Канад даяар 188 байршилд гал гарч байна

Канад даяар 188 байршилд гал гарч байна

Канад даяар 188 байршилд гал гарч байна

Канад даяар 188 байршилд том, бага хэмжээтэй гал гарч, Саскатчеван, Манитоба зэрэг мужид онц байдал зарлаад байна. Гал сөнөөх албаныхан цэргийн нисэх онгоц, нисдэг тэргүүдийг гал түймэртэй тэмцэхэд ашиглаж буйгаас гадна олон улсаас тусламж хүсч байна.

Галын тархац асар хурдтай байгаа тул Манитоба мужаас 17 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Тус мужийн Флин Флон хот 5000 хүнтэй ч одоогоор зөвхөн гал сөнөөгчид болон тусламжийн ажилтнууд л үлдээд байна.

Ойрын өдрүүдэд халуун, хуурай цаг агаартай байх төлөвтэй байгаа тул гал улам тархаж магадгүй юм.

Саскатчеван мужид Бямба гаригийн байдлаар 17 гал түймэр дэгдээд буй бөгөөд Канадын ой хээрийн түймэртэй тэмцэх агентлаг нөхцөл байдлыг ноцтой гэж дүгнэжээ. Хуурай цаг агаар зонхилсоор байвал нүүлгэн шилжүүлсэн 8000 хүний тоо 10 мянга болж нэмэгдэж магадгүй байна. Албаны хүний хэлснээр ирэх 4-7 хоног маш чухал аж.

Алберта, Бритиш Колумбиа мужийн ихэнх хэсэгт мөн л иргэдийг нүүлгэн шилжүүлэх зааварчилгаа өгөөд байна.

Гал түймрийн утаа 22 сая хүний амьсгалах агаарын чанарт нөлөөлж буй. Ялангуяа АНУ-ын хойд Миннесота мужид утаа эрүүл мэндэд хор хөнөөл учруулахуйц хэмжээнд хүрчээ. Иргэдэд хүргэсэн сэрэмжлүүлэг өнөөдөр оройг хүртэл хүчинтэй байна.

Канад 2023 онд гамшигт түймэрт автаж, 17.3 сая га газраа шатааж байсан түүхтэй. Канадад хүний үйл ажиллагаагүйгээр байгалийн жамаар гал гарах нь байдаг ч цаг агаараас болоод тархалт нь хурцадмал байдалд хүрдэг аж.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж