Олны сэтгэлд хоногшсон Пак Бо Гум эрс өөрчлөгджээ

Олны сэтгэлд хоногшсон Пак Бо Гум эрс өөрчлөгджээ

Олны сэтгэлд хоногшсон Пак Бо Гум эрс өөрчлөгджээ

"Netflix"-ийн "When Life Gives You Tangerines" цуврал энэ оны эхээр олны хүртээл болж, нэр алдар нь дэлхий даяар түгсэн. Тэр тусмаа залуу жүжигчин Пак Бо Гумын үлгэр жишээ нөхрийн дүр олны хайрыг татсан билээ. Тэгвэл Пак Бо Гум энэ удаад "Good Boy" цувралаар цоо шинэ дүр төрхтэй эргэн ирж байна. Шударга журмыг эрхэмлэдэг залуу офицерын дүр нь олны сэтгэлд хоногшсон Пак Бо Гумыг эрс өөрчлөх бололтой.

"Good Boy" кинонд спортын шилдэг тамирчид байж байгаад цагдаагийн офицер болсон залуусын тухай гардаг. Ялалтын төлөө тэмцдэг байсан залуус гэмт хэрэгтэй тэмцэх болжээ. Пак Бо Гумын хувьд олимпийн боксын алтан медальт тамирчны дүрд тоглосон байна.

Эхний ангид төрөл бүрийн спортоос цагдаад нэгдэж буй хувь хүмүүсийн тухай гардаг. Үндэсний баатар байсан залуус янз бүрийн шалтгаанаар цагдаагийн офицер болохоос өөр аргагүй болдог аж.

Цувралын найруулагчаар "Beyond Evil", "The Good Bad Mother" кинонуудад ажилласан Шим На Ён, зохиолчоор "Life on Mars", "Chief of Staff" бүтээлүүдээр танигдсан Ли Дэ Ил ажиллажээ.

ЭХ СУРВАЛЖ: KOREA TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж