НЭМЭЛТ:
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх эсэх асуудалд саналаа нэгдэхийн тулд УИХ дахь АН-ын бүлэг гишүүдийнхээ саналыг нууцаар хураахаар болсон байна.
УИХ ДАХЬ АН-ЫН БҮЛЭГ ДАХИН ХУРАЛДАЖ БАЙНА
АН-ын бүлэг түр завсарлаж, дахин хуралдаж эхэллээ. Хурлаар УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд оролцох эсэхийг шийдэх гэнэ. Ерөнхий сайдыг АН-ын бүлгийн хуралд оролцох шаардлагагүй гэж үзсэн талаар өмнө нь мэдээлсэн.
“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл үзүүлэх тухай” Улсын Их Хуралд өргөн барьсан тогтоолын төслийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулж, бүлгийн гишүүдэд мэдээлэл өгсөн талаар мэдээлсэн юм.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд гишүүдийн 73.9 хувь нь дэмжсэнээр "Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх нь зүйтэй" хэмээн үзлээ. Санал хураалтад нийт 23 гишүүн оролцсоноос 17 нь Ерөнхий сайдад итгэл үзүүлэх ёстой гэж үзсэн бол зургаа нь дэмжээгүй санал өгчээ.
Санал хураалтыг нууцаар явуулсан юм.
Одоо энэхүү асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, шийдвэрлүүлнэ.
Холбоотой мэдээ