Цагдаагийн байгууллагаас өнөөдөр /2025.06.02/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, хошууч С.Баярбилэг:
-Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулсан "Зуны зугаа" шоу тоглолтыг зохион байгуулагч, тухайн тоглолтын үеэр аюулгүй байдлыг ханган ажиллах харуул хамгаалалтын байгууллага мөн тухайн тоглолтын үеэр худалдан борлуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудад албан шаардлага хүргүүлсэн. Тоглолтын үйл ажиллагаанд цагдаагийн 140 алба хаагч хяналт тавьж ажилласан. Энэ явцад 10 хутга, зодооны хэрэгсэл хоёр, алдаж гээгдсэн 18 эд зүйлийг олж тогтоож, өгсөн. Мөн насанд хүрээгүй хүүхэд архи согтууруулах ундаа ууж, хэрэглэн төөрсөн 22 иргэнийг ар гэрт нь хүлээлгэн өгсөн байна.
Тухайн тоглолтын үеэр эрүүл мэндэд хохирол учирсан гурван хүн эмнэлгийн тусламж авч, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж тогтоосон. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.
Цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр үүрэг гүйцэтгэн ажилладаг. Зарим тохиолдолд тоглолт зохион байгуулагчид гэрээт харуул хамгаалалттай хамтран ажилладаг. Тухайн асуудлыг цагдаагийн байгууллагаас хүлээн авч, хуулийн хүрээнд албан шаардлага, мэдэгдлийг хүргүүлсэн. Цагдаагийн албаныхан шууд шоу тоглолт руу орж, ажиллах нь зохимжгүй. "Зуны зугаа" шоуны үеэр гэрээтэй харуул хамгаалалтын байгууллагын 200 ажилтан ажилласан. Албан шаардлага дээр гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуульд заасан чиг үүрэг зэрэг хүлээх үүрэг маш их байдаг. Энэ үүргээ хэрэгжүүлээгүй нь улмаас Зөрчлийн тухай хуулиар тухайн хуулийн этгээд, иргэнийг шалгадаг зохицуулалттай.
Баян-Өлгий аймгийн Өлгий суманд 2025 оны зургадугаар сарын 1-нд 05.00 цагийн орчимд насанд хүрээгүй иргэд тээврийн хэрэгсэл жолоодож, осолдсоны улмаас гурван хүн харамсалтайгаар нас барсан хэрэг гарсан. Ямар нэгэн арга хэмжээнд оролцох эсэх талаар мэдээлэл алга. Шалгалтын явцад тодорхой болох байх. Дөрвөн хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна" гэв.
Зочин 2025-06-02 103.57.92.83
Хуучирч хоцрогдсон цэнгэлдэх хүрээлэнг нүүлгэж, зөв зохистой газар нь шинэ цэнгэлдэх байгуулах хэрэгтэй бна. Айлуудын дунд хүүхэд, хөгшидийн тав тух алдагдуулсан, зай талбай муутай энэ байгууламжаа шинэчлэх цаг нь болсон шүү. Гэмт хэргийн уурхай болохоос өмнө арга хэмжээ авах хэрэгтэй.
Нэргүй 2025-06-02 202.131.225.197
нгасанд хүрээгүй хүүхдүүдэд шоу цэнгээн зохиосон газар нь хэн бэ
зочин 2025-06-02 66.181.164.157
Цагдаагийн байгууллага үнэхээр муу ажилсан олон хүүхэд хутгаар чичүүлсэн зодуулсан дээрэмдүүлсэн Энэ бол Монгол төрийн эмгэнэл бидний ирээдүй ёс зүй ёс суртахуун гэж алга төр засаг анхаарч харж байгаач юм алга яндаа Монголын ард түмэн.
Сүйрэл
Нэргүй 2025-06-02 66.181.191.216
НЯНБАКТЕРИЙН ХОРЛОН СҮЙТГЭХ АЖИЛЛАГАА ШҮҮ. МОНГОЛЫН ХҮҮХЭД ЗАЛУУСЫГ АЛЖ УСТГАХ ШОРОНД ОРУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛСАН ГЭЖ БОДОГДОЖ БАЙНА.