BCL Asia буюу Азийн аваргуудын лигийн зүүн бүсийн шигшээ тоглолтууд Улаанбаатар хотноо боллоо. Өнгөрсөн жилээс эхлэн Монголын дээд лигийн түрүү, үзүүр багууд Азийн шилдгүүдтэй өрсөлдөж эхэлсэн түүхтэй. Эхний жилдээ туршлага дутаж, танилцах дадлага хийсэн бол энэ жил жинхэнэ утгаараа өрсөлдөв. Ялангуяа Хасын Хүлэгүүд баг хэсгийн шатнаас эхлэн өрсөлдөгчдөө илүүрхэж, эцэст нь эх орондоо аварга болж чадлаа.
Хүлэгүүд баг хагас шигшээд NBA-ийн супер од Жэйсон Тэтумын аав Жастин Тэйтумаар удирдуулсан Индонезийн аварга Пелита Жаяаг хожиж, Азийн аваргуудын лигийн үндсэн шатанд өрсөлдөх эрхээ авсан.
Харин финалд Тайванийн аварга Таоюань Пайлотс багийг буулган авч, зүүн бүсийнхээ аварга багаар тодорчээ. Финалын тоглолтод Монголын аваргуудын легионер Иан Миллер онцгойрч, 30 оноо авсан бөгөөд эгзэгтэй мөчүүдэд багтаа хэрэгтэй шийдвэрүүдийг гаргаж, хожилд хувь нэмрээ оруулсан аж. Энэ ч үзүүлэлтээрээ финалын "Үнэ цэнтэй тоглогч"-оор шалгарсан.
Тоглолтын дараа Хүлэгүүдийн дасгалжуулагч Э.Ариунболд "Өнгөрсөн жил Азийн аваргуудын лиг бидэнд шинэ лиг байсан. Тэр үед бидэнд олон улсын туршлага гээд байх юм байгаагүй. Гэхдээ бидний энэ жилийн менежментийн зорилго бол амжилтаа ахиулах байсан" гэсэн юм. Харин Иан Миллер "Энэ шагнал надад их зүйлийг өгүүлж байна. Энд байгаа бүх хүнд л ихийг өгүүлж байгаа. Бид үүний төлөө зорьсон. Хүлэгүүд баг, Монголын сагсан бөмбөгийн лиг үүний төлөө зүтгэсэн" гэлээ.
АЗИЙН АВАРГУУДЫН ЛИГ
FIBA буюу Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос тив бүрийн шилдэг клубуудыг тодруулах тэмцээнийг сүүлийн жилүүдэд зохион байгуулж байгаа. Азийн аваргуудын лиг гэх нэршлээрээ хоёр дахь жилдээ болж буй тус тэмцээний өнгөрсөн жилийн аварга нь Ливаны Аль Рияади байв.
Дубай хотноо зургадугаар сарын 7-ноос 13-ны өдрүүдэд болох тэмцээнд дараах есөн баг өрсөлдөнө.
- Хятадын лигийн аварга – Чжэцзян Лайонс
- Японы лигийн аварга – Үцүномияа Брекс
- Өмнөд Солонгосын лигийн аварга – Чанвон ЛЖ Сакерс
- Филиппиний лигийн аварга – Мералко Болтс
- Баруун Азийн супер лигийн аварга – Аль Рияади
- Баруун Азийн супер лигийн дэд аварга – Табиат
- Зохион байгуулагч орны аварга – Шабаб Аль Ахли
- Азийн аваргуудын лигийн зүүн бүсийн аварга – Хасын Хүлэгүүд
- Азийн аваргуудын лигийн зүүн бүсийн дэд аварга – Таоюань Пайлотс
Дээрх есөн багийг гурван хэсэгт хуваасан бөгөөд өндөр амжилттай найм нь плей-оффын шатанд шалгарна. Хүлэгүүдийн тухайд Хятадын аварга Чжэцзян Лайонс болон баруун Азийн супер лигийн дэд аварга Табиат гэсэн багуудтай нэг хэсэгт оржээ.
Нэргүй 2025-06-02 202.9.40.19
3х3 баг дэлхийд монголчуудыг таниулсан бол одоо та нармонголыг дэлхийд таниулах цаг болжээ. Монголчууд хүчний спортод сайн гэдгийг харуулж монголчуудаа баярлуулаарай. Та нартаа амжилт хүсье
Нэргүй 2025-06-02 66.181.183.102
хятадын аварга багийн нэрийг их эвгүй бичиж
Нэргүй 2025-06-02 202.9.41.53
Нам төр хулгайлж эзлж 35 жил хулгай шаасан адгийн өлөн хулгайч х***а манж хог шаарууд