм бэ.

Ерөөсөө баялгаа авах гэтэл блохгүй байна, Хөрөнгө хураах тухай хуулийг батлах гэтэл гацаагаад байна, Ухаахудагийг авах гэтэл өгөхгүй байна гээд шүүмжллэтэй хандаж байгаа хүмүүст наагаад байна, залхаж байна. Бушуухан авахыг нь аваач ээ. яагаад энэ хуулиа эрт оруулж ирээгүй юм бэ. Хрөөнгө нь нотлогдохгүй бол яах юм, ямар нэг хуулиар зохицуулагдах юм уу. Эсвэл О.Алтангэрэл сайдын саяхан оруулж ирсэн хуулийг хүлээх ёстой юм уу.

Итгэл хүлээлгэх эсэх тухай асуудал яригдаж байна. Би бол итгэл хүлээлгэхгүй гэдгийг удаа дараа хэлж байгаа. УИХ итгэл хүлээлгэнэ гэвэл та цаашаа ажиллаад явах уу.

Уг гарвал чинь өөр асуудал байсан, тэр асуудал буруу гэж үзэж байгаа бол таны хэлсэн үг байдаг. Япон, Солонгосын албан тушаалтнууд жижигхэн асуудлаас ажлаа өгөөд огцордог гээд.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-Огцрох амархан, тэрэнтэй санал нэг байгаа. Миний хувьд албан тушаалтай зууралдаад  байгаа юм байхгүй. Огцорсны дараах үр дагаврыг тооцох ёстой. Энэ бол Монгол төрийн ажил.

Цааш, цаашдын Засгийн газар олон сорилтуудтай тулна. Асуудал бүхэнтэй тулаад Засгийн газар огцроод байвал хэт тогтворгүй засаглал үүсвэл парламентын засаглал дээр эрсдэл үүсэх учраас хувь хүний шийдэл байж болохгүй гэж л үзээд байгаа юм.

Тэрнээс намайг албан тушаалтайгаа зууралдаад байна, Ерөнхий сайдын албан тушаалд дуртай хүн гэдэг өнцгөөс хараад хэрэггүй. Олон талаас нь Үндэсний баялгийн сангийн тухай хуультай холбоотой стратегийн ордын 34 хувьтай холбоотой хэлцэл хийгдээд явж байгаа. Эхнийх нь Ухаахудагтай холбоотой асуудал УИХ-д өргөн баригдаад хоёр удаа буцаагдсан. УИХ дээр П.Мөнхтулга гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг гараад хуралдаж байсан цаг үетэй давхацсан. Энэ хэлцэлтэй холбоотой, Онтрагийн асуудал байгаа.

Орлогоо нотолж чадахгүй бол Иргэний журмаар хууль бус хөрөнгө орлогыг нэхэмжлэхтэй холбоотой хуулийн төслийг нэгдүгээр сарын 24-нд өргөн барьсан. Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын ажил эхэлсэн үетэй давхцаж ийм асуудал үүссэн.

Энийг би том агуулгаараа Монголын нийгэм, парламент дүгнэлт хийх нь зүйтэй л гэж үзэж байгаа. Олон, олон том төслүүд хялбар байсан бол бүгдээрээ л явчих байх. Бүгд хамтарч ажилласнаар том эрх ашгууд, геополитикийн ард гарч байсан.

Гэхдээ цаашдаа Монголын парламент, Засгийн газар гадна дотнын нэлээдгүй олон хүнд сорилтуудтай тулгарна. үүнийгээ нээлттэй ярилцаад шийдвэрээ гаргадаг байхгүй бол асуудал үүслээ ийм юм боллоо гэдэг байдлаар төр донслоод байвал хоёр том гүрний дунд байдаг Монголын хувьд төр суларна гэж үзээд байгаа юм.

14 : 06
2025-6-2

"Хариуцлагын асуудал парламент дээр яригдана"

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий сайдад итгэл үзүүлэх тухай тогтоолын төслийг хэлэлцэж байгаатай холбоотойгоор гишүүд асуулт асууж, санал хэлж байна. 

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр:

-Тогтоолын төсөлд “Үүссэн улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан сонгодог парламентын тогтолцоог төгөлдөржүүлэхэд дэмжлэг шаардлагатай байна” гэж. Энэ өгүүлбэрийн учир шалтгаан юу вэ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-Сонгодог парламентын засаглал гэдэг агуулгыг бүгдээрээ л мэдэж байгаа. Монгол Улс  парламентын засаглалтай, төлөөллөө илүү том болгосон. Энэ юу гэсэн үг вэ гэхээр парламент өөрөө бие даан шийдвэр гаргадаг байх эрхийг л баталгаажуулж байгаа. 76-126 болсноор олон эксперт орж ирснээрээ санал гээгдэхгүй жагсаалтыг төлөөлж байгаа гишүүд томсгосон тойргоос өндөр чансаатай сонгогдож байгаа гишүүд бүгдээрээ Монголын ард түмнийг төлөөлж байгаа. Ард түмнийг төлөөлж байгаа элчийн хувьд энэ шийдвэрээ бидний хувьд гаргах нь зүйтэй. Энэ ч агуулгаараа сонгодог парламентапд байдаг нийтлэг жишгийг хэвшүүлэх гэж энэ итгэл үзүүлэх эсэх тухай асуудлыг оруулж ирж байгаа.

Дэлгэрэнгүй деталчилсан асуулт асуувал хариулахад бэлэн байна. Энэ бүх мэтгэлцээн сонгодог парламентын соёл. Парламент өөрөө Засгийн газраа бүрдүүлж огцруулдаг байх нь өрөө Үндсэн хуулийн зарчим. Үүнд хэн ч ямар нэгэн байдлаар нөлөөлөхгүй байх учиртай.  Энэ бол ард түмэнд олгогдсон парламентын онцгой бүрэн эрхийн асуудал. Тийм учраас парламент олон талаас шүүн хэлэлцээд, олон нийт ард иргэдийн эргэлзээ болон асуудлыг тайлах ёстой. Энэ агуулгаар оруулж ирсэн.

УИХ-ын гишүүн Б.Баярбаатар:

-Ерөнхий сайдад итгэл үзүүлэхийг дэмжиж байгаа. Албан ёсоор Үндсэн хуулиар олгогдсон эрхээ гүйцэтгэх засглалын тэргүүн ч, парламент ч өнөөдөр хэрэгжүүлж байна. Түүхэндээ анх удаа итгэл үзүүлэх тогтоол орж ирж байгаа юм билээ. Энэ нэг талаараа соёл гэж харж байгаа. Өнөөдөр өглөө МАН -ын бүлэг хуралдсан, хайрцагласан ямар нэг шийдвэр гаргаагүй. МАН ын Бага хурлаар Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудал яриагүй, шийдвэр ч гараагүй. Энэ бол цэвэр эрх зүйт зарчмаараа парламентын эрх үүрэг. Энэ эрх үүрэг Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал нээгдсэнээр эхэлж байгаа шүү.

Парламент өөрөө эрхээ эдлэх ёстой. Ерөнхий сайдын Үндсэн хуулиар олгогдсон, парламентдаа хандсан хандлага. Гүйцэтгэх засаглалын тэргүүнийг парламент л томилно, парламент л чөлөөлнө. Хариуцлагын асуудал парламент дээр л яригдана.

Энэ асуудлыг төлөвшүүлэхэд илүү анхаарах ёстой. Тэгж байж хяналт, харилцан эрх мэдлийн хуваарилалт тэнцвэржинэ. Энэ байр сууринаас хандаж байгаа учраас Ерөнхий сайдад итгэл үзүүлэхийг дэмжиж байна.

 

13 : 07
2025-6-2

ТББХ: Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх тухай хэлэлцэж эхэллээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2025.06.02/ хуралдаан эхлээд байна. Тус хуралдаанд нийт 20 гишүүн оролцож байна. Энэхүү хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх тухай тогтоолын төслийг хэлэлцэхийг гишүүдийн 18 нь дэмжлээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хуралдаанд биечлэн оролцож байна. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газраас өргөн мэдүүлсэн Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх тухай тогтоолын төслийн талаар танилцуулга хийлээ.

Тэрбээр “Та бид хамтдаа 2024 оны ээлжит сонгуулийг 126 гишүүнтэй, холимог тогтолцоотой анхны сонгуулийг хийсэн. Сонгогчдын саналыг гээхгүй байх, аль болох парламентын засаглал төгөлдөржиж байх Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийсэн.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийсэн гурван нам хамтарч Засгийн газар байгуулах нь зүйтэй гэж үзсэн.

Тухайн үед олонхийн санал авсан нам дангаараа яагаад Засгийн газраа байгуулдаггүй юм бэ гэдэг шүүмжлэлтэй олон асуудал байсан. Гацсан том төслүүд байна, зориг гаргаад шийдэл гаргая гэдэг агуулгаар хамтарсан Засгийн газрыг байгуулах нь зүйтэй гэж үзсэн.  Хамтарсан Засгийн газрын флатпорм бол Үндсэн хуулийн флатпорм.

Тийм учраас Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийх өдрөө хмтарч засаглах нь зүйтэй юм аа гэдэг энэ ерөнхий зарчим идеалогийг гаргасан гэдэг тайлбар хийж, хурдтай хөгжлийн төлөөх зориг хэмээх уриатайгаар хоёр намтай гэрээ байгуулж хамтарсан Засгийн газрыг байгуулсан.

Хамтарсан Засгийн газар байгуулагдан ажлаа эхэлснээс хойш 10 сарын хугацаа өнгөрч байна. Хөгжлийн 14 мега төслийг зарлаж, олон жил гацсан Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Ганцмод –Гашуусухайтын хил холболтын төмөр зам, Ораногийн хөрөнгө оруулалтын гэрээ, нийслэл дээр гацсан дэд бүтцийн томоохон асуудлыг шийдвэрлэх, бүсчилсэн хөгжлийн зорилтын хүрээнд томоохон зорилтыг дэвшүүлэх зэрэг бодлогын үр дүн энэ 10 сарын дотор гарсан нь бодитой. Хамтарсан Засгийн газарт ажиллаж байгаа журмын нөхөд, Ардчилсан нам, ХҮН намын удирдлагууддаа талархал илэрхийлэх нь зүйтэй. Цаг хугацаа өнгөрнө, энэ нь өөрөө түүх болж үдэнэ.

Үндэсний баялгийн сан зэрэг томоохон асуудлыг явуулахад асуудал үүссэн. Сүүлийн өдрүүдийн үйл явдал өрнөсөн. Чуулган дээр нээлттэй үг хэлнэ, нээлттэй асуулт, санал тавиасай гэж гишүүд та бүхнээсээ хүсэж байна. Идеалогийн зөрүүтэй, хамтарсан Засгийн газар явах уу үгүй юу, нийгмийн тулгамдсан асуудлаа шийдвэрлэж чадах уу гэдэг томоохон үр дагавар дагуулж байгаа томоохон шийдэл болно. 126 гишүүнтэй, шинэчилсэн парламентын бүрдүүлсэн анхны Засгийн газар туйлын хариуцлагатай хандаж, олон асуулт санал гарч, олон нийтийн дунд байгаа эргэлзээ, цаашдаа ямар замаар замнах вэ, тогтвортой засаглалыг хэрхэн хадгалж үлдэх вэ гэдэг нээлттэй мэтгэлцээн болоосой гэж хүсэж, Засгийн газраас дэвшүлэн тавьж байгаа хамтарсан Засгийн газрын гэрээнд сорилт тулгарч байгаа учраас өөрийн бүрэн эрхэд байгаа энэхүү асуудлыг хөндөх нь зүйтэй гэж үзсэн.

Тийм учраас бүх асуултад илэн далангуй чин сэтгэлээсээ хариулахад бэлэн байна.

Парламентын гишүүд та бүхэн нийт ард түмнээс сонгогдсон, нийтийн ашиг сонирхлын төлөө ажиллах тангараг өргөсөн хүмүүс. Парламентын мэтгэлцээнээр дамжуулж, Монголын ард түмэн та бүхнээр дамжуулж томоохон дүгнэлт, цаашид ажиллах Засгийн газарт шинэ жишиг болж үлдэх нь туйлын чухал юм гэж үзэж өөрт байгаа эрхээ эдэлж, Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх тухай асуудлыг нээлттэй ярилцах нь зүйтэй гэж үзэн, УИХ-ын тогтоолын төслийг хүргүүлсэн” хэмээлээ. 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
БурууБуруу
12
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

67 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-06-02 66.181.177.239

iim shiid gargaj bgaa uls turchidtei uls suirekh l bhdaa.

Avatar

Нэргүй 2025-06-02 174.238.50.42

зөв дараагийн ээлжинд хоолонд орох гэж халбага барисан гаруудыг хаах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2025-06-02 158.59.146.30

ООЁ, БРАВО
ООЁ, БРАВО
ООЁ, БРАВО
ООЁ, БРАВО
ООЁ, БРАВО
ООЁ, БРАВО

Avatar

Нэргүй 2025-06-02 202.126.90.217

Болждээ, ЗГ-таа Амжилт !!!

Avatar

Нэргүй 2025-06-02 188.162.254.34

миэг огцруулахад би хэзээ ч дарга болохгуй гэж байсан худалч, кофе уугаад тусгай элчин сайд томилж ажиллуулаад 180км зам бурэн дуусгаагуй, шувуу ажиллагаа явуулаад ганц ч том авилгачид баривчилж чадаагуй буюу хусээгуй, хахуулиар авсан монгоо гадаадын банкинд би хятад улсын иргэн гэж нуусан баярцогтыг дарга гэж долигнож дууддаг, Монгол улсын иргэдийг муусайн ялаанууд гэж шуд зуун заналхийдэг, улныхан гэж доромжлогдсон иргэдийг гэрт нь угаартуулж алсан яахав цааш нь ургэлжлуулэх уу ?????

Avatar

Зочин 2025-06-02 139.5.217.204

2 ихнаядаас нь тойрогтоо тавиулаарай Гишүүдээ

Avatar

Нэргүй 2025-06-02 203.98.76.30

Irged bid l ogtsruulahgui yum bol ene avilgachin 126 bol bugd tumsugduultsen yum bn. Iim bolovsrolgui avilgachin, hudalch, hulgaich Eronhii said bidend hereggui eee

Avatar

Зочин 2025-06-02 202.179.18.210

Шударга үнэний төлөө зоримог тэмцэж, бүтээн байгуулалтын гацсан ажлуудыг хөдөлгөж эхэлсэн, Хууль бус хөрөнгийг хураах тухай хуулийн төслийг анх санаачилсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг Ц.Элбэгдорж, Ж.Оджаргал нарын олигархиудын захиалга, санхүүжилтээр бүлэглэлийн гар хөл бологсод хөлсний жагсаалаар гутаан доромжилж, гүтгэн гүжирдэж, хийсэн бүтээснийг нь харлуулан үгүйсгэж тал талаас нь боорлож байгаад хэлмэгдүүлэн огцруулах болж байна. Авлигачид, луйварчдын 30 гэр бүлд ялагдаж болохгүй, тэднийг

Avatar

Нэргүй 2025-06-02 103.212.118.10

ANUSDAAD XUCHINDUULEED DYRTAI BOOB XXOOD SERELN MASSAJLAX ANUSN VANAGLI80955877

Avatar

Нэргүй 2025-06-02 66.181.191.216

энэ баярбаатар сайнзориг батнайрамдал гэж пампарстай төлгөн коммунист жаалууд данхыг бүр хөхөж долоож байх шив. сайнзориг тэргүүтэй урд зүгийхэн хорлон сүйтгэгчээ авч үлдэхийн төлөө хийчээхээс яахав. анын өргөдлөө өгсөн сайдууд УИХ чуулганы хуралдаанд орохгүй байвал шударга шүү. нууц санал хураалт тул тэр нь дээр орж онигоо болов.

Avatar

bolor 2025-06-02 203.91.114.244

tiim bailguidee Man-d dahij iim hun oldohguiee

Avatar

Ашгүй ашгүй 2025-06-02 202.9.46.233

Азны коля. одоо АН-ын сайд дарга нарыг амбаардаад хөө, тэгээд оронд нь 2-р ээлжийнхэн хоолондоо. Доржхандыг дээш дэвшүүлж шаамийгийн оронд тавих юм шүү. Гоё гоё.

Avatar

Иргэн 2025-06-02 66.181.161.231

энэ этгээд Монголыг сййзрүүлэх алхам хийж байгаа Хувийн хэвшил цаасан Төр данхайсан Хццл йнранмыүгд йн дээр гарсан Тэдний цалин хангамж хэрээс хэтэрсэн Огцорох ёстой

Avatar

Нэргүй 2025-06-02 66.181.184.231

Би үхэхээр Чи үх гэдэг уриатай ийм ү****ц Ерөнхий сөйд Монголын түүхэнд байгаагүй. Өөрийг нь авлигын хэрэгтээ тайлбар өг гэхээр Хамтарсан ЗГ-т итгэл үзүүлэх асуудал болгон хувиргаж амиа хоохойлдог ЕС гэж байх уу

Avatar

Зочин 2025-06-02 66.181.191.80

Олон түмнийхээ төлөө зүтгэж байгаа ерөнхий сайдаа дэмжинэ.

Avatar

Нэргүй 2025-06-02 66.181.182.89

Муу золбин Данх аа зайлуулаач. Чамайг өргөдлөө өгөөд зайлтал чинь тэмцэнэ.

Avatar

Зочин: ЭДГЭЭР АСУУЛТАД ҮНЭН ХАРИУЛАХ ХҮН БАЙНА УУ? 2025-06-02 59.153.115.214

Ганц мод-Гашуун сухайтын төмөр замын төслийн нээлтээс ирэхэд шинэ ЗГ-ын сайдууд зурагдсан байсан гэж Оюун-Эрдэнэ. хэллээ.ХЭН ҮҮНИЙГ САНААЧИЛЖ, ҮҮРЭГ ӨГЧ ДАЛДУУР ХИЙЛГЭВ? Оюун-Эрдэнэ сонгодог парламентын засаглалаа хамгаална гэж яагаад хэлэх болов? Сонгодог парламентын засаглалд нь хэн саад болов? Болормаа гишүүний хэлсэн нууц санал хураалт явуулахыг ЗГ-ын ямар гишүүн ТӨРИЙН ОРДОНД ятгаж явав?

Avatar

Нэргүй 2025-06-02 103.212.162.42

Юу хийнэ гэж, юу хийсэн гэж, яаж чадна гэж итгэх үү? Огцор, орлогоо нотол!

Avatar

Нэргүй 2025-06-02 66.181.176.253

Ерөнхий сайд худалдаад авчихлаа ТББХг

Avatar

Зочин 2025-06-02 66.181.184.107

"тачаадна" гэдэг үг улс төрийн хэллэгт тохирсонгүй, Сайнзориг дарга бодно биз

Avatar

сонгогч 2025-06-02 202.9.46.178

Залуучуудын жагсаалын зорилго, мөн чанарыг ЕС Оюун-Эрдэнэ дөнгөж сая зарлачихлаа…хууль бус төрийн эргэлт хийсэн байна …!!! тэр хүмүүсийн нэрсийг УИХ – дээр ил тод зарлаарай…..та нар юу хэлмээр байна…???

Avatar

з 2025-06-02 66.181.161.255

mai shuu

Avatar

Нэргүй 2025-06-02 202.9.41.125

эрүүл мэндийн салбарт ямар ч сонгон шалгаруулалтгүй томилгоо хийж байгаа энэ бүхэн авилгал мөнгө ийм байдлаар урсаж байгаа

Avatar

Нэргүй 2025-06-02 139.5.219.30

Хоосон жүжиг…

Avatar

Нэргүй 2025-06-02 66.181.189.10

Монголп бүх зүйл нууцын зэрэглэлд

Avatar

Нэргүй 2025-06-02 66.181.189.10

Үгэн гоё найруулагатай ярих юм аа

Avatar

Нэр баригч нарт 2025-06-02 202.21.113.218

Ард түмний нэр барьж ерөнхий сайдыг огцруулах гэнэ. Та нар бүр иймдээ тулж байна уу. 17 саяын цүнхээр өөрсдийн хэдэн их наядын эрх ашигаа хамгаалж ерөнхий сайдыг унагаах гэж үзэж байна уу.

Avatar

Нэргүй 2025-06-02 202.179.15.43

Yun itgel huleelegeh eseh ve, zuud l ogtsoruul l daa, yagaad AN -aa muriv aa????

Avatar

Нэргүй 2025-06-02 202.126.92.75

muriaguiee odoo garah shiidveriin haraarai jujig bsn haragdana

Avatar

Нэргүй 2025-06-02 66.181.189.10

Мега төсөл, Амаргүй цаг үе, Галтай асуудал… зүгээр л зайл цаашаа Ажил хийж үзээгүй дурак

Avatar

Нэргүй 2025-06-02 202.131.227.134

14 мега төслийн эхнийх нь Таван Толгойн 2 толгойг нь хятадуудад бэлэглэх, хоёр дахь нь Урааны ордыг Француудад бэлэглэх. Энэ хоёр л овоо хэрэгжиж байх шив. Бусад нь үлгэр.

Avatar

Нэргүй 2025-06-02 202.131.227.134

Авлигатай яг одоо тэмцлээ гээд 6 жил. ЖДҮ, 60 тэрбум, ногоон автобус, нүүрсний хулгай, боржурын авлига гээд авлига ёстой цэцэглэж бна дөө. Баялагийг ард түмэнд яг одоо өглөө гээд 6 жил. 130.000-аар хуураад өнгөрсөн. Дандаа нэг хадны мангаа ярьж, ард түмнийг хулхидана. Одоо огцор. Нефтийн үйлдвэр яасан. Бүтэн 8 жил өнгөрлөө. Дампуурсан. Яг ард нь гарсан ажил юу бна. Юу ч байхгүй. Зайл О.Э.

Avatar

ЭРГҮҮ ҮХЭР МОНГОЛ 2025-06-02 202.21.105.17

ХАЙЯ,,,,,,,,,,,,НЭГ УДАА БОЛОО ИТГЭЛАА ҮЗҮЛЭЖЭ БОЛНА ШӨӨ…….. 2 УДАА БИШАА…

Avatar

Зочин 2025-06-02 66.181.191.59

Энэ Баярбаатар гэж ямар нөхөр байна, жинхэнэ цайрчихсан долоогч байна ш дээ, энэнд овоо юм өгсөн бололтой

Avatar

Нэргүй 2025-06-02 202.55.188.91

хулгайч данх зайлаачээ

Avatar

Зочин 2025-06-02 66.181.191.59

УИХ-ын нэгдсэн хуралдаанд санал хураахдаа нууц санал хураалт явуулж л болохгүй, ил санал хураагаад л шийдэх хэрэгтэй, гишүүд ч ус тосоороо ялгарна, дараа элдэв харгүй тэр нь дээр

Avatar

Нэргүй 2025-06-02 103.212.162.42

Ичээч нүдний булай! Огцрох шалтгаан чамд хэт олон байна, дээр нь чамд ЕС хийх дэндүү ахдаж байна! Зайл, огцор, орлогоо нотол, ялаа эдэл!

Avatar

Нэргүй 2025-06-02 66.181.189.10

За одоо зайлуулж үз. Энэ Улсыг бүхий л тал дээр 00 болголоо.

Avatar

Нэргүй 2025-06-02 66.181.182.89

зайлаачээ гэж олон хэлсэн шүү

Avatar

Нэргүй 2025-06-02 91.148.238.35

Нөгөө охин нь жирэмслээд, Данхыг өвөө болгоод, самарч байна даа 😂 Одоо бүр ажилгүй болоод хог дээр үсэрэх нь. Ямар гээчийн БЭР вэ?

Avatar

Нэргүй 2025-06-02 66.181.160.121

УИХ-д олонх болж буй МАН-ынхан намын даргаасаа айгаад "итгэл үзүүлнэ" гэсэн шийдвэр гаргах нь мэдээж!!! Хэрэв ийм шийдвэр гаргавал гаднах нөхцөл байдал эрс хурцдаж, "7 сарын1" давтагдах вий дээ??!!

Avatar

Нэргүй 2025-06-02 66.181.189.10

МАНынхаан наад нүдний булайгаа аваач ээ

Avatar

зочин 2025-06-02 66.181.185.14

Оюунэрдэний засгийн үед бид ковидийн хүнд үеийг амжилттай давж эдийн засаг бизнесээ богино хугацаанд сэргээн иргэдийн амьдралыг хэвийн болгосон Экспортын хэмжээг нэмэгдүүлж улсын төсвийг эрс өсгөн улс орны эдийн засгийн хүч чадлыг сайжруулах чухал чухал арга хэмжээ түүний дотор том төслүүдийг хэрэгжүүлж Нэг хүнд ногдох ДНБ-ыг нэмэгдүүлэхийг зорьж байна Ийм учраас л Украины нацистүүдийг дэмжигч АН Оюунэрдэнэд дайсагнаад байгаа юм Оюунэрдэнийг унагаж байж улс төрийн ашиг хонжоо олох юм гэнэ

Avatar

Нэргүй 2025-06-02 202.126.91.197

66.181.185.14 Чи бол төр төсвөөс хулгайлагчдын нэг байна

Avatar

Ззз 2025-06-02 202.126.88.171

оюун эрдэнэ өөрөөс нь өөр хүн хууль хэрэгжүүлэхгүй мега төсөл явуулахгүй гээд яаж бодоод байгаа юм.

Avatar

зочин 2025-06-02 66.181.185.14

МАН-ын бага хурлын шийдвэр бол АН-ынхантай нэгдээд ажил явахгүй юм байна гэдгийг л хэлсэн Оюунэрдэнийг огцруулах талаар ямар ч шийд гаргаагүй

Avatar

Нэргүй 2025-06-02 66.181.184.231

Гудамжгаас орж ирсэн, гудамж руугаа л буцах тэвилантай. ОЭ Харвардын богино хугацааны дамжаанд суусныгаа түрий барьж гутаасан. Занданшатар Стэнфордын нэрийг барьсан шиг. Ичмээр дамшиг даа

Avatar

Нэргүй 2025-06-02 66.181.184.231

Ихээхэн дэмжлэгтэй байсан энэ залуу Ерөнхий сайд тэр итгэлийг даасангүй дээ. Ард түмний иогэлийг хөсөрдүүлсэн учраас өөрөө огцорвол нэрэнд нь дээр юм даа

Avatar

Нэргүй 2025-06-02 66.181.164.211

Эсрэг сэтгэгднл устгаад шаал худлаа ээбийгийн сайт шүүүү

Avatar

Нэргүй 2025-06-02 14.1.81.66

Үзүүлсэн нь дээрэээ

Avatar

Нэргүй 2025-06-02 66.181.185.125

хэн нь дэмжихийг сайн харж авцгаагаарай, дараа нь хэнүүсийг огцруулахаа мэдээд авахад амар

Avatar

зочин 2025-06-02 66.181.185.14

Хараад байх юм үгүй МАН-ын гишүүд бүгд ОЮУНЭРДЭНИЙГ дэмжинэ Засгийн газраа бүрдүүлж ажиллах үүрэг өгнө

Avatar

зочин 2025-06-02 103.212.119.168

УИХ ерөнхий сайдад итгэл хүлээлгэвэл ёстой дэлхий даяараа шившиг болох байх дөө

Avatar

зочин 2025-06-02 66.181.185.14

Шившиг болох зүйл Оюунэрдэнэд байхгүй Харин АН-ын нөхөд л Украины нацистүүд шиг зэрлэг хүмүүс гэдгээ харуулж байна

Avatar

Нэргүй 2025-06-02 66.181.160.121

Хүү нь хэрээс хэтэрсэн тансаглал үзүүлж аавыгаа авлигад хардагдах үндэслэл бий болгочихоод байгааг шившиг биш, гавьяа гэж үзэх үү??? Хэрэв ОЭ татвар төлсөн баримтаар тэр орлогоо нотолчихвол өөр хэрэг!!!

Avatar

Zochin 2025-06-02 202.21.111.170

Орлогоо нотло. Та яагаад өөр юм яриад байнаа. Таныг болон танай гэр бүлийн тансаглал хирээс хэтэрч буйд ард түмэн эгдүүцэн жагсаж бна. Засгийн ажлын талаар бид жагсаагүй. Асуудлыг битгийн өөр тийш займчуулж өөрөөсөө холдуул

Avatar

зочин 2025-06-02 66.181.185.14

Орлогыг нь холбогдох байгууллага шалгаж байгаа Энэ бол өөр асуудал Засгийн газрыг унагах шалтаг биш Харин АН-ын гол зорилго бол ямар нэг шалтаг олж одоогийн засгийн газрыг унагах үймээн самуун дэгдээх улс төрийн тогтворгүй байдал үүсгэх явдал Улмаар энэ жилд тавьсан зорилтууд түүний дотор том төслүүдийг нурааж үүний бурууг одоогийн төрд тохох явдал Одоогийн төрд ажиллаж буй гол хүмүүсийн нэр төр рүү дайрч давшилж иргэдийн дунд нэр төрийг нь унагах улмаар улс төрийн ашиг хонжоо олох явдал

Avatar

Нэргүй 2025-06-02 66.181.189.10

Улсын ажлаар драм найруулсан. Опоо болноо

Avatar

Нэргүй 2025-06-02 202.9.41.117

"Орлогоо нотол" гэсэн чинь тэнэгтээд УИХ-аар хэлэлцүүлээд байгаа юм уу? Ард түмэн юу асууж байгаа мэдэхээ байтлаа мэдрэл болжээ.

Avatar

Нэргүй 2025-06-02 66.181.160.121

Харин тиймээ!!

Avatar

Нэргүй 2025-06-02 188.162.254.34

миэг огцруулахад би хэзээ ч дарга болохгуй гэж байсан худалч, кофе уугаад тусгай элчин сайд томилж ажиллуулаад 180км зам бурэн дуусгаагуй, шувуу ажиллагаа явуулаад ганц ч том авилгачид баривчилж чадаагуй буюу хусээгуй ,хахуулиар авсан монгоо гадаадын банкинд би хятад улсын иргэн гэж нуусан эх ороноосоо урвагчыг баярцогт дарга гэж долигнож дууддаг, Монгол улсын иргэдийг муусайн ялаанууд гэж шуд зуун заналхийдэг, улныхан гэж доромжлогдсон иргэдийг хамгын олоныг гэрт нь амьсгалыг нь боож алсан !!!!

Avatar

зочин 2025-06-02 66.181.185.14

Зөв Оюунэрдэнийг дэмжих нь зөв Энэ засгийн газар ковидийн хүнд үеийг амжилттай давж Эдийн засаг бизнесээ богино хугацаанд сэргээн иргэдийн амьдралыг хэвийн болгосон Гадаад худалдааны хэмжээг нэмэгдүүлж улсын төсвийг эрс өсгөсөн Үүний дүнд олон чухал арга хэмжээ түүний дотор том төслүүдийг хэрэгжүүлж нэг хүнд ногдох ДНБ-ыг эрс өсгөх боломж гарч ирлээ Хэрэв Украины нацистүүдийг дэмжигч АН төрд байсан бол энэ бүгдийг бид үзэхгүй байсан Оюунэрдэнийг дэмж Төлөвлөсөн ажлыг нь хийлгэ

Avatar

Нэргүй 2025-06-02 103.168.34.168

ш** муу лалараа, хаана амьдрал сайхан болчихоод бөйна. зайлаарай

Avatar

Нэргүй 2025-06-02 202.126.91.103

Хүү төрүүлсэн ээжүүд хөвгүүдтэйгээ байх хугацаагаа хасаж харь газар ажиллуулж бна .Эх орон хүчтэй эрх баригчид нь ухаантай ууж идэх шуналаа урдаа барьдгүйсэн бол хичнээн ээжүүдийн сэтгэл амар байх байсан болдоо

Avatar

Нэргүй 2025-06-02 103.212.162.42

Хангалттай 8 жил Монголчуудыг доройтууллаа! Юун итгэл хүлээлгэх вэ шууд улс төрөөс зайлуул, орлогын нотлуул! Аль хэдийн огцрох ёстой этгээд ш дээ Оюун-Эрдэнэ!

Avatar

Irgen 2025-06-02 91.86.153.163

Hov jiv, gutgeleg, ataa jotoo, oorsdiin amidraldaa archaagui buh umiig tor ruu dairsan humuusiig ashiglaad zasgiin gazart uls toriin etgelt hiih shiv.

Avatar

Нэргүй 2025-06-02 66.181.189.10

Тэр найруулагчтай нь далд оруул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж