МАН Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хураасангүй

МАН Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хураасангүй

МАН Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хураасангүй

НЭМЭЛТ: 

УИХ дахь МАН-ын бүлэг Засгийн газраас өргөн мэдүүлсэн Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх тухай тогтоолын төслийг хэлэлцсэн ч санал хураагаагүй байна. Тус бүлэгт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, тогтоолын төслийн талаар танилцуулга хийсэн юм.

УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга А.Ариунзаяа бүлгийн хуралдааны талаар "Гишүүд Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хэлээгүй. Өөрсдийн итгэл үнэмшлээр саналаа өгнө" гэж мэдэгдсэн юм. Мөн гишүүдэд энэ асуудалтай холбоотойгоор дарамт их ирж байна гэж тодотгосон юм.

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж эхэллээ

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн /2025.06.02/ ээлжит хуралдаан эхлээд байна. Бүлгийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэх учиртай. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бүлгийнхээ хуралд орсон байна.  Хуульд зааснаар Ерөнхий сайд тогтоолын төслийнхөө талаар танилцуулах учиртай. Мөн МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар уг хуралд оролцож байгаа аж.

Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх тухай тогтоолын төслийг өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороо, мөн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх тул үүний өмнө бүлэг саналаа багцлах учиртай. УИХ дахь МАН-ын бүлэг нь нийт 68 суудалтай. Үүнээс 37 нь Ерөнхийлөгчийн талд буюу Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэхгүй гэдэг байр суурь барьж байгаа бол 31 нь итгэл үзүүлнэ гэдэг байр суурь барьж байна гэх мэдээлэл бий.

Иймээс УИХ дахь Ардчилсан намын бүлэг, мөн ИЗНН, Үндэсний эвслийн гишүүдээс өгөх санал хураалт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ албан тушаалдаа үлдэх үү, аль эсвэл огцрох уу гэдэг асуудлыг шийдвэрлэхэд гол үүрэг хүлээх болж буй.

Г.ХОРОЛ

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-06-02 188.162.254.34

миэг огцруулахад би хэзээ ч дарга болохгуй гэж байсан худалч, кофе уугаад тусгай элчин сайд томилж ажиллуулаад 180км зам бурэн дуусгаагуй, шувуу ажиллагаа явуулаад ганц ч том авилгачид баривчилж чадаагуй буюу хусээгуй, хахуулиар авсан монгоо гадаадын банкинд нуухдаа би хятад улсын иргэн гэж нуусан баярцогтыг дарга гэж долигнож дууддаг, Монгол улсын иргэдийг муусайн ялаанууд гэж шуд зуун заналхийдэг, улныхан гэж доромжлогдсон иргэдийг гэрт нь угаартуулж алсан яахав цааш нь ургэлжлуулэх уу ?????

Avatar

Малчин 2025-06-02 66.181.190.114

МАН Оюунэрдэнэ итгэл үзүүлэн үлдээх ямарч шалтгаан байхгүй болсон! Үлдээвэл ард түмэн босох бүр их хурал тарах гээд маш хүнд байдалд орно!
Ерөнхий сайд намын дарга зөв үлгэр жишээ шудрага ёс үзүүлж манлайлахгүй бол яаж шудрага үнэнг шаардах юм хулгай бүр ихсэж улсаараа сүйрэх аюултай!

Avatar

Нэргүй 2025-06-02 66.181.191.216

ДАНХЫГ ЮУ ГЭЖ ШААХЫГ МЭДЭЖ БАЙНА. ЭХИЙГЭЭ АЛДСАН АЯТАЙ САНАА АЛДАЖ БАЙГААД Л УЛС ОРНЫГ ХӨГЖҮҮЛЭХ ГЭТЭЛ ХЭСЭГ БҮЛЭГ УРТ ГАРТАЙ ЭТГЭЭДҮҮД НАМАЙГ УЛС ТӨРӨӨС ХОЛДУУЛЖ МОНГОЛЫН ХӨГЖЛИЙГ ХОЙШ ТАТАХ ГЭЭД БАЙНА. БИ Л БАЙХГҮЙ БОЛ МОНГОЛ УЛС ЦААШ ОРШИН ТОГТНОХ ЭСЭХ НЬ ЭРГЭЛЗЭЭТЭЙ БОЛНО ГЭХ АЯТАЙ ЮМ ШААНА.ҮНЭН ЧАНАРТАЙ ОРЛОГОО НОТОЛ, ХҮҮ ЧИНЬ ЯАЖ САЛТААНЫ ХҮҮХЭНДЭЭ ТЭРБУМЫГ ЦАЦАВ Л ГЭЭД БАЙГАА ШД.

Avatar

Нэргүй 2025-06-02 103.57.93.10

Ич ич зг -г огцруулахгүй бол уих ч тар тар чадамжгүй худлаа гэдгээ бүрэн баталсан болох биз

Avatar

Нэргүй 2025-06-02 66.181.189.10

Энэ засаг цаашаа юу ч хийж чадахгүй ээ

Avatar

Нэргүй 2025-06-02 66.181.189.10

Данхыг найруулагчтай нь зайлуул өө

Avatar

Нэргүй 2025-06-02 66.181.182.82

МАН -ын хулгайчид ЗГ -аа унагаачихаад амар тайван ажиллана гэж бодож байгаа бол ёстой горьдсоор.Нэг ч сайнаа үзэхгүй зовлонгийн далайд унанаа

Avatar

Нэргүй 2025-06-02 202.126.89.236

Ерөнхийлөгч хүүк данхаа явуулж байгаа юм байна дараагийн засгийн газар ардчилсан намгүй хол явахгүй данхын талынхан нийлээд дахиад огцруулах болно бөөн бужигнасан юм боллоо шүүү

Avatar

Нэргүй 2025-06-02 202.21.101.246

ерөнхий сайд бол шалтаг. Гол асуудал нь баян ядуугийн ялгаа маш их, залуучууд Монголын улстөрчид баячуудыг хулгайлж хуурч баяжсан гэж харж байна. Гэтэл маш түрэмгий айхтар залуу үе гарч ирж байна. Гэр хорооллоос хөдөө орон нутгаас маш хатуу сэтгэлтэй залуу үе өсч бойжиж байна шүү дээ

Avatar

Нэргүй 2025-06-02 202.126.89.2

Түмэн олон Амгалан байсан нь дээр.

Avatar

Нэргүй 2025-06-02 103.212.118.10

SEXSDI80955877BOOB XXNO VAWALDI TAASHAALDI JARGAAN MASSAJLI80955877

Avatar

МАН дэмжигч 2025-06-02 202.70.43.43

Санал нэгтэй ЕС-р томилчихоод одоо болохоор 2-р ээлжийнхэн Хоолондоо гэгч болж бгаа нь УИХ,ЗГ дотроосоо Нооргийн Уламсайхан гэгчийг санхүүжүүлж ,мэдээлэл өгч удирдаж бгаа нь нэгэнт Ил тод боллоо.АН энэ жагсаал огцруулалтад нэр бүхий 2-3 гишүүнээс бусад нь нэг Их ач холбогдод өгч нийгмийг Талцуулахгүй бх шиг бна.Харин ЕС-д горьлогч Учрал тэргүүтэнгүүд бас шантаажчин МАН-ын хэдэн гишүүдийн л зохион байгуулалттай давтамжтай Сценараар явагдаад бгаа жагсаал.УИХ-ын дарга энэ хэдэн шантаажчин Бацааныг

Avatar

Нэргүй 2025-06-02 43.228.131.224

Бараг 6 жил ЕС хийхдээ яг юу хийсэн юм бэ данх чинь. Гадаад валютын ханш, бензин тос, татвар нэмэгдснээр амьдралын өртөг л нэмэгдлээ. Яг юу хийснийг нь сайхан халаач

Avatar

Нэргүй 2025-06-02 66.181.177.69

МАН хулгайч хоосон данхаа авч үлдвэл , сүйрнэ… Авч үлдээд сөнөх бхоо.

Avatar

Нэргүй 2025-06-02 103.212.118.19

итгээд гаргасан юмсан , итгэл даахгүй бнаа , одоо буугаач э гээд бгааг ойлгохгүй бгаам бх да .Итгэл хүлээлгэнэ ч гэх шиг , уриа лоозон нь хүртэл ямар ч логик бхгүй , эхлүүлсэн ажлаа дуусгана гэдэг үг хэллэгт одоо хүмүүс хууртахгүй ш дэ , ерөнхийлөгч 3 ажил эхлүүлсэн дуусгана гээд л гарч ирсэн одоо тэр 3 ажлыг нь асуухаар "юун 3 ажил билээ" гээд л зогсч бгаа , ардтүмнийг үнэн доромжилж бнаө

Avatar

Тогоо 2025-06-02 43.242.243.47

УИХ гишүүн хүн ЗГын гишүүн сайд байх нь энгийнээр бодоход ч шаал тэнэг хэрэг. ОЭд итгэх үү гээд санал өгөхөд ашиг сонирхлын зөрчилтэй учраас санал өгөхгүй хуультай. сарьсан багваахай араатан ч мөн, жигүүртэн ч мөн гэдэг шиг.

Avatar

Нэргүй 2025-06-02 139.5.217.237

АН, МАН гэж талцалгүйгээр Монголын төлөө аль болох эвсэж зүтгэх хүмүүс байна уу? 30 жил хагаралдлаа. Болоо биш үү? Бүх нам эвсэцгээ! Мэдээж үзэл бодлын зөрүү, ялгаа байж л таараа. Гэхдээ Монголоо гэх үзэл нам гэдгээс хүчтэй байх байлгүй. Монголчууд аа!

Avatar

Нэргүй 2025-06-02 178.174.229.45

OYUERDENE HUDALCHIIG TER HEREE BAATAR GEDEG SHALIG HULGAICHTAI N HAMTAD N SHOROND HIIJ ULSAAS HEDEN DOLLAR HULGAI HIISNIIG N ASUUH HTEI

Avatar

Нэргүй 2025-06-02 139.5.216.65

Тэр 37 гишүүнийг чинь ерөнхийлөгчтэй нь хамт огцруулж бас борлох байлгүй. Дараагийн сонгууль гэж бас нэг юм бий шүү

Avatar

Б 2025-06-02 202.131.225.197

ДАНХ БСДАГ АВЧ ҮЛДВЭЛ МАН ДАМПУУРНА. ЗУРГААГЫН ЗУРГААН ЖИЛ ЮУ Ч ХИЙСЭНГҮЙ ШД. ААН ТИЙМ АНДЛАЛЫН ХӨШӨӨ ХИЙГЭЭД БУЦААГААД НУРААЛУУ ЯАЛАА? ДАНХ БСДА ОДОО ЗАЙЛЖ ҮЗ. ОГЦРООХАМАРХАН.

Avatar

Нэргүй 2025-06-02 202.55.188.43

МАНгарууд хулгайчаа авч үлдэхнүү харж л байя

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж