Цахим спортын "CS" төрлийн хамгийн том, хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Мэйжор тэмцээн маргааш/2025.06.03/ АНУ-ын Техас мужийн Остин хотноо эхэлнэ. Өөрөөр хэлбэл, дэлхийн шилдэг "Counter-Strike"-н багийг тодруулна. Энэ удаагийн нийтлэлээр "1xBet Mongolia"-ийн шинжээчид та бүхэндээ 2025 оны анхны Мэйжор тэмцээний талаарх мэдэх шаардлагатай бүхий л мэдээллийг хүргэж байна.
Тэмцээн зохион байгуулагч "BLAST.tv"-ийн санаачлан хэрэгжүүлж буй Остин Мэйжор 2025 нь "Counter-Strike"-ийн түүхэн дэх 22 дахь Мэйжор бөгөөд "CS2" хувилбараар болж буй гурав дахь тэмцээн юм. Мэйжор тэмцээнүүдэд хамгийн олон удаа түрүүлсэн баг бол Astralis. Тэд дөрвөн удаа аваргалсан. Тэдний араас Fnatic 3 удаа, харин домогт NAVI хоёр удаа аварга болсон. Украины баг нэгийг нь CS:GO, нөгөөг нь CS2 хувилбар дээр хүртсэн. Сүүлийн таван Мэйжор тэмцээнд таван өөр баг түрүүлсэн. Тухайлбал, FaZe (2022), Outsiders (2022), Vitality (2023), NAVI (2024), Spirit (2024).
БАГУУДЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ
Тоглоомыг хөгжүүлэгч "Valve" энэ жил Мэйжор тэмцээнд оролцох багуудын тоог 24-өөс 32 болгож нэмэгдүүлсэн. 2025 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдрийн бүс нутгийн чансаагаар дэлхийн шилдэг 16 баг шууд оролцох урилга авсан. Эдгээрээс найм нь гуравдугаар шатанд шууд шалгарсан бол үлдсэн найман нь хоёрдугаар шатнаас эхэлнэ.
3-р шат
- Европ: Team Vitality, MOUZ, Team Spirit, Aurora, NAVI, G2
- Америк: Team Liquid
- Ази: The MongolZ
2-р шат
- Европ: Team Falcons, FaZe Clan, 3DMAX, Virtus.pro
- Америк: paiN Gaming, FURIA, MIBR, M80
1-р шат (MRQ буюу бүс нутгийн урьдчилсан шат)
- Европ: OG, HEROIC, Metizport, Nemiga, BetBoom, B8
- Америк: Complexity, Imperial, Wildcard, Fluxo, NRG, Legacy
- Ази: TYLOO, FlyQuest, Chinggis Warriors
Нэгдүгээр шатнаас тэмцээнээ эхлүүлж буй багууд дунд анхны маргаан үүссэн. Өмнөд Америкийн BESTIA багийн бүх тоглогчид АНУ-ын виз авах боломжгүй болсон тул зохион байгуулагч BLAST-ийн зүгээс Legacy багийг орлуулан оролцуулж байна. Харин монголчуудын хувьд бахархмаар мэдээ байгаа. The MongolZ болон Chinggis Warriors гэсэн хоёр монгол баг тэмцээнд оролцож байгаа нь 1xBet Монголын хувьд онцлох мөч.
ТЭМЦЭЭНИЙ ФОРМАТ БА ШАГНАЛЫН САН
Остин Мэйжор тэмцээн зургадугаар сарын 3-наас зургадугаар сарын 22-ны хооронд болно. Гурван шаттай ба бүгд Swiss системээр явагдана. Шат тус бүрээс 8 баг дараагийн шатанд шалгарна.
Эхний шатнаас 16 баг тэмцээнээ эхлүүлэх ба тэдний тал нь тэмцээнээ эрт өндөрлүүлнэ. Үлдсэн багууд хоёрдугаар шатанд дэлхин шилдэг багууд болох Falcons, FaZe Clan зэрэгтэй өрсөлдөнө. Харин гуравдугаар шат буюу жинхэнэ элитүүдийн тулаан зургадугаар сарын 12-нд эхэлж, дэлхийн шилдгүүдийг багтаана.
Плейофф шат нь шууд хасагдах системтэй. Өөрөөр хэлбэл, ялагдсан баг тэмцээнээс шууд хасагдана. Мөн гуравдугаар байрын төлөөх тоглолт байхгүй.
Шагналын сан:
- Аварга – $500,000
- 2-р байр – $170,000
- 3–4-р байр – тус бүр $80,000
- 5–8-р байр – тус бүр $45,000
- 9–16-р байр – тус бүр $20,000
ФАВОРИТ БАГУУД
Хамгийн өндөр түрүүлэх магадлалтай багууд бол дараах топ 8: Team Vitality, MOUZ, Team Spirit, Aurora, NAVI, G2, Team Liquid, The MongolZ.
Гэхдээ энэхүү жагсаалтад тодорхой шинэчлэл хийх шаардлагатай:
G2 баг NiKo ба m0NESY гэх од тоглогчдоо алдсан тул түрүүлэх ямар ч боломжгүй болсон. Тэдний оронд эдгээр тоглогчдыг элсүүлсэн Team Falcons байх нь зүйтэй.
Team Liquid сүүлийн үед дорвитой сайн тоглолт үзүүлээгүй тул тэдний оронд FaZe Clan-ийг сонгох хэрэгтэй. FaZe энэ Мэйжорыг угтан NAVI-аас s1mple-г зээлээр авсан. Хэрвээ s1mple хурдан хуучны формоо олж чадвал түүний эргэн ирэлт домогт түүх болох боломжтой.
Шилдэг багуудын эрэмбэ:
- Vitality
- Falcons
- Spirit
- The MongolZ
- MOUZ
- NAVI
- Aurora
- FaZe Clan
Team Vitality бол өнөөдрийн байдлаар хамгийн хүчтэй өрсөлдөгч. Тэд энэ оны эхэнд Robin “ropz” Kool гэх шилдгийг багтаа нэгтгэж, бүрэн төгс бүрэлдэхүүнтэй болсон. Францын энэ багийг ZywOo (AWPer), apEX (IGL) нарын гайхамшигтай удирдлага дор хэн ч дийлэхэд бэрх. 2025 онд л гэхэд тэд зургаан том тэмцээнд түрүүлж, ESL Grand Slam Season 5-ийн аварга болсон. Одоо тэд 30 тоглолт дараалан ялалт байгуулсан гэсэн гайхамшигтай амжилттай Мэйжорт оролцох гэж байна.
1xBet Монголоос зургадугаар сарын 3-нд эхлэх BLAST.tv Остин Мэйжор 2025 тэмцээнийг дэлгэрэнгүй мэдээллээр шуурхай хүргэх болно. Бидэнтэй хамт байж, The MongolZ болон Chinggis Warriors багуудаа дэмжээрэй!
Нэргүй 2025-06-02 103.10.20.218
Mouziig martsan bn