Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, хяналт шалгалтыг Даваа гаригаас буюу өнөөдрөөс /2025.06.02/ эхлүүлнэ гэдгийг Зам, тээврийн яамнаас мэдээлсэн.  Энэ талаар ЗТЯ-ны Салбарын хяналтын газрын дарга А.Энхболд мэдээлэхдээ "Монгол Улсын болон олон улсын стандарт дүрэм журмаар олон улс, улсын чанартай хатуу хучилттай авто замаар замын хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийн бүх жингийн дээд хязгаарыг “Автотээврийн хэрэгслийн ангилал. Техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” MNS4598:2025 стандартад заасны дагуу зургаан тэнхлэгтэй буюу бодит жин нь 44 тоннтой тээврийн хэрэгслүүд зөвхөн нийтийн хэрэгцээний замаар замын хөдөлгөөнд оролцуулахаар тогтоосон.

Харин нийтийн хэрэгцээний замаар зорчих үеийн тээврийн хэрэгслийн бодит жин нь 44 тонноос дээш даацтай тээврийн хэрэгслүүд нийтийн хэрэгцээний бус зам буюу тусгай зориулалтын замаар хөдөлгөөнд оролцоно.

Сүүлийн жилүүдэд уул уурхайн болон газрын тосны /шатахуун/ бүтээгдэхүүн тээвэрлэж байгаа  иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын тээврийн хэрэгсэл нь энэ бүх жингийн даац хэмжээг хэтрүүлж тээвэрлэлт хийж байна. Жишээ дурдвал, цементийн тээвэр хийж буй тээврийн хэрэгсэл 140 тонн ачаа тээвэрлэж  холбоотой нийтийн хэрэгцээний авто замын эвдрэл нэмэгдэж байна. Иймд олон улс, улсын чанартай авто замаар “Автотээврийн хэрэгслийн ангилал. Техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” МNS4598:2025 стандартын дагуу хийгдэж буй тээвэрлэлтэд хяналт тавьж, даац хэтрүүлсэн тээврийн хэрэгслийг гаргасан зөрчлөө арилгах хүртэлх хугацаанд хөдөлгөөнд оролцохыг хориглох, түр саатуулах арга хэмжээ авна. Үүнтэй уялдуулан говийн бүсийн чиглэлд хийж байгаа уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, хяналт шалгалтыг ирэх долоо хоногийн Даваа гаригаас эхлэнэ" гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

нэргүй 2025-06-02 192.82.64.78

наад бичиж байгаа мэдээний ч агуулга найруулга авах юм алга. зогсооно гээд байгаа юмуу зориулалтын замаар явуулна гээд байгаа юмуу ойлгодоггүй ээ

Avatar

Нэргүй 2025-06-02 66.181.189.10

Хоосон рам нд С зөвшөөрөл олгодог асуудлаа зогсоо

Avatar

Нэргүй 2025-06-02 202.126.88.101

Эдийн засаг нь элгээрээ хэвтэх дээрээ тулаад байхад ядаж мөлхүүлээд тэр хугацаандаа замын стандартаа сайжруулаад даацын хэмжээгээ сайжруулаад яваач ээ. Хажуугаар нь хүнд даацын зам барина гээд 5 жил бөөн зардал болоод байна даа

Avatar

Нэргүй 2025-06-02 59.153.115.24

БАИНГЫН ШАЛГАЛТ ПОСТ АЖИЛЛУЛ ҮГҮИ БОЛ ХЭРЭГГҮИ

Avatar

ШУДАРГА ЁС 2025-06-02 14.1.81.18

МАШ ЗӨВ ШҮҮ

Avatar

temuujin 2025-06-02 103.57.92.196

Тэнэг юм хийж байхаар замаа сайжруулаач. Ядаж урагш хойш явдаг ганц замаа олигтойхон юм хийгээч дээ.

Avatar

Нэргүй 2025-06-02 188.162.254.34

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж !!!!

Avatar

Нэргүй 2025-06-02 188.162.254.34

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж бухимдаад сандраад хэрэггуй тайван кофе уугаад хулээж байгаарай одоохон тусгай элчин сайд томилж ажиллуулаад Монгол улсын баялагыг худал ярьж олон хувьсах аргаар залилагч хээл хахуулиар авсан монгоо гадаадын банкинд нуухдаа би хятад улсын иргэн гэж нуусан эх ороноосоо урвагч баярцогт даргаас асуугаад туухэн алсын хараатайгаар муу сайн ялаануудыг зоригтой зохицуулчихна !!!!!!!

Avatar

Нэргүй 2025-06-02 192.82.65.88

Ямар ч ачаа ачиж явсан даахаар чанартай замаа барь л даа. Манайх шиг цаас шиг зам барьчихаад бүх юм стандарт руу чихээд сууж байдаг улс гэж хаана ч байхгүй. Машин тэрэг явах гэж л зам байдаг биз дээ. Монгол улс зөвхөн суудлын машинд зориулсан зам барьдаг болсон уу?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж